Ээжийгээ хайрлаагүй хүн
Эхнэрээ хайрлахгүй
Эхнэрээ хайрлаагүй хүн
Эмэгтэй хүнийг хайрлахгүй
Бусдыг
хайрлаагүй хүн
Бусдад
хэзээ ч хайрлагдахгүй
Эцгийгээ
хайрлаагүй хүн
Эр нөхрөө хайрлахгүй
Эр нөхрөө хайрлаагүй хүн
Эрэгтэй хүнийг хайрлахгүй
Хэн
нэгнийг хайрлаагүй бол
Хэзээ
ч тэр бусдад хайрлагдахгүй
Их түүхээ
хайрлаагүй хүн
Эх
орноо хайрлахгүй
Эх орноо хайрлаагүй хүн
Эрлэгт
очтол юуг ч хайрлахгүй
Бусдыг
хайрлаагүй хүн
Бусдад
хэзээ ч хайрлагдахгүй
Ээж ааваа хайрлаагүй
хүн
Эгч
ах нараа хайрлахгүй
Эгч
ах нараа хайрлаагүй хүн
Энэ
биенээсээ бусдыг хайрлахгүй
Хэн
нэгнийг хайрлаагүй бол
Н.Тайванжаргал