Хэсэг-1
Үл мэдэг сэвэлзсэн салхины үзүүр нь нүүр илбэж сэтгэлд нь нэг л таатай мэдрэмж
төрүүлэх авч бас нэг бодлын эргэлзээт олон бодолд
дараатай Санж өвгөн
гэрийн ойролцоох толгой дээр гарч дуран тавьж суухдаа алсаас тодрон ойртох хоёр морьтонг хараад
“Хм....нөгөө ухуулагч нар гэж салдаггүй хүмүүс ирж байх шиг байна” гэж бодоод доошоо чулууны
сийрэгийг харан буулаа. Олон бодолд дараатайн учир нь саяханы нэг өдөр үе
тэнгийн нэг голын нутгийн өвгөн “өндөр” Галсан
гэгч ирээд үдийн хугас хуучлаад явахдаа
-За Санж минь нөгөө бидний бага залууд бөөн сүр болж олон хүн амьтныг
зовоосон хамтрал коммун шиг нэгдэл гэж юм байгуулж байгаа юм байх....Цаад төр
чинь....Нэг ч хүн үлдээхгүй элсүүлэх юм гэнэ гэхэд Санж дотроо “энэ хог л
дэвэргэж байгаа байлгүй дээ.Би хаана байж байгаад сонсоогүй байдаг билээ гэж
нэг их ойшоосонгүй”.Гэхдээ хэзээ хойно өндөр Галсангийн хэлсэн нь үнэн гэдгийг
нь мэдсэнээс хойш сэтгэлийн буйд нь тодоор үлдсэн авга ах нарыг нь хөрөнгө
чинээ амь насаар нь хэлмэгдүүлж одсон
тэр цаг үе ахин ирж байгаа юм биш биз гэж өөрийгөө зовоохоос цаашгүй.
Үзэл суртлын дөнгөнд чөдөрлөгдсөн ард түмэн
шинэ тогтсон төрийнхөө үзэл
баримтлал ,чиг баримжааг ойлгож эс ядах ч хүссэн хүсээгүй улаан коммунизмын
үзэл сурталд уусахаас өөр аргагүй болж. Олон хүний хүч хөдөлмөр ,амь насыг авч одсон хамтрал коммун гэгчийн нэрийг нь өөрчлөн Монгол оронд дахин нутагшуулах гэсэн шинэ цагийн төрийн бодлого эхнээсээ л үр дүн муу, хэл ам ихтэй байв. Ард олны тархинд улаан
коммунизмын үзэл суртлыг хүчээр суулгах
гэсэн намын ухуулагч нар нь өдөр шөнөгүй
давхиж айл хотлын нохой шуугиулан төрийн нэр барьж, сүржигнэн давхивч үр дүн нь
нэг
л сайн биш.Харин энэ
сүржин үгтэй шилбүүрийн үзүүрт уясан дарцаг
шиг давхих хүмүүсээс айл хотлоороо
хүүхэд нохойгүй хэдийн залхсан ч үг дуугүй сонсох үүрэгтэй гэдгээ л сайн мэднэ.
Хэрэв эсэргүүцсэн ,эгдүүцсэн ганц
нэгхэн үг амнаасаа унагаваас шинэ цагийн төр эсэргүүцсэн, эсэргүү хэмээн хэн
нэгэн нь хошуугаа худалдаж хэлмэгдэлтийн
хар салхи дайрсан тэр цаг үе шиг сураггүй алга болох тавилантай гэдгийг сайн мэдэх
ард олонд төр засгаа ам хуурайгүй магтаж,
манжирхах л нэг л зам бий.
Шинэ цагийн төр тогтсон цагаас нь эхлэн Санж нэг л итгэл төрөхгүй эргэлзэж явсан удаатай .Шинэ
төрийн хатуу ширүүн гарт олон сайхан хүн
хэлмэгдэж одохыг харсан болохоор сэтгэлийн гүндээ бусдын адил айдастай.Гэхдээ тэр шинэ цагийн
төрийг муулах эрх байхгүй юм гэдгээ дэндүү сайн мэдэх хүн юм. Магтан сайшаах ,манжирхах
занд яснаасаа дургүй тэрээр төр засгаа чинээндээ тултал магтахгүй ч муулж болохгүй гэдгээ сайн мэдэх нэгэн..
Төр засаг гэнэтхэн л нэгдэл нийгэм
гээд л толгойтой бүхнийг нэгдэлд ор , малаа нийгэмчил хэмээн шахах болсонд Санжийн
шинэ цагийн төрийн гар хөлнөөс эмээж
байсан нөгөө айдаст бодол нь улам
лавширч борооны өмнөх хар үүл шиг айдас нөмрөөд ирэв. Нэгдэлжих хөдөлгөөн хаа
сайгүй өрнөж гайгүй мал хуй сайтай зарим айл нь мал хуйгаа зарж үрэн хэсэгтээ л
оволзов .Санжийн бага залуу үед хамтрал
коммун гэж баахан айл амьтны мал хуй хөрөнгө чинээг нь хураагаад бөөн үймээн
самуун гарсаныг тэр сайн мэднэ.Энэ дүйвээнд Санжийн аавын ах дүү нар нь ч хэлмэгдээд авсаныг мартаагүй тул өмнөх шиг
хөрөнгө чинээг нь хурааж амь насыг нь сүйтгэх вий гэсэн болгоомжлох айдас төрчихөөд харзнах тэрээр угийн хүнээс түрүүнд дуугарч хүнээс
түрүүлж хөдөлж үзээгүй хүн болохоор бусдын аяыг харж юун түрүүнд нэгдэл нийгэм элсэнэ хэмээн яарсангүй.Нэг
хормын хөөргөн сэтгэлээр нэгдэлд элсэж байгаа нутаг орны залуучуудыг улаан галруу юу ч үгүй орж байгаагаа мэддэг ч болоосой гэж тэр
нэлээн бодсон ч ер нь нэгдэл нийгэмд нутаг орныхон нь бараг элсэж малаа нийгэмчлээд суртал ухуулгын
бригадын нөхдүүдэд толгойгоо бүрэн мэдүүлчихсэнийг дуулаад олноос онцгойрч
ганцаараа үлдчих вий гэсэн бас нэг болгоомжилсон бодол Санжийг дагах болов.Ойр
тойрныхон нь нэгдлийн гишүүн болж буй сургийг дуулсан ч тэр эцсий нь үзэхээр
шийдсэн нь нэгдэл нийгмийн дарга нарын дургүйг хүргэж байгаагаа
мэдсэн ч үл ойшоосон нь алдаа болсоныг
ухаарсангүй.Нэгдлийн дарга Шагдар гэгч хижээл насны хүрэн бор хүн анх Ялалтын
гэгээ нэгдлийг арван хүнтэй анх байгуулж байхдаа
-Хувь хүмүүсийн гар дээр байгаа малыг жил гарангийн дотор нэгдэлд
нийгэмчлүүлнэ гэж нэгдэл байгуулсан нөхөддөө ам гарч байсан билээ.Гэтэл нэгдэл
байгуулагдсанаас хойш хоёр жил гаран
болжээ.Нэгдэлд элсээгүй малаа нийгэмчлээгүй айлууд нь 2-р багийн Тойгын голын
Санж тэргүүтэй арваад айл л байлаа.Эдгээр айлууд нэгдлийн дарга нарын хувьд том
саад болж.Өдөр шөнөгүй ухуулагч, бригадын дарга цэрэг гээд явуулахгүй хүнгүй
байвч үр дүн байхгүй.Нэгдлийн дарга Шагдар өөрөө хэдэн ч удаа эдгээр айлуудад очив.Дарга цэргийн ч
ялгаа алга.Харин Санж өмнөх хамтрал коммуны алдаа эндэгдэлийг нь үзсэн болохоор
ер нь их хашир хандахаас ч аргагүй.
Намын ухуулагч гэх залуус хэд хэдэн удаа ирэн нэгдэл нийгмийн сайхныг тоть
шиг давтаж байгаад явдаг ч эхний үед нүүр өгөхгүй байсан ч сүүлдээ Санж өвгөн зөөлөрч. Яаж зүгээр байхав.Зүгээр байхаар зүлгэж суу
гэгчээр нь нэгдэлд хоёр зуу гаран бог
бог гучаад үхэр өгсөн боловч
хэдэн адуугаа нийгэмчлэхийг яарсангүй.Нутаг
орныхон ч зарим нь нэгдэл нийгмийн сайхныг гайхаж байхад зарим нэг нь хэлж эс
чадан нутаг нугаараа хоёр хэсэг болчихсон цуурч байв.Харин Санж өвгөн нэгдэл
нийгэмд нэг л талтай биш гэдгээ хэнээс ч нуух шалтаг шалтгаан байсангүй.Тойгын
голын Санж тэргүүтэй хэдэн айлыг нэгдэлд элсүүлэх гэж Ялалтын гэгээ
нэгдлийн дарга Шагдар хэд ирээд арга
мухардаж аргаа бараад буцав.Дүрэм журам ярьж үзлээ.Аргадаж тойгдож үзлээ.Наад
айлууд нь “бид
Санж ахыг л харж байна.Санж ах л малаа нийгэмчилж нэгдэлд элсвэл бид элсэнэ” гэдэг байв.Тойгын голдоо ах зах нэр хүндээрээ Санж л байсан учир зарим нэгэн
хүн Санжийг хараад нэгдэлд элсэхээ хүлээзнээд байлаа.Тэрээр хашир ул суурьтай нутаг
орондоо нэр нөлөөтөй хүний хувьд бас уухайн тас гүйгээд нэгдэлд орох нь зохимжгүй
гэж бодож байлаа.Харин нэгдэл нийгмийн дарга нар шинэ цагийн сэхээтэн хүний
зангаар нам төрийн элдэв дүрэм журам
ярьж байгаад зөрүүд хатуу өвгөний гэдэнг хөдөлгөчихөөд байгаагаа ухаарахгүй л байв. Хамгийн сүүлд нэгдлийн
дарга Шагдар ирэхдээ
-За Санж ахаа таныг нэгдэл нийгмийн эсрэг юм ярьж амьтан хүний санаа бодол
эргүүллээ гэсэн яриа гарч байна.Та ингэж болохгүй гэхэд Санж ихэд эгдүүцэж
-Өдий наслахдаа ховоор ажил хийж ,хоёр дэлдэндээ итгэхгүй хоёр нүдээрээ
харж байж л итгэж явлаа.Би нэгдэл нийгэмд хорссон доо хэдэн богоо хэдэн
үхэртэйгээ өгөх үү. Харин хэдэн адуугаа жаахан харзнах бодолтой байна гэдгээ
олон хэлсэн ....гэчихээд дуугаа хураагаад суучихад нь нэгдлийн дарга Шагдар ч хар цагаан дуугүй ууртайхан
гараад явчихав. Маргааш өглөө нь хурал хийж Шагдар дарга аргаа барсан хүн
алгаа үрэв гэгчээр их ууртай ширүүн төрхтэйгээр хурал эхлүүлж
- Ер нь нэгдэл нийгэмд элсэхгүй сум
орны ажил хойшоо чангаагаад байгаа Санж тэргүүтэй хэдэн айлын малыг хүчээр
нийгэмчлэхээс өөр аргагүй .Учир нь нэгдэлд элсэхгүй байж болдог юм байна гэсэн
ойлголт ард түмэнд өгч нэгдлийн эсрэг
яриа гаргаж магад гээд мөн аймгаас ч энэ айлуудын малыг яаралтай нийгэмчил
гэсэн чиглэл өгсөн гэв. Ялалтын гэгээ нэгдлийн дарга
нар даруйхан Санж тэргүүтэй арваад айлын малыг хүчээр нэгдэлд нийгэмчлэхээр
тогтож хурал тарав.Нэгдлийн дарга Шагдар ирээд явсанаас хойш хоёр хоногийн
дараа нэгдлийн арваад залуучууд ирээд Санжийн
хэдэн адууг нь үлдсэн хэдэн үхэр хоньтой
тэр чигт нь хөөгөөд явчихав.Нас залуу
халуун цустай хүний хувьд хүү Аюур нь нэгдлийн залуустай шөргөөлцөж, уурсан
барилцаж авахыг завдахад Санж өвгөн хориод
хөдөлгөсөнгүй.Шинэ цагийн төрийн сайхныг чихээ дүүртэл сонсож явсан Санж өдий хүртэл
өсгөж үржүүлсэн адууг нь нэг л өдөр нэгдэл
нийгэмд нийгэмчил гээд нэгдлийн хэдэн залуус ганц ч адуу үлдээлгүй хүчээр хөөгөөд явчихсанд харамслын бодол олон хоног чилээсэн түүний бие
сэтгэл нэг л уруу.Удам угшилтай хэдэн
адуугаа зуд турхантай жил нүдэн дээрээ
үхэхийг харсан ч буянт мал өснөө гээд сэтгэлээ тайтгаруулж байсансан.Гэтэл уяан
дээрхи унаарын ганц морийг нь хүртэл дээрэмчин аятай хөөгөөд явчихсанд тэрээр
ихэд халаглаж, харамсан хэд хоног
ханаруугаа
харж хэвтчихээд боссонгүй.Ойр тойрных
нь сэтгэл нь түгшиж өвгөний арга эвийг нь олон, амы
нь ангайлгаж сэтгэл санааг засахыг
хичээсэн ч өвгөний амнаас үг унагах нь нэн
бэрх.
Бүүдгэр тэнгэр шиг
дүнсийн дуугаа хурааж, Санж өвгөн хэд хоног ханаруу харж хэвтчихээд
босохгүй байгаа шалтгаан нь мэдээж нэгдэл нийгэмд гомдсон сэтгэлийн улбаа буй.
Асуусан асуултанд ч хариулахгүй тээршаах түүний сэтгэлийн энэ шаналгааг эмгэн Сэмжид хүү Аюур хоёроос өөр хүн даанч мэдэхгүй.Өвгөний бодол сэтгэлд үүрлэчихээд буй
том хар чулуу шиг гомдлын тэр саарал манан хэзээ арилах нь бүү мэд. Нүдний гархи нь тодорч үрчлээс нь улам нэмэгдэн, шанааны яс нь ёрдойн нэг түгшүүртэй хүнд хэцүү өвчин ороочихсон
мэт хар цагаан дуугүй хэвтэх Санжийг нутаг нугдаа хэлэмгий амтайгаараа нэртэй
Ханджав хэмээх Санжийн холын хамаатан уулгамч авгай эргэж ирэв.Тэрээр харсан үзсэнээ
хөөрхийлж байдаг нөгөө л зангаараа
-Ээ хөөрхий ээ хөөрхий хэмээн уулга алдан харсан үзсэнээ хөөрхийлөх зуураа данх
ёроолдон бүгээн цай хөлсөө бурзайтал уун, хорвоогийн хамаг болох болохгүй сайн
муу мэдээг үдийн хагаст нэг амьсгаагаар урсгачихаад ярих юм нь дууссан бололтой
жаахан холхиж сууснаа Санжид хандаж
-Энэ нэгдэл гэдэг чинь сайхан эд юм
гэнээ . Би ч хэдэн хүүхэдтэйгээ орчихсон яваа. Түмнийхээ дунд явахад болох л
байлгүй дээ.Доор бүрэндээ ажил хийгээд болж л байна гэчихээд нэг л их өрөвдсөн
хайрласан гэмээр харцаар Санжийг харсанаа
-Нүүрэндээ үстэй адгуус малын хойноос шаналаад яахав
Санж ах минь хэмээхэд энэ ядруу
биеийн хаанаас нь гардаг юм гэмээр царгиатсан чанга дуугаар Санж
-Би үхтлээ хэнээр ч өрөвдүүлж аргадуулж чадахгүй.Өөрийн бий болгосон халуун
хошуутай малынхаа буяныг би далан жил идлээ. Эцэст нь уяан дээрээ хонины
морьгүй цахандаа ногт хазааргүй үлдсэн доор үхсэн минь дээр гэж шулуухан гэж хэлэхэд амруугаа алгадуулсан
Ханджав нөгөө ам хуурайгүй чалчиж байсан олон
үгээ залгиж навтасхийн нам болов.Хаяа хажуухандаа нэг үе Ханджавыг авч
хэдэн жил явсан ч болох болохгүй юм ярьж айл саахалт олны хооронд хэрүүл өдөөх болсон тул Санжийнх шалавхан
шиг холдож нүүсэн байна.Санжийнх нүүсэн хойно ойр тойрны айлуудаар орж, хар
буудал дээрээ хаяж нүүлээ гэж уйлж дуулан ярьж явна гэж сонссон ч Санж үл
ойшоосон аж.Угаасаа л Санж Ханджав хоёр бие биенээ мэдэхгүй биш.Ханджав Санж
өвгөнийн яхир зантайгаар нь гайхна.Харин Санж Ханджавын ам хэлний түргэнийг
гайхаж хэл амаа татахыг ах хүний хувьд
хэлэвч үүнд нь Ханджав тун дургүй.
Ханджав ч чимээгүйхэн сууж байгаад
эмгэн Сэмжидийг дагуулан гарсан нь явав бололтой.Бороо шиг асгасан
Ханджавын ховноос хоёр чихээ түр чөлөөлсөн Санж энэ хооронд хором ч атугай сэтгэлээ чөлөөлж амтат бодлын
далайд шумбан оров.
Санж өвгөн хар багаасаа л хөл нь дөрөөнд хүрч, гар нь ганзаганд хүрсэн тэр
цагаас л эхлэн адуу гэж хийморлог сайхан хүлэгт дурлаж хайрлаж харамлахын донд автсан юм.Дөрөө
шүргэсэн тал дундуур өглөө эрт адуунд давхих шиг жаргал хаа байх билээ.Түүний
бодож санаж байсан тэр сайхан мөрөөдөл салхинд хийссэн хамхуул мэт үргэчихнэ
гэж хэн мэдлээ.Хэдэн адуугаа гарч орох тоолондоо харж сэтгэлээ сэргээж насныхаа
эцэст энэ хэдэн адууныхаа дэргэд л нүд
аних юмсан гэж бодож явсан нь саяхан .Шаазгай алаг азарганыхаа үр төлөөр сайхан
наадчих юмсан гэж бодож явсан тэр сайхан мөрөөдөл одоо хаа байна.Уяач Санж
.Санжийн Шаазгай алаг гэж бие биенээс нь салгахын аргагүй энэ нэр Санжид
юу юунаас илүү эрхэм жаргалыг авчирдагийг хэн ч мэдэхгүй.
Харин Ханджав Санжийн гаднаас мордон явж байхдаа нэгдлийн дарга Шагдарт
-За эгч нь Санж ахыг эргүүлээд өгье .Бүүр төөрчихсөн яваа юм байна .Цаадах
чинь миний үгийг л авдаг юм хэмээн хагархайны хэрээр ам гарсанаа санаж болхи
явдалтай хээр морио цулбуурынхаа үзүүрээр ороолгон лүг лүг хийн шогшуулмар
аядлаа.
Гадаа гарна, уяа нь хоосон хот нь бараан зэл нь хоосон нүдэнд дасаагүй энэ
бүхэн удмаараа малчин хүний хувьд үүн шиг хэцүү зүйл үгүй аж.Бухимдсандаа Санж
өвгөн
-Энэ төр чинь нүүрэндээ сайхан сайхан төрхтэй нүгэлтэй дээрэмчин байсан юм
байна гэж эмгэн хүү хоёртоо цөхрөхдөө хэлж байхав.Тэрээр байнга л бачимдсан
сэтгэлдээ багтаж ядан
-Үхэхийн өмнө ингэж бадар барьж
бараан хоттой болохоо мэдсэн бол эртхэн нүд анихгүй яав даа гэж үглэнэ.Энэ бүхнийг
хажууд байгаа.Сэмжид хөгшин яаж тэвчдэг гэмээр аж.Нэгэнт залуу халуун наснаасаа
амьдрал эхлүүлж насны сүүлд ирчихээд
өвгөнөө муулалтай нь биш.Хатуу хөтүүг нь зөөллөж насны сүүлчээ үдэх тавилантай
юм хойно гэж Сэмжид хөгшин хэдийн энэ бүхэнтэй эвлэрсэн.
Хааяахан гуйлгаж туулган нэг өндийж аяга цай уухаараа Санж өвгөн
-Би явж нэгдлийн дарга Шагдартай
уулзаж чөдрийн ганц морь ч гэсэн авъя.Данзангийн хүү юм чинь .Эцэгтэй нь би ялгаа юу байхав хэмээн зүтгэнэ.Хэзээний
зөрүүд хатуу хүн өтлөхөөрөө яаж түүнийгээ орхив гэж.Бага хүү Аюур эмгэн Сэмжид хоёр нь энэ зөрүүд өвгөний
арга эвийг олох гэж хүүхэд шиг аргадаж арга эвээ барна.Угийн за гэвэл ёогүй.Түс
тас хийсэн хүн тул тэр үгнээсээ буцна гэж үгүй.Эмгэн хүү хоёр нь санаа зовж ойр
тойрны ах дүү нар болон олон үр хүүхдүүдэд нь хэл хүргүүлэв.Орсон гарсан
хүний үгийг авна гэж үгүй.Охидууд голдуу хүүхдүүдтэй тул тэр охидынхоо үгийг
бүүр авахгүй .Отгон хүү Аюурынхаа үгийг хааяа нэг сонсовч тэр хүүгээ гэнэн
залууг нь гайхаж үл тооно.Халуунд халж хүйтэнд хөрөн байж,өсгөж үржүүлсэн адуу
гэж энэ тэнгэрлэг буян Санж өвгөний сэтгэлд дэндүү их орон зай эзэлдэгийг үр
хүүхэд хань ижлээс нь өөр хүн мэдэхгүй. Өвгөний бодол байнга аль тэртээх нэгэн
жарны өмнөх түүхрүүгээ оччихсон явдаг болж.Нас өндөр болсон хүн өнгөрсөн түүхээ
эргэн харж алдаа оноогоо шүүдэг гэсэнтэй адил зүйл л Санж өвгөнд нүүрлэчихээд
байгаа нь энэ. Хэдий олон жилийн өмнөх ч
гэсэн бүх л зүйл тодхон санагдана. Анх
голомтоо бадраан, утаагаа үзүүлж айл болоход аав Номчин нь хүүдээ хэдэн адуу
зүслэхдээ
-За миний хүү
.Эр хүнийг хүлгийн заяа түшсэн цагт л хүлэг нь давхиж сайн хүлэг төрдөг
юм.Миний хүү энэ алаг унаганы угшилыг сайн мэдэх юм хойно.Аав нь хүүдээ юу
хэлэхэв хэмээсэн нь нэг л учиртай гэдгийг Санж сайн ойлгосон.Тэр адуунууд дотор
хэн хүний нүдэнд тусахаар содон хээр
алаг унагатай халтар гүү бол угшил сайтай гүү гэдгийг Санж сайн мэднэ.Алаг
унаганы эцэг бол нутаг олноо угшил сайтай адуутайгаараа гайхагддаг Цамба гэгч
хүний унаган адуу юм.Санж алаг унага
өсөж азарга болох насанд хүрмэгц нь алаг үрээг дэл сүүл өтгөнтэй
хөл бүдүүн азарга тавихад
тохиромжтой гэж үзээд азарга тавихаар шийдэж энэ тухайгаа аавдаа дуулгахад Номчин
өвгөн нэлээд няхуур бодол тунгаах зуураа
-За даа.....Уг нь хар алаг адуугаар азарга тавьдаггүй юм гэсэн гээд түр
дуугүй сууснаа хүүгийнхээ шийдмэг занг нь мохоосонгүй
зөвшөөрөв.Эхний ганц хоёр жилийн гарсан төл нь Санжийн сэтгэлд нийцтэл
давхиагүй ч харин алаг азарга Санжийн уяаны эрдэм ур ухааны хүчинд олон ч
наадамд түрүүлж сэтгэлийн их цангааг нь тайлсан даа . Санжийн шаазгай алгууд
гэж нэр алдар нь түгсэн шаазгай шиг тод хар алаг адуунуудыг нутаг нугынхан бүү
хэл зэргэлдээх сум суурингынхан ч андахаа байсан.Залуу халуун насандаа Санж
шаазгай алаг азарганыхаа буянд нэр нүүртэй, танилтай явсан цаг саяхан .Бага
бэсрэг наадмыг эс тооцвол нутгийн наадам
болон шинэ цагийн наадмуудад шаазгай алаг азарга зулайдаа тоосгүй олон ирж
атаархалын хар нүдийг аяганд нь багтахгүй аманцар нэгнийг ангайтал хурдалж
байсан цаг дэндүү тодхон.Очсон наадам болгоноосоо айраг түрүүгүй буцаж байсан цаг үгүй. Хэдий Санжийн насны сүүдэр тонгойсон ч
алгуудын минь угшил тасрахгүй хэмээн бодно.Санжийн алаг азарга “шаазгай алаг”
нэрээрээ алдаршиж айраг түрүү алдалгүй
байсаар хорин тав хүрээд л хорвоогийн
жамаар буцсан даа.Яс сайтай адууд тулдаа ийнхүү өндөр насалсан гайхалтай.Эцэг
адуу байнгын уяа унаарт байсан адуу ингэж өндөр наслах нь ховор гэж бодсон ч Санж алаг азаргаа шүтээнээ болгочихоод байгаа
хүн билээ.Угийн бурхан шашинд сүжиггүй тэр
эмгэнтэйгээ нэлээд ширүүн зөрчилдсөний эцэст бурханы нэртэй хойморынхоо авдарт алаг азарганыхаа тойлгойг
дэл сүүлтэй нь хадганд ороож хийгээд
түлхүүрээ өөрөө авчихсан болохоор өвгөнөөс өөр хүн авдарт ойртох эрхгүй.Өвгөний
ганц бахархал бол алаг азарга юм.Алаг азарганы тухай яриа өрнөсөн тохиолдолд
галав юүлж газар цөмөрсөн ч Санж өвгөнийг энэ ярианаас хэн ч холдуулж
чадахгүй.Шаазгай алаг азарганы төлнөөс ах Гүнчил нь азарга тавьсан.Тэр алаг
азарга мөн “бага алаг “нэртэй гойд
хурдалж байсан билээ.Өнөөдөр ч гэсэн алаг азарганы төлөөр өвгөн уяач Гүнчил айраг түрүү
хүртсээр л байна Харин шаазгай алаг
азарганы төлнүүдээс гурав дөрвөн алаг морьд нэг үе сайн байсан ч эцэг шигээ давхиж чадаагүй ч айрагнаас буулгүй
Санжид олон удаа айраг амсуулсан.Харин яг алаг азарганы үндсэн угшилын хурд төрүүлдэг хээр гүүгээ унагалсан уу гэж хүүгээсээ өвгөн
байнга асууна. Хээр гүүнээс л шаазгай алаг азарганы минь удамт хүлэг төрнө гэж өвгөн Санж горьдох
нь аргагүй.Хэдий нэгдэл нийгэмд хэдэн адуугаа хүчээр нийгэмчилсэн ч буянт малын
хишиг саваа дүүрдэг гэдгийг өвгөн Санж сайн мэдэхийн хувьд Шаазгай алаг
азарганы минь буян хишгийн тэнгэр хэзээ нэгэн цагт ивээж хээр гүү минь эр
унага гаргана гэдэгт Санж өвгөн дэндүү итгэлтэй байх аж.
хэсэг- 2
Өглөөний анир нам гүм.Санж өвгөний
зөн совин биелэх энэ өглөө тэнгэр хангай нэг л сайхан байх аж.Хаврын нарны улбар
туяа нь шаргал өвс халиурсан талыг туулж
барах гэж алдах бөгөөд өглөөний анирын чимээг эвдэж адуу мал унгалдан
нойрноосоо сэрсэн шаргал тал адууны хөлд
нухлагдана.
Хаврын дунд сарын сүүл учир ид гүү унагалж байгаа үе.Талаар нэг тархсан олон
адууны зүүн талын захад таруухан бэлчих бараан голдуу адуун дотор нэгэн хээр гүү унагаллаа.Босох гэж
зүтгэн дэнжигнэх ,хээр алаг унага хорвоод мөрөө үлдээх гэж тэмцэн зүтгэж гудчин унаж ахин зүтгэнэ.Алтан
туурайн дээрээ арайхийж тогтсон тэрээр энд тэнд гишгилэн эхийгээ гэдсэн доогуур
нудчин ангир шар уургаа амтлах гэж нудчих аж. Шинэ сүргийн гишүүнээ хүлээн авч
буй ижил сүрэг нь тогтуухан бэлчээрлэх ба зарим нэг сониучхан нэг нь унагыг
сонирхон ирж үнэрлэхэд эх нь унагандаа ойртуулах дургүй чихээ хулмайлган
харамлах нь үр төлт амьтны хармын сэтгэл аж..
Нарийн зөрөг зам шилээр нь ороосон ухаа толгод уудам хөндийн зүүн бэлд
цайвалзана.Ухаа толгодын зүүн энгэрийн хашаатай өтөгт цавцайж цайран харагдах хоёр
гэрээс аргалын утаа цайвалзан суунаглах аж.Хоёр гэрийн гадаах уяан дээрээс нь
мордсон нэгэн морьтон уудам хөндий дүүрэн адууг чиглэн урт уургаа суналзуулан
халтар морио сарвайтал хатируулан одвой.Тэрээр хөндийн олон адуун дундуур зүсэн
гарч энэ их олон адууны зүүн захад бэлчих бараан голдуу адуун дээр очлоо.Дөнгөж
хөл дээрээ тэнцэж үс нь хатаагүй алаг унага дэнжигнэн эхийгээ тойрох нь
өхөөрдөм.Тэнгэрт хүрэн бүргэд эргэлдэж эхийн эхэс болон хальсыг нь идэхээр
эргэлдэх аж.Адуун дээрээ ирсэн нөгөө морьтон мориноосоо бууж шинэхэн төрсөн унагыг тойрон харах нь нэн их сонирхож буйн
хэрэг болов уу.Тэр хүний хаврын нар салхинд борлосон өргөн нүүрэнд нь баярын оч
тодрон буй нь нэн содон харагдах ажгуу.Тэрээр бүүр завилан сууж ихэд тухтай нь
аргагүй унагыг харах нь хүсэн хүлээсэн зүйлээ харсан нь андашгүй.Энэ хүний нэр бол Аюур хэмээх болой.Тэрээр Ялалтын гэгээ
нэгдлийн адуучин ,адуу гэхээр амиа тавих нь халаг харамлаж хайрладаг удмын уяач
хүн. Эцэг өвгөдөөсөө уралдуулж, уяж угшил удмыг нь гаргаж ирсэн адуун сүргээ
нэгдэлд нийгэмчилсэнээс хойш нас залуу
хүний хувьд тайвширч чадахгүй нэгдэл нийгэмд хорсож явсан тал бий.Харин Ялалтын гэгээ нэгдлийн дарга Шагдар гэж хүн
нэг өдөр давхиж ирээд нэгдлийн адуу хариулахыг санал болгоход тэрээр угийн адуу
малд дуртай хүний хувьд үгүй гэж хэлж чадсангүй .Тэгээд ч хүчээр нэгдэлд нийгэмчилсэн өөрийнх нь нэртэй гурван
азарга адуу нь энэ дотор байгаа тул тэрээр нэгдлийн адуучин болохоор
зөвшөөрчээ.Нэгдэл нийгэмд хэдэн малаа албан хүчээр нийгэмчилж, ганц азарга адуу
олон хүний юм гэж ил далд худлаа нээрээ хэлж байж авч үлдэхийг бодсон боловч
чадаагүй тэр энэ бүхнийг үргэлж сэтгэл зүрхэндээ тээгээстэй.
Өнөөдрийн энэ сайхан нарлаг хаврын өглөө ингэж нэг
Аюур баярлах учиртай байж.Энэ адуун дотор
угшилтай удамтай гэж харж хайрлаж явдаг хээр гүү нь хаврын эхэн сарын шинийн
арван тавны өглөө нар мандах үед эр алаг унага гаргасанд тэрээр нэн баяртай
байх нь аргагүй .Энэ алаг унаганы эх нь
энэ нутгаар зогсохгүй ойр тойрны нутагт эзэн нутаг хоёрынхоо нэрийг өндөрт
өргөн гойд хурдалж байсан Санжийн шаазгай алаг азарганы угшилтай юм.Эх унага
хоёрыг баярласан бахадсан харцаар харж байсан Аюур гэнэт босон харайж нэн баяртай халтар морио шавдуулан ороолгож давхисаар
уяан дээрээ ирж буунгуутаа гэрлүүгээ хэд алхаснаа зог тусаж аавынхруугаа
орлоо.Цаашаа харан хэвтэж байсан өвгөн Санж хүүгээ орж ирэхэд нь эргэн хараад ямар
нэгэн баяртай мэдээ дуулгах гэж буйг царайнаас нь хараад л мэдэв.Нүд дүрлэгнэж
цог заль бичигдсэн мэт ил харагдах нүүр дүүрэн баяртай царайгаар Аюур
-Ааваа миний хээр гүүнээс эр алаг унага гарчээ.Яг Шаазгай алаг азарга шиг тод
алаг унага гэж Аюурыг сэтгэлийн их хөдөлгөөнтэйгээр дуржигнуулан хэлэхэд Аюурын орж ирэх чимээгээр
өндийсөн өвгөн ч баяртай нь аргагүй жуумалзаж олон хоног нүүрэндээ инээмсэглэл
тодруулаагүй өвгөний түмэн үрчлээт нүүр тэнийх адил болж нэг л их хөөрсөн
дуугаар
-Өнөөдөр чинь хаврын дунд сарын шинийн арван таван шүү дээ .Тэгээд нар
мандах үеэр гарсан юм чинь сайн хүлэг болох нь дээ хэмээгээд нөмгөлчилсөн хуучин
муу гандмал хүрэн даавуун тэрлэгээ өмсөх зуураа
-Аав нь очиж үзнээ гэв.Санж өвгөний хөгшин Сэмжид өвгөнөө агдан яарж
тэрлэгээ өмсөхийг хараад хорихыг хичээсэн боловч зөрүүд хатуу болсон өвгөндөө
хэлж түвдсэнгүй
-Аюур аа миний хүү аавыгаа болгоомжтой дагуулаад яваарай гэв.Өвгөн
сүүлийн хэд хоног бие нь тэнхээрч бие нь сул байгаа билээ.Гэнэт хүүгээсээ
баяртай мэдээ сонсоод өвгөний бие сэтгэл хөнгөрчээ.Номхон хээр морин дээрээ хүүгээрээ түшүүлэн мордоод
шаргалтсан өвс нь халиурсан талын дундуур хүүгээ даган гэлдрэв.Өвгөнийг
хүүтэйгээ адуун дээрээ очиход алаг унага хэдийн хөл дээрээ тэнцчихсэн эхийгээ
даган явж байлаа.Өвгөн унагыг эргүүлж тойруулан хараад
-Ээ мөн сайхан унага төрж амьтны цагаан хэл ам л хол байгаасай даа гэж
залбираад хүүдээ хандаж
-Миний хүү аавыгаа буулгаадахаач гэв.Аюур аавыгаа мориноос нь түшин
буулгавал нас өтөл хүний эмзэг сэтгэлийн толь болсон усан нулимс цог зальгүй
болсон нүдэнд нь мэлтэлзэж харагдав.Тэрээр газар сууж жаахан сэтгэлээ
тайтгарсан хойно хүүдээ хандаж
-Аавынх нь нэг хүсэл биеллээ. Миний хүү унагаа сайн харж байгаарай .Аав нь
сэтгэлээ тайтгаруулах ,баясгах зүйлтэй боллоо гэчихээд нэг л санаа зовнисон
шинжтэй сулхан дуугаар
-Хээрийн нохой ойрд элбэг байгаа сурагтай байна шүү гэчихээд босох гэж
өндийхөд нь Аюур сугадан босгож моринд
нь мордуулав .Өвгөн Санж ойрын хэдэн өдөр бүүр босоод нааш цаашаа яваад хөл нь
хөнгөрчихөж.Ямар сайндаа л ганц нүдний дурангаа аваад адуунд явна хэмээн уяаруу
эмгэнээсээ нуугдаад уяаруу алхаж байгаад баригдаж байхав.
Тэрээр эмгэндээ аашлуулсан ч хашраагүй ээ.
-Хүнийг нас дарах шиг хэрэггүй юм байдаггүй юм байна.Залуу байсан бол хэдэн
адуугаа нэг эргэж хийморио сэргээсэн шиг
давхихгүй гэж ярихаас цаашгүй .Гагцхүү өвгөний бие сэтгэл чилээж байгаад санаа
зовнисон эмгэн нь ойр тойрноос хэдэн хүүхдийг дуудуулсан тул түрүүчээсээ ирж эхлэв.Хол
ойрын ах дүү нар нь ирээд өвгөний биеийг
асуухаар
-Намайг хэн муу гэж хэлэв.Энэ эмгэний л хийж байгаа ажил хэмээн эмгэнээ
буруутгаж суухав.Санж таван хүүхэдтэй. Гурван охин хоёр хүүтэй.Голомты нь залгаж гол тасрахад нь
халуун амьсгааг нь эцсийн удаа чагнах отгон хүү Аюур нь л нутагтаа үлдэж.Охидууд
нь бүгд л ханийн тавилангийн жамаар эр дагаж эцэг эхээсээ холхон нутаглаж
буй.Том хүү Самдан нь харин шинэ цагийн боловсролд багаасаа шамдан суралцаж
Улаанбаатар хотноо ажиллаж амьдарч ,сүүлийн хоёр жил ирж амжаагүй.Сураг нь их л
завгүй хүн байдаг сурагтай.Эхнэр хүүхэдтэйгээ нэг ирээд явж болдоггүй юм байх
даа гэж хоёр хөгшин бие биенийхээ бодлыг унших мэт хааяахан ам нээж энэ тухай
ярихдаа гоморхолын өнгө аяс яриандаа цухалзуулна.
Нар тогтонги талын салхи нь аядуухан
намрын өнгөнд хучигдсан байгаль дэлхий нэг л өег.Тарга тэвээрэг нь ханасан
бараан голдуу адуун сүрэг ергэтэл хатируулсаар тунамал мандал дээр нь нар ойсон
жижигхэн нуурлуу орж ирлээ.Сүүлээ годойлгон тоглож тонгочин давхих унаганууд их
л жаргалтай.Харин энэ унагануудын дунд унаган үсээ гээж буй халтар алаг зүстэй
болсон унага эхийгээ тойрон давхина .Цүлхгэр том гэдэстэй хээр гүү адуун
сүргийн сүүлд хатируулах нь алаг унаганы эх Санж өвгөн Аюур хоёрын хайрлаж явдаг
алтан савтай гүү нь энэ аж.Усанд орж ирсэн адуун сүрэг нуурын усанд зөвхөн
толгойгоо цухуйтал шуман ууж гарч ирээд биеэ сэгсрэн хөрвөөлөө.Энэ адуун сүрэг
бол Ялалтын гэгээ нэгдлийн адуучин Аюурын халтар азаргатай адуу бөлгөө.Удалгүй
хойноос бөөн адуу туусан хоёр хүн голруу орж ирсэн нь нэг нь Аюур юм.Тэрээр
хуучин одончуу дээлээ сургалдаргалан бахимхан булчинлаг гараараа нүүрэн дээрээ
буух ялааг үргээн сэнгэнтэл исгэрэн адуугаа туусаар голд орж ирэв.Аюуртай цуг
адуу тууж яваа арван долоо найм орчим насны дэрчгэр чихтэй сэргэлэн байрын шар
банди бол Аюурын том эгчийнх хүүхэд Гаваа
гэх бөлгөө.Шинэ цагийн сургуулийн дөрөвдүгээр анги төгсөөд л мал дээр гарсан Гаваа бол Аюурын
сайн дурын туслах адуучин .Тэрээр зунжин эмнэгтэй ноцолдож нийтдээ хориод эмнэг
үрээ байдас сургаж одоогоор нэгдлийн адуунаас хоёр адуу авах эрхтэй болчихоод
байгаа хүн.Гаваа хэдий сумын төвийн хүүхэд ч гэсэн хар багаасаа өвөө Санжийнд
өссөн болохоор маланд тэр дундаа адуунд их амьтай.Санж өвгөн ч том зээгээ их үнэлнэ.Өвгөн хар багаас
нь дагуулж малчин хүн хүн адуучин хүн ямар байх ёстойг үлгэр дууриаллаараа зааж
өгсөн.Өнөө өглөө адуунд эрт мордоход нь хүртэл хойноос нь гарч ирээд
-За миний хүү Аюурын халтар азаргатай адууг ойрхон дөхүүлээд ирээрэй.Өвөө
нь нөгөө алаг унагыг нэг сайн шинжмээр байна гэж аминчлан захиж мордуулсан
билээ.Насаараа адуутай ноцолдож адуутай амь амьдралаа холбосон өвгөнөө эмгэн
Сэмжид нь хэдий өрөвдсөн ч яах билээ.Өвгөний сэтгэл зүрх нь уургаа тулаад
адуундаа мордохын хүслэн байвч нэгэнт бие нь эс дийлэхийг өөрөө эс мэднэ.Би
чадна .Би хийнэ гэсэн хүслийг нь эмгэн нь л хорино. Санж өвгөн бие нь чадахгүй
сэтгэл нь эс хаачихав.Гэрийнхээ гадаа тууж ирсэн нэгдлийн адуун дотор нуруугаа
үүрэн алхаж адуу шинжих дуртай.Тэрээр халзан толгойгоо илэн бодол болон
алхана.Гагцхүү түүний сэтгэлд хүн хүний хайртай сайхан хүлгүүд нэгдэл нийгэм
гэсэн энэ том айлын хөрөнгө болчихсон гэхээр сэтгэлд нь үл багтам.Санж Аюур
хоёрын нийлсэн гурван азаргатай адуу энэ дотор яваа.Өвгөн хайртай зээ хүү
Гаваадаа зүсэлсэн алаг үрээгээ хүртэл авч үлдэж чадаагүйдээ харамсана.Сүүлд нь
Аюурыг нэгдлийн адуу хүлээж авахад Гаваагийн алаг үрээ хэдийн алга болсон
байв.Олны ам ортой гэгчээр өмнө нь нэгдлийн адуу хариулж байсан Жамган гэгчийн
гараар ороод сураг алдарсан гэх үг чих дэлсэв.Жамганыг сайн мэдэх өвгөн олны үг
ортой гэж бодсон удаатай .Гэхдээ өвгөн Жамганыг хаашаа гаргасныг нь таамаглаад
ганц нэг хүнээс сураг тавиад үзчихсэн билээ.Алдсан хүн арван тамтай гэдэг шиг
алаг үрээнд өвгөн ихэд хайртай байж билээ.Иймийн учир л хайртай зээ хүүдээ
зүсэлсэн байж.
Зусландаа хоёр гэрээрээ буусан Аюур Санж өвгөн хоёр энэ зун морь мал
уясангүй.Зуншлага оройтож хожуухан дэлхий хангай дэлэгнэсэн болохоор Санж өвгөн
хүүгээ морь уяуулсангүй.Тэрээр гагцхүү хээр алаг унагыг битүүхэндээ шинжиж хурдан
морь болно гэж бодно.Одоо өвгөн Санжид хоёрхон хүсэл байгаа нь алаг унагыг нэг
наадамд айрагдаж түрүүлэхийг нэг үзчих юмсан.Хоёрт хайртай зээ Гаваагаа нэг айл
орон болохыг нэг харчих юмсан гэсэн хоёр л нууцхан хүсэлтэй.
Гаваа Аюур хоёр унаагаа сольчихоод адуугаа голоос хойшоо гаргахаар мориндоо
мордоход Гаваа амы нь хагалж буй үрээнийхээ амтай нь ноцолдох зуураа
-Аюур ахаа өвөө халтар азаргатай адууг нэг туугаад ир алаг унагыг нэг
шинжмээр байна гэсэн гэхэд нь Аюур бодолхийлж” За өвгөний үгээр болохгүй бол
үглээд амраахгүй гэж бодолхийлээд Гаваагаар халтар адууг нь туулгачихаад өөрөө бусад адуугаа
туун хөдлөв.Гавааг адуу тууж ирэхэд өвгөн бөөн баяр тогдогнон гарч орж гүйгээд
хөл нь хөнгөрчихөж.Тэрээр алаг унагыг хараад сэтгэл амарсан шинжтэй түмэн
үрчлээт нүүр нь тэнийх шиг болж.
-Ээ хурдан буянгийн минь угшил тасрах болоогүй байж.Яг л нөгөө муу Шаазгай алаг
азарга шүү хэмээн ганцаараа яриад эмгэндээ зэмлүүлтлээ гадаа адуу тойрон явлаа.Өвгөн
алаг унагыг харахгүй хэд хонохоороо л
Аюур Гаваа хоёрд үглээд амраадаггүй байв.Нэг харж байж л сэтгэл амарсан шинжтэй
ихэд сайхан ааштай болох аж.
Зуны дэлгэр цаг халаагаа өгөх болж өвсний толгой хүрэнтэн цагийн аяс нэг л
тогтворгүй болжээ.Голын хуугаа орж гол дээр сэрүүхэн болсон учир айлууд
хөдөөлөөд хэдийн эхэлж.Санж өвгөнийг төв оруулахаар гэж шийдсэн Аюур аавдаа энэ
тухай хэлэх гэж халгаж халгаж сая нэг
дуулгавал өвгөн хавьтуулсангүй .Нэгэнт нас өндөр болсон хүн энэ холын олон
нүүдлийн аяыг даахгүйг мэдэх Аюур учирлаж үзлээ .Уурлаж ч үзлээ.Хэдэн өдөр гуйж
гувшиж байж.Хавар эрт хөдөөлөхөөр болж байж ам өчгий нь авсан Санж өвгөнийх төв орохоор боллоо.Харин төв нүүхийн урд орой
өвгөн Санж зээ хүү Гаваадаа аминчлан
-За миний хүү тэр алаг унагыг сайн харж байгаарай.Цаад Аюур чинь нэгдлийн
олон адууны араас явж байгаад чоно нохойны хоол болгочих вий дээ.Ээ дээ миний
хүү сайн л харж байгаарай гэж унтан унтатлаа захив.Өвөөгийнхөө энэ занг хар
багаасаа мэдэх Гаваа энэ өвөл өвгөний нэртэй хэдэн малтай .Аюурын туслах адуучинаар
өвөлжих гэж байгаа билээ.Өвгөн Санж бол галын зээ Гаваадаа амь .Ер нь энэ олон
ач зээгээс арай л илүү хандана.Хэдэн малынхаа өнгөтэй өөдтэй бүхнийг Гаваад
зүсэлчихсэн аж. Өвгөн төв нүүхийн шөнө
нойр хулжаад юу эсийг бодохов.Гэхдээ тэр нэгэн цаг үед аавынх нь өгсөн алгуудын
угшил ингээд дуусчих вий гэж харамсаж байсан ч алгуудын үндсэн угшилтай хээр гүүнээс эр алаг унага
гарсан сэтгэлд нь нэг л өег.Энэ л
өвгөний сэтгэлийг дүүрэн байлгаж байлаа.
Санж өвгөнийг эмгэнтэй нь төв оруулж
том хүргэнийх нь хашаанд буулгаж өгч
төвхнүүлж ирээд маргааш нь л Аюурынх нүүж ,аргамжааны морь гэдэс алдахгүй
,хаяанаасаа өвс халиурсан намаржаандаа ганц гэрээрээ буув.Хүн малын сэтгэл өег
намрын нэгэн өдөр Аюурын уяа дүүрэн
морьдтой байлаа.Аюурын муу таван ханатай гэрийг нь төмбөлзтөл эрчүүдийн хөхрөлдөх дүнгэр дангар
яриа адуунд явж ирээд гадаа уяан дээр нь буусан Гаваад тод сонсогдож байв.Гэр
дүүрэн тахимны утаа суунаглаж хархайсан эрчүүд ам хуурайгүй хууч хөөрөн
хөхрөлдөнө.Гэрийн баруун талын орны дээхнэ талд завилан суусан махлаг дөч эргэм насны өргөн батгатай
нүүртэй эр бол Жамган хэмээх аж.Тэрээр нэгдлийн
адуу хариулж байгаад адуугаа Аюурт өгсөн хүн билээ.Нэгдэл нийгмийн анхны
адуучин гэж өөрийгөө цоллох дуртай тэр ам нээсэн бол араас нь угсруулдаг
хэлэмгий ёжтой үгтэй нэгэн.Нутаг нугынхан түүнийг “аманцар хар” гэх нь ч бий .Тэрээр
суудлаа засан завилан суугаад идээн дээрээс ааруул зөөхий авч идэх зуураа Аюурт
хандаж
-Чиний хээр гүүний алаг унага ч бас сайхан төрсөн буян юм аа.Сая би гол
дээр баахан эргүүлж тойруулж харлаа.Сүүлийн үед морь уях эрдэм нь оргилоод байгаа Гэндэн л сайн шинжсэн байх
доохноо сууж байгаа хүнрүү харж ёжтой нь аргагүй хэллээ.Түүний доохно суусан
өндөр янхигар зуувин царайтай шар хүн бол Гэндэн хэмээх эр .Жамгантай нас чацуу үе чацуу
үхэр хонин жилтэй нэгэн бөгөөд сүүлийн хоёр жил гэнэт уяачийн эрдэм тодроод
сумын наадмаас айраг алдахаа байсан хүн аж.Тэр Жамганы ёжтой үгний хариуг
чангахан барьчих нэгэн.Тэрээр
-Нэгдлийн түмэн сүрэг хариулж явсан адуучин хүн шинжсэн байхад нэр нь
тодрох гэж ядаж байгаа муу шинэхэн уяач би юугы нь шинжих вэ.Уяа нь орж уяачийн
эрдэм сайн байгаа цагт алаг унага ардын төрийн наадамдаа айрагдахыг хэн байг
гэхэв гээд хэлэхэд гэр дүүрэн нүргэлсэн инээд болж.Гэндэнгийн доохно суусан залуухан
хоёр эрийн нэг үгийг тосон авч
-Жамган ах Гэндэн ах хоёрыг үг хэлийг нь үзүүрлэчихсэн юмуу хурцалчихсан
юмуу гэхэд ахиад л бөөн хөхрөлдөөн болов.Энэ эр бол Загдрагчаа хэмээх Аюурын холын хамаатан Ялалтын гэгээ нэгдлийн үхэрчин хүн юм.Жамган гэр
доторхи улсыг сүүмгэр бор нүдээрээ тойруулан ёжтойхон харцаар харсан нь
оролдчих хүн хайсан бололтой.Загдрагчаагийн доор сууж буй залуу дээр нүдээ
сүүмийлгэн харц тогтоож инээвхийлэн
-Гарлаа давлаа орлоо гэдэг ганц сумын бөх минь яасан доохно суугаа вэ
.Чихрээ чамласан хүүхэд шиг .Уруу царайтай ууж идэх нь үзэгдэхгүй сууж байх
чинь гэж үг өдлөө.Намхан бахимхан нөхөр хулгар чихтэй Гандан хэмээх энэ эр бие
жижиг ч бэлчээр томхон эр билээ.Нутгийн дэвжээн дээрээ нуруугаа шороодож
үзээгүй .Гадны томхон бөхчүүдийг гары нь
тохойлдуулж явсан хүн юм.Жамганы үгэнд хариу хэлсэнгүй. Тэрээр эртний Жамгантай
таарамжгүй нэгэн.Үүд хавьцаа суух хоёр банди бол нэг нь Жамганы том банди Базар
хүү харин нэг банди нь Загдрагчаагийн дүү Содоо гэх банди аж.Хоёр бандид ам
нээх эрх хараахан үгүй.Аав ах нарынхаа урдуур орж ам нээвэл аман дундуураа
алгадуулах шийтгэлтэй гэдгийг мэдэх тэр хоёр зөвхөн сонсох л үүрэгтэй хүмүүс.Харин
гэрийн зүүн талын орны өмнө Аюурын доохно суух даруухан бор залуу бол Батхүү
хэмээх эр болой.Тэрээр мөн нэгдлийн үхэрчин хүн .Сая дөнгөж эхнэр авч өрхөө
татаж үүдээ нээсэн залуу юм.Батхүү ам нээвэл үгий нь ороож үүдээр гарахаас өөр
аргагүй болгох хүмүүс Жамганаас эхлээд байгаа гэдгийг мэдэх тэр мөн сонсох
үүрэгтэй мэт дуугүйхэн сууна.Алаг унаганы яриа хөвөрсөөр .Аюур
-Би ч одоо юу хэлэхэв.Заяа нь байвал гайгүй хүлэг төрөх байлгүй.Та нарын
сайхан үгтэй амыг тосолчихмоор л байх юм гэхэд Жамган ёжтой нь аргагүй
-Алаг унага чинь одоо Ялалтын гэгээ нэгдлийн унага биздээ гэхэд Бүгд л
Аюурын амруу харлаа.Аюур тулгамдаад юу ч гэж хэлж чадсангүй.Харин Батхүү гэнэт
цочсон мэт
-Нэгдэл нийгэмтэйгээ яриад ганц унага өөрийн нэр дээр авч болох байлгүй
гэчихээд дэм авах гэсэн мэт Аюурлуу харлаа.Батхүүгийн үгний хариултыг хэн
хүнгүй бодох мэт бүгд чив чимээгүй
болов.Энэ яриа нэг л гэрт таагүйхэн уур амьсгал бүрдүүлж орхисон тул Жамган хүүгээ дагуулан мордов
Нар хэлбийсэн хойно бусад нь араас нь мордлоо.Харин гэртээ үлдсэн Аюур энэ
тухай бодоогүйгээ гэнэт санаж нэгдлийн адуу гээд нэг нь аваад явчихвал яана
гэсэн бяцхан айдастай үлдсэн тэр бодол болсоор,
оройхон шиг мордон адуугаа эргэхээр анхны цас унаж тарлан цоохор болсон
талыг зорин дэргүүллээ.Хэн хүнд энэ нь сонин байх нь мэдээж .Үгэнд дуртай нэг
нь Аюурыг үгээр түншиж энэ тухай ам ангайлгах гэж үзэвч Аюур эс ам нээнэ.
Зуншлага хэдий оройтсон ч газрын гарц оройхон нэлээд өтгөн гарсан учир
өвлийн цагтаа цаг нэг их зүтгэсэнгүй .Харьцангуй дулаахан цас багатай сайхан
өвөл болж өнгөрөв.
Жавар тачигнасан өвөл урин цагд ээлжээ хүлээлгэж өгөн буцах болж.Хэдийн
хаваршсан тэнгэрийн салхины үзүүр үл ялиг бүлээдсэн мэт сэтгэл зөөллөнө.Тарлантсан
цасны ханзархайгаас цухуйсан сэргэр өвс шаргалтан хаврын өнгө хэдийн ирж.Онд
мэнд орсон Аюурын адуун сүрэг бут харгана ургасан уудам хөндий дүүрэн бэлчинэ.Харин
халтар азарганых адуу шинэхэн цасны доороос цухуйсан өвсөнд цадсан
бололтой.Хаврын дулаахан наран доор биеэ ээн нам зогсчээ.Морьтой хүн ирэх
чимээгээр сэртэсхийн сэрцгээж унгалдан бөөгнөрлөө.Адуугаа эргэчихээд буцан ирж уяан
дээрээ буутал намхан бүүрэгтэй эмээлтэй хөлөрсөн хээр морь уяан дээр нь
түхэлзтэл л амьсгаадан зогсох аж.Морио уяад зогсож байтал гэрээс гарч ирсэн
эхнэр Дэжидмаа нь яаран сандруу гүйж ирээд
-Аавын бие муу гэнэ.Түргэн ир гэсэн байна гэв.Гэрээс эхнэрийн араас нь Аюурын
холын хамаатан Зангад гэх залуу гарч ирлээ.Гэртээ орж хувцсаа хам хум сольж
өмсөөд Аюур эхнэр Дэжидмаагийн хамт төврүү давхиулав.Харин адуу малыг нь Зангад
хэд хоног харахаар болж үлдлээ.Аюурыг очиход өвгөний ухаан аль хэдийн балартаж
.Юу ч мэдэхгүй байлаа.Эмч домч гэж хот хүрээнээс ах дүүгээ дуудуулан тэр шөнийг
цурамхийх нойргүй өнгөрөөв.Маргааш үдийн алдад өвгөн Санж бие барж уй гашууд
Аюурын ах дүү нар автлаа.Санжийн газар дээрх ганц ах Гүнчил нь хэдэн өнчин хүүхдийг
толгойлон ёс төртэй оршуулж хойдохыг нь зохицуулав.Гүнчил хүүхдүүдэд нь хандаж
-За дүү нар минь хорвоогийн жамыг яахав .Ирдэг буцдаг хорвоо хойно.Одоо та
нар эцгийнхээ энэ сайхан дархан нэрийг өндөрт өргөж явах асар их үүрэг та нарт
оногдлоо шүү.Мөн хөгшин эхийгээ асарч хайрлаж явах нь та нарын үүрэг учраас
надаар юу хэлүүлэх вэ гэж нүдний аяга дүүрэн нулмистай мэлтэлзүүлэн хэлээд
ёнхийтэл санаа алдан лаг хийтэл суув.Оонын эвэр шиг хоёулахнаа тэрсхэн өссөн
учир өвгөн Гүнчилийн сэтгэл ихэд үймэрсэн нь андашгүй.
Аюур ихийг бодсон. Дэргэд нь байхад хайрлаагүй хайрын үг хэлээгүй хэрнээ
дэлхийгээс явчихсан хойно нь л ухаардаг үр хүүхдийн сэтгэл юм хойно.Аавынхаа
хэлсэн ярьсаныг нэхэн бодож нэлээдгүй шаналсансан.Өвгөнийг бие барахаас хэд
хоногийн өмнө Аюур төв ороход хөдөө гарна гээд хөл нь хөнгөрчихсөн хүн хөдөө
нүүх өдрөө тоолоод сууж байсансан.Аюурыг
босгоор давангуут л мэндийн хариугүй л алаг сарвайг асууж байлаа.Тэрээр
-Аав нь энэ зун алаг даагаа уянаа хэмээн хөөрч байсан билээ. Өвгөн Санж өнгөрсөнөөс
хойш Аюур алаг дааганыхаа эрдэм чадлыг аавдаа үзүүлж чадаагүйдээ харамссан ч
тэрээр зуны эхэн сарын шинийн гурванд барьж аван амы нь хагалж Гаваагаар
сургуулаад ижилд нь тавилаа.
Хэсэг-4
Газар дэлхий дэлэгнэж хурын шимээ хайрлахгүй усан бороогоор нүдсэн зуны
тэнгэрийн орой нэг бүүдгэр ахиад л борооших нь .Саяхан хөлсөлж ирсэн алаг
даагаа хусан зогсож байгаа Аюурын сэтгэл нэг л догдлолтой.Алаг даага нь хөлийн
хурд ихтэй нэг л гарсан бол цуцахгүй тэлүүлж дүүлэн давхилт сайтай нь сэтгэлд
нь нэг л таатайхан.Аюурын дунд хүү Дугар
ааваасаа илүү алаг дааганд найдлага тавина.Баярын урд өдөр Аюурын хот айлынхан
баяр наадамдаа бэлтгэн оволзож байх хойгуур уяан дээр байсан алаг даага үдийн
халуунд шонгоо тойрч байгаад ороогоод уначихсаныг эхнэр Дэжидмаа харж бөөн дуу
шуу болон салгасан ч арайтай л үхүүлчихсэнгүй .Ногтны цулбуурыг нь хутгаар
огтолж байж нэг салгав.Аюур цагаан хэл ам хүрч байна гэж бодсон ч лам хар гэж явах
хориотой учир тэгсхийгээд өнгөрөв.Наадмын өглөө азарга ирсэний дараа даага
мордлоо.Алаг даагыг Аюурын дунд хүү Дугар унаж уралдахаар мордов.Ганц Тойгын
голоор зогсохгүй бүгд л Аюурын алаг даагыг түрүүлнэ хэмээн ам амандаа шивэр авир хийнэ.Даага эргэлээ гэж
наадамчин олон ам дамжин шуугилдахад Аюур
ч бусдын адил догдолж байгаагаа мэдрэв .Уг нь сум орны наадамд овоо
хэдэн айраг түрүү хүрчихсэн хүн тул тэрээр нэг л шинэ уяач шиг ингэж догдолж
байгаагаа гайхав.Гараанаас гарсан даагануудаас ганцаараа алаг даага тасран
гарлаа.Яралзтал харайх түүний харайлт туулайг шиг хол махийн харайв.Алаг даага
барианд орж ирэхийн урдханаас гэнэт хадуурч тугны гадуур морь бариачид
гүйцэгдэхгүй орчихов.Наадамчин олон түмэн Аюураас илүү харамсан түрхрэн
халаглцгааж байлаа.
Шингэх нарны хөл доогуур алаг даагаа хөтлөн буцаж буй Аюурын сэтгэл
урамгүйхэн ч таарсан наадамчин бүхэн л
-За Аюур минь танай Шаазгай алаг азарганы сүнс ирчихэж .Наадам нэгээр дуусахгүй шүү хэмээн тайтгаруулж байв.Гэхдээ
алаг даагаа хурдан гэдгийг нь мэдсэн болохоор харамссан сэтгэлээ үргээсэн баярт
бодол бас Аюурыг нөмөрч байв.
Аюурынх ганц гэрээрээ намаржиж байлаа.Нэг өдөр бригадын зарлага ирж хурлын
зар дуулгав.Намрын нар унасан есөн сарын сүүлээр нэгдлийн гишүүдийг хуралд дуудсан өдөр Аюур сумын төв оров.Саяхан баригдсан шинэ
улаан булангийн орой дээр хөх улаанаар сөөлжилсөн туг дэрвэж хөл хөдөлгөөн
ихтэй байлаа.”Ялалтын гэгээ нэгдлийн гишүүдийн анхдугаар хурлын мэнд дэвшүүлье”
хэмээн улаан даавуун дээр цагаанаар томоос томоор шинэ үсгээр бичжээ.Аюур улаан
булангийн үүдэн дээр очин мориноосоо бууж хормой хотоо янзлаад морио хайснаас
уячихаад улаан буланлуу алхаж явтал хойноос нь хүн дуудлаа.Эргэн харвал бага
сургуулийн нэг ангийн Жүрмэд гэгч залуу байлаа.Тэрээр сураг нь Улаанбаатар
хотод намын дээд сургуульд сурч байгаа дуулдсан .Инээмсэглэн дөхөж ирэн Аюурын
гарыг чанга гэгч нь атган
-За ажил төрөл аж амьдрал сайн уу Чамайг сая хараад муухан танилаа ш дээ гээд
-Би нутагтаа Хувьсгалт залуучуудын эвлэлийн үүрийн даргаар ирж байгаа.Намын
залуу гишүүдтэй өнөөдөр нэгдлийн хурлын дараа уулзалттай. Чи тэр хуралд
суугаарай гэчихээд явлаа. Жүрмэдээс салаад л бас бага ангийн Юндэнсүрэн гэгч
залуутай таарчихав.Тэрээр
-За баяр хүргэе хэмээн Аюурын гарыг чанга атгахад нь гайхсан Аюурын царайг
хараад нэг итгэж ядан байгааг хараад
-Найз нь чамайг нэгдлийн гишүүн болсонд баяр хүргэж байна гээд инээмсэглэн
-Би намын ахлах ухуулагч хийж байгаа
гэв. Нэгдлийн гишүүдийн хурлыг нэгдлийн дарга Шагдар нээж үг хэлэн эхлүүлэв. Аймгийн
намын хорооны дарга Балсансүрэн
гэгч том дарга хурлын дундуур хурлын танхимд
орж ирэхэд хурлын гишүүд босож нижигнэтэл алга ташиж сүр дуулиантайхан угтав.Нэгдлийн
дарга Шагдар гишүүдийнхээ ололт амжилтын талаар яриад хурлын гишүүдийн санал
хүсэлтийг сонсов.Аюур энэ жил нэгдлийн гурван зуу гаруй адуу аваад 89 гүүнээс
89 унага бойжуулсан гэж магтуулав.Нэгдлийн дарга бичгээр ирсэн нэгдлийн
гишүүдийн санал хүсэлтийг уншиж сонсгосон дотор нэгэн санал хүсэлтэнд Аюурыг
нэгдлийн адууг өөрийн адуу хэмээн өөрийнхөө нэр дээр уралдуулж нэгдлийн мал
сүргийг хувийн өмч мэт ашиглаж байгааг буруушаасан санал хүсэлтийг уншиж
дуусгасанд танхим дүүрэн шуугилдав.Нэгдлийн дарга Шагдар
-За Аюур бос гээд
-Энэ үнэн үү нэгдлийн мал хөрөнгийг дур мэдэн өөрийн мэт өмчлөх эрхийг хэн
чамд өгсөн юм ширүүхэн асуухад
Аюур босон хоолойгоо засаад
- Энэ үнэн ээ.Миний аав Санжийн олон жил адгуулж хариулж байсан адууны угшил
хээр гүүнээс гарсан алаг даага нэгдэлд нийгэмчилсэн адуу юмаа.Гэхдээ би алаг даагыг өөрийн нэр уралдуулсан нь миний
буруу гээд суухад танхим дүүрэн нэгдлийн гишүүд Аюурыг буруушааж зарим нэг нь
бүүр нэгдлийн гишүүдээс хөөх хэрэгтэй
гэж урд эгнээнээс хэлэх нь сонсогдов.Хурал түр завсарлах үеэр гадаа гарч ирсэн
Аюурын сэтгэл нэг л тогтворгүй.Тэрээр хэн алтан хошуу хүргэснийг бараг л мэдэж
байлаа.Тэр нь мэдээж Хөх Дорлиг Аманцар хар Жамган хоёроос гарахгүй гэж бодсон
хурлын олноос зайдуухан мориныхоо хажууд хайс налаад сууж байтал Жүрмэд
Юндэнсүрэн хоёр түүн дээр ирэв.
Ихэд халгасан байдалтай хажууд түр дуугүй суунаа Жүрмэд
-За найз минь чиний тэр алаг дааганы чинь талаар сонссон .Би нэгдлийн даргатай
уулзаж энэ тухай ярилцаж үзнээ.Миний найз санаа зовох явдалгүй.Давхар
Юндэнсүрэнг ухуулах ажлаа муу хийсэн байна гэж загнасан байна лээ.Би уулзчихаад
чамтай эргэж уулзанаа гээд шинэ цагийн босож суух тоолонд шажигнан дуугарах
хромон гутлаа шажигнуулан алхаж одов.Сумын АДХ-ын гүйцэтгэх
захиргааны дарга Наваан гэгч үдээс хойш хурлыг даргалан явуулахдаа мөн л
Аюурыг буруушааж нэгдлийн хөрөнгийг дур мэдэн өөрийн өмч мэт ашиглах нь
феодалын шинжтэй байна гэж донгодоод удахгүй болох намын хурлаар жич авч
хэлэлцэх асуудалд оруулна гэж сүржигнэв.Хурал нэлээд оройхон тарав.Хурал
тарсаны дараа Жүрмэд ирж
-Би нэгдлийн даргатай уулзлаа.Дарга уг нь нэг буруушаахгүй байна.Удам
угшилтай даага гэдгийг нь мэдэж байна.Харин энэ хэл ам хийгээд хүмүүс нь их
хэцүү байна гэнэ.Одоо удахгүй болох намын хурлаар энэ тухай сайн ярилцана гэж
хэлж байна лээ гээд дагуулан улаан булангийн булан тойроод
-За найз минь би чиний талд шүү ямар ч хамаагүй аргаар тэр алаг даагыг чинь
чамд авч өгнөө .Танайх бүх адууг чинь нэгдэлд хүчээр нийгэмчилсэн гээ
биздээ.Ганц даагаа буцааж авч болох байлгүй гэчихээд явлаа.Жүрмэдийн хойноос
харж зогссоноо Аюур мориндоо мордон гэрлүүгээ гэлдрүүлэв.
Хэсэг-5
Тэрээр нэгэнт алаг даагаа авч чадахгүй бол нэгдлийн адууг өгнө гэж хатуу
шийдсэн байлаа.Гэхдээ тэр Жүрмэдийн үгэнд итгэж байв.Ах дүүсээрээ угийн зарчимч
шударга хүмүүс байдгийг сайн мэднэ.Жүрмэдийн аав Галсандамба нэгдлийн анхны
арван гишүүний нэг одоо нэгдлийн хонь хариулж буй хүн бий .Тэрээр мөн яс
барьдаг гэдгээрээ нутаг орондоо нэртэй ч шинэ цагийн үзэл суртлаас болж нууц
байдалд энэ ажлаа хйидэг болж .Гэнэт зам муруйж Аюур Галсандамба гуайнхыг
зорилоо.Оройн саалинаас орж ирж байх үеэр Галсандамба гуайн уяан дээр буусан
Аюур хормой хотоо янзлаад гэрт орвол Галсандамба хониноосоо ирээгүй
байлаа.Эмгэн нь Аюурт зэлгээхэн хярам хийж өгөөд таваг дүүрэн данагар өрөм
түнтйитлөө хөөсөн улаан боорцогтой хамт орос ёотонтой тавилаа.Өдөржин хуралд
сууж шүүмжлүүлэн нэлээд бухимдсан Аюур өлссөнөө мэдээгүй тэр өрөм боорцог
зөөхийнөөс нэлээд томыг авч үмхэлсэн хойноо гэнэт санаа зовж зэлгээхэн хярмыг
нь уучихаад Галсандамбын эмгэнтэй нутаг орны тухай намаржааны энэ тэрийг ярьж
байтал гадаа хөлийн чимээ гарч Галсандамба гуай орж ирлээ.Аюурын мэнд мэдэхэд
хариуд нь мэндлээд Аюурыг яах гэж ирсэнийг таах мэт нэвт харсанаа
-Өнөөдөр чинь нэгдлийн гишүүдийн хуралтай гэсэн чи хурлаас ирэв үү Юу гэж
байна цаад дарга нар чинь гэж үгэнд дурлан дөхөн суув.Аюур
-Аан аймгаас Балсанцэрэн гэсэн байхаа нэг том дарга ирсэн .Их л олон юм
ярьсан миний ой тойнд нэг их буусангүй гэчихээд
- Би таныг зорьж ирсэн учрыг нь та
гадарлаж байгаа байлгүй.Манай алаг азарганы угшилтай алаг даага байгаа ш
дээ.Тэр даагыг би өөрийнхөө нэр дээр уралдуулж байгаа юм. Гэтэл намайг нэгдлийн
даргад хэн нэгэн хошуу өргөж нэгдлийн адууг өөрийн нэр дээр уралдуулж нэгдлийн хөрөнгийг
дур мэдэн хувьдаа ашигласан гэж намайг шүүмжиллээ.Би одоо яах вэ хэмээн Галсандамбын
өөдөөс царайчлан харахад Галсандамба гонзгой зуувин шар царайндаа дахь үрчлээсээ
улам
тодруулж бодолхийлснээ нэг л их сэтгэлийн гүнээс
-Аан наадах чинь мөн тоогүй юм болж дээ.Нутаг орны ард иргэд чиний талд
байгаа гэж бодож байна.Ах нь чамд зөвлөхөд чи алаг даагаа хойтонгийн наадамд
нэгдлийн нэрээр уралдуулсан дээр байх даа.Энэ
нь ч хэл ам хийгээд хүмүүсийн сэтгэлийг жаахан хором ч гэсэн аядаахад хэрэгтэй
байх.Ер нь чи өөрөө хэн хэл ам хийгээд байгаа хүмүүсйиг мэдэж байгаа
биздээ.Жамганы ах дүүс л хэл ам хийгээд байгаа
сурагтай байсан энэ нь ч ортой байх даа гэв.Жамган нэгдлийн адууг аваад ганц
хоёрхон сарын дотор нэгдлийн адууг өөрийн мэт зарж үрэн нэгдэл нийгэмд хохирол
учруулсан тул нэгдэл адуугаа авч Аюурд өгсөн нь Жамганы хорсох шалтгаан
болж.Харин ч Жамган АДХ-ын гүйцэтгэх
захиргааны дарга Наваан гэгч хамаатныхаа буянд дээлээ нөмөрчихөөгүйдээ
үлдсэндээ баярлан чимээгүй байх атал Аюурын талаар таагүй цуурхал тараан, хошуу
унжуулж хов зөөж явах аж.Хэд хоногийн дараа намын гишүүдийн хурал болж Аюур
сумын төв орлоо.Эхнээсээ л намын гишүүдийн хурал нэлээд ширүүхэн эхэлж зарим
нэг хүмүүсийг намаас хөөх шийдвэр гаргалаа.Хашаа бригадын ахлагч Дамба гэгч эр
нь ажил тасалдуулан архи ууж олон хоног улсын ажил зогсоосон учир намын
гишүүнээс хөөж үхэр фермд туслах малчнаар гурван сар ажиллуулахаар болов.Мөн
агентын бараа дутаасан хэрэгтэй Сандаг гэгчийг мөн донгодов.Харин Аюурыг
нэгдлийн хөрөнгийг өөрийн нэр дээр
уралдуулж ашигласан мөн намаас хөөх саналыг Баатархүү гэгч хүн гар өргөн босож
санал гаргалаа.Аюур ч энэ Баатархүүгийн үг биш Жамган Наваан хоёрын үг гэдгийг
мэдэж байлаа.Намын гишүүд бүгд л Аюурыг буруушаан намын гишүүнээс хөөх саналыг
дэмжин шуугилдав.Харин Жүрмэд босож ирэн
-За нөхөдөө та бүхнийг миний үгийг сонсоно гэж найднам .Бидний нөхөд эх
орныхоо төлөө тэмцэж байхдаа эгнээсээ нэг нөхрөө хөөж байсан уу Бид нэгдэл
нийгэм байгуулна гэж зүтгэж унаган адууг нь булааж авчихаад одоо авдрыг нь аваад алтыг нь хаяна гэдэг шиг эзнийг нь
намаас хөөх зүрх зориг сэтгэлтэн олширсонд ч харамсаж байна .Миний хувьд намаас хөөх хэрэггүй .Харин ч Аюурыг
урамшуулах естой .Төлөө 100 хувь авсан байна.Адуу малын тарга тэвээрэг нь сайн
авсан адууны дэл сүүл хөөврийн нормоо ч давуулан биелүүлсэн байна.Энэ нь хүний
ажлыг дүгнэх үзүүлэлт биш юм уу .Тэгээд
ч энэ хүнийг намаас нь хөөгөөд адууг нь аваад хэнд өгөх юм.Жамганд уу гэхэд
Жамган өөрийг нь дэмжиж байна гэсэн бололтой малилзтал инээн өндөсхийлөө гэтэл
Жүрмэд
-Үгүй ээ ингэж болохгүй Жамган өмнө нэгдлийн адуу хариулж байгаад олон адуу
дутааж нэгдэлд хохирол учруулсаныг АДХ-ын
гүйцэтгэх захиргааны дарга Наваан өөрийн эрх мэлдээ ашиглан нуун дарагдуулсан
байсныг бид мэднэ.Энэ хоёр хүнээр нэгдэл хохирлоо төлүүлэх хэрэгтэй гэхэд Наваан даргын батгатай улаан нүүр минчийтлээ
улайж өөрийн мэдэлгүй гартаа уншиж байсан цаасаа базчихсан сууж байлаа.Харин
олны жоготой тохуурхсан харцнаас
дальдчиж Жамган хурал дуусгалгүй гарч одов.Түрүүхэн л Аюурыг намын гишүүнээс
хөөхийг дэмжиж байсан хүмүүс Аюурыг намдаа нэгдэлдээ үлдээх хэрэгтэй гэж санал
гаргаж эхлэв.Батхүү гараа өргөн босвол олон нийт нэг л сониучирхан харав. Хэр баргийн
дуугардаггүй хүн чинь бүүр хурал дээр үг хэлнэ гээд босоод ирэхэд гайхах нь аргагүй
биз.Батхүү
-За би нэгдлийн гишүүний хувьд намын гишүүний хувьд хэлэхэд Нэгдэл нийгэм
сайн адуучинаа урамшуулж энэ алаг даагыг нь үнэ хөлсөнд нь ч оруулаад өгчихөж
болдоггүй юм уу гэхэд
Зарим нэг нь дооглон хөхөрч байсан ч зарим нэг зөв зөв хэмээн дэмжив.Унасан
бөх ууртай гэгчээр Наваан дарга
-Нэгдлийн хөрөнгийг хэн ингэж зарцуулах эрх олгосон юм .Чамайг Аюур ингэж
хэл гэсэн үү гэхэд дуугүй хүний доодох нойтон гэгчээр харин ч Батхүү зоригтой
нь аргагүй
-Энэ миний үгээ .Хүний үг биш Жамган та хоёр шиг Баатархүүгээр үгээ хэлүүлэхгүй
гэж ширүүхэн хэлчихвэл Наваан нам болж олон түмэн шуугилдаад л явчихлаа.Жүрмэд ахин
босон
-За нөхөдөө чимээгүй .Би Батхүүгийн саналыг дэмжиж байна.Бид намын гишүүдээ
нэгдэл нийгмийн гишүүдээ урамшуулах ёстой юм шүү гээд мөн Дамба Сандаг хоёрыг
намын гишүүнээс хөөх бус харин сайн ухуулж эхний удаад намын гишүүний
өргөтгөсөн хурлаар алдаа дутагдлыг хэлж зааж зүгшрүүлэх ёстой. Бид хэдийг
эгнээсээс хөөх юм гэвэл танхимын уур амьсгал эвдэгдэж хүмүүс шуугилдааад явчихлаа.Нэгдлийн дарга
Шагдар бачуурсан хоолойгоор
- Чимээгүй чимээгүй хэмээгээд .Хүмүүсийн дуу намдсан хойно
-Энэ тухай дараагийн нэгдлийн хурлаар сайн ярилцаж байж шийдвэр гаргана
гэхэд Хурал тараад улаан булангаас гарч иртэл Баатархүү Аюурын морины хажууд сууж байснаа босон ирж
-За Аюураа ахынхаа болчимгүй үгийг бүү тоогоорой .Ах нь буруу хумүүсийн
талд явж байж гэж моринд мордтол нь даган
явлаа.Харин Аюур инээж
-Энэ тухай энэ хуралд суусан хүмүүс бүгд л таны үг биш Наваан Жамган хоёры
үг гэдгийг мэднэ шүү дээ гэчихээд эргэхэд Баатархүү нээрээ ч тийм боловуу гэж
бодолхийлээд үлдлээ.
Аюур хурлаас буцаж ирсэний маргааш өглөө адуундаа явж байгаад Жамгантай
хээр таарав.Бүлцийитлээ уусан хоносон архины үнэр үнэртүүлсэн тэр архи нь сайн
гараагүй бололтой.Хайш яаш мэнд мэдмэр аядаад нэг л хөндий дуугаар
-Чи Жүрмэдтэй нийлж нэгдэл нийгмийн гишүүдийг дотроос хатгаж нэр хүндээ унагалаа.Нэгдлийн
анхны гишүүний хувьд би үг хэлэх эрхтэй.Та нар нэгдэлд хэдэн адуу өгч чадахгүй
хойноос нь ингэж үхэн хатан гүйж яадаг байна.Наваан байгаа цагт намайг та нар
яаж ч чадахгүй .Би чамаас нэгдлийн адууг хэзээ нэгэн цагт заавал авах л болно
гэв.Харин үг шөргөөлцөхийг хүсээгүй ч гэнэт уур нь хүрч
-Аан тийм үү Тэгвэл Жамган минь чиний Наваантай нийлж нэгдлийн адуунаас
хулгай хийсэн .Манай Гаваагийн нэртэй алаг үрээг хүнд зарсан байсныг би сургий
нь дуулсан удахгүй авчирна.Мөн олон адууны сураг гаргасан.Удахгүй илчлэхээр
Наваан чамайг аврах нь уу нам засаг таврах нь
уу харнаа гэчихээд мордоод явчихав.Жамган хэлэх үггүй болж уусан архи нь
гэнэт тархи толгойноос гарчихсан мэт одоо яанаа гэсэн айдастай бодлоор
солигдов.Тэрээр Аюурыг хэнээс дуулав. Хэн хэлдэг билээ гэж бодож бодож эс олов.
Жүгдэр нэг орой Аюурынд ирлээ.Нэг
голын насаараа хамт нөхөрлөж явсан хүний хувьд Жүгдэр Аюурт туслахыг хэдий их
хичээвч хүчин мөхөсдөнө.Улс орон даяар нэгдэлжих хөдөлгөөн дуусаж соёлын
довтолгоо улсын төлөвлөгөө ажлын уралдаан гээд нэгдэл нийгэм оволзсон энэ их
ажлыг залуучуудыг уриалан олон ажил хийж сум орондоо овоо нэртэй болчихсон Жүрмэд
хэдийн сум орны хүндтэй хүн болж.Тэрээр улс орны төр засгийн тухай нэвтрүүлэг
тогтоол шийдвэрийг Эх
орон-52 хажуугаас алхам ч холддоггүй
радиогоор авдаг аж.Тэрээр нам засгийн бодлого шийдвэр
үүрэг зорилтын талаар яриад мөн алаг даагы чинь авахад чадах ядахаараа тусална
гэж хэлээд явлаа.
Дараагийн нэгдлийн гишүүдийн хурал болтол үг хөөсөн хүмүүсийн үгийг чихний
хажуугаар яахин өнгөрөөж эс чадах билээ.Нэгдлийн гишүүдийн хурлын товыг зарлага
ирж дуулгав.Аюурт алдах юм байхгүй .Алаг даагаа авч чадахгүй бол нэгдлийн адууг
өгнө гэж эрсхэн шийдээд байлаа.Нэгэнт алаг даагаа авчихсан тохиолдолд дараа нь
хээр гүүгээ ямар нэгэн аргаар авч болох байлгүй гэж өөрийгөө хуурна.Хурлын урд
өдөр нь нэгдлийн дарга Шагдар мал сүргээ эргэж яваа гээд бригадын дарга Самбуутай
хоёул Аюурынд ирлээ. Дарга нарын хэрэг зориг нь тодорхой ч нэг л юм хэлэх гээд
байгаа нь андашгүй.Аюур энэ байдлыг анзаараад нэгдэл адуугаа надаас авах нь дээ
гэж бодлоо.Гэтэл энэ Аюурын бодсон нь биш байлаа.Хөрш сумын нэгдлийн таван
жилийн ой болж байгаа учир Ялалтын гэгээ нэгдлийн зүгээс алаг даагыг бэлэг болгон өгөх тухайгаа хэлэх
гэж халгаж байгааг нь хэн мэдлээ.Гэрээс нь дуудан гаргаж ирээд ихэд аминчлан
Шагдар дарга
-Намайг ойлгоно биз Аюур аа .Би өөрийгөө бодоогүй сум орноо бодсондоо хэлж
байгаа юм.Манай нэгдлээс Арвин ундарга нэгдэлд хурдан удмын адуу таван жилийн
ойг тохиолдуулан бэлэг болгон өгөх болсон .Бид ярилцаад нэгдлийн алаг даагыг
өгөхөөр болж байна гэхэд нь Аюурын уур цухал савнаасаа халин цалгих нуурын
давалгаа мэт түрхрэн дээшээ оволзоод ирэв.Түүний энэ байдлыг анзаарсан нэгдлийн
дарга Шагдар бригадын дарга хоёр арга эвий нь яаж олохоо бодов.Аюурын царай нь
улайж харц нь догшин дүртэй болж ирээд л
-Та нар энэ нэгдлийн хэдэн адуугаа аваарай.Би нэгдэлд нийгэмчилсэн малаа
буцааж авахгүй ч алаг даагаа хээр гүүтэйгээ хэнд ч өгөхгүй шүү хэмээн дуугаа
өндөрсгөн хариулаад уураа дарж ядан оволзов.Нэгдлийн дарга Шагдар ч бууж
өгөхгүй шинжтэй.
-Чиний даага биш тэр үрээ чинь нэгдлийн өмч. Би нэгдлийн даргын хувьд би
мэдэж байна хэмээн албархуу аястай хэлчихээд араас нь мөн нэмж
-Хэрвээ чи нэгдлийн адууг өгөх юм бол авах гэсэн хүн зөндөө байгаа шүү
хэмээхэд нь уураа дарж ядан байсан Аюурын уурыг улам дэврээгээд өгөв.
-Аан тийм байх Та нарт Жамганд л өгөх гэж байгаа биз Дарга цэрэгтэйгээ нийлээд
дөнгөж хөлд орж байгаа нэгдлээсээ хулгай хийж байгаа хүнийг та нар ингэж өмгөөлөн
хамгаалдаг юм бол би нэгдлээс чинь гарлаа.Намын гишүүнээс чинь ч гарлаа.Би
хөгшин эцгийнхээ амьсгаагаа тасартлаа захиж байсан захиасыг та нартай та наргүй
би заавал биелүүлнэ хэмээн хэлчихээд гараад явчихав.Олигтой шийдэлд хүрээгүй
дарга нар ч даруйхан буцлаа
Хэсэг-6
Маргааш бага үдийн алдад нэгдлийн хурал эхэлж нэгдэл үүсэн байгуулагдсан
цагаас хойших ололт амжилтыг дурдаад нэгдлийн дарга Шагдар энэ бүхний гавъяа нь
ажилчин тариачин малчин та нарын нам засагдаа өргөсөн бэлэг юм аа гээд нэр
бүхий хэдэн хүнийг баярын бичиг дурсгалын зүйлээр шагнав.Харин энэ шагнуулсан
хүмүүс дотор Жамганы нэр явж байгаа нь ямаан дотор тэмээ яваа юм шиг содон
сонсогдож байлаа.Тэрээр ичих нүүрээ элгэндээ наачихсан хүн юм гэх шивэр авир яриаг
үл тоож тайзан дээр гарч ирэн бэлгээ аван малийтал инээгээд буухад нь олон
түмэн хэлж ядан байлаа.Энэ удаагийн хурал харьцангуй тайван байсан ч Жүрмэд
босож ХЗЭ-н үүрээс явуулж байгаа ажил төрлөө танилцуулаад нийт гишүүдэд хандаж
Аюурын алаг дааганы талаар ярилаа.Тэрээр
-Нэгдэл нэр хүндээ бодсон ч гэсэн энэ хүний амжилтыг нь үнэлж алаг даагыг
нь өгөх хэрэгтэй гэж санал
гаргалаа.Танхимын уур амьсгал нэг л биш болж Жамган тэргүүтэй нөхөд нэгдлийн даргыг хатгаж байж зэргэлдээх сумын нэгдэлд бэлэг
болгож өгөхөөр болгосон ч Аюурын шийдмэг зангаас халширсан дарга түр азнаад
байгаа билээ.Хурлыг дутуу хаяад гарч ирсэн Аюурыг сум нэгдлийн дарга нар
нэгдлийн адууг авахаар болж тогтоод хурал тарав.Харин Жүрмэд чадлаараа Аюурын
талд зүтгэсэн ч олны хүний эсрэг юу хийж чадсангүй .Гэртээ ирээд хоёр хоносны
дараа зарлага ирж хэл дуулгасан нь адуугаа бөөгнүүлж байхыг тушаасан
байв.Хэлсэн ёсоор нь маргааш бригадын дарга Самбуу шинэ адуучин болох Баярт гэж
залуутай ирж Аюурын адууг Баяртад тоолон хүлээлгэн өгөв.Нэгдлийн адууг өгсөнөөс
хойш Аюур хэд хоног гэрээс гарсангүй .Аюураас адуу авсан Баярт намрын нэгэн цасан шуурганаар адуугаа
уруудуулж алдаад зарим нэгий нь алдсан сураг дуулдсан нь залуу хүн адуу маллах
арга ухаан дутаа биз гэж Аюур бодов.Нэгдлийн
адуу дутаасан хэрэгтээ айсан хөөрхий
залуу адуугаа аваач гэж бригадын даргаас гуйсан дуулдав.Удалгүй чихний хэнгэрэг
хагарчихмаар мэдээ дуулдсан нь Хөх Дорлигт нэгдлийн адууг өгөх сураг дуулаад Аюур
арай ч дээ .Лам олдохгүй бол буцахдаа залаарай гэдэг шиг болов гэж зэвүүцсэн нь
учиртай.Аюурыг нэгдэл нийгмээс шахаж байгаад таван зуун хурга хүлээлгэж
өгөв.Адуучин байсан хүн хоньчин болохоор ямар арга байхав.Жил тойрон хариулаад
шүдлэн хонь болгоод нэгдэлд тоолон хүлээлгэж өгөөд ахин хурга авч
хариуллааХарин энэ үед Ялалтын гэгээ нэгдлийн малын төлийн мэдээн дээр суусан
хүмүүс толгой сэгсрээд даргын өрөөнд
орсон нь Хөх Дорлиг адуу аваад жил гаран
болоход тарга тэвээрэг муу хоёрт төлийн мэдээ маш муу гарсаныг дуулгасанд байв.Хамгийн
муу мэдээ нь алаг үрээг хээр гүүтэй нь хаашаа
ч юм алга хийчихсэнд байв.Хэзээ хойно сураг дуулсан Аюур битүүхэн сураг
ажиг тавиад Хөх Дорлигынхоор бууж мордсон хүмүүсийг сураг ажиг тавиад хоёр хүн
дээр тогтсон нь зэргэлдээ сумын Урт Дамдин гэж гар урттай нөхрийн сургийг
сонсов. Мөн нэг зүс үл таних хүний сураг сонссон нь гуч эргэм насны хүн Хөх Дорлигынхоор
Жамганы залуутай хоёр гурван хүн ирсэнийг дуулаад энэ хоёроос гарахгүй гэж
сураг ажиг битүүхэн тавьж мөрдсөөр нэг алагтай арваад адуу зэргэлдээх суманд
сураг гарсан нь Аюурыг сууж чадахгүйд хүргэж хойноос нь явлаа.Аюур арваад хоног
явж байгаад ирсэн ч сураг ч гаргаж чадсангүй .Аюурыг ирсэний дараахан нэг өглөө
Батхүү морины хар хурдаар давхиулж ирсэн нь
өчигдөрхөн үхэрт явж байгаад Батхүү алаг үрээтэй таван адууг нь олж
үзсэнээ дуулгах гэж яарсан нь тэр байв.Батхүү уг нь морины хар хурдаар давхих
байтугай нимгэн хөлс ч суулгалгүй адуунд тавьдаг хүн гэтэл тэр өнөөдөр хэт
яарсан нь илт нүд ам нь дүрлэгнэж
-Та шалавхан дээл хувцсаа өмс явъя гэж яаруулав.Батххүүг даган явсан Аюур
адуугаа олж үзээд үгээр хэлэхийн аргагүй баярлав.Алаг үрээ нь харин унаарт
нэлээд орсон бололтой.Харин хээр гүү нь унагагүй байв.Удалгүй Аюурыг сурсаар
хоёр хүн ирсэн нь холын хүмүүс байв.Тэр хоёр хүний ярих нь энэ алаг үрээтэй
адууг Жамган Хөх Дорлиг хоёроос авсан гэж хэлж байлаа.Аюур ч цагдаа сэргийлэхтэй
уулзана гээд өгсөнгүй буцаав.Нэгдэл Хөх
Дорлигоос адуугаа яаж салгаж авч чадахгүй
Наваан Жамган хоёрын амыг харсаар хэдэн адууг нь дуусгах шахаж байхад нь олон түмэн хэл ам хийж байж нэгдэл адуугаа
авахаар болжээ.Хөх Дорлиг нэгдлийн адуунаас бараг гурван азарга адуу дутаасан ч
цаг зүтгэсэн, гүү хээл хаясан гэж баахан зовлон тоочоод сургарч үлдэх гэж
үзсэн ч аргагүй аймгаас ирсэн хүмүүсийн
өмнө аргагүйдэж үнэнээ өчсөн байв .Бүүр сүүлдээ Жамган ахтайгаа тангараг тасарч
бие биенлүүгээ бухаж нэгнийгөө хөлдөө чирсэн сурагтай.Энэ дүйвээнээр амиа авах гэж
хэрдээ гүйсэн ч ажилгүй болох дээрээ тулсан Наваан бүх бурууг ах дүү хоёрт чихээд амиа аврах гэж аймгийн
шүүх цагдаагийн хүмүүсийн өмнө хоол цай
бариад хэрдээ л гүйв.Харин нэгдлийн адууг авах хүн олдсонгүй .Бүгд л Хөх Дорлиг Жамган хоёрын
лай ланчиг дээр орохгүй гэж гэдийцгээв.Зарим нэгий нь бүүр албадаж үзээд
хүчирсэнгүй .1-р багийн адуучин Галсанд хүчээр давхар түр хариулгахаар өгсөн ч тэр нь өдөр
бүр нэгдлийн даргын өрөөнд зовлон тоочиж орж ирээд амар тайван байлгахаа байв.Нэгдлийн дарга нар
хуралдаж хуралдаж дөнгөж цэргээс ирсэн 4-р багийн нэгэн залууд хүчээр залуу халуун
намын гишүүн хүн гэж хөөргөж байгаад өгчихөв.Залуу эхний ганц хоёр сар гайгүй
яваад байсан ч бас чадахаа байлаа .Хүчрэхээ байлаа.Талын нэг тарчихлаа
.Нэгдлийн зүстэй адуунууд биш байна гэхчлэн адуугаа аваач хэмээн Шагдар даргын
өрөөний хаалгыг онголзуулаад салахаа байлаа.Одоо Шагдар даргад ганцхан сонголт
үлдсэн нь Аюур .Хэрвээ авахгүй гэвэл яах вэ.Аюурыг ганц л аргадах арга нь алаг
үрээг нь эх хээр гүүтэй нь алаг үрээнээс хойш гарсан хоёр байдас зэргийг л өгөх
хэрэг гарна .Учир нь Шагдар алаг үрээтэй хэдэн адуугаа олоод авсаныг дуулсан
байв.Мэдээж энэ ховыг Жамган л орж ирээд нэгдлийн даргын өрөөний үүдийг дарж
байгаад хэлээд явсан аж.Юу ч гэсэн уулзаж үзэхээр болж нэр нүүрээ тахлахын тулд
Жүрмэд Юндэнсүрэн хоёрыг дагуулан Аюурынд очлоо.Өмнө ирэхдээ таагүйхэн уур
амьсгалтай байж байгаад явчихсан тул жаахан аягүй байлаа.Нэгдлийн дарга Шагдар
эцэгтээ загнуулсан хүүхэд шиг намуухан аядуухан дуугаар
-За Аюур аа Бид танайхыг зорьж ирсэн нь учиртай.Би чамд хатуу хандсан тал
бий тэр бүхнийг чи эр хүн байна болгооно биз.Чамайг нэгдлийн адууг аваач гэж
гэж гуйж байна гэхэд Аюур эрсхэн
-Үгүй ээ .Би олон хүн гар дамжиж өөдтэй өнгөтэйг цөлмөсөн адуу авахгүй
гэв.Нэгдлийн дарга одоо нөгөө аргаа хэрэглэхээс гэж бодон
-Чамайг ойлгож байна.Бид чамайг эргэн намын гишүүн болгоё .Мөн хэрвээ
адуугаа сайн хариулавал ирэх жилээс сумын аварга болгох санаатай байгаа гэхэд
Аюур ихэд дургүйлхэж
-Надад тэр аварга хэрэггүй .Би нэгдлийн адууг хэнээс ч дутахгүй хариулж
төлөө 100 хувь авчихсан байхад та нар надаас булааж аваад хүнд өгөө биз дээ.Би
хариулж чадахгүй гэхэд Жүрмэдрүү харсанаа Шагдар
-За ингэж тохирчихье Чиний алаг үрээг чамд үнэ хөлсөнд чинь оруулаад өгье гэхэд Аюур
-Та нар Жамган хөх Дорлиг хоёр алаг үрээг ээжтэй нь сум алгасаад зарчихсан байхад нь та нар
мэдсэн үү .Мэдсэн ч та нар хэлээгүй шүү гээд дуугаа хураачихав .Гэрт нам гүм болж нэгдлийн дарга Шагдар эцсийн арга болох
-Ер нь ингэж тохирлоо Чиний алаг үрээг ээж дүү нартай чинь чамд өгье. Харин
чи нэгдлийн адууг хариул гэв.Жүрмэд Аюурлуу хараад нүдээ ирмэж байна.Энэ мэдээж
нэгдлийн дарга Шагдарыг ятгасан Жүрмэдийн гавьяа байсныг Аюур сайн мэдэж
байлаа.Ийнхүү Нэгдлийн адуучин болсон Аюур алаг үрээ хээр гүү даага байдас
хоёртой нь өөрийн өмчлөлд авсан нь сайхан хэрэг байв.Нэгдлийн дарга өөрөө Аюурт
алаг үрээг ээж дүү нартай шилжүүлж байгаагаа гараар бичиж өгөв.
Жүрмэд залуу хүний хувьд
сум орныхоо төлөө залуусыг уриалан улсын
төлөвлөгөө, харганы ноос түүх, хад чулуу кублэх, адуу дэллэх, ятуу агнах,
хангал эмнэг сургах, хашаа саравч барих, хадлан, тариа, ан гөрөө, яс нэрж тос
тунгааж, түймэр унтрааж, өвлийн хүйтэн, хаврын хавсарга, ган халуун нар, гал
усан бэрхэд цөхөрч няцахыг үл
мэдрэн зүтгэж буй залуусаа идэвхжүүлж урамшуулан улаан булан
ухуулга, таниулга, хурал цуглаан, үдэшлэг уулзалт, нийтийн бүжиг, сумын улаан буланд тогтмол явуулж байлаа.Жүрмэдийг
даргаар ирсэнээс хойш Эвлэлийн байгууллага нь аймагт ажил амжилтаараа аман хүзүүнд оров
“Нэг нь нийтийн төлөө” гэсэн сумын
ажилчин ангийн гавшгайч бригад байгуулж даргаар Жүрмэд өөрөө ажиллан өмнө хашаа
бригадын залуусын долоо хоног хийдэг байсан ажлыг тавхан хоногийн дотор хийж асар их цаг хугацаа хөрөнгө мөнгө хэмнэжээ.Жүрмэдийн
энэ ажилч хичээнгүй занг нь үнэлэн нь МХЗЭ-ийн анхдугаар зөвлөгөөн төлөөлөгчөөр сонгов.Тэрээр нэг удаа
Аюурынд ирэхдээ нэг их нухацтай
-Найз нь нэгдлийн
залуу малчдын анхдугаар зөвлөгөөн гэж зохион байгуулах гэж байгаа.Чиний нэрийг
өгчихсөн .Чи адуу маллах арга ухаан морь уях унага хэрхэн бойжуулах талаар
илтгэл тавина шүү гэв.Тэр хуралд Ардын Их хурлын депутат хүн ирэх юм гэнэ гэв.
Бид нэгдэл нийгмийнхээ арга туршлага сайтай олон залуу
малчидыг сонгон тэр хуралд урилгаар оролцуулна.Чи хэлэх ярих үгээ сайн
бэлдээрэй гэчихээд явлаа.
хэсэг 7
Ялалтын гэгээ
нэгдлийн залуу малчдын анхдугаар зөвлөгөөнд анх удаагаа илтгэл тавьж туршлагаас
хуваалцсан Аюурыг аймгаас ирсэн дарга
нар мөн урилгаар ирсэн Ардын Их хурлын депутат Жамц гэж хүн сайн үнэлсэн байна.Гэвч шагналд тодорхойлохдоо
түүний намтар мөн нэгдэл нийгэмд хамгийн сүүлд элссэн нударган баян гаралтай
гэдгээр өөнтөглөн хасаж оронд нь Жамганы нэрийг явуулсан сурагтай.Мэдээж
Жамганыг Наваан дарга л зүтгүүлсэн нь мэдээж.
Зүс ижил хоёр алаг морь унасан хоёр морьтон ухаа дөрөлжийн зөрөг замаар нарийн цагаан тоос босгон
дэргүүлсээр гарч ирлээ.Үүлс нүүлгэн сэвэлзэх намрын сэвшээ салхи шивээн толгой налуулан бүжиглүүлэх агаад намрын
урь орсон шаргал тал өмнө нь хаяагүй цэлийнэ.Хоёр морьтон дөрөлж дээр мориноосоо
бууж түр амсхийлээ.Алс тэртээд харагдах уулсын бараа тэнгэрийн хаяатай нийлэн сүүмэлзэх талыг
харж завилан суусан идэрмэг насны эр хар
торгон дээлнийхээ энгэр заамыг задгай тавьж дээлийнх нь энгэрээр хөх торгон
морин цамцны зах цухуйна.Яльгүй онигордуу хонин бор нүдтэй ерөнхий байдал нь
нас бага ч гэсэн их л юм үзсэн хижээл насны хүн шиг тулхтай энэ бол Аюур болой.Харин тод хөх өнгийн торгон дээлээ
өөрөөр эмжиж өмсөн нарийн шар бүс өндөр гуалиг биеэ тодруулан жавхытал бүслэн донжтой
нь аргагүй цагаан сийрсэн малгайг духдуулан тавьсан нь хэн хүний нүдэнд нэн
содон давхраатай алаг нүдээрээ инээсэн нүд шүд нь гэрэлтсэн нүдэнд дулаахан гуч орчим
насны энэ бүсгүй бол Аюурын эхнэр Дэжидмаа аж.Энэ хоёр гэр бүл бол болж гэгээн
наран доор эр эм болсоноос хойш даруй арван жил өнгөрчээ .Гурван хүүхдйин эцэг
эх болсон энэ хоёр хүн малгүй энэ зэлүүд уудам талд хаашаа юунд ингэж яаран
довтолгох нь нэн учиртай бөлгөө.Сумын төвөөсөө даруй хоёр өртөө хэр газар зусдаг
тул сумын төв орохоор өглөө эртлэн мордоод явж буй
энэ аж.Нөхөртөө морио бариулчихаад доод жалгаруу орон биеэ хөнгөлчихөөд гарч
ирсэн Дэжидмааг
-За явах уу хэмээн Аюур эхнэрлүүгээ харан асуугаад жинжүүдэд дөрөөгөө
дуугарган мордлоо.Зүс ижил хоёр алаг морь зуузай холбон яралзтал хатирч хөл
доорхи хөмүүл таанын толгой бутран унаж үлдэнэ.Талын дундуур зурайтал алсрах
замыг дагаж дэргүүлсээр нэг багахан хөтөл тонгойход өмнө жижигэвтэр суурин
зэрэглээн дунд дайвалзаж цайвалзан харагдлаа.Аюур Дэжидмаа хоёр морин цагаас өмнө хуучин хийдийн
туурин дээр өндийсөн сумын төв гэж хоёр гуравхан нэг давхар байшин бүхий ихэнх
айл нь хашаагүй задгай буусан суурингийн
урдаасаа хоёр дахь гудамны хамгийн баруун захын хашааны үүдэн дээр очиж
буулаа.Нарийн шургааган хашаан доторхи хоёр гэр хөл хөдөлгөөн ихтэй нь андашгүй
.Хүүхэд гүйлдэж хашааны гадуур морь мал дүүрэн харагдана.Аюур хоёр морио хашааны шонгоос уячихаад ширэн
богцтой зүйлээ барьсаар баруун талын багавтар хэрнээ ханын эрс өндөртөй
товхийсэн цомбогор гэрлүү яван орлоо.Тогоон дээр хийсэн хоолны уур хүмүүсийн
амьсгалтай холилдсон пүнхийсэн агаар угтан авав.Гэр дүүрэн хүмүүсийн нүд Аюур Дэжидмаа
хоёр дээр туслаа
-За сайн байцгаана уу хэмээн мэндлэхэд
-За сайн байцгаана уу хэмээн мэндлэхэд
Гэрт байсан хүмүүс бүгд л өндөр нам
дуугаар
-Сайн сайн байна уу гэж мэндэллээ.Дээшээ суу хэмээн урихад Аюур гэрийн баруун талаар өгсөж харин Дэжидмаа зүүн
талаар өгсөж суулаа.Энэ бол өвгөн Гүнчил наян насныхаа ойг ураг төрөл ахан
дүүсийнхээ хамт тэмдэглэж буй нь энэ аж. Нэг нүд муутай намхан шар өвгөн өндөр
идээний араас харагдахгүй шахам суух нь Гүнчил гэх өвгөн аж .Аюур өврөөсөө хөөргөө гарган Гүнчил өвгөнтэй эхлээд
тамхилав .Нас сүүдэр ная хүрч байгаа ч угийн хөнгөн шингэн хүн болохоор таньж
мэдэхгүй хүмүүс өвгөн Гүнчилийг жар л гарч яваа хэмээн хармаар ануухан аж Гүнчил
өвгөний хөгшин Надмид хөгшин Дэжидмаад дөхөж суун
-За охин минь танайхан сайн уу өвгөн
бид хоёр танайд оройтож хэл хүргээд ирж чадах болов уу л гэж харж байлаа гэх нь Дэжидмаа Аюур хоёрыг
ихэд хүлээж байсан нь андашгүй .Өвгөн Гүнчил Аюурын аав Санж хоёр бол эцэг
эхээс хоёулахнаа бөгөөд нутаг орондоо амьдарч байгаа ганц ач нь Аюур аж.Харин
Аюурын ах дүү нар хот хүрээ бараадан газар сайгүй таржээ.Өвгөн Гүнчил босож
-За хүүхдүүд ээ Нутгийн зон олон минь ах дүү нар минь ээ Та бүхнийг
хүрэлцэн ирсэнд өвгөн би баяртай байна.Мөн миний ач Аюур хаа холоос эхнэртэйгээ зорин ирж өвгөн намайг
хүндэлсэнд баяртай байна.За хүүхдүүд минь өвгөн ах шигээ өндөр насалж өнөр
өтгөн айл болоорой .Би чинь эцэг эхээс хоёулахнаа .Миний дүү Санж минь хэдэн
жилийн өмнө бурхан болсон .Гэхдээ миний дүүгийн таван хүүхэд бүгд сайн яваа .Би
ч гэсэн мөн найман хүүхэдтэй .Ач гуч нийлээд манай хоёрын үр хүүхдүүд зуу гаран хүн байна. дээ.Хэдийгээр
дүү минь тэнгэрийн оронд байгаа ч гал голомтыг залгаж нутагтаа үлдсэн хүү Аюур нь ирж намайг баярлууллаа.Би Аюуртаа их
хайртай .Их ухаантай хүү байгаа юм.Манай адууны үндсэн угшил болох Шаазгай алаг адууны угшилыг өндөр өргөж яваа хүн байгаа
юм .Би ачдаа хайртай.Манай дүү Санж гэж
хүн л энэ алгуудын угшилыг гаргаж ирсэн юм даг.Өнөөдөр энэ алаг адуунууд надад
л гэхэд аймаг бүс сумаас надад хориод түрүү жараад айраг авч өгсөн байдаг
юм.Харин манай Санж мөн л ийм л түрүү
айрагтай байгаа байх.Нэг үе Тойгын голын тод алгууд гэж Санж бид хоёрын
алгуудыг хэлдэг байлаа.Манай Аюур харин бид хоёроос удахгүй амжилт, айраг
түрүүгээрээ давах байлгүй.Өнөөдөр дөнгөж гуч гарч яваа залуу хүн гэхэд аль
хэдийн нэр алдарт хүрчихсэн яваа хүн шүү
дээ.За өвгөн ахыг уучлаарай .Миний алаг азарганы угшил төлийн үр шимийг ганцхан
манайхан бус сум орон минь бүгдээрээ хүртэж байгаа болохоор өвгөн би ийшээ
хэлтийгээд орчихлоо .За хүүхдүүд идэцгээ
ууцгаа хэмээчихээд суув.Өвгөн ширээний араас босон гарахдаа
-Аюур хоёулаа уулзаадахья хэмээн
дагуулан гарч ирлээ.Бүгчимхэн гэрээс гарч ирсэн.Аюур малгайгаа аван толгойгоо сэрүүцүүллээ.Өвгөн
Гүнчил
-За танайхан сайн биздээ.Гүнээ нь чамайг л их харлаа шүү.Сүүлийн үед
хүүхдүүд морь маланд ойртуулахаа байлаа.Манай энэ хүүхдүүд ач нар гэж адуунд ойртдог хүн ховор байх юм.Харин ч
чи овоо уяад байх юм.Чамаас очиж асуу гэхээр манай энэ хэд хөдлөхгүй юм гэсээр
хашаанаас гарч уяатай байгаа Аюурын хоёр алаг морийг хараад өвгөн ихэд баясаж
-Энэ алаг адуунуудыг харахаар би бүүр сэтгэл хөдлөөд байдаг юм.Өнгөрсөн жилийн
наадмаар айрагддаг алаг морь чинь мөн үү
гэхэд Аюур
-Аан тийм ээ.Энэ Дэжидмаагийн унаж ирсэн энэ алаг морь энэ жил нийлж байгаа
юм .Ер нь нэг уяж үзэх санаатай байгаа юм. Энэ хоёр алаг чинь ах дүү хоёр байхгүй юу гэхэд Өвгөн сэтгэл
их л өөдрөг
-Миний хүү ч манайхны нэрийг өндөрт өргөж яваа хүн дээ .Гүнээ нь их баярладаг
шүү хэмээн хоёр алаг морийг тойрч хараад гэртээ орлоо.Оройхон намрын нар нэлээд
тонгойсон хойно сумын төвөөс хөдөлсөн Аюур Дэжидмаа хоёр үдшийн бүрийтэй уралдан аниргүй
хөндийгөөр хатируулсаар шөнө дундын үед л гэртээ ирэв.Төвөөс ирсэний маргааш
өглөө нь Аюурыг адуунд явсан хойно нэгдлийн дарга нар ирээд явсан
байв.Зэргэлдээх сумын нутаг отрын бүс нутагт адуугаа отроор авч гарахыг
даалгасан байлаа.Хоёр хоноод Аюур адуугаа аван оторт гарлаа.Намрын сайхан
налгар үдэш Гаваа хоёулаа хийж идчихээд унтахаар хэвтлээ.Өглөө үүрээр болсон
адуугаа эргэж явтал халтар азарганы адуунаас нь алаг үрээ нь алга болчихсон
байв.Яаран сандран майхандаа ирэн Гаваад дуулган хоёул адууны хөлнөөс алсуур
мөр хэжвэл хоёр морьтой хүн ирээд гурван морины мөр болоод буцсан бүдэгхэн
мөрийг мөрийг мөшгин цаашаа явж Гаваа адуундаа үлдлээ.Бага үдийн алдад мөр
явсаар нэгэн өндөр гуу жалгаруу орчихов.Аюур алсахан морио учихаад сэмээрхэн
гэтэн жалганы амсар тонгойвол Хөх Дорлиг Урт Дамдин хоёул нужигнатал хурхиран
унтаж байлаа.Аюур урт яргай ташуураа атган очоод нэг дэлсэх гэснээ больж алаг
үрээгээ тайлан аваад нөгөө хоёрын морины эмээлийг нь авч сул тавьчихаад Урт
Дамдин Хөх Дорлиг хоёрыг өшиглөн
-Бос хөөе хэмээн босговол цочин боссон тэр хоёр мэл гайхаж нүүр хийх
газаргүй гөлөлзөн харж чадахгүй байв.Ихэд ууртайгаар Аюур
-За та хоёр мал хулгай хийвэл ямар ялтайг мэдэх үү .Та хоёр ч шоронгийн тав
болж дээ гэхэд Хөх Дорлиг царайгаа үрчийлгэн үхээнц дуугаар
-Аюураа бид хоёрыг уучил .Бид хоёр ахиж хулгай хийхгүй ээ хэмээн уйлагнан
гуйх нь арга ядсан хүний ажил аж.Аюур
тэр хоёрыг ээлжлэн хараад хэн чинь сэдсэн гэхэд урт Дамдин гэж гонжысон шар
нөхөр Хөх Дорлигруу заалаа.Аюурт далан булчирхайгаа тоочиж үнэнээ өчсөн тэр
хоёрыг Аюур хоёр морийг нь нэг авч яьах гэсэнэ больж нэг морийг нь хатлөн буцаж
дунд нь нэг морь үлдээгээд буцав.Дундаа нэг морьтой үлдсэн Хөх Дорлиг Урт
Дамдин хоёрын өчигдрийн ууусан архи нь
гараагүй биеийг нь сулбайлгаж нам цохиулан унаж баригдсан нь энэ аж.Тэр
хоёр сундалодан буцаж захын айлд хүрч унаатай залгачихаад Аюурыг хүн амьтанд
ярих вий цаггдаа сэргийлэхэд хэлсэн байх вий гэж хэл сураг битүүхэн тавьж явдаг
болов.Харин Аюур тэр явдлын дараахан Жамгантай таараад
-Хаяагаа хадардаг хулгайч нартаа .Хар гараа татаарай гэж хэлээрэй.Чи ч
гэсэн үүний ард байгааг би мэднэ шүү
гэхэд нөгөө аманцар ангалзаж явдаг Жамган бүлх залгисан мэт гөлөлзөөд
-Би....би...үүнд чинь хамаа байхгүй... Дорлиг Урт Дамдин хоёрын л хийсэн
ажил байх... гэж түгдчиж царай нь барайн хэсэг зогссоноо салахын түүс болж
шалавхан шиг холдон одов.
Хэсэг-8
Гүнчил өвгөний насны найранд очсоноос хойш сар орчим
хугацааны дараа Аюурыг Гүнчил дуудуулав.Аюур дуудуулсаны маргааш нь очвол өвгөн
хэвтэрт орчихсон байлаа.Тэрээр сулхан дуугаар
-За Гүнээгийн нь хадан гэртээ буцах цаг нь болж байгаа юм
шиг байна.Гүнээ нь юунд харамсах вэ.Хангалттай ихийг үзэж тууллаа.Миний хүү
Аюураа Гүнээ нь чамл нэг л зүйлийг захих гэсэн юм.Манай энэ хэдэн хүүхэд бүгд
хот хүрээлүү шигдээд малын цаагуур явах хүн олдохгүй бололтой.Миний нэг ач байгаа юм.Чи танина даа.Манай Чүлтэмийн
хүүхэд Батсүх яагаав .Одоо хөөрхий нас
арван хоёр хүрч байгаа хүүхэд гэхэд
маланд их дуртай хөдөө мал хоёрт их амьтай хүүхэд байгаа юм.Даанч эцэг эх хоёр
нь гэж мал мах хоёрыг ялгадаггүй хоёр хүн хүүгээ хөдөө гаргахгүй гэх юм.Манай
Чүлтэм уг нь малчин хүний хүүхэд хөдөө арай сэтгэлтэй баймаар юм.Тэгэхэд үгүй
шүү.Эхнэр нь яахав хотын хүүхэд тэр юугаа мэдэхэв. Намайг унаснаас хойш энэ
хэдэн адууг чи л эргэж тойрч харж байгаарай даа.Манай энэ хэд бүгдийг нь зарж
үрээд дуусгачихаж магадгүй.Миний хувь тавилан байвал Батсүх хүү минь хөдөө гарч
ирж магад. Тэгвэл чи Батсүхийг дагуулж адуу мал маллах арга ухаан морь уях
эрдмээсээ зааж өгнө шүү хэмээв.Өвгөний бие нь нэлээн дордсон нь илт үгээ зөөж
ядан ярих түүний үгийг Аюур анхааралтай сонсож байлаа.Өглөө нэлээн эрт ирсэн
Аюур Гүнчил өвгөний бие сэтгэлийг нь бодож орой нар хүүшилсэн хойно л сумын
төвөөс гэрлүүгээ мордлоо.
Маргааш өглөө нь эрт боссон Аюур унаагаа
юүлэхээр гэрээсээ мордов.Шөнө унасан цан хяруу өглөөний наранд бөнжигнөн тал
дундуур явсан Аюурын мөр тодрон харагдана.Өчигдөрхөн төвөөс ирэх замдаа ирэхдээ
хумхисан адуунууд нь холгүй
хоножээ.Харин нэг азарга адуу нь алга байлаа.Аюур унаагаа
солиод мордох гэж байтал доод хөндийгөөс гурван морьтой хүн ирж яваа
харагдлаа.Тэрээр морио эмээллээд ирж яваа
хүмүүсийг хүлээлээ. Таньдагаас Солгой Содов гэж панз наймаа
гүйлгэдэгээрээ алдартай зэргэлдээх сумын нэг нөхөр байлаа.Тэдгээр хүмүүс
Аюуртай мэндлээд адууг өлөн нүдээр сонирхон
харна.Харин Солгой Содов Аюурыг дуудан зайдуу аваачаад
-За Аюур минь эдгээр хүмүүс чиний энэ шаазгай алгуудаас
худалдаж авах юм гэнэ Намайг газарчлаад өг гэсэн юм.Чи эдгээр хүмүүстэй
ярилцаад үзэхгүй юу гэв.Өндөр нуруутай бусдаасаа арай ахимагдуу байрны хүн
Аюурт хандаж
-За дүү минь юугий нь нуухав бид холоос явна .Чиний энэ
алгуудыг нэг хүн надад ярьсан юм тэгээд л сонирхож яваа юм.Манайхны адуу
танайхаас холгүй энүүхэн доохно оторлож байгаа юм .Адуугаа эргэх далимандаа л
танайхаар ороод гаръя гэтэл эхнэр чинь адуундаа явсан гэсэн юм тэгээд л хойноос
чинь ирж байгаа юм гэж ихэд эелдэг өөриймсөгөөр ярилаа.Аюур үрээгээ зарсангүй
.Учир нь энэ Солгой Содовтой Жамган их найз Жамганыхаар байнга ирж очдогийг сайн
мэднэ.Аягүй бол Жамган л Солгой Содовыг
явуулсан байж магад .Солгой Содов биш Жамган л Аюурын үрээнээс авах гээд
өөрөө нүүргүй болохоороо Содовыг явуулсан байж таарна гэж бодсон нь үнэний
ортой байлаа.Сүүлд дуулах нь Солгой Содовтой ирсэн улсууд нь Жамганы хамаатнууд
байж таарав.
Аюурын алаг үрээ хурдан байна гэж Хандгайтын энгэрийн айлуудад хаврын салхи
шиг л мэдээ тархав.Энэ яриа нар гудайсан тэнгэрийн доорх бүлээн салхи сэвэлзсэн зуны орой
Яринпилын хот айлын уяан дээр хөврөв.Яринпил хэмээх өнгөрсөн жил тэтгэвэртээ
суусан өргөн шанаатай буурал сахалтай лагс том биетэй эр энэ мэдээг
дуулаад гэрийнхэндээ
-За тэр чинь тэгвэл нөгөө Тойгын голын алгуудын угшил гарч дээ.Эзэн л мэднэ
дээ.Гайгүй шиг уячихвал ганц Аюурын нэр бус сум орон нутгийн нэрийг гаргах
хүлэг ч байж мэднэ дээ гээд бодолхийлэн сууснаа
Гэнэт чанга паргиа дуугаар
-Намайг залуу байхад Санжийн алгууд гэж олон алаг морьд маш
сайн давхидаг байлаа.Тэр үед чинь олон хүн Санжийн алаг азарганы төлөөс азарга
тавьсан юм даг.Нэг үе манай Тойгын гол баахан шаазгай шиг алаг адуунууд л уралддаг байлаа.Энэ үеэс л манай Тойгын голын
нэртэй алаг адуунууд төрөн гарсан юм даг.Манайх ч гэсэн нэг алаг үрээ аваад
азарга нэг жил гаран тавиад л алдчихсан юм даг.Тэр алаг азарганы төл ердөө хоёрхон охин
унага гарсан юмдаг.Нэг нь нэг их зудтай жил хаачсан нь мэдэгдэхгүй алга болоод харин нэг нь манайд
их олон төл өгсөн юм даг.Энэ гүүнээс гарсан хээр алаг мориор би залуу уяач
байхдаа сумаас анхны түрүүгээ авч байсан юм даг.Одоо яг үндсэн алаг зүс нь
байхгүй ч угшил нь тасраагүй л байгаа даа.Аюурын хээр гүү бол яах аргагүй
Шаазгай алаг азарганы угшил байхаас ч аргагүй.Аюурын аав Нахиу Санж
гэгч хүн л энэ алаг азаргыг анх гаргаж ирсэн хүн юм шүү дээ.Ер нь
энэ алаг азарганы үндсэн угшил бол Гүнчил Санж
хоёрын үр хүүхдүүдэд л байх
ёстой.Харин Аюур аав Санжийнхаа үлдээсэн буяныг овоо хадгалж байгаа юм байна.Нэг
үе би алаг азарганы угшил тасарч байгаа юм байлгүй гэж бодоод байсан юм гэж
хуучлав
Наадам болохоос өмнө алаг үрээгээ сунгаанд тавихад тэрээр дундуурхан
ирэв.Аюур хүү Дугардаа
-За миний хүү битгий нэг их явуулаарай жаахан хөлс суулгаад л ир гэж зөвлөсөн
аж.Харин зарим нь Аюур энэ алаг үрээний уяаг олохгүй байгаа хүн байна.Алаг үрээ
муу байгаа юм байна гэж цуурсан сурагтай Наадмын өдөр жараад үрээтэй цуг
мордсон алаг үрээ гарааны зурхайгаас дундуурхан гарсан ч зул задарсан хойно
нэхэн барьж эхлэв.Барианд ойртож ирэх үеэрээ ганцхан дайраад урдаа байсан
Жамганы хул үрээ тэргүүтэй гурван үрээг ганцхан дайрч хажуугаар нь шурхийн
оров.Алаг үрээ ийнхүү анхныхаа түрүүг авав.Нутгийн олон түмэн урмаар шагнаж
байлаа.Яринпил өвгөн Аюурыг үнсээд
- Манай Тойгын голынхон хэзээнээсээ сайхан нааддаг улс даа.Ойрын хэдэн жил
сайн наадаж чадахгүй байсан юм.Одоо л бид
сайхан нааддаг болох нь миний хүү морио сайн уяаарай .Ах нь чиний ааваас авсан
алаг азарганыхаа угшилаар наадаж л байна.Хийморьтой адууны буян нь хаачих
вэ.Айраг алдахгүй л байна гэж хуучлав.Ямар ч байсан алаг үрээгээ түрүүлгэж
чадсандаа хязгааргүй баяртай гэртээ буцсан Аюур сэтгэл их л өөдрөг байлаа.Намар
эрт ирсэн ч цас орохгүй нэлээд удлаа.бараан нэлээд туулгасан нь малын тарга
тэвээрэгт халтай гэдгийг мэдэх малчин түмэн цасны хүслэн болж нэг хэсэгтээ
тэнгэр ширтдэг ажилтай боллоо.Худаг усан дээр хүн малгүй овоорч хоёр нарны
хооронд усны хэрүүл хийж цаг хугацааг элээх болов.Өвлийн эхэн сар нэлээд явсан
хойно нэг л шөнө нэвсийтэл цас дараад хоносон байв.Оройтсон өвөл төрхөө харуулж
гэнэт цочир хүйтэрч хүн малын өвлийн бэлтгэлийг нэг сайн шалгаад
авлаа.Харьцангуй хүйтэн байсан ч гэсэн өвлийн дүндээ өвс цас таарсан сайхан
өвөл болж өнгөрлөө.Цаг зүтгэьэл адуугаа аваад оторт явахаар зэхээд байсан
Аюурын адуун сүрэг ганц малын хоргдолгүй онд мэнд оров.Оройтож төрсөн ганц нэг
сарвайгаа тэжээлд оруулан онд мэнд оруулж хавартай золгов.Хаваржаандаа буусан
Аюурын гэрийг хаврын хөх хавсарга бөмбөлзтөл нүдэж савсагуулан яндан
гонгинон дуугаргах хаврын ааш аягтай
тэнгэрийн аяыг олох нь хэцүүхэн аж.Өглөөхөн бөртийх үүлсгүй байсан тэнгэр гэв
гэнэт үүлс хуралдаж байснаа том ширхэгтэй цас хаялж эхлэв.Гэрийнхээ гаднаас
адуугаа дурандан сууж байсан Аюур гэртээ
орж ирэхдээ
-За энэ тэнгэрийн ааш аягийг дээ.Нөгөө хэдэн адуу түрүүхэн голруу орж
харагдсан .Шавар шавхайд уначих вий дээ .Энэ тэнгэр хангай нэг аядвал мордохоос
хэмээн эхнэртээ хандан хэлээд толгой дээрээ орсон цасан ширхэгийг гараараа
унагаачихаад хоймороо очин суухад эхнэр шинэхэн чанасан цайныхаа дээжнээс
барив.Аавынхаа үеэс нэр алдар нь цууриатаж өнөөг хүрсэн шаазгай алаг адууны Аюур
цай ууж суухдаа бодлоо бэлчээж сэтгэлээ уудлан уудлаа.”За ямар ч байсан
аавынхаа бодож байсан хүслийг нь биелүүлж
шаазгай алаг үрээгээ түрүүлгэлээ.Тойгын
голын алгууд Нахиу Санжийн шаазгай алаг гэж тойрсон хэдэн сумаар тогтохгүй алдаршиж
байсан алгуудын хурд Аюурын үед ирээд нэг хэсэг нам гүмхэн байсан нь Аюурын
сэтгэлийг зовоож байсан билээ.Яг шаазгай алаг шиг үндсэн зүстэй адуу байхгүй ч
гэсэн шаазгай алгын угшил удам Аюурт бол байгаа билээ.Гоц гойд дээр үеийн
алгуул шигээ хурдлаагүй ч Аюур шаазгай алгын угшилын адуугаар дажгүй наадчихдаг
билээ.Тэрээр жил жилийн наадмаар сумаас айраг түрүүгүй хоцорч байсан нь үгүй
аж. Тэрээр хүн амьтны хар цагаан хэл ам хүрчих вий хэмээн хэрдээ л айна.Гэхдээ
хэдийн нутаг орон даяар л Шаазгай алаг үрээний талаар наадмаас хойш ярьсан
хэвээрээ.Энэ лав жишиггүй хурдан мал гарах байхаа хэмээн доор бүрэндээ нэмэрлэж
хачирлан ярих аж.Газар гишгэж ган туурайгаар мөрөө гаргах болсон тэр цагаас
нутаг олны нууцхан ярианы бай болсон алаг үрээ хаанаас нь харсан яг өмнөх алаг
азарга аж.Нутгийн зарим өндөр настай хүмүүс хүн адуу хоёрын төрөл холдох тусмаа
ойр гардаг гэж үнэн юмаа хэмээн цуурна.Алаг үрээ хязаарлан соёолон хоёртоо жил
дараалан түрүүлэв.Алаг үрээг соёолон болдог
хавар нь эх хээр гүү нэг л шөнө ижил сүргээсээ алга болчихсон байв.Аюур
хэдэн өдөр яваад олоогүй ч нэг өдөр нутгийн нэг хүн сураг гаргасан нь хээр гүү
хэдийн үхчихсэн байв.Аюур очиж хээр гүүний толгойг ойролцоох толгойн орой дээр
гаргаж тавчихаад буцав.Энэ хээр гүүнээс алаг азарганаас гадна хоёр охин төл гарсан билээ.Олон хүн Аюураас хоёр байдсыг нь зарахыг
гуйдаг боловч Аюур яаж өгөхөв.
Алаг үрээ хэдийн нас биед хүрч сайхан бие хийцтэй азарга болж.Азарга болсон
зунаа хөл нь доголоод уяж чадсангүй.
Шаазгай алаггүй наадам ч давсгүй хоол шиг байх юм гэж зарим нэгэн ярьж
байлаа.Өөрийн буруугаас болж Шаазгай алагаа хөлгүй болгочихлоо гэж санааширах
.Аюур өглөө уяан дээрээ адуугаа тууж
ирсэн хүүгээсээ
-Миний хүү алаг азарганы хөл ямархуу байна.Доголж байна уу гэж асуухад Хүү
нь адууныхаа хойноос тэлүүлэх мориныхоо амыг ангалзуулан
-Ер нь их зовиуртай байх шиг байна.Адуугаа явуулаагүй бололтой .Адуу нь
ойрхон хонож гэхэд Аюурын сэтгэлийн хөндүүр улам хөндүүрлэх мэт болов.Хөлий нь
нутгийн морь мал хатгадаг Галиндэв гэгч хүнийг авчран үзүүлвэл
-Шөрмөс нь сунаж хөдөлгөөнийг нь хорьж гаднаа байлга.Аяндаа өөрөө эдгэнэ
гэв.
Дараа хавар нь хавчиг азарга наадамд уяхаар алсаас нь хөнгөлж ганц нэг
мордон унаашир суулгаад ижилд тавив.Учир нь ид ороо нь орж байгаа учир сэтгэл
санаа биеийн хувьд тогтворгүй улирал тул нэг их азарга адуунд уяаны ажил хийх
хэрэггүй гэдгийг мэдэх Аюур гагцхүү алаг азарганд хураалгасан гүүнүүдийн төлийг
бүрэн хүлээж авахыг л хүлээнэ.Тэр зунаа нас нийлсэн алаг азарга мөн л хол
тасархай түрүүлэв.Тэр хавар нь алаг азарганы төл зургаан унага гарав.Хоёр эр унага
гарсаны нэгийг нь Аюур Гаваад бэлэглэв.Харин нэгий нь Аюурын найз Галдан гэгч
зэргэлдээ сумын хүн худалдаж авлаа.Тойгын голын хамгийн өндөр настан Яринпил
гэгч өвгөн Аюураас алаг азарганы охин төлөөс нь гуйсан ч Аюур харин хойтон
хавар эр даага өгөхөөр болов.Яринпил өмнөх Шаазгай алаг азарганы төлийг Санжаас
худалдаж авч байсан боловч алдчихсан аж.
Шаазгай алаг азарга нас нийлсэнээсээ хойш сумынхаа наадамд таван жил
дараалан түрүүлэв.Сумын ард иргэд азарганы түрүүг хэдийн хүүхэд хөгшидгүй л
мэддэг болж.Аюурын алаг азарга л биз хэмээн ярьдаг болж .Ганц нэгхэн удаа л
айрагдсаныг эс тооцвол урдуураа улаан хөлтэй амьтан давхиулсангүй.
Алаг азарганы үр төлийн нэг
зэргэлдээх сумын Галдан хэмээх хүнд зарагдсан хөл алаг үрээ тэр сумдаа түрүүлсэн дуулдав.Гаваад
бэлэглэсэн алаг үрээ ч гэсэн мөн сумандаа түрүүллээ.Аюур хүү Дугараа дагуулан
адуунд явах зуураа хүүдээ хандаж
-За миний хүү сонс.Аав чнь чамд нэг л хэлэх гэсэн юм.Азарга адуу ясаа
дагадаг юм.Харин гүү бол цусаа дагадаг тэгээд ч хурд эхийн талдаа илүү удамшдаг
юм.Чи аавыгаа ажиглаж байгаа байх.Би алаг азарганыхаа охин төлөөс хүнд огт
зараагүйг .Адууны сүлд хийморь азаргандаа байдаг ч адууны амин сүнс нь гүүнүүдэд
байдаг юм.Өөрөөр хэлбэл охин адууг сүргийн манлай гэдэггүй ч адууны үндсэн шинж
чанар бол гүүнд л байдаг хэмээн сургаж явлаа. Учир нь гурван хүүгээсээ арай
илүү адуу маланд амьтай гэдэг утгаараа Дугартаа илүү их адуу маллах арга
ухаан,морь уях шинжих талаар заахыг хүснэ.
Арилжаа хатираатай хөл алаг морин хэлтгийхэн сууж алсын бараа тийш харц
шидэн яралзтал морины тэлмүүн явдал сэтгэл өндөр явах энэ хүн бол Гаваа болой.Тэрээр
насны хэмнэл хэдийн гуч гарсан ч гэсэн морин дээр явах залуу хүнээс илүү жавхаатай
аж.Түүний бодолд гэгээн нарны туяа адил нэн өндөр байх нь.Саяхан Аюур ахын нь
хүү Дугар нь тэднийхээр буугаад мордохдоо
-Гаваа ахаа таны алаг азарганы чинь төл бас л сайхан унаганууд байна шүү Би
сая адуугаар чинь ороод ирлээ хэмээн буугаад мордсон хойно Гаваа нэлээд бодолхийлж
суув.Муу өвөө минь л намайг хүний дайтай хүн болоход тусалсан даа.Ямар ч байсан
өвөөгийнхөө үлдээсэн буянаар нь наадаж байгаагийн хэрэг бүтэж.Гавааагийн алаг азарга
сумандаа хоёр түрүүлээд байгаа билээ.Азарга болохоос өмнө бага насандаа хоёр
удаа аман хүзүүлж нэг удаа түрүүлээд
байгаа юм.Нэг хэсэг уяаг нь олохгүй
байсан ч Аюур ахын зөвлөгөө авч алаг азарганы хаа уяа заслыг олсоноос хойш Гаваа
сайн наадаж байгаа аж.
.
Хэсэг-9
Тарлан цасны сүүлч хэдийн хайлж газрын хөрс цасны усанд нэвт норжээ.Уулсын
бараанаас униар уягдаж зэрэглээний хөлд алсын бараа цайвалзана.
Хаяарсан тэнгэрийн зүүнээс улбар туяа хаалгаар шагайж буй хүүхэд адил уулын
оройгоор халтьтхан өндийжээ.Өглөөгүүр адууны бэлчээр явж байхад нь Аюурт Гүнчил
өвгөнийг бие барсан гэж төвөөс хүн ирж хэл дуулгав.Гаваа Аюур хоёр төв орж ажил төрөлд нь оролцоод хэд хоноод
буцах болж, ажил төрөл нэлээд уужирсан хойно нь Гүнчилийн хүү Чүлтэм
-За Аюур аав чамд ярьсан байх .Надад ч гэсэн хэлсэн.Бид хэд ч бүгд номын
мөр хот хүрээ бараадчихлаа.Энэ аавын минь бий болгосон энэ хэдэн малыг нь
устгачих гэхэд хайран байна.Яаж ийм зүйл хийж болох вэ.Манай хүү Батсүх гэж
адуу малны хохойтой хүүхэд байдаг юм .Даанч нас нь бага юмаа .Энэ жил дөнгөж
арван хоёртой .Даанч нас бага байна.Би хүүгээ ямар ч байсан арван жилийг нь төгсгөмөөр
байна .Тэр болтол хэдэн адууг нь чи харж байхаас...... хэмээн шууд тулган
хэлчихэв.Аюур ямар үгүй гэлтэй нь биш .
-Тэгэхээс хэмээн дуугарав.Ямар аргаар Чүлтэм эхнэрээ зөвшөөрүүлж дөнгөсөн
юм бүү мэд.Хойтон зуны амралтаар нь Батсүхийг Аюурынд ирүүлэхээр болов.
Өглөө эрт салхи сэрэвгүй дээр нь морио хөдөлгөхөөр мордсон Гаваа наран
сөрөг халиурах өндөр ургасан ногоон дундуур ергүүлсээр салхи даган эргэлээ.Өвөөгийнхөө
үлдээсэн халуун хошуутай буянаар сүүлийн хэдэн жил овоо наадчихсан тэр .Сэтгэл
зүрх нь энэ амжилтандаа ханах нь яагаа ч үгүй.Морио хөлслөөд уяан дээрээ ирж
буугаад бүснээсээ хусуур аван хусах зуураа өвөөгийн минь хэлдэг ч үнэн байж шүү
.Манай энэ алгууд яс хөнгөнтэй учир уяа нь амархан орж амархан гардаг учир нэг
их холын уяа хэрэггүй гэснийг дурсан
саналаа.
Наадмын урд орой Гаваа хэдэн морьдоо аван хөнгөн өвстэй газар хооллохоор
уяан дээрээсээ мордох гэж байтал дээд гол уруудаад гурван морьтой хүн уяан дээр
нь ирж буусан нь энэ голын хамгийн дэггүй чих халууцуулж явдаг Хөх Дорлиг мөн Надмид
Довдон гэх гурван залуу байлаа.Гаваагийн нэг үеийг залуучууд учир Гаваа тэр
гурваас яаж салах гэж бодолхийлэв.Хөх Дорлиг уяан дээр буухдаа л хөл дээрээ
тогтож ядан гуйваад шонгийн модноос морио хайш яайш уямар аядчихаад
-За мэнд амар уяа хөнгөн морь хурдан уу гэхэд нь уяанаасаа тайлсан морио
уях Гаваа
-Мэндээ морь хурдан уяа хөнгөн үү гэхэд Хөх Дорлиг шүлсээ пял хийтэл уяан
дээр хаяад
-Танайхны алгууд байгаа цагт над мэтийн уяачид нар үзэж наадамд хусуур
хавчуулж явах эрхгүй болж байгаа юм бишүү .Би яахав унааны хэдэн адуугаа уясан
нэртэй шонгоос дүүжилж шороо идүүлж уралдуулдаг хүн шүү дээ гэхэд нь Гаваа
дотроо энэ хог худлаа согтож хэрүүл уруул хийх гэж яваа хүн байна.Наадмын урд
орой ямар билэггүй юм хэлдэг хог вэ гэж бодоход нь бодлыг нь гадарласан мэт хөх
Дорлиг
-За чи яахав
уяан дээр нэг муу архичин олон юм ярилаа гэж цээрлэж байгаа байлгүй.Гэхдээ би
хэлэх гэснээ хэлээд явнаа.Наадмын дэвжээ олон шүү .Алгууд ямар ардын төрийн
наадмыг өмчлөөд авчихсан биш .Хөх Дорлиг байг гэхэд энэ голын унага ардын
төрийн наадамд түрүүлэх цаг ирнээ гээд дагуулж ирсэн хоёрлуугаа дэм авах мэт
харахад нь нөгөө хоёр нь дуугарсангүй .Энэ хөх Дорлиг бол Жамганы дүү Жамган мөн Хөх Дорлиг ах Зундуй нарын хул хонгор голдуу адуунууд нь нэг үе сайн
давхиж байсанч сүүлийн хэдэн жил ганц
нэг айргаас хэтрэхээ байв.Атаач хүний сэтгэл давчдаж явдаг хойно.Хөх Дорлиг
согтуугаараа далимдуулж үг хаяж яваа нь энэ аж .Гаваа дуугарсангүй .Хэрдээ
уурыг нь хүргэх гээд чадаагүй .Хөх Дорлиг уяан дээрээс нь мордон давхиулж одохдоо согтуугаараа
далимдуулан нэлээд чихэнд таагүй хүйтэн үгс шидэж байгаад явав.Тэр шөнө Гаваа
өвөөгийнөө морь уях шинжих эрдмийн талаар ярьж байсныг нэхэн саналаа
-Гурван овоо тэгш морь хурдан байдаг гэлцдэг. Гурван овоо гэж
чухам биеийн аль хэсгийг нь хэлээд байна аа гэж Гаваа өвөөгөөсөө лавлан асуухад өвгөн
ихэд тайвнаар
-Морины хөхлийг боодог толгойны овоо яс, хар сээрний залгаа, олон уулзахын залгаа гурвын хоорондын зай нь тэнцүү байхыг тэгж хэлдэг. Үнэхээр гурван овоо тэгш морь хурдан байдаг нь үнэн юм билээ.Миний муу шаазгай алаг азарга яг энэ шинж нь бүрдсэн хүлэг байсан даа гээд Гавааг харах зуураа
-Морины хөхлийг боодог толгойны овоо яс, хар сээрний залгаа, олон уулзахын залгаа гурвын хоорондын зай нь тэнцүү байхыг тэгж хэлдэг. Үнэхээр гурван овоо тэгш морь хурдан байдаг нь үнэн юм билээ.Миний муу шаазгай алаг азарга яг энэ шинж нь бүрдсэн хүлэг байсан даа гээд Гавааг харах зуураа
-Хурдан адууг бас туурайгаар шинжиж мэдэж
болно Чи хүү минь
хараа байлгүй морь мал худалдаж авах гэж байгаа хүн хамгийн түрүүнд туурайг сөхөн харж байгаа нь анзаарагддаг.
Ер нь туурай бярны талыг илтгэдэг. Жаахан зузаан туурайтай, өсгий өндөртэй адуу бяртай байдаг. Нимгэн хумс бүхий туурайтай хурдтай нь хулангийн туурай шиг гоё онгойсон, хурц шөвгөр үзүүртэй байдаг. Тийм адуу хөлийн хурдтай байдаг л даа.Гаваа ихэд шимтэн сонсох зуураа
Ер нь туурай бярны талыг илтгэдэг. Жаахан зузаан туурайтай, өсгий өндөртэй адуу бяртай байдаг. Нимгэн хумс бүхий туурайтай хурдтай нь хулангийн туурай шиг гоё онгойсон, хурц шөвгөр үзүүртэй байдаг. Тийм адуу хөлийн хурдтай байдаг л даа.Гаваа ихэд шимтэн сонсох зуураа
-Өвөө хурдан морины шинж ер нь ямар байвал
илүү хурдтай байх бол гэхэд Өвгөн
-Хүн бүхэн л өөр өөрийнхөөрөө ярьдаг
юм.Өвөө нь бол хөлийн хурдтай гэхээсээ илүү холоос барьж уралддаг адууг шинжиж сайн адуу байна гэж боддог юм.Жаахан
уяаны ажил ихтэй л болохоос уяа гарна уяа мултарна гэсэн ойлголт ер нь бага
даа.Тэгээд ер нь хурдан адууны олон шинж бий л дээ.Өвөө нь бол хамгийн түрүүн
биеийн хийц хэлбэр хөлийг нь л хардаг даа.Давхилт энэ тэр нь олон янз шүү дээ
.Газар тэвэрч харайдаг туулай харайлттай адуу ихэвчлэн хөлийн хурдтай байдаг ч
цуцалт ихтэй байдаг юм.Харин хөл нь бүдүүн туурай нь цомбогор адуу бол цуцалт
багатай тэвчээр сайн байдаг юм.Өвөөгийнх адуунууд ер нь энэ талдаа л орох
байх.Шаазгай алаг минь гараан дээрээс
гарахдаа сугаран гарч чаддаггүй ч зул задарсан хойно нэг нэгээр нь барьж
уралддаг байсан даа.
-Азарга адууны сүр сүлд нь дэл сүүлэндээ
байдаг гэж өвөө та хэлж байсан .Таны Шаазгай алаг ямархуу дэл сүүлтэй байсан
гэхэд Өвгөн Санж алсын хараа тавиад
-Алаг азарга минь их өтгөн дэл сүүлтэй
байсан. Хөөрхий өөрөө нэг их том биетэй адуу байгаагүй юм шүү дээ.Хуучны зарим
нэгэн хөгшчүүл дэл сүүл ихтэй адуу хурд багатай гэж ярьдаг л юм.Гэхдээ миний
алаг азарга минь бүүр сүүл нь бөөн сүүлтэй болчихсон. Би сүүлий нь боох гэж
бөөн сүүлийг нь ноцолдож байж салгадаг байлаа ш дээ.Тэгэхээр хурдан адуунд дэл
сүүл нэг их нөлөөлөхгүй байхаа гэхэд нь өвөөгийнхөө амтат ярианд орсон Гаваа
улам их сониучирхан
Хурдан моринд зүс хамаатай юу гэхэд өвгөн
инээвхийлж
-Зүс хамаарсаад юу шалихав .Харин арьс бол
магадгүй.Зузаан арьстай адуу уяхад ажил их ордог гэж ярьдаг л юм гэчихээд
Гаваад хандаж
-За миний хүү өвөө нь хэдэн жил амьдраа
аж.Чамд дэм тус болох ганц хүн чинь Аюур ах чинь л юм шүү.Өвөө нь Аюур ахыг нь
багаас нь дагуулж морь уях шинжих аргад суралцуулсан юм.Ер нь өвөөгөөс чинь
илүү болж байгаа юм шиг байна лээ.Тэгэхээр миний хүү өвөөгөөсөө сурж амжаагүй
зүйлээ Аюур ахаасаа сурна биз .Монгол хүний нэг сайхан чанар үр хүүхэддээ арга
барилаа өвлүүлдэг явдал юм.Өвөө нв Аюур ахад мэддэг чаддаг бүхнээ л заасан
даа.Харин чамд өвөө нь чаддаг бүхнээ л заана .Чиний аз миний зол байвал өвөө нь
хэдэн жил наслах байлгүй хэмээн инээмсэглээд
-Хамгийн гол морь уяж байгаа хүн ам гарч
болохгүй .Хүнтэй муудалзаж болохгүй.уясан унасан хүүхдээ гомдоож болдоггүй юм
шүү.Адуу хэдий хүн шиг ухаангүй ч эзэндээ итгэсэн хүлэг хүлэг мориндоо итгэсэн
унаач хүүхэд хоёр бол хурдална даа.Сүүлдээ олон жил уягдсан адуу хүүхэд хоёр
чинь уяачаасаа илүү уяач болчихдог юм ш дээ.Миний шаазгай алаг манай том хүү Самдан
хоёр яг л тийм болчихсон байсан даа хэмээлээ.Өвөөгийнхөө хэлсэн ярьсан бүхнийг
нэг бүрчлэн нэхэн санаж дурсамжаа хөглөсөн Гаваа мичид гудайх үед түр
дугхийгээд болсон морьдоо эргэлээ.Шөнийн нам гүм анирыг цочоож хажууханд шахуу
хярс чарлахад тогтуухан идээшилж байсан адуунууд сэртхийн толгой өндийлгөж
чимээ анирдаад буцан идээшлэв.Гаваа маргааш өглөө сумын төв дээр Аюур ахтайгаа
таарвал тэрээр Гаваад хандаж аминчлан
-Чи сонсов уу .Цаад Жамган Наваан Хөх
Дорлиг энэ тэр чинь гаднаас баахан адуу авчирсан сурагтай хурдан адуу юм байх
.Энэ жил алгууд биш хул хонгор адуу түрүүлнэ гэж Хөх Дорлиг ярьж явсан сурагтай
даа.Үнэн байж магад шүү гэв.Гаваа харин дотроо үл тоож хм... тэр адуунууд манай
эндэхийн газар шиг хүнд газар давхих уу
гэж хэлсэн нь Аюур за манай энэ хэдэн адуугаа дориухан уячихаж дээ. Тэгээд л үл
тоосон шинж гаргаж байна гэж бодов.Санаснаас ... харин Хөх Дорлиг Жамган нарын
үнэтэй авсан адуунууд хурдалж чадсангүй .Гаваа нэг айраг хоёр түрүүтэй харин Аюур хоёр түрүү нэг айрагтай буцлаа.Нутгийн олны ам
Санжийн хүүхдүүдийн наадам болчихлоо гэж
зарим нь атаархалын ганц бараан үг унагасан нэгэн байвч наадам сайхан
боллоо.Манай Тойгын голын алгууд л түрүүллээ хэмээн баярлаж бахархсан хүмүүс ч
бас байлаа.Алаг азарга хол тасархай түрүүлж наадмын дэнжийг доргитол ард олныг баярлуулав.Харин
энэ үед баярлахгүй багтаж ядан атаархал нь оволзсон хүмүүс байсан нь Жамган Хөх
Дорлиг зэрэг хэдэн хүмүүс байлаа.Аюур хоёр хүү Дугар Сүрэнжав хоёрыгоо дагуулан
их сунгаанд уралдчихаад буцах замдаа Гаваагийнхаар буулаа.Гаваагийн морьдыг
үзээд Аюур сэтгэл ханасан шинжтэй
-Болж байна Би чамд юу хэлэхэв.Өөрөө мэдэж
байгаа байлгүй гэв.Тэр орой уяан дээр морь малны тухай нэлээд ярьж байгаад хоол
цай идчихээд явцгаалаа.
Шаазгай алаг азарга нас бие гүйцсэн хойноо жил
дараалан тав түрүүлчихээд ид нас бие тэгширсэн үедээ хөлийн шөрмөс нь тасарч
уралдах боломжгүй болов.Харамссан сэтгэлийн буйд тамиртай тэнхээтэй дээр хэдэн
төл авах нь дээр гэж бодсон Аюур угшил удамтай хэдэн гүүгээ хураалгачихаад
хэдэн төл авах минь гэж сэтгэлийнхээ буйд бодсон нь зөв биз.
Ерхөг найгасан хөндийгөөр хоёр морьтой хүн
дэргүүлэх нь Аюур хүү Дугартайгаа яваа нь энэ аж.Дугар хүү хэдийн насанд
хүрч.Тэрээр найм төгсөөд өөрийн саналаар илгээлт өвөртлөн мал дээр гарсан
бөгөөд одоо аавынхаа туслах адуучин хийж буй.Намрын тарган адууны хөлөөр боссон
тоос дээш хөөрөн сарниж гагцхүү дэргэтэл хатирах
адуун сүргийн хөлийн чимээ талыг дүүртэл нүргэлнэ.Шаазгай алаг азарга адууныхаа
сүүлд дэргүүлнэ.Аюур алаг
азаргаа харах тоолондоо өөрийн муугаас алаг азаргаа хөлгүй болгочихлоо гэж
харамсана.Алаг азарга нийтдээ сумын наадамд найм түрүүлээд хөлийн шөрмөс нь сунасан
учир уралдаагүй билээ.Харин алаг азарганы төлөөс дөнгөж нас нийлж буй Гаваагийн
алаг азарга Галдангийн алаг азарга гэж хоёр алаг азарга тойргийн хэдэн сумандаа
байнгын түрүүлж байгаа аж.Үүнийг сонсоод Аюур өөрийн алаг азаргаа түрүүлсэн мэт
баярладаг нуух юун.Харин Аюурт үлдсэн алаг азарганы төлөөс ганц нэг гайгүй
давхимаар үрээнүүд байгаа ч Аюур ер нь жаахан насы нь өгсөөж байж уралдуулах нь
зүгээр гэж бодоод байгаа билээ.Учир нь бага адуу хөл балбах гэмтээх явдал нь их
элбэг болохоор хаширласан хэрэг аж.
Хэсэг- 10
Цагийн байдал нэг л тогтворгүй
.Хэдийн хаврын сарын сүүлч гэхэд салхины үзүүр нэг их бүлээдсэнгүй .Зүтгүү
өвлийн улбаа гэлтэй хаврын сүүл сарын хариг цаг их урт үргэлжлэв.Цухуйгаад л
бээрчихсэн шинэ ногооны толгой хэдийн хатчихаж .Ноднин цаг сайхан байсны дүнд л
хаврын сардаа малын идэш харин сайн байлаа.Хөлөөр хөглөрсөн хэг богны хүчинд
мал сүрэг хаврын сардаа харин нэг их дордсонгүй .Харин саяханаас хоёрын хооронд
ногооны үнэр авсан мал сүрэг дөнгөж ургаж
эхэлж байгаа ногоо хөөж гүйх нь тамиргүй нэгнээ чирэх аюултай тул Аюур өглөө
оройгүй адуугаа дарж унагалах гүүнүүдийнхээ бүртгэлийг хийж байлаа.Алаг азарга
цаг зүтгүү энэ жилийн хүнд өвлийг жаахан
турж давлаа.Нас нэлээн явж буй азарган адуу хүч тамираа алдах нь аргагүй биз
гэж Аюур бодож байлаа.Олон хүн Аюурт алаг азарганыхаа гүү цөөлөхийг зөвлөв.Нутгийн
олны гуйж тавьсан гүүг нь ямар тастаад хөөлтэй нь биш энэ зунаас л гүүг нь
цөөлөхөөс гэж Аюур бодов. Домог шиг
болсон алаг азарганы тухай нутгийн олон Аюураас илүү мэднэ.Хүүхэд хөгшидгүй л
танай алаг азаргатай адуу энд байна тэнд байна гэж таарахаар аа л алаг
азарганых нь тухай л ярина.Ахмад настай хүмүүс таарахаараа өмнөх алаг азарга
болон одоо байгаа хоёр алаг азарганы талаар хууч хөөрөөд суучихна.Харин залуу
хойч үеийн залуучууд нь энэ алаг азарга болон Гаваагийн алаг азарга Галдангийн
алаг азарганы талаар шалгааж удам угшил уяа сойлгын талаар шалгаагаад суучихдаг
байв.Энэ сумд алаг азаргыг мэдэхгүй хүнгүй .Аюурын алаг азарга гэхээр л морь
мал гэдэггүй төвийн авгай хүүхдүүд л
хүртэл алаг азарганы тухай сонсох гэж чихээ таввж хэрэгт дурлана.Харин Жамган Хөх Дорлиг Наваан
мэтийн хүмүүс янз бүрийн яриа гаргана.Жамган бүүр Аюур алаг үрээгээ шүлдэнд нь алдчихсан ш дээ .Энэ алаг азарга бол Аюурын
алаг азарга биш нэгдлийн адуу байгаа юм гэж хээв нэг залсан дуулдав.Харин Хөх
Дорлиг болохоор арга саам харж байгаад алаг азаргыг буруу гараар оруулчихыг
хүсэх боловч тийм боломж эс олдох аж. Хоёрт өөрийн нь зүр зориг нь
эс хүрнэ.Ганц нэг гараар нь могой
бариулчих хүн хайвч Хөх Дорлиг Жамган хоёроо мэдэх нутгийн олон нь бүгд зайгаа
барина.
Ухаа толгодын орой дээр гурван
морьтой хүн суух бөгөөд ихэд чухал яриа өрнүүлэн суух эдгээр хүмүүс бол Жамган Хөх Дорлиг Гэндэн гурав байлаа.Тарлан цастай хөндийрүү нэг л их
шамдан дуран тавин наад хоёрынхоо ярианд нэг их оролцохгүй суух Хөх Дорлиг
гэнэт дурангаа уутанд нь хийгээд
-Ер нь манай энэ хонхорт Аюурын алгыг барих
адуу байтугай шувуу ч байхгүй боллоо.Одоо үр төл нь ч сайн давхиж байна гэхэд
Жамган ихэд зэвүүцэнгүй
-Чамаас олигтойхон хүн байсан бол эртхэн
нэг тийш болгохгүй юу .Хаяаныхаа хүнд өгчихөөд ирсэн байсан биздээ.Харин ч Аюур
ч адууны тэнгэртэй хүн юм .Алаг үрээ нь өөрөө гүйгээд ирсэн байсан биздээ.Ер нь
Наваан та хоёроос л хамаг юм болж байгаа юм.Бидний эцгийн бий болгосон хүлгүүд
Санж Гүнчил хоёрын хэдэн алаг адуунд даруулсаар байгаад дууслаа даа.Нэг авууштай нь алаг азарганы
хөлийн шөрмөс сунаад уралдах аргагүй болсон сурагтай .Гэхдээ л Гаваагийн алаг
Галдангийн алаг гэж ид хурдалж байгаа идэрхэн хоёр азаргыг тойргийн энэ хэдэн суманд шувуу ч гүйцэхгүй
байна.Манай аавын бидэнд үлдээсэн .Хэдэн
хул хонгор адуунууд Дорилг чи бид хоёрын гараар ороод дуусав даа хөөрхий .Одоо
ямар Аюураас алаг азарганых нь төлнөөс гуйгаад явалтай нь биш .Тойгын голд Санжийн алгууд Гүнчилийн алгууд Намширын хонгорууд
гэж яригддаг байлаа.Гэтэл одоо Санжийн Гүнчилийн алгууд ид мандаж байхад Намшир
гэж эцгийн минь нэрээр овоглосон хул хонгор адуунууд давхихаа байлаа .Энэ бол
чи бид хоёрын арчаагүйн л шинж шүү дээ гэж хамаг болох болохгүй бүхнээ Хөх
Дорлигруу чихэн чичих түүний үгэнд өөрөөсөө бүх бурууг холдуулж Дорлигруу чихэх
гэж улаан цайм дайрч байлаа.Харин энэ бүхнийг чимээгүй сонсож суусан Гэндэн
дотроо тавлан бодож байлаа.Танайхан ч нэг үе яаж омогдож омгорхож байлаа даа.Юм
ээлжтэй гэдэг нь үнэн юм.Намайг ганц хоёр айраг авчихаар л шээс нь гоожих халаг
л атаархдаг биздээ. Энэ Жамган өнгөн дээрээ бол сайхан найз гэчихээд үнэн чанар
дээрээ бол хүний хог байгаа юм.Наваан Хөх Дорилг энэ гурав Аюурыг Шаазгай алаг
азаргыг яаж цааш нь хийх гээж амжаагүйдээ одоо үхлээ дээ хэмээн бодон сууж
байв.Бас түүний нэг болгоомжилсон бодол нь Жамган Гэндэнгийн гараар Аюураас
алаг азарганых нь төлнөөс авхуулж магад гэж бодож байлаа.Сураг нь тэр нэлээд
хэдэн хүнийг ингэж шахаж явсан сураг дуулсан байв.Харин нөгөө талд Жамган бас л
бодол тунгааж За яаж энэ Гэндэнгийн хөлд сууж байж Аюурын алаг азарганы
төлнөө салгадаг билээ.Энэ ч долоо
буудуулсан чоно шиг хашир хог доо .Өөрөө аягүй бол хэзээний Аюурын алаг
азарганы хөлд гишгүүлэх гээд гүүгээ аваачаад өгчихөөгүй байгаа даа.Гэндэнг
гуйвал өгөхгүй гэж хэлэхгүй Аюур гэж түмэн бодлоор өөрийгөө зовоож суусан
Жамган гэнэт сэрсэн мэт чанга дуугаар
-Гэндэн хөө чи Аюуртай бас дажгүй
харилцаатай байдаг байхаа.Найз нь чамаас нэг юм гуйя .Чи хөө Аюурын алаг азарганы төлөөс нэгийг
худалдаж аваад өнгөөч гэхэд нь Гэндэн за ....яг энэ ингэж хэлэх гээд байгааг би
мэдээд байсан юм.Би Аюуртай тэгж тангараг тасарсан дээрвэл энэ нөхөртэй ам
муудаад холдсон дээр гэж бодов.Тэрээр
-За Жамган хөгшөөн би чадахгүй хэмээн шууд
хэлчихэв.Ингэж хэлнэ гэж санаагүй Жамганы
баргар царай нь улам барайж хар цагаан дуугүй мордоод явчихав. Толгой
орой дээр суугаад үлдсэн Гэндэн хэсэг
сууж байгаад мориндоо мордон гэрлүүгээ буйлаа.Жамган Хөх Дорлиг Гэндэнгээс салж
явахдаа дор бүрэндээ ихийг бодсон илт.Энэ хоёрын ганц түшдэг хүн АДХ-ын
гүйцэтгэх захиргааны дарга Наваан нь албан
тушаалаасаа бууж бүүр намаас хөөгдөөд эхнэрийнхээ нутагруу шилжиж явсан нь
даарин дээр нь давс нэмэв гэдэг шиг юм болж..Өнчин хүүхэд шиг өмгөөлж хамгаалах
хүнгүй болсон Хөх Дорлиг Жамган хоёр ямар сайндаа Жүрмэдийг аргадах
санаатай.Галсандамбынд очиж хамаатан садан энэ тэр баахан хууч хөөрч ганц хоёр шил юмны
бөглаө мултлаад явсан сурагтай.Гарсан хойно нь Галсандамба өвгөн
-Энэ хогнуудтай төрөл гэж би л мэдэхгүй юм байна.Одоо ханилах хүн түших
нөхөргүй болсон цагтаа манжирхаж яваа гэж хэлж байлаа.Жамган Хөх Дорлиг хоёрыг
нутаг оронд нь үздэг хүнгүй болов.Жамган нэгдлийн хэдэн хурга авч хариулмар
аядсан ч удсангүй нэгдэл хургаа буцаан авлаа.Сураг нь дуулахад нэгдлийн гайгүй
том биетэй хургыг жижиг биетэй хэнз хургаар хүнтэй сольж байгаад баригдсан
сураг дуулав.Харин Хөх Дорлиг нь нэгдлийн адуу хариулж байгаад нэгдэлд хохирол
их учруулсан гээд мал өгсөнгүй харин хашаа бригадад туслах ажилтнаар томилов
Жамган өвлийн нэг өглөө эхэнэр хүүхэддээ ч
хэлсэнгүй мордоод яючихав.Эхнэр нь асууж зүрхэлсэнгүй сүүлийн үед их ууртай
байгаа түүнээс эхнэр нь асуугаагүй аж.Жамганы өглөө эрт ийнхүү мордсон нь
Жамган Солгой Содов хоёр зэргэлдээ сумын Аюураас алаг үрээ авч одоо ид хурдалж
байгаа Галдангийнд очихоор тохирсон аж.Жамганы бодол сэтгэлд нэгнэн зүйл
бодогодоод байгаа нь Аюурын энэ алгуудын угшилаас азарга биш юм гэхэд нэг
байдас ч гэсэн аваад өөрийнхөө аавын үлдээсэн хул хонгор адуунуудын дундаас
хурдан адуу гарган авчихаад миний бий болгосон угшил хэмээн хэний ч өмнө бардам
хэлэхийг хүснэ.Гэхдээ энэ мөрөөдөл биелэхэд цаг хугацаа их зүйл хэрэгтэй
гэдгийг мэдэх тэр дүү Хөх Дорилгийг толгой цусдаж магад гэж зайгаа барьсан тэр
салхи шиг давхиж явдаг хөнгөн хийсгэлүүн Солгой Содовын хөлд суугаад авч
оройхон шиг Галдангийнд ирэхэд хэдийн Солгой Содов ирчихсэн хэдийн Галдангийн
эхнэрээр шимийн архи халаалгаж уугаад Галдан хоёул нэлээн халчихсан сууж
байлаа.Төлөвлөгөөний эхний шат хэрэгжиж буйд баярласан Жамган мэнд мэдээд
суулаа.Уг нь Галданг Солгой Содов хэцүү хатуу хүн гээд байсан гэтэл нэлээд халчихсан
яг л сайхан наймаа хийдэг дээр тулчихсан сууж байна гэж яаж мэдэхэв.Тулгуухан
бүлээхэн монгол архи татчихсан ходоод нь халаад ирсэн түүнлүү Солгой Содов
хараад ирмэж байна.Жамган зүрх зориг орчихсон болохоор ихэд зоримог гэгчийн
чанга дуугаар
-Галдан би танайхыг зорьж ирсэн ийм учиртай
гээд би чиний алаг азарганы төлнөөс чинь худалдаж авах гэж ирлээ гэв.Нэгэнт
өмнө нь Солгой Содов Жамганаас урьтаад Галдангаас нэг үрээ авахахр тохирчихсон
гэдгийг Жамган яаж мэдэх билээ.Солгой Содов өглөө эрт яаравчлан ирээд Галданг
ятгаж
-Танайд өнөөдөр аманцар хар Жамган алаг
азарганы чинь төл үрээ авахаар ирэх учиртай.Цаадах чинь ямархуу хүнийг чи мэднэ
дээ.Хэрвээ чамайг Жамганд алаг азарганыхаа төлнөөс зарсаныг дуулвал Аюур юу гэж
бол .Ер нь чи тэгж Жамганд үрээ зарсан доор надад зарчих бий жороо хүрэн морин
дээрээ нэг адуу өгөөд авъя гэж шалав.Угийн жороо адуунд хорхойтой Галдангийн
сул талыг сайн мэдэх Солгой Содов Галдангаас алаг азарганы төлийг нь боломжийн
үнээр авчихаад мэхээрийн үнэр авсан хорхойссон баавгай шиг болчихоод байгаа
Жамганд хүссэн үнээрээ өгчихнө гэж тооцоолоод буйг Галдан Жамган хоёр гадарлах
ч үгүй байлаа.Нэгэнт уяаных нь үзүүрээс атгаад авчихсан Жамганыг тавихгүй
гэдгээ сайн мэдэх Солгой Содов Галданлуу хараад нүд ирмэв.Галдан ч Солгой Содовын
зааж өгсөн үгийг хэлэв.
-Би Аюурт алаг азарганыхаа үр төлөөс
зарахгүй гэж ам өчгөө өгч байж авсан юм шүү .Би алаг азарганыхаа төлнөөс
зарахгүй гэвэл Жамганы царай нэг их хүрэнтэж бараантан уурласнаа чимээгүй болов.Тэрээр Солгой Содовыг хоёулаа
гаръя хэмээн дагуулж гарсанаа
-За чи юу гэж хэллээ.Энэ чинь хавьтуулахгүй
байна .Би хаа холоос яах гэж ирлээ хэмээн ууртайхан хэлээд Содовыг
-Чи л намайг энд авчирсан .Чи энэ
Галдангаас ямар нэгэн аргаар алаг азарганы төлнөөс нь салгаж өг гэв.Үүнийг л
хүлээж байсан Содов
-Чи тэгээд үнэ хайрлахгүй юм уу .Энэ чинь
өгөхгүй гэж байгаа чинь үнэрхэж байгаа хэрэг шүү гэв.Харин Жамган
-Үнэ хөлс хамаа байхгүй. Би хэдийг л бол
хэдийг ч гэсэн төлчихнө гэж ам гарав.Тэр оройгоо Жамган буцаж .Харин Содов
Галдангийн хоночихоод өглөө нь алаг азарганы нь төл гээд хөл алаг үрээ хөтлөөд
гэрлүүгээ буцлаа.Удалгүй хэд хоногийн дараа Содовоос хэл ирж Жамганыг ирж
үрээгээ ав гэж хэлүүлжээ.Бөөн баяр болсон Жамган тэр шөнөө давхиад Содовынд очлоо .Шөнөжигөө архидаж өглөөгүүр алаг үрээгээ үзсэн Жамган авахаар
болж Содовоос үнийг нь асуувал найман адуугаар өгнө гэв.Жамган нэг л итгэж өгөхгүй
хоёр гурван удаа лавлаж асуугаад арайхийж итгэлээ.Гэхдээ энэ үнэ Жамганд арай
өндөр үнэ мэт санагдаж Содовоос буулгахыг гухай д Содов хөдөлсөнгүй нэгэнт л өөрөө
үнэ хайрлахгүй гэж ам алдсан Жамган болохоор яаж чадсангүй үрээг нь хөтлөөд
буцлаа.Тун удалгүй Аюурын чихэнд Галдан алаг азарганыхаа төлнөөс Жамганд зарж
гэхийг сонссон тэр үнэн худлыг нь нягтлахаар адуу оторлож явах далимаараа энэ
тухай Галдангаас асууутал Галдан
-Би Жамган зараагүй харин Содовт л зарсан
Содов цаашаа Жамганд зарчихаж хэмээн гэм хийсэн хүүхэд аятай харах Галдангийн
царайг хараад Аюур энэ хог шилтэй усанд толгойгоо мэдүүлж яваад ам алдаад
зарчихаж дээ гэж бодох зуураа
...харин Жамган тэр үрээгээр яахнав.Энэ хавийнхан бүгд л манай угшилтай
үрээ гэж мэднэ дээ.Тэгэхээр тэр алаг үрээгээр азарга тавина гэж баймааргүй
юм.Ёстой нөгөө голсон юм голд голын ус унд болно гэдэг л болоогүй бол яах гэж
байгаа юм бол хэмээн Жамганыг бодож суусан Аюур Галдангийн барьсан аягатай
сархаднаас амсчихаад буцааж өгөөд
-За би
мордлоо хэмээн Галдангийн уяан дээрээс морин туурай нүргэлүүлэн давхиж
одохыг сонсож суусан Галдан бодох нь ...
Би ч хүнээ байсан хүн юмаа.Аюураас яаж гуйж
гувшиж байж.Алаг азаргаа авлаа даа.Хүний итгэлийг алдчихлаа.Солгой Содов гэж
нэг зальтай хогоос л боллоо.Түүнийг цаашаа зарчихна гэж хэн мэдхэв хэмээн бодох
зуураа нэг бодлын буруу зүйл хийчихсэн мэт нөгөө талын дүүрч гэсэн өөрийгөө
өмөөрсөн хоёр бодол сархаданд дүйнгэтсэн толгойд нь эргэлдэж байлаа.
Хэсэг- 11
Сургуулийн хүүхдүүдийн амралт тарж хотоос
Чүлтэмийн хүү Батсүх ирлээ.Тэрээр өвөөгөө өнгөрсөнөөс хойш энэ жил ийнхүү дөрөв
дэх жилдээ ирж байгаа нь энэ аж.Хотын хүүхэд гэхэд хөдөө амьтай тэр уурга шиг
өндөр эр болж .Аюурын бага хүү Авирмэдтэй чацуу тэр адуунд давхиж байвал нар нь
ганц гардаг хүн дээ.Гүнчил өвгөний үлдээсэн нэг азарга адуу хэдийн хоёр азарга
болж нэлээд өсөж .Батсүх ер нь энэ жилээс өвөөгийнхөө адуунаас Аюур Гаваа
хоёрыг даган морь уях бодолтой ирж.Аюурыг гурван хүү удмаа даган бүгд морь мал
адуунд сонирхолтой.Гэхдээ том хүү Сүрэнжав нь эрдэм номын мөр хөөж хотод сурч
буй.Харин дунд хүү Дугар нь л илгээлтээр
хөдөө гарч аавынхаа туслах адуучин хийж буй.Өнгөрсөн жилийн наадмаар нэг даага
бие даан уяж улмаар даага нь аман хүзүүнд давхисан билээ.Гэхдээ олон хүн Дугарын
хээр даагыг энэ даага Шаазгай алаг азарганы удам юм чинь хурдан байлгүй яахав
гэсэн сэтгэлээр хандсан ч харин Аюур Гаваа хоёр Дугарын морь уях арга ухаан
сонирхолыг ихэд үнэлсэн билээ.Дөнгөж арван найм шүргэж буй Дугар харин ч
уяачийн эрдмийг сайн эзэмжиж буй.Тэрээр энэ жил мөн морь уяхаар ноднингийг аман
хүзүүлдэг хээр үрээгээ мөн гурван нас давхар уяхаар барьж аваад байгаа
билээ.Харин Батсүх Авирмэд хоёр Дугараас яаж дутхав гэсэн шиг бас л хэд хэдэн
адуу бариад уячихав.Аюурын уяа дүүрэн морьдтой болжээ.Харин Аюур өөрөө алаг
азарганыхаа төлнөөс хоёр морь нэг үрээ гурван морь уяхаар эртнээс хөнгөлөн
тохируулж байгаа билээ.Зуны налгар өдөр Гаваа морьдтойгоо ирж уяа нийлэв.Аюурын
уяан дээр бараг тавь жаран адуу уягдаж байлаа.Залуу уяачид урам өгч их зүйлийг
зааж сургахын тулд мэддэг чаддаг бүхнээ л Аюур Гаваа хоёр хуваалцаж байгаа нь
мэдээж.Гаваа бол олон наадмын тоос үзчихсэн бага алаг азаргаараа энэ хавьдаа
нэрд гарчихсан уяач гэж алдрын хэдийн хүртсэн хүн билээ.Энэ жилийн наадмын онцлог нь сум
байгуулагдасны ой нэгдэл байгуулагдсаны тэгш ой тохиож байгаа учир газар газрын
олон хүлэг морьд ирж өргөн дэлгэр наадам болох
бололтой.
Нар хүүшилсэн уулсын ташаан дээр ганц гэрээрээ намаржиж буй Аюурын уяан дээр
хоёр хүн буусан нь Гаваа Батхүү хоёр байлаа.Аюурын дөрвөн нүдтэй том халтар
нохой дүн дүн хийн хуцсаар даахирсан үсээ сагсалзуулан тэр хоёрын өөдөөс очсон
ч Гаваагийн “Басар Басар “гэх дууг таньж эргэн ирж гэрийн хаяанд лэгхийтэл
хэвтэн зүүрмэглэх аядан нүдээ анин хэвтлээ.Аюур гэрийнхээ хаяанд уурганд үзүүр
залгаж сууснаа Батхүү Гаваа хоёрын бараанаар гэртээ орлоо.Мэнд усаа мэдэлцээд
явсан газрынхаа сониныг ярих зуураа Гаваа
-Таны алаг азарганы адуугаар сая бид хоёр
замд байхад нь дайраад ирлээ.Энэ жил алаг азарга жаахан хүч муутай байх чинь
яасан юм бол оо гэвэл .Аюур
-Харин ээ хөөрхий хөлөндөө их түүртдэг юм
шиг байна лээ.Аргагүй дээ одоо нас ч нэлээн явчихлаа.Арван найм хүрч байна шүү
дээ.Танай алаг азарга чинь юу билээ .Анхны төл нь гэхэд одоо бараг арван хоёр
гурав хүрч байга юм байна ш дээ.Би
хөөрхийг өнгөрсөн хавар гүүг нь цөөлсөн юм.Одоо нэг тав зургаан л гүүтэй морьд
дийлэнг шиг л байгаа юм.Хөөрхий одоо өтөлж байгаа юм шиг байна даа.яахав
зоргоороо явж байгаад ертөнцийн жамаар буцна биз.Одоо аргагүй дээ энэ жил цаг
гайгүй байвал онд орчинхо биз.Надад заяасан хүлгийн тэнгэр түшээ юм байлгүй.....гэж
санаа алдсанаа
-За ер нь энэ жил муу алаг азаргаа гаднаа
авдаг юм билүү цаг зүтгэж магад хэмээн Гавааруу үг авах аястай харц тогтооход
Гаваа өөрөөс нь үг авах гэж байгааг анзаарсан тэр хоолойгоо засаад
Нэгэнт байгалийн жамаар нас өндөр болсон юм чинь
хөөрхий төрсөн дошин дээр нь нүд аниулсан дээргүй юу гэхэд нь Батхүү үгийг нь
тастан дундуур нь орж ирээд
-Арай
ч дээ ингэж хаяж яаж болох вэ .Гаднаа авч тэжээж онд оруулсан нь дээр
байхаа гэчихээд Дэжидмаагийн хийж өгсөн аягатай хоолыг хоёр гардан авах зуураа
-Би л лав Аюур ахаас алаг азарганы төлөөс нь
авах гэж гурав дөрвөн жил гуйлаа.Надад өгдөггүй ээ хэмээн үг хаян туних аястай
хэлэхэд нь онгорхой хаалгаар алсыг харах Аюур
-Би чамд үрээ өгнөө гэхдээ цаг нь болоогүй
гэв.Юунд ингэж цааргалаад байгаагийн учрыг олоогүй Батхүү үнэн үү хэмээн аястай
сүрхий томоор Аюурлуу харлаа.Ер таарсан уулзсан хүн бүхэн л Аюураас алаг
азарганыхаа төлнөөс өгөөч азарга тавих гэсэн юм гэж гуйх аж.Тэр болгонд үгүй
гэж хэлж чадахгүй ч өгөх гэсэндээ өгөөд байх бас нэг хэцүү байлаа.Саяхан сумын
начин Гандан таараад
-За Аюур ахаа та надад нэг үрээ зарчих
хэмээн үдийн тал дагаж адуунд явсан билээ.Аюур үгүй гэж чадсангүй .За яахав чи
сумын наадамд түрүүлээд заан цол авчих тэгвэл би сумаас өгөх дааганы чинь оронд
чинь алаг азарганыхаа төлнөөс өгнөө гэж
ам гарав.Алаг азарга аль хэдийн хорин дөрөв хүрчээ. Угийн яс сайтай адуу тулдаа
байгалийн бэлчээрт адуун сүрэг дундаа
явсаар өвлийн ид хүйтэн эхэлсэн үеэр идэр гурван есийн дундуур нүд аньжээ.
Өглөө эрт адуундаа очиход шувуу эргэж байлаа.Яаран давхисаар очиход
хэдийн амьсгаа тавьжээ.Сэтгэл нь хөдөлсөн Аюур хажууд нь суухдаа нүдэнд нь
нулмис цийлэгнэж сэтгэл нь ихэд үймрэв.Алаг азарганыхаа толгой дэл сүүлийг авч
гэртээ ирсэн Аюур маргааш өглөө эртлэн босож гэрийнхээ арын хэц орой дээр гаргаж
тавив.Харин дэл сүүлийг нь эвтэйхэн нямбайлан эвхэж, бааданд боогоод ааваас
өвлөн ирсэн өмнөх алаг азарганы дэл сүүлтэй
цуг авдрандаа хийлээ.Гэхдээ Аюур өөрийгөө зэмлэх нэгэн бодол байлаа.Тэжээл
өвс өгөөд байсан бол ядаж хаврыг үзчих байсан бол гэж бодсон ч нэгэнт нас өндөр
болсон адуу байгалийн жамаараа нас эцэслэхийг хүлээсэн билээ.Аав Санж нь нэг
удаа яриандаа
-Би ч алаг азаргаа хүн шиг асарч тойлоод
байсан бол хорин долоо найм хүрэх байсан байх .Гэхдээ тэгж хөөрхийг тэгж
зовоогоод яахав бодсон .Хөөрхий байгалийн жамаараа л явсан даа гэж байсныг нь Аюур
сайн санаж байлаа.Аав хүү хоёрт адилхан хоёр алаг азарга заяасан нь хувь тохиол
гэлтэй.Нутаг орныхон алаг азарга үхсэнийг дуулаад доор бүрэндээ л сайхан
хүлгийг дурсаж байлаа. Алаг азарганы тухай яриагүй сонсоогүй хүн энэ нутагт
ховор.
Цаг
хугацаа хурдан аж.Аюур ч хэдийн насны тэтгэвэрт гарах нас ч дөхөж .Гурван хүү
нь бүгд тусдаа гарч ач нарын түрүүч морь унах хэмжээнд хүрч өсчээ.
Хаврын зэвэргэн хөх салхины үзүүр доороос тоосрох цагаан тоос
дагуулан адуугаа хумхиж явсан .Аюурын бодол сэтгэлд нь нэгэн хүлээсэн баярласан
бодол бий.Учир нь алаг азарганы угшилтай хэдэн жил унагалаагүй халтар гүү нь
нэлээд унагалах дөхчихсөн байсныг хараад сэтгэлдээ гуравдах удмын шаазгай алаг
төрөх юм шиг санагдаж сэтгэлдээ дүүрэн баяртай явлаа. Хавсарга нүдсэн хаврын
өдрүүд зогсчихсон мэт удаахан түүчээлнэ.Хэл амны сүүдэр холуур өнгөрч сайн
хүлэг төрөөсэй гэсэн баярлах бахдах бодол халтар гүүг харах тоолонд сэтгэл
зүрхэнд нь баясал авчирна.Харин Аюур хүү Дугар Гаваа гурваас өөр хүн халтар
гүүний удам угшилыг сайн мэдэхгүй .
.Жамган санасандаа хүрсэн болохоор ер нь
ихэд сэтгэл өөдрөг.Хэдий үнэтэй авсан ч алаг үрээгээр уралдаж үзэхийн бөөн
хүслэн.Найман адуу нэртэй л болохоос Солгой Содовтой хоёр өдөр архи ууж байгаад
унага даага нийлсэн долоон адуугаар авсан билээ.Тэгээд ч наймаанд найз
байдааггүй гэдгийн адил Солгой Содовт манай хонгор азарганы удам гээд худлаа
нээрээ хэлж байгаад зөрүүлээд нэг азарган үрээ таван адуугаар өгчихөв. Жамганы
аав Намшир гэж хурдан хонгор азаргатай хүн байсныг .Солгой Содов ч уг нь сайн
мэднэ.
Зуны эхэн сарын эхээр хоёр өдөр
дараалан орсон шидтэй гэмээр цагаан зөөлөн цагаан борооны дараа хэдхэн өдрийн
дотор байгаль дэлхий гандмал дээлээ тайлж баярын гоёогоо өмссөн наадамчид шиг
өнгө алаглан цэцэг ногоо ганхаж эхлэв.Аюур Дугар хоёр халтар гүүнээсээ хөл алаг
эр унага гарсаныг хэнд ч хэлсэнгүй чимээгүйхэн дарчихав.Хэзээ хойно Гаваа үзээд
Аюурын нэг ирэхээрээ
-Алаг унага ч хурдан адууны шинж байна шүү гэж байлаа.Мөн л нэг гал болдогоороо
Аюурынд Гаваа морьдтойгоо ирэв.Аюурын хүү Дугар Авирмэд Чүлтэмийн хүү Батсүх
гээд олон уяачтай болжээ.Хэдэн уяа дүүрэн морьдыг хараад Аюур аав минь Гүнээ
минь тэнгэрээс хараад баярлаж байгаа байх даа гэж бодож байлаа.Энэ наадмаар
Аюур эхийн талаасаа алаг азарганы угшилтай битүү азарга халтар азаргаа уяхаар
барьж аваад байлаа.Уг нь Аюур уях адуу олон байсан ч гэсэн энэ халтар азаргыг
барьж авсанд олон хүн гайхсан ч харин Аюурын хүүхдүүд мөн Гаваа сайн мэдэх
билээ.Залуу уяач олонтой зааж сургах
зүйл их болохоор Аюур гэртээ орох завгүй шахам уяан дээрээ өнждөг болов.Дугарын
хүү Баярт гэж жаахан банди энэ жил дөнгөж зургаа хүрч буй банди Аюураас
салахгүй хаа сайгүй даган морины нуруун дээр дэрвэх банди Аюурын халтар азаргыг
наадмаар унана гэж зүтгэв.Уг нь хашир гайгүйхэн хүүхэд тавьчих санаатай байвч
ачийнхаа энэ занг яах вэ дээ.Ойр зуурхандаа үсэгргээнд хүүг мордуулж байлаа.Нэг
сайн тал нь халтар азарга гэмгүй номхон аж.
Харин энэ үед Жамган түрүү авахгүй удаж мартагдах шахсан болохоор алаг
үрээгээрээ энэ жил түрүү авчих санаатай хэрдээ л цаг наргүй уяж байв.Ер нь эрт
үеэсээ л Жамганы аав Намширын хонгор гэж хурдан хонгор азарга нэг үе сайн
байсан ч Санжийн шаазгай алаг гарч ирсэнээр хонгор азарганы ир дарагдсан
билээ.Яг удам судрыг нь сайн хөөгөөд явах юм бол алаг азарга хонгор азарга хоёр
нь хоёулаа нутгийн нэртэй уяаж морь шинжээч Цамба гэж хүний угшилтай адуунууд
гэдгийг Жамганы аав Намшир ч хэлж байсан мөн Аюурын аав Санжаасаа сонсож байсан аж.Жамганы аав Намшир харин
Жамган шиг хүнээ байчихсан хүн байгаагүй аж.Хүний хувьд сайхан хүмүүн байсан атаа
жөтөө ааш зан байхгүй сайхан хүмүүн байсан даа гэж ярьж байхыг нь Аюур нутгийн олон хүнээс сонсож байсан
билээ.Намширын хонгорууд гэж дэл сүүл өтгөнтэй бие жижгэвтэр хонгор адуунууд хонгор
азарганаас хойш нэг үе сүрхий хурдалж байсан ч Намширын хоёр хүү Жамган Хөх
Дорлиг хоёр дээр ирээд давхихаа байв.Хамгийн гол нь адуундаа бус хүндээ байгаа
нь андашгүй байлаа.Намширын хүргэн Өлзийт гэж хүн мөн л хадам аавынхаа хонгор азарганы угшилаар ер сайн
наадаж сайн уяад байгааг нутгийн олон ярьдаг ч Жамган Хөх Дорлиг хоёр манай хүргэн Өлзийтийн тэр адуунууд манай аавын удмын адуу биш
хэмээн зөрдөг байв.Өлзийт гэж энэ хүний хонгор азарга сүүлийн хоёр жил хоёр ч
удаа гурваар давхиад байгаа аж.Өлзийтийн хүү Далай гэгч нь Дугартай нэг анги
найз байнга Дугарынхаар ирж очдог билээ.Тэр нэг удаа ярихдаа
-За манай хоёр нагац хэзээ ч морь уяхгүй хүмүүс юм билээ.Яагаад гэвэл алхам
тутамдаа муу үйл хийж яваа үйлсийн ажил яаж бүтдэг юм гэж байлаа.Буруу сагасан
хүн буцахдаа баасан дээээр унана гэгчээр эцгийн хурдан адууны нэрээр том
уяачийн тоонд орох гэж толгой өндөр явсан Жамган сүүлийн үед нам болж.Зарим нэг
нь Энэ Жамган хүний адуугаар уралдаж жаахан нэр авсан юм гэнэ.Учир нь эхнэрийнх
нь дүү Сүхээ гэгч нь хэдэн бага шиг хээр адуу сайн уяж байсан бөгөөд энэ
адуунуудыг нь Жамган ганц хоёр нэр дээрээ уралдуулаад гайгүй ч давхиж байсан
болохоор овоо уяач юм гэсэн нэрийг авч.Харин хүргэн ахынхаа хүн чанарыг мэдсэн
Сүхээ хэл ам хэрүүл уруултай хэдэн адуугаа салгаж аваад холджээ. Энэ Жамган Хөх
Дорлиг хоёрын байж байгааг хар л даа Хүнээ байчихсан амьтад сайхан эцгийнхээ
нэрийг шавартай хутгаад дууслаа даа гэж нутгийн олон хөгшчүүл ярихыг нь Аюур сонссон билээ.Жамган хүү Базарынхаа нэр
дээр алаг үрээгээ уралдуулахаар шийдэж ухаандаа л олон түмний хэл амнаас зайлж
байгаа хэрэг нь тэр.Гэхдээ тэр саяхан аймаг явсан дуулдсан ч удалгүй ирлээ гэж
сураг дуулах нь .Наваантайгаа л айл амтьнаар ороод яваад байгаа сураг дуулав. Наваан
нь аймагт бүүр том алба хашдаг болсон дуулдав Наадмын урдхан их сунгааны өдөр
Жамгантай таарвал тэрээр их маасгар маасайсан хүн Аюурын мэндийг мэдээд
зөрөв.Аюур ихэд гайхав мэнд усгүй байдаг хүн яасан сайхан ааштай баясгалантай
болчихов гэж бодлоо.Их сунгаанд Жамган харин алаг үрээгээ уралдуулсангүй.Түүнд
нэг бодол бийг Аюур мэдэж байлаа.Харин Аюурын битүү халтар азарга өнгөлж нэлээд
явсан ч Аюур татуулж дундуур оруулав .Хэл амнаас эмээсэн нь тэр биз.
Хэсэг -12
Түр зуур хувингаар асгах мэт устай ширүүн бороо орсоноо гэнэт зогсож ажин
түжин болов.Үүл нь задгайран тэнгэр цэлмэж, том улаан нар хөндлөн хар үүлний
цаанаас өнгийв. Өнгө тодхон байгаль нэг л сайхан төрхөөр
гоёсон нь наадмын энэ өглөө хүн бүхний сэтгэл бахтай байх бөлгөө.Чийгтэй
агаар сэнхийсэн наадмын өглөө эрт азарга мордлоо.Ер нь газар газрын хурдан туурайт
ажнай их ирсэн нь андашгүй олон азарга
мордож байгаа нь нутгийн наадамчдын бодол нь азарганы уралдаан ширүүн болох нь
дээ.Аюурын уяаныхан азарган насныхаа
түрүүг арай гадны сумынханд алдахгүй байлгүй дээ гэх яриа ч гарч байв. Аюурын
уяан дээрээс л гэхэд Аюурын халтар
азарга Гаваагийн алаг азарга Дугарын алаг азарга Батсүхийн хээр азарга
Авирмэдийн хээр азарга гээд таван азарга мордууллаа.Азарга эргэтэл
хүмүүс нэр дурьдаж ярих нь алаг Аюурын азарганы тухай л ярьж байв.Сонсох
нь Аюурын Шаазгай алгуудын удам азарганууд л энэ довон дээр уралдана даа гэх ба
зарим нь Аюурын халтар азарга Гаваагийн алаг азарга Галдангийн алаг азарга
зэргийг “түрүүлэх байх” “өнгөтэй байсан” “хурдан байсан” зэргээр мөдхөн ирэх азарганы түрүүг доор бүрэндээ
тааварлан ярих аж. “Азарга эргэжээ” гэж хэн нэгэн дуулгахад бөөгнөрөн суусан
хүмүүс доор бүрэндээ дурангаа гарган дурандлаа.Холоос зурайх
бараан голдуу азарганы өнгөнд яваа бөөн азарга хэсэг бөөн яваад зул
задарлаа.Азарганы өнгөнд Гаваагийн Алаг Галдангийн алаг азарга хоёр гараад
ирлээ.Харин Аюурын халтар азарга эхний
бөөн азарганы ар дээр явж байлаа.Газрын бартаа гарч уруудаад тонгойход хоёр алаг
азарганы хойноос хойд талын азарганууд нь нөмрөөд ирэх нь наадамчин олны
догдлолыг улам их төрүүлж байв.Галдангийн
алаг азарга Гаваагийн алаг азарга хоёр бол нас чацуу азарганууд бөгөөд нас нь
нэлээд харьж яваа азарганууд ч энэ довон дээрээ бол дархан азарганууд гэдгийг энэ нутгийн хүн
бүхэн мэднэ.Сүүлийн хэдэн жил ойр тойрны сумын довон дээр энэ хоёр л уралддаг
байсан бол энэ жилээс олон шинэ азарганууд гарч ирсэн нь илт байлаа.Азарганууд
түрхэрсэн олны түрлэгэн дээр газар дэлдсээр барианд ойртож ирлээ.Аюурын халтар азарга
бариа дөхөх үед нэхсээр азарганы өнгөнд Гаваагийн алаг азарга Галдангийн алаг азарга хоёрыг бариан дээр нь дайрч түрүүллээ.Ийнхүү
шинэ хурд төрж байгаагаа наадамчин олонд зарлах нь энэ.Шинэ гарч ирж байгаа
залуу халуун азарганд халаагаа өгөх болсон гэдгийг нь Галдангийн алаг азарга
Гаваагийн алаг азарга хоёрт харуулав.Аюурын уяаныхан ч дэндүү сайхан хийморьтой
наадлаа.Азарганд Аюурын халтар азарга түрүүлсэн бол Гаваагийн алаг
азарга аман хүзүүлж харин Дугарын алаг азарга тавалж Баттсүхийн хээр азарга долоод
Авирмэдийн хээр азарга есд хурдлав.Харин бусад насанд Жамганы Базарын нэр дээр
уралдсан хээр алаг үрээ шүдлэн насанд хол түрүүлэв.Соёолон насанд Дугарын алаг
үрээ саахалтын зайтай хол тасархай түрүүлж наадамчин олны сэтгэлийг нэг
хөөргөөд авав.Аюурын уяаныхан энэ наадмаас гурван түрүү хоёр аман хүзүү гурван
айрагтай буцах болж наадамчин олон шаазгай алаг азарганы үр төлүүд смуынхаа нэр
нүүрийг энэ довон дээрээ дархаллааГадны сумаас нэртэй зартай хурдан хүлгүүд
ирсэн ч сум түрүүгээ алдсангүй .энэ Шаазгай алаг азарганы буян юм даа гэж
ярилцах нь аргагүй.Аюурын шаазгай алаг азарганы төлнүүдээс энэ тэгш ой бүхий
том наадамд дөрвөн түрүү зургаан айраг авсан байв.
Анхныхаа айргийг авсан Батсүх ч бөөн баяр байхаас ч аргагүй.Түүний шүдлэн
үрээ нь гурвалсан байлаа.Гүнчил өвгөн бие барсанаас хойш зургаан жилийн дараа
ач хүү нь ийнхүү айраг авлаа.Уяач хүнд анхны айраг гэхээр хэзээ ч үл
мартагдана.Харин залуу уяач Авирмэд гурван нас уясан ч нэг нь л есд ирж Аюурын
уяанаас ганцаараа айраггүй хоцорсон нь залуу хүний хор шарыг нэлээд хүргэсэн
бололтой дуу муутай нэг гутруу яваа нь андашгүй байв.Отгон хүүгийнхээ энэ уравгар
байдлыг анзаарсан Аюур
-За миний хүү нас залуу байна.Наадам олон байна.Юунд санаагаар унахав.Чи
хоёр дахь жилээ л морь уяж байна.Аав нь морь уяж эхэлснээс хойш бүүр зургаан
жилийн дараа л анхыхаа айргийг хүртэж байлаа .Уяач хүнд туршлага тэвчээр ур
ухаан их юм шаардагддаг юм.Миний хүү дараа жилээс сайн уяаарай гэж урмын үгээр
аргадаж яваа нь эцэг хүний сэтгэлийн дэм аж.Сумын тэгш ой нэгдлийн ой бас
давхар тохиож байгаа болохоор наадам өргөн дэлгэр сайхан болж өнгөрлөө.Энэ тэгш
ойг хүлээж байсан гэлтэй.Сумын начин Гандан галтай цогтой барилдсаар түрүүлж Аюурын
гараас алаг азарганы төл эр алаг дааганы цулбуурыг гардан авч бөөн баяр болов.Сумын заан хэмээх том цолыг хурдан удмын
даагатай авсандаа маш их баяртай байх нь ч аргагүй ч Гандан гагцхүү
түрүүлсэндээ бус Аюураас шаазгай алаг азарганы удам хурдан удмын даагатай болсондоо
баярлаж байлаа.Аюур анх Галданд ам гарсаныхаа дараа нэгдлийн даргад
-Сум орны нэгдлийн минь ой болж байгаа учир энэ жилийн түрүү бөхийн байнд
өгөх даагыг би хувиасаа алаг азарганыхаа удмаас өгнө гэж амалснаа ийнхүү
биелүүлж буй хэрэг аж.Харин Гандан Аюурт ихэд баярлаж байв.Сүүлд сонсох нь хүнд
ярьсаныг нь дуулахад
-Аюур ахад би итгээгүй ээ.Намайг алаг азарганых нь төлнөөс гуйхад би чамайг
энэ жилийн тэгш ойд түрүүлвэл нэгдлээс өгөх дааганы чинь оронд алаг азарганыхаа
төлнөөс өнгө гэж ам гарч байсан юм.Гэтэл үнэн байж хэмээн ихэд баяртай хүнд
ярьж яьахыг дуулсан Аюурын сэтгэл өөдрөг байлаа.Наадмын чимээ намдаагүй байхад
Жамган нэг өдөр гэнэт Аюурынд ороод ирэв.Тэрээр мэнд мэдээд Дэжидмаагийн хийж
өгсөн цайг уучихаад нэг юм хэлэх гээд байгаа бололтой дүлэгнэн сууснаа
-За Аюураа би чамаас юугы нь нуухав.Чиний алаг үрээгээр би ойрд аваагүй
түрүүгээ авлаа.Чи бид хоёр нэг голын улс.Чиний алаг азарганы угшил энэ голдоо
хурдан гэдгийн мэднэ гэчихээд хэсэг дуугүй суух нь нэг л учир битүүлэг
-Эр хүний замын хүзүү урт би чамд аавынхаа бий болгосон хурдан удмын
угшилтай хонгор азарганы төлнөөс нь нэгийг чамд өгөх гэсэн юм Манай тойгын голын
хурд үл тасраг хэмээхэд итгэж ядан Аюур Жамганлуу харлаа.Нээрээ гадаа уяан дээр
нь дэлий сүмбийтэл зассан шагай шиг хийцтэй хонгор үрээ толгой хаялан ялаархан
зогсож байлаа.Юу болоод байгаагийн учрыг олж ядан байгаа Аюурын царайг харсан
Жамган
-За Аюураа чи бид хоёр энэ голдоо одоо ахимаг настай улсууд болсон
шүү.Хэдийгээр би чамаас ганц хоёр насаар ах ч гэсэн чи бид хоёр нэг үеийн улс.Нас
өндөр болчихоод үр хүүхдүүдээ буруу үлгэр дууриалал үзүүлээд яваад байж
болохгүй биздээ.Би Галдангаас авсан алаг үрээгээ хаана ч гэсэн Санжийн шаазгай
алаг азарганы угшил Аюурын алаг азарганы удам гэдгийг нүүр дүүрэн хэлнэ.Адуу эр
хүний хүний атаархал хорсолыг төрүүлдэг ч адуу бас хүний арга эвийг олж
зангидсан өсийг тайлж чаддаг юм шүү л гэж хэлмээр байна.Чи бид хоёрын эцэг .Зүй
орох зайгүй сайхан найзууд яваагүй ч нэг
голын нэг үеийн сайхан хүмүүс байсан даа
.
Хэн хэндээ хийсэн хэрэггүй хэл амгүй сайхан буурлууд байсан .Бид хоёр энэ
сайхан дээдсийнхээ удам залгааг нь сайхан үргэлжлүүлэх ёстой хэмээгээд
Хэт асаагаагүй бол гал яаж хөгжихөв гэдэг шиг.Муу муухайг ярьж нутаг
орондоо би гэмтэй явсан тал бий.Эцгийн үйлийг үр нь үүрэх учиргүй.Чи бид хоёрын үр
хүүхдүүд Тойгын голдоо багтаж шингэхгүй байвал нутаг ус өвөг дээдсийн нэр л
өндөлзөнө шүү дээ.Буруугаар адгасан энэ хор шараа одоо тайлах болсон гэж бодож байна хэмээн хэлчихээд их шаналсан гэмшсэн
царайтай суух Жамганыг Аюур хараад “энэ хүн ингээд сууж байх мөн бил үү гэж “бодсон
ч хэлсэн ярьсаныг нь бодож үзээд одоо л нэг ухаарч дээ гэж ёжлонгуй бодлоо.Жамган
эв зангидаж эртний сайхан харилцаагаа сэргээхээр ирсэн гэдэгт нь итгэсэн Аюур
хонгор үрээг нь аван үлдлээ.Хэдий наадам өнгөрөөд сар болсон ч наадмын тухай
яриа цуурхал хараахан намдаагүй.Аюурын уяан дээр морь мал шаваастай.Адуу малын
эрэл , амьтнаар орж яваа нэг голын нэг нутгийн олон түмэнд Аюурынд мөнхийн
цуглаж байдаг болохоор үүндээ ч хэдийн дасаж.Намаршаад зусангаас нүүх болчихсон
намрын ажлын эхлэл болгож хадлан тариандаа гарах гээд ажил ихтэй байгаа ч энэ
өдөр Аюурынд буусан хүмүүсээс энэ тухай ярьж байгаа хүн цөөхөн. Зөвхөн бүгд л
Аюурын амыг харах нь .Аюурын амнаас унах авиа бүхэн энд цугласан хүмүүст их л
сонин бололтой.
Аюурын ам нэлээд халчихсан.
-Миний ганц ярьж чадах юм чинь Шаазгай алаг азарганыхаа л тухай юм чинь
.Харин аавын Шаазгай алаг азарганы тухайд бол яаж үе гүйцэж мэдэхэв.Нутаг нугын хөгшчүүлийн ярих
нь миний Шаазгай алаг азарганаас арай бие жижигтэй их л хөнгөлүүн ястай адуу
байсан гэж ярих юм билээ гээд яриагаа төв болгон
-Миний аав анхныхаа Шаазгай алаг азаргаараа арваад түрүү авч байсан бол би
харин өөрийнхөө Шаазгай алаг азаргаараа найман түрүү авлаа.Миний буруугаас болж
хөл муутай болоогүй бол үүнээс илүү олон түрүү авах байлаа.Миний зээ Гаваа бас
бага алаг азаргаараа арваад айраг түрүү авлаа.Миний найз Галдан миний алаг
азарганы төлөөр арваад айраг түрүү авлаа.Одоо
миний гурван хүү болон нутаг орныхон минь энэ Шаазгай алгуудынхаа удамт хүлгүүдээр их олон түрүү авах байх.Ах нь энэ жил тэтгэвэртээ гарч байгаа.Нэгдэл
нийгэмд би хориод жил адуу хариуллаа.Нас сүүдэр ч өндөр боллоо.Отгон хүү
Авирмэддээ би халтар азаргаа бэлэглэж байна.Одоо надад ганцхан хүсэл байгаа нь
халтар гүүнээсээ гарсан алаг унагаа даага болмогц нь нэг уралдаад үзчихмээр
байдаг.Ахин нэг Шаазгай алаг төрөх юм шиг өвгөн надад бодогдоод байгаа юм гээд хүү Авирмэддээ хандаж
-Миний хүүд энэ халтар азарга олон түрүү авчирч өгөх байх....Ганц эх талаасаа ч биш эцэг талаасаа ч
угшил сайтай азарга байгаа юм . Аав нь гарсан цагаас нь л эхлэн шинжиж харсаар
сая нэг нас нийлэхээр уяж байгаа нь тэр.Ер нь цаашдаа их хурдан байх болно
хэмээгээд
-Хурдан адуу хөлдөө гэм авах нь их элбэг байдаг юм .Хөлий нь мэдэж уяж
байвал нутаг орны нэрийг ч олон гаргана даа гэхэд нь Авирмэдийн царайнаас
харахад нэн баяртай байгаа нь андашгүй.Аюур мөн тайван намуухан дуугаар
-Шаазгай алаг азарганы төлөөр одоо
зөвхөн Санж Гүнчил хоёрын хүүхдүүд биш энэ голынхон нутаг усаараа сайхан наадаж
байна.Энэ нутагт Санжийн алаг азарганы буяныг хүртээгүй айл гэж цөөхөн байгаа.Шаазгай
алаг азарганы буян дуусахгүй хэзээ ч дуусахгүй.Нэг үе ганцхан Санж Аюур гэж
хоёр хүний нэр л сонсогддог байсан бол өөр өөр цаг үед уралдаж эзнийхээ нэрийг
өргөн хурдалж байсан энэ хоёр Шаазгай
алаг нэртэй энэ азаргануудын удамт хүлгүүдийн үр төлүүд төрийнхөө наадамд
түрүүлэхийг үзэх завшаан надад даанч хомс байвч тэр цаг үеийг миний гурван хүү миний
ач гуч нар үзэх нь мэдээж юм хэмээв.
Зуны сүүл сарын одод хэдийн тэнгэрт түгэж гагцхүү Аюурын уяан дээр морьд
хааяа тургилж өдөр шиг сартай шөнө уяан дээрээ унтана.Магадгүй уяан дээр байгаа
адуунууд бүгд шаазгай алгуудын үр төл байж магад.Энэ дотроос шаазгай алаг
азарганы нэрийг дуурсгах хүлгүүд гарч ирнэ гэдгийг Аюурын уяан дээр буусан
мордсон хүн бүхэн бодож байгаа нь мэдээж.
Цагийн урсгал саарч хаврын урт шар өдрүүд уягдсан мэт залхуутай.Нэгдлийн
адууг ааваасаа хүлээж авсан Дугар тарган хээр мориндоо нимгэн хөлс суулган
ергэтэл хатируулсаар дөрөлж дээр гарч ирэн буулаа.Тэрээр асгархаг уулын ар
дээрх зузаан хунгар дээр зогсож байсан адуугаа доошлуулан буулгаж ирлээ.Яльгүй
жаахан турсан гэмээр урт дэлтэй халтар гүү хөл алаг халтар сарвайгаа дагуулан
адууны сүүлд залхуутай ньь аргагүй шогшуулмар аядах нь мэдээж Аюурын гуравдахь
үеийн шаазгай алаг гэж найдаж буй алаг сарвай аж.Гэрийн зүг зөөлөн гэлдрүүлэх
адуун сүргийн сүүлд гэлдрэх эх хүү хоёр дээр анхаарал хандуулах Дугар
-Гуравдахь үеийн шаазгай алаг бол энэ унага байгаа юм хэмээн Аюурын хэлж
байсныг нь бодоод нээрээ энэ унага арай д өөр харагдаад байгаа юм.Дахан доор эр
даахин дор хүлэг гэгчээр аавын хэлдэг
үнэн байж магад гэж бодлоо
Харин энэ хооронд тэтгэвэртээ суусан Аюур хүү Дугартаа зөвлөн ойр
зуурхандаа адуу мал эргүүлэх тэрээр халтар алаг сарвайгаа энэ зуны наадамд хурдыг нь үзэх
хүслээр дүүрэн байгаа нь илт.
Өвгөн уяач Аюур ид залуу алаг даага хоёр бие биенээ ирлэж гуравдахь үеийн
Шаазгай алаг азарганы түүхийг тодоос тод бичих тэр цаг хугацаа мөдхөн ирэх нь
зайлшгүй.
Төгсөв 2019.09.19