Дэргэсэн морьдын туурайн төвөргөөг нь
Дэнж сонсож хийморьт нь уусдаг
Дээлтэй монгол адуучны ид хавд нь
Дэлтэй хангал адуу нь номхордог
Аав бид хоёрын нутаг
Адууны нутаг
Ороо морьд нь
Оосор цалманд орж ирэхэд
Огторгуй нар нь гудайж ирээд
Олбог хоймор нь завилж байгаад буцдаг
Аав бид хоёрын нутаг
Адуутай нутаг
Унаган хүлэг нь гэрийн гадаа ирж янцгаахад
Уулын өндөр нь чих тавьж сонсдог
Уургаа тулаад адуучин мордоход
Уяа дүүрэн морьд үүрсэж эргэцдэг
Аав бид хоёрын нутаг
Адууны нутаг
Хөтөлгөө морьтой хүн уяан дээр буухад нь
Хөшгин үүлсээ ярж нар тусдаг
Хөндий дүүрэн адуун сүрэг бэлчихэд
Хөмүүл таана нь үнэрээ дэлгэдэг
Аав бид хоёрын нутаг
Адуутай нутаг
Багабанди овогт Намхайн Тайванжаргал
2014.09.19
Завхан
No comments:
Post a Comment