Thursday, October 09, 2014

Итгээд....

  



Тэнгэрт нисэх жигүүрт нь итгээд
Тэртээ холыг шувуунд өгч явуулъя
Тэргэл сарны гэгээнд итгээд
Тэнгэрийн харанхуйг түүнд өгье

Тэнгисийн уудамд нь итгээд
Тээврийн замыг түүнд өгье
Тэнхээ хүчтэйд нь итгээд
Тэмээнд ачааны хүндийг тэгнэе

Тэлмэн жороонд нь итгээд
Тэнзэн ташуураа өлгөе
Тэсгим хүйтэнд нь жиндээд
Тэрлэг дээлээ өмсье

Тэвэр хайранд нь итгээд
Тээнэглзсэн сэтгэлээ даатгая
Тэвчээр хатанд нь итгээд
Тэмүүлсэн сэтгэлээ дэлгэе

Багабанди овогт Намхайн Тайванжаргал
2016.12.24

No comments:

Post a Comment

Намрын бороо

Буйдхан алсын ганц гэрийн гадаа намар хэдийн ирж.Аргалын хөх утаа яндангаар нь багтаж ядан чихцэлдэн хөх тэнгэрт шунан шингэх нь хаа холоос ...