Sunday, February 16, 2020

Зуун настай ээж/тууж /



1-р хэсэг 
Аргын тооллын 1905 он. Хөхөгчин могой жилийн өвлийн шар хулгана сар.Харьцангуй өвлийн эхэн сардаа өнө болох нь” гэж нутгийн зон олон  ярилцаж байсан ч өвлийн дунд сар эхлээд цасан шамарга нүдэж цагийн байдал хүндрэх нь тодорхой болов.  Хүүхэд хөгшидгүй  л сэтгэл чилээж энэ тэнгэр хангай нэг аядаасай гэсэн бодол тээх нь зуд хэмээх цасан далай нүүрлэчих вий хэмээх болгоомжлох айдаснаас үүдэлтэй бус уу.....
Тэсгэм хүйтэн жавраас өөр хань бараагүй  шөнө дунд хунгарласан цасан дундуур  унасан морио зүтгүүлэн шавдуулах морьтон ихэд яаруу яваа нь  андашгүй .Гүн шөнийн бараагүй ,баримжаагүй энэ  шөнөөр яаран давхих  сахал үс нь цантаж ,унасан   морь нь битүү хүүрэгтсэн энэ эр бол  Буд хэмээх идэр насны хүн юм.Учир утгагүй унасан морио шавдуулах учир нь...эхнэр Сэндэн нь энэ шөнө гэнэт төрөхөөр дуншиж тэрээр нутгийн  эх бариач Жанжаа буюу Жаргалынхыг зорьж яваа учир нь энэ буюу.
Түхэлзтэл амьсгаадан битүү цан хүүрэг болсон морио ч хайрлах сэтгэл алга.
 Гагцхүү түүний нүдэнд дуншин өвдөж байгаа эхнэрийн зовиуртай царайнаас өөр юу ч харагдахгүй байлаа.Яарч явахад шөнийн газар ямар барагдах биш. Гэхдээ эзнээ явгалахгүй сул  хатираа сайтай шагай шиг хээр мориндоо тэр дэндүү итгэнэ.Хээр морины хөлд үрэгдсэн цасны ширхэг бутран үлдэж шөнийн цуурай хээр морины хөлийн төвөргөөг мянган адуу тууж байгаа аятай талаар нэг тараан сонсгох нь сүртэй.Будын яарсан сэтгэлийг чангаан татах газрын холыг хээр морь туулж барах гэж чихээ хулмайлган яралзтал хатируулахад урдаас нь шөнийн уулс нүүрэн дээр унаад ирэх шиг дүнхийх аж. Өртөө хугас хэрийн газар нутаглах Жанжаа бариачынд очих газар болоогүй гэдгийг мэдэх Буд яарахаас цаашгүй.Эзнийхээ яарч буйг мэдсэн аятай хээр морь Будыг гараа өргөх тоолонд улам яралзтал хатирна.Уг нь Буд энэ хээр мориндоо амь шигээ хайртай.Усан хөлс байтугай нимгэн тохомны хөлс суулгахаасаа хайрладаг тэрээр энэ удаа даанч энэ бүхнийг бодох чөлөөгүй яаруулан, дэргүүлэн зорьсон газраа л түргэн очихыг л хүсэх бус уу....
Нэвсийсэн  цагаан  цас хэдэн өдөр дараалан  шуурмаглан орж байснаа өнөө өглөө нар өндийх үеэр л цас сая нэг  тогтон  тэнгэр цэлмэж , өглөө нарны цацраг цасан дээр ойн гялбаж ,гялтагнуулан байгаль дэлхий  гайхалтай сайхан өнгөөр зураглажээ.
Сүмбэр хайрханы өвөр энгэрт Янгиртын өтгөнд  өвөлжиж буй  Будын уяа дүүрэн морьд живхрэн байлаа.Хоёр гэрийн баруун талын гэрээс орж гарах олны   догдолсон   царайг харахад ямар нэгэн сэтгэл санаа догдлуулсан  зүйл болоод байгаа нь илт. Учир нь юу гэвээс.... Сайн ноён хан аймгийн Дайчин засгийн хошууны   Буд дарханы эхнэр  Сэндэн шөнөөс хойш    дуншиж ойр тойрны нутаг хошууны бариач үздэг хардаг бүхнийг дуудуулан  хэрдээ айлган оточ бариач , лам хуврага бүхнийг цуглуулан байж , өвлийн  дунд сарын  шинийн наймны жавар тачигнасан  үүрээр    арайхийж амаржиж ойр тойрны ах дүүсийнхээ сэтгэл санааг сая нэг амраав.
Хажуу талын гэрээс орж гарсан улс “Ээ ашгүй дээ хөөрхий охинтой болж гэнэ” “За яамай даа даа эх хүү хоёр хоёулаа сайн байна  гэнэ””Харин ч амархан амаржлаа” гэхчлэн доор бүрэндээ ярилцана.Охиныг эх барьж  эх барьж авсан бариач Жанжаа хэмээх ахимаг насны намхан бор эмгэн түмэн үрчлээт духан дээрхи  хөлсөө эвэршиж мойнысон гарынхаа араар арчин
-За Буд минь. Миний хүүхэд эх барих ажил танай энэ охиноор дуусаг!!! Жанжаа нь хүүхэд эх барьж авахаасаа  өнгөрч нь энэ ажлаа арай залуу хүнд өгөхөөс..!!!!! Танай хүнээс ч  мөн их айлаа. Энэ шинэ хүн ч илүү тээлттэй юм байна хэмээн дахин дахин үглэн дуулан хэлэх нь ихэд айж эмээсэн нь илт. Буд ч бөөн баяр болж  байгаа нь андашгүй.Шинэ хүнээ төрсөний маргааш нь Буд өглөө эрт мордож яаралгүйхэн дэргүүлсээр мал бэлчээд өтгийн хөлийн уур намдаагүй байхад нь нутгийн өндөр настан Гэлэгийн уяан дээр буулаа.Түвд ном бичиг үзэж ,байгаль хангай  аргадах элдэм дом засалд сүрхий нэвтэрсэн энэ настанг Буд ихэд хүндэлж шүтдэг билээ.Будын аав Гаваатай нас чацуу энэ хүнээс Буд өмнөх дөрвөн хүүхэдтэй мөн  нэр авсан юм.Шинэ төрсөн охиндоо нэр  авахаар Гэлэгийнд ирээд буй учир нь энэ буй.Гэлэг хэмээх нэг нүд муутай намхан жаахан бор өвгөн  шодон  буурал ооч сахлаа үе үе имэрч, үзүүрсгэн нэхий дээлээ хөдрөн бурханыхаа өмнөх ширмэл олбог дээр  сууж байлаа. Тэрээр Будыг ихэд ажиглан хараад инээвхийлж Будын мэндийн хариуд мэнд мэдээд
-За хүү минь. Бүл нэмсэн гэл үү ? Буга намнаач уу булга зүүгээч үү хэмээхэд Буд
-Охинтой болсон. Таниас л нэр алдар шинэ хүнд минь хайрлаач гэж явна гээд өврөөсөө баранзад хадаг гарган хоёр гардан барилаа.Гэлэг  хадгыг аван бурханы авдар дээрээ тавиад модон бор эрхиэ татаж үзээд шившин үлээгээд
-Адтай хог төрж дээ..... Танайд гэж жуумалзан инээгээд Хажид гэж нэр хайрлая.Гадна дотноос улаан идээ бүү аваарай.Ер нь их хувьтай хүмүүн төрж дээ.Их ч урт наслах юм байна даа гэв.Хулгана жилд ч хувьтай хүмүүн төрдөг юм .Тэгээд ч бас амны хишигтэй моньд байх нь .Шинийн найманд төрсөн юм байна шүү гэж  хэлээд Будыг даган гарч ирээд үдэн гаргаж өгөв. Охиндоо нэр аваад мордсон Буд жавартай хөндийг сөрөн ергэтэл хатируулсаар уяан дээрээ уур манан савсуулсаар буулаа.Гэртээ орж ирэн задгай галд нэхий дээлнийхээ ханцуйг хойшлуулж ,гараа ээн хүйтэн жавраа үргээчихээд охин дээрээ очин чихэнд нь “Хажид” хэмээн гурвантаа шивнэв.
Шинэ төрсөн ээж охин хоёрын биеийг харж Жанжаа бариач Будынд хоёр хонов.Жанжаа бариач модон тагшинд хийсэн сүүтэй цайгаа амсаж тавин уух зуураа
-Одоо Сэндэн минь .Ахиж чамайг төрөхийг хөгшин  би үзэх болов уу даа.Энэ шинэ хүнээс чинь би их эмээлээ ш дээ.Би ч энэ нутагт олон л хүүхэд эх барьж авсан гэхдээ танай энэ шинэ хүн шиг айж байсангүй .Ер нь Жанжаа нь нас өндөр  болж байгаа юм байлгүй дээ.Гар хөл чичрээд хүүхдийн чинь хүйг нь огтолж чадахгүй байна ш дээ.Мэдье суръя гэсэн хэнд ч гэсэн зааж өгөх минь даанч энэ хүнд бөгөөд хүндтэй ажлыг зориглоод хийх хүн манай нутагт гарахгүй л байгаа юм даа.Би чинь одоо өөрийнхөө эх барьж авсан хүний хүүхдийг эх барьж авч байгаа шүү дээ.Байсхийгээд авсан ээждээ золгоё гээд хүмүүс ирэх юм би ч бүүр уймраад байгаа шүү .Яахав хөөрхий түмэнд тустай ажил хийсний хэрэг юм байлгүй.Өвдөж хавдах юмгүй сайхан насалж байна хэмээн Буд домботой цайнаас хийн  шар тос хагалан цайнд нь хийж өгөхөд цай ууж царай нь улаа бутарсан тэрээр
-Би уг нь энэ өвөл танайтай цуг өвөлжье гэж бодсон юм. Намар эрт энэ хангай дэлхий эрт царайгаа таниулчихсан болохоор энэ хэдэн мал танайд дараа болох байх гээд тусдаа өвөлжсөн юм.Энэ хангай саяын нэг хэд хоног хичнээн  уйлан татваа. Өнөөдрөөс харин арга орж байна уу даа .Хоймор нар буугаад өдөр тавигдаж байгаагийн шинж одоо юу байхав. Хаврын сар гарлаа даа гэв.
Нутаг орондоо олон хүүхэд эх барьж авсан энэ хүний үгэнд  яах аргагүй амьдралын үнэн зураглагдах аж.Хажидын дээд талын хоёр ах хоёр эгчийг нь мөн Жанжаа бариач ч л эх барьж авсан билээ. Хажидын аав Дархан Буд  эхнэрээ эсэн мэнд төрүүлж өгсөнд баярлаад сэтгэл нь их тогтож өгөхгүй догдлоод байгаа нь илт .Тэрээр хоймрын авдраа уудлан элдэж эгнэсэн хурганы арьсанууд гарган дээр нь  баранзад хадаг тавиад  улаан зангиат малгайгаа өмсөөд хурганы арьс хадгаа хоёр гардан бариад
 -За Жанжаадаа гялайлаа.Та миний таван хүүхдийг бүгдийг нь эсэн мэнд эх барьж цагаан сүүгээ амсах ховорхон хувь тохиол олгосонд маш их гялайлаа хэмээн хэлчихээд эхнэрлүүгээ харан шинэ хүнрүүгээ  харан сэтгэл ихэд өөдрөг
-За Жанжаа та миний дархан сүргээс ганц ачийнхаа заасан адууг аваарай хэмээн хэллээ.Жанжаа ч баярлаж байгаа нь царайнаас нь андашгүй.Жанжаа хэмээх энэ нүүрэндээ бодол тунгаасан мэт дотогшоо дуугүйхэн бор эзэгтэйн ач буяныг нутаг орноороо  талархаад баршгүй.Өвдсөний биеийг хагацсаны сэтгэлийг тайтгаруулах буянтан гэж шүтэн хөл алдахаас  ч аргагүй. Насаараа хань ижилгүй ганц бие явсан хүн энэ хүн гараасаа хөтлөх  ганц л хүүтэй хүн . Дүүрэн байдаггүй хорвоогийн хатуу тавлиан Жанжааг олон удаа сорьсоны нэг нь хүү Вандан нь  айл гэр болсон хойноо золгүй тохиолоор эрэмдэг болсон аж.Эх хүний сэтгэлийг эрлэг булаахаас бусад нь нугалдаггүй гэдэг шиг Жанжаа зовлонд нугарч зориг нь мөхөлгүй ганц хүүгийнхээ л төлөө зүтгэж яваа хүн. Энэ хүний ганц нарыг гаргадаг хүн бол газар дээрхи ганц ач “Түнтгэр  хэмээх хоёр настай ач нь юм.Хорвоод амьдрах нас уртасгасан хүн гэж ирээд хүн бүхэнд ачаа ярьж баярлана.Аргагүй дээ хөөрхий ганц хүү нь эхийгээ амьдын зовлонд хатаачихсан болохоор л тэр биз. Хүүг нь ээрүү  Вандан гэх агаад тэрээр тэвдсэн даарсан үедээ гацаад таг болчихдог хүн бий.Нутгийн зарим илүү хошуутай удам судар тодруулдаг их мэдэгчид Жанжаа бариачын ганц хүүгийн эцгийг даншигийн заан цолтой хүн байсан гэнэ лээ гэж мэдэмхийрэвч энэ тухай Жанжаа бариач ярьж байхыг нь хэн ч сонсоогүй .Вандан   уг нь  сайн барилддаг байсан ч Сайн ноён хан аймгийн Мэргэн засгийн хошууны нэгэн том уулын тахилганд очиж барилдаад түрүүлчихээд буцах замдаа эрүүл саруул залуу гэнэт таталт өгөн үхэхийн наагуур өвдөж нутаг нугын хамт явсан хүмүүс нь амьтай голтой л хүн л ээжид нь авчирч өгсөн аж.Газар дээрхи ганц  үрийнхээ төлөө унтах нойр ууж идэхээ умартаж  Жанжаа бариач хэдэн сар янз бүрийн эм тан өгч барьсаар байгаад арайхийж хоёр хөл дээр нь босгосон ч барилдах ямар ч боломжгүй болсон байв.Хэзээ хойно цуг явсан хүмүүсийн ярих нь тэр нутгийн  Норовдүнчин   хийдийн хамба лам Дүвчин Сундуйн бөхтэй үзүүр түрүүнд  үлдээд байхад нь Дүвчин Сундуйн  явуулсан хүмүүс ирээд Ванданд
-За чи буугаад өгчих...iiii Түрүү бөхийн бай болох хоёр хунз цай боодол торго жасын хөрөнгөнөөс нэг удамтай эр даагы нь манай хамба лам өгье гэж хэлсэн гэдэг.Зөрүүд хатуу ,залуу халуун зоримог хүний зангаар Вандан
-Бууж өгөх юм бөх гэж яриад ногт ганзаглаж биеэ бэлдээд яах юм.Азанд муу нэрэнд сэвтэй сайхан барилднаа гэж хэлээд буцаажээ.Цуг явсан хүмүүсийн арай ахмад Бүргэд гэж хүн тэр шөнө Ванданг учирлаж ятгаад дийлсэнгүй.
-За дүү минь чи тоогүй юм хийлээ!!!! Энэ хийдийн хамба лам дүвчин аграмба Сундуй гэж хүн ч эрдэм чадалтай айхтар том лам байдаг юм .Энэ Баян улаан   хайрханы наадамд гадны хошуунаас морь бөх хоёр түрүүлж болдоггүй юм.Хошууны нутгаас гаралгүй л өнгөрдөг номтой.Ээ дээ миний дүү хэлсэн үгээ буцааж хамба Дүвчин Сундуйгаас очиж  уучлалт гуй.Эсвэл  маргааш буугаад өг гэж хичнээн гуйсан үгийг нь  авсангүй.Маргааш нь бүх хошуугаараа ээрүү  Вандангийн эсрэг барилдахаар ирсэн нь илт харсан үзсэн бүрэн нь Ванданг жихүүцэн хараж аж.Бөх ч эхэллээ.Нутаг хошуундаа алдартай хийдийн бөх Гончиг гэж ахимаг насны өндөр шар бөх засуулаа ханаруулан дэвсээр гарч ирлээ.Бөхийн хийц хэлбэр тэр даваа шаваа нь үнэн уран тансаг аж.Нутгийн олон нь” манай Гончиг зааныг  минь хайрхан хамба хоёр минь түшиж байгаа цагт энэ муу учраа мэдэхгүй хүү юу болоо аж” гэж ярихыг сонссон Вандан чихний гадуураа өнгөрөөж түвдсэнгүй.Гагцхүү түүний сэтгэлд дөнгөж таван сар хүрч буй хүүдээ даага ,эхнэртээ хунз цай толгой торготой  очих мөрөөлдлийн гал асаж байв.Гончиг заан өрөх зуураа “дүү минь бодсон биздээ “гэхэд нь ээрүү  Вандангийн уурч хүрч намайг доромжилж байна хэмээн уурсаж ухасхийн Гончиг зааны сэнжигний барьцнаас барьж аван урдуураа гүйлгэж татаад шуудагны барьцанд хүрээд өргөж байгаад чангахан шидчихээд дэвээд гүйчихэв.Наадамчин олон доор бүрэндээ Ээрүү Ванданг харааж зүхэн, зүсэн зүйлийн зүйлээр шидэн уулгалав.Гончиг заан бэртжээ. Донироос түрүүлсэн бөхийн бай шагнал болох хоёр хунз цай, боодол торго, даагаа аваал л тэр оройдоо нутагруугаа гарчээ.Сэтгэл санаа өндөр эхнэр хүүхэддээ очихоор  яаран  нутгийн бөхчүүдтэйгээ инээд хөөр болон явсан Вандангийн унаж явсан морь гэнэт шургаж унаад босож ирсэнгүй.Хормын төдийд л хэд тийчлээд л  амь тавив.Харин Вандан ухасхийн боссон  ч орь дуу тавин сөхөрч унаад  ахиж өндийх гээд чадсангүй.Байдал бишидсэнийг  мэдсэн.Бүргэд юун түрүүн энэ нутгийн хайрхан савдагт сөгдөж мөргөн
-Ээ хайрхан минь.Мулгуу бидний гэмтэй үйлдлийг минь өршөөгөөч хэмээн залбираад шалавхан шиг л дааганы ногтыг нь мултлан хоёр хунз цай торгыг  нь тэнд орхиод ойрхон айлаас үхэр тэргий нь учир байдлаа хэлэн  гуйж байж аваад ямар ч байсан Ванданг эхэд нь амьд мэнд хүргэж өгөхийг хүсэн нутгийн зүг яаравчиллаа.
Түүнээс хойш Вандангийн хоёр  хөл хатангиршин хатаж ахиж борвиороо тэнийхээ байжээ.Хэрдээ л Жанжаа бариач мэддэг чаддаг бүхнээ хийсэн боловч хүүгийнхээ амийг  тогтоож үлдсэндээ  л хязгааргүй баярлаж байв.Одоо Вандан зөвхөн гэр зуураа эхнэр ээж хоёрынх асаргаанд байдаг болов.Тэр сэтгэлээр хэдийн унасан ч хүүгээ харж л амьдралыг арай өөрөөр харна.Энэ хүний хүү хоёр өнгөрч буй Түнтгэр” хэмээн нутаг хошуугаараа өхөөрдөх хөөрхөн хүү бий.Хүүгийн жинхэнэ нэр нь уг нь Довчин гэнэ.Хүүг төрөхөд Жанжаа бариач нутгийн нэртэй мэргэн түргэн  хүн гэгддэг Гэлэгд бараалхаж нэр хайрлахыг гуйхад тэрээр шоо хаяж эрхи татаж байгаад
-Довчин гэж нэр өг.Уг нь зөв сайн явбал эцгээсээ сайн бөх болох төлөвтэй .Гагцхүү саад тотгор ихтэй юм байна.37 ныхоо жил дээр л нэг их гэмтэй юм байна түүнийгээ давчихвал сайн хүн болноо гэв.Тэр хүүд нь  л сая  Буд дархан  адуу амалсан нь тэр  аж. Өвдөж зовох болгонд нь Жанжаа бариачыг залдаг  Буд дарханых Жанжаа бариачид их сайн.Чадахаараа л бие биендээ тус болж явдаг байв. Жанжаа бариачын бие муу байна гэж сонсоод Буд эхнэртэйгээ хоёул нэг эргэж ирчихээд
-Ээ хөөрхий хөгшин хүн аргагүй дээ .Ер нь удахааргүй болж гэж ярилцахыг Хажид сонсож билээ.
 Өвлийн нэг үдэш нутгийн нэг хүн Жанжаа бариач өөд боллоо гэж ирж хэл дуулгав.
Тэр шөнөө  Буд дархан эхнэр Сэндэнгээ  дагуулан Жанжаа бариачийн хойдохын ажилд оролцохоор явлаа.Харин тэр үед  Жанжаа бариачийг ямар ч байсан өөрийнх нь эх барьж авсан хүн гэдгийг Хажид мэддэг байлаа.Жанжаа бариач ч өөрөө Хажидад их сайн
 –Энэ хог намайг нэг айлгаж билээ гээд л ярина.Тэрээр мөн
-Би Будадтай хамаатан садан биш гэсэн ч  ах дүүгээс л өөрцгүй болсон.Манай хоёрын энэ сайхан нөхөрлөл сайн зүйлд хөтлөх байхаа хэмээдэг нь их учиртай ирээдүйг зөгнөсөн үг байв.Буд Сэндэн хоёр гурав  хоногийн  дараа ирэхдээ нэг айл нүүлгэн ирсэн нь ээрүү Вандангийнх байлаа.Шинэ айл ,шинэ хүмүүс Хажидад их л сонин байв.Хажидаас толгой өндөр тас хар нүдтэй банди харин Хажидыг их л сонирхон харж байлаа.Энэ бол нөгөө “түнтгэр” буюу Довчин байлаа.Гэрий нь барьж дууссан хүмүүс гэрт нь орж цай уулаа .Эл хуль хогшил гэж байхгүй бор төрөгхөн энэ айлыг Хажид хэрдээ л гайхаж байв.Оройхон тийшээ Хажид нөгөө бандитай нүүр хагарч ганц нэг үг солин уул хадаар баахан дагаж гүйв.Суга таягтай ээрүү Вандан янхир том биеэ дааж ядан хөдлөх нь анх харсан хүнд их л түүртэй.Хажидын Довчинтой анх сольсон үг нь Ээрүү Вандангийн  тухай байв.Тэрээр Довчинд хандаж
-Танай аавын хөл нь яачихсан юм гэж ихэд сонирхон асуухад нь Довчин
-Гэмтчихсэн юм гэж хэлчихээд нэг л их  гунигтай нүдээр аавыгаа харав.Ээрүү Вандан хэмээх энэ хүний бадриун том гар янхигар том биеийг нь хараад эхлээд Хажид ихэд айдаг байлаа.Хэд хоногийн дараа Хажид Довчин хоёр байнга л хамт гүйж тугал буруу эргүүлэн нааш цаашаа явдаг болсон тул Вандангийнхаар орж гаран удалгүй дасав.Харин Буд дархан Ванданг хуучин муу хар  модны хургархай түшин гарч орж байгааг харан сэтгэл нь өвдөж гарт нь  эвтэйхэн суга  таяг  хийж өгөв.Баярласан Вандан хүнгэнэсэн дуугаар
-Гялайлаа Буд ахаа.Би таны ачийг мартахгүй ээ.Би ч хөл хөнгөнтэй морь унасан юм шиг л сайхан болчихлоо  гэж хэлэхдээ ийм том хүн уйлдаг гэдэгт итгэдэггүй байсан Довчин Хажид хоёрыг гайхтал өргөн магнай доорх хүнхийх хонин бор нүднийхээ аягаар дүүрэн нулмис мэлтэлзүүлэхийг харан хэрдээ гайхав.Хэд  хоногийн дараа  ээрүү Вандангийн  ямаа голдуу цөөхөн хэдхэн богийг нь  хадам ах нь  тууж ирээд Будын хонинд нийлүүллээ.
                                                
2 –р хэсэг
Нарны илч муутай өвлийн дунд сарын нэгэн өдөр Будын уяан дээр нэг хүн буусан нь Будын дүү  Чимид байлаа.Нутаг орондоо Чимид багш хэмээн алдаршсан  Чимид нь  бичиг үсэг сайтайгаараа уран зураг, хээ тавьдагаараа алдартай нэгэн .Ер нь их  олон төрлийн авьяастай нэгэн билээ.Чимидийн ирэх болсон шалтгаан нь Буд Хажидыг төрөөд удаагүй байхад Чимидэд шавь оруулж бичиг үсэг заалгах тухайгаа хэлсэн байна.Чимид ахаасаа” Хажидаа явуул” гэхэд нь Буд “арай бага байна” гэсээр Хажидыг хэдийн арав хүргэчихэж.Чимид тэр шөнөө хоноод өглөө нь Хажидыг дагуулан явахад нь Довчин л ихэд ганцаардаж далд ортол нь хүлээж зогссон билээ.Хэдий Хажид дургүй байсан ч гэсэн аав ээжийн болон авга ахын хүчинд автаж нүдэндээ нулимстай эргэн эргэн харсаар явлаа.Хажидтай тоглоод дасчихсан Довчинд ч хэцүүхэн байв.
Хот айлынхан бүгд л Довчингийн багын нэрээр нь буюу “Түнтгэр “гэж дуудна.Гар хөлийн үзүүрт ганц явдаг хүн Түнтгэр л байв.Өглөөнөөс үдэш хүртэл хоёр гэрийн хооронд гүйж дарханы ажилд нь тус нэмэр болдог тэрээр нэг үеийг бодоход хоёр гэрийнхээ хэдэн богийг хэнээр ч заалгалгүй хариулдаг болчихож.
Нэг орой хонь нь хотлоод ирсэн ч “Түнтгэр” байдаггүй ээ.Орой  үдэш боллоо байдаггүй.Бүгд л тэвдчихэв.Буд эхнэртэйгээ Вандангийн эхнэр гурвуул урдаас нь явлаа.Шөнийн харанхуйд” Түнтгэр ээ “Довчин оо “гэж дуудан   яваад байлаа.Ямар ч хэл чимээ байдаггүй.Будынхтай ойрхон өвөлждөг  Загд хэмээх айлаас сурвал оройхон хониндоо явж харагдсан даа.Гэхдээ  Дүгэр баяны хар бууртай тэмээнүүд танай хонины ойрхон харагдсан гэхэд нь бүгд айчихав.Дүгэр баяны хар буур гэж ойр тойрны хүн малгүй айлгасан буур байдаг юм.Өвлийн өвөлд нь нутаг нугын улс хэл ам болж байдаг ч Дүгэр  баян тоодоггүй билээ. Ноднин өвөл  нутгийн өндөр настан Гаваа гуай нэг удаа Будынд ирж эмээлийн даруулга хийлгээд явахдаа
-Сая замд Дүгэр баяны хар бууртай тэмээ байна.Би хаширлаж бүүр аслсуур тойрч ирлээ. Дүгэр буураа хүн амьтан сэлүүд газар явуулахгүй бол хүний аминд хүрч мэднэ.Уур нь хүрсэн буур ч заавал нэгнийгээ эсвэл хүний аминд хүрч байж л амардаг юм гэсэн.Буд ч чи сонсоо байлгүй дээхнэ манай энэ хавьд гэсэн байхаа нэг буур хоёр ч хүний аминд хүрсэн гэдгийг гээд хүүхэд шуухад маланд явуулахдаа мэдээтэй яваарай гэж хэлээрэй. Аль болох л хол байсан дээр шүү цохиж нүдэх хэрэггүй  шүү... Ийш тийшээ туугаад ч хэрэггүй.Өөрөө хөлөөрөө  нь холдоно биз  гэж байсныг нь саналаа.
Түнтгэр буюу Довчин нар доошилж уулын сүүдэр буугаад ирэх үеэр нь хонио гэрлүүгээ аядуулж явтал хонь тархан бэлчиж буй дөрөлжөөр нь баахан тэмээ цуваад гараад ирэхэд Довчин тоосонгүй. Буурын тухай  сонсож байсан ч  тэр угийн хэнэггүй тул  үл тоон хонин дундуур орж ирсэн тэмээг нь эргүүлэн туух гэж “хаа хөж” хэмээн шилбүүрээ өргөн туутал  гэнэт  цагаан хөөс нь сахарсан хар буур тэмээний сүүлчээс гарч ирэн толгойгоо унжуулан шуухитнан  сүр бараатай нь аргагүй харгана дээр хөрвөөснөө сүүлээ шавхийн ороолгож  яг яг хийн эрүүгээ сул тавин Довчинлуу тэшин ирж яваа харагдахад нь шилбүүрээ өргөн “хаа хөж” хэмээн хэмээн дуугарсан ч гэсэн хар буур  яах ийхийн зуургүй шуугиад ороод ирлээ.Довчин  гэнэт сэтгэн буур газрын уруу гүйгээд бултахад биеэ татаж амжилгүй газрын уруу гүйчихдэг гэж ээжээсээ сонссоноо санан газрын уруу гүйснээ ганцхан хажуу тийш бултахад хар буур биеэ татаж амжилгүй газрын уруу тэшээд одов.Энэ чөлөөгөөр нь Довчин ойролцоох цохиоруу шалавхан шиг гүйлээ .Цохионд хүрч амжаагүй байхад нь  хар буур араас шуугин тэшээд ирлээ.Унанги том үхэр чулуун дундуур сүлжин гүйсээр арайхийж нэг өндөр ханан хавцал дээр гарлаа.Хар буур хойноос зүтгэн тэмүүлэхэдээ цастай нэг налуу энгэр  дээр халтиран гулган буцаж унахдаа хоёр том үхэр чулууны дундуур ороод   унасан чигээрээ гацчихав.Хаана юу хийж байгаа ч мэдэхээ байтлаа айсан Довчин бүрий болтлоо хадан дээр суулаа.Хаданд хавчуулагдсан хар буур шуухитнан хад чулуу  цохин тийрэх нь айдастай тод сонсогдоно.Энэ бүхнийг сонссон Довчин сууж байгаа  хаднаасаа ч бууж чадсангүй.Тэрээр зөвхөн аав ээж хоёрыг ирж авна гэж хүлээхээс өөр аргагүй.Буд Сүрмаа Сэндэн гурав шөнийн харанхуйг бэдрэн  Довчинг олохоор явлаа.Шөнийн түнэр харанхуйн цуурайгаар “Довчин оо” гэж ээжийнхээ дууг сая нэг сонссон Довчин “ээжээ” хэмээн шөнийн харанхуйг цочтол хашхирав.Дуу гарсан зүгийг баримжаалан ирсэн Буд Сэндэн Сүрмаа гурав яаран сандран дуу гарсан зүг “Довчин оо” хэмээн ам уралдан дуудсаар ирлээ.Довчин хаднаас буулгүй тээр  орой дээрээс айсан эмээсэн царгиатсан өнгөөр
-Наана чинь Дүгэр баяны хар буур хаданд хавчуулагдсан байгаа шүү босоод ирж магад гэж хаширлан хашхирлаа.Буд чулууны зай завсарыг харан очиж үзвэл нээрээ хар буур газрын өөд харсан байдалтай хүзүүгээ хөшөөд  уначихсан байлаа.Хад чулуу тийрсээр хөл нь улаан зулаг болж, нугарч унасан хүзүүн доороос нь бөөн цустай хөөс тэр хавиар нэг тарч.
Цохионы орой дээрээс  айх даарах хоёр давхцаж дагжтал чичирсэн Довчинг аван буулгалаа.Хот айлынхан хар буурыг яах вэ гэж гэртээ ирсэн хойноо ярилцсан ч ямар нэгэн арга олсонгүй мухардаж тэр чигт нь орхилоо.
.Маргааш өглөө нь эрт Буд ирж үзвэл хар буур аль хэдийн үхсэн байв.
Дүгэр баянд хэлэхээр Буд Дүгэр баяныхыг зорилоо.Өглөөний хүйтэн жавар хацар ороолгосон жавартай өглөө Дүгэр баяны уяан дээр Буд буулаа.Дүгэр баяны ханхгар том бор гэрийн үүдэн дээр зөрөн хэвтэх хоёр том нохойг харсан Буд жаахан зүрхшээж “нохой хорио “хэмээн дуудваас Дүгэр баяны хажуу талын жижиг гэрээс Дүгэр баяны зарц Жамбал гэгч гарч ирэн Будын мэндийг мэдээд Дүгэр баяныд оруулав.Уг нь Дүгэр баяны эхнэр Юмжир Будын эхнэр Сэндэн хоёр бага залуугаас нэг голд тоглож өссөн улс  гэхдээ Юмжир  нь Дүгэрийн эхнэр болсон цагаас мэнд усгүй нэгэн болж .Юмжир Будын мэндийн хариуд амандаа хариулах төдийд өнгөрөв.Дүгэр гэх тавь гаран насны бүдүүн хар хүн Будын ирсэн хэрэг зорилгыг мэдэж байгаа нь царайнаас нь илт.Будыг ам нээж амжаагүй байхад л Дүгэр
-За танай тэр айлын хүү чинь зүв зүгээр явсан буурыг өдөж чулуугаар шидэж байгаад Шивэртийн цохионд гаргаж унагаж алсан байна лээ.Харсан хүн байгаа шүү Тэгэхээр миний буурыг төлөхөөр л болж дээ.Ямар ч байсан хоёр сайхан залуу атны үнээр төлүүлнэ гэхэд нь үүнтэй маргалдаад хэрэггүй гэдгийг мэдэх Буд
-За би ойлголоо.Гэхдээ чи нутаг орондоо нэр хүндтэй хүн байна .Таргийн таван ямаагүй шахам ийм ядруу айл яаж төлж чадахав гэхэд
-За Буд минь нэр хүндээр хүн нэг ч хоног хооллож чадах уу .Тэр хүү танай малыг хариулж явсан гээ биздээ!!!!  Тэгвэл танайх  төлөх болж дээ гэв.Буд дотроо уур хүрсэн ч гэсэн түүнийгээ ил гаргасангүй .Аль болох эелдэг эвлэг байхыг хичээж
-За ойлголоо нэг дорын улс байна .Учир нь олдоно гэж бодсон нь мөхөс миний алдаа байж гэчихээд босоод гараад явчихав.Эхнэр Юмжир нь Дүгэрт хандаж
-За чи арай хатуу үнэ хэлчихэв үү уг нь энэ Вандангийнхыг аргалж байгаад хэдэн малынхаа цаагуур явуулвал зүгээр байсан юм гэвэл Дүгэр ихэд хямсайн дуугарч ядан
-Хм өнгөө олно доо чи!!!! гэчихээд цахнаасаа хазаараа аван Будын хойноос гараад явлаа.Дүгэр бодолхийлэн уг нь энэ хогтой муудалзаж болохгүй юмсан.Аргалж байгаад хэдэн хатуу эдлэл хямдхан хийлгэнэ гэж бодсон минь талаар болчихоогүй байгаа.За тэгээд болно биз гэж бодон уяаруугаа алхлаа.
Будын хаяанд нүүж ирсэнээр Ээрүү Вандангийн амьдрал сайжирчээ.Эхнэр Сүрмаа нь Будын эхнэр Сэндэнд туслан үхэр малыг нь сааж аргал түлшинд хамт яван чадах бүхнээрээ л Будын тусалдаг  болов.Нэг л мэдэхэд Буд дарханыг дагаж ойр зуурын дарханы ажил хийж сурсаны хүчинд Ээрүү Вандан ч гар хоосонгүй гэдгээ л харуулж ээмэг, бөгж зэрэг энгийн хийцтэй зүйлийг зүйлийг хийчихдэг болов.
 Довчин хэдийн өсөж 17 нас хүрчээ.Өсгөлүүн том биетэй түүнийг харсан үзсэн хүн бүхэн” энэ банди барилдаг уу” гэж асууна.Ээрүү Вандан хүүгээ  барилдуулах хүсэлтэй ч Буд дархан “арай болоогүй байна.Нас бие  нь тэгширсэн хойно нь би нэг гайгүй бөхөд шавь оруулнаа” гэдэг байв. Довчингоос хоёр насаар дүү Хажид ч мөн уурга шиг өндөр болж.Нүд хөмсөг сайтай нуруу туруу өндөртэй сайхан бүсгүй болох төрхөө хэдийн олж.Залуу насандаа Сэндэн ч Цайдмын голдоо бас сайхан бүсгүйн тоонд орж явсаныг нутаг нугынхан нь андахгүй.  Хорон үгтэй нэг нь “энэ Буд Цайдмын голын сайхан хүүхнийг эхнэрээ болгож аваад цайны чавганц шиг болгож” гэж ярьсаныг дуулсан ч хэн нь энэ үгэнд гомдсон удаагүй.Яг Сэндэнгийн залуу цагийн төрхийг Хажид санагдуулна.Хөөрхөн эвлэгхэн донжтой нь аргагүй ардын дуу аялчихдаг дуунд дуртайг нь хүртэл яг дуурайсан байв.Буд эрдэм номыг эрхэм болгодог дүүгийнхээ үгэнд орж охиндоо дүү Чимидээрээ бичиг ном заалгасны хүчинд эрдэмд овоо дөртэй болж.
Нутаг нугын залуучууд нь Буд дарханыхаар адуу мал сурах мөнгөн эдэл хийлгэх нэрээр  бууж мордох  нь элбэг болов.Угийн өсгөлүүн царай зүс сайтай Хажидыг харсан олон залуус эргэлдэх ч тэр эс царай өгнө.Буд дархан отгон охиноо гайгүй  эрдэм номтой бичгийн хүнд гэргий болгон өгөх сонирхолтой. Өмнөх хоёр охиноо хар багаар нь арван зургаа долоотой хүний эхнэр болгоод явуулчихсан болохоор  эхнэр Сэндэн ч отгон охиноо хадамд гарах хараахан болоогүй гэдгийг нь нэг бус удаа Хажидад мөн Будад сануулаад авсан ч Буд ч Сэндэн ч хар багаасаа тоглож өссөн Хажид Довчин хоёрыг хайр сэтгэлтэй болсон гэдгийг  хэн нь  ч анзаараагүй байлаа.
1920 төмөр бичин жилийн   жилийн  өвөл. Цаг төрийн байдал мөн байгаль орон дэлхийн хувьд их хүнд өвөл болох нь тодорхой болов.Улс орон даяар эмх замбараагүй байдал үүсэж дайны сургийг сонссон Будын хот айлыханд энэ мэдээ айдас төрүүлж байв.Будын Вандангийн хоёрынд бууж мордсон хүмүүсийн ярих нь Гамин, Барон ,Гоймонбаатар, Цагаантан, Улаантан  зэрэг зүсэн зүйлийг  ярих ч хэн нь хэнийхээ эсрэг байлдаад байгааг ч сайн ухаарахгүй л байв.Энэ хэдэн нэрийг л ямар ч байсан мэддэг болоод байв.
Уйланхай тэнгэрийн  өдөр шөнөгүй орох хоёрын хооронд хяруу байнга нэмсээр адууны хар сагаг далд орох хэмжээний цастай болчихов.Угийн л зуны сарын бороо оройтож.Ургасан ногоо нь намрын эрт хүйтрэлд хайруулж амилж чадсангүй хатчихсан тул газрын гарц нь муу малын аманд орохоор өвс ногоо ургасангүй.Нутаг нугаараа отроор тал тийшээ нүүн талын нэг таран одож.Буд дархан хоёр хүүтэйгээ хамт Довчинг дагуулан өвдөг шүргэсэн цасан дундуур нэг өглөө эрт ачаалаад отор хийхээр Үйзэн засгийн хошууруу явахаар шийдлээ.Ээрүү Вандан л хэдэн авгай хүүхэдтэй үлдэхээр болж.Нүүхийн өглөө тэнгэр хялмайлж сохор будан тэнгэрээс зүүгдчихээд холын бараа харагдахгүй байлаа.Хар үүрээр босон ачаалсан Буд Довчин Сэрээтэр гурав ид ачааллаж байх үеэр будан дундаас өглөөний өнгө муутай нар сая нэг л өндийж байв.Ам ,хамар ,сахал үс нь цантсан Довчин залуу хүний ид хавыг ч харин харуулж байлаа.Үнэгэн лоовуузаа бүснээсээ зүүчихээд нэхий дээлнийхээ хормойг шууж энгэрийг нь задгайлсан түүний толгойноос нь уур савсан хамгийн хүнд ачааг өргөн эцэж цуцахаа үл мэдэн зүтгэнэ.
Ачаа татаж байгаа тэмээний тэн өргөж байгаа нь хурдан шалмаг бяртай байгааг нь харахад Довчингийн бяр нь багтаж ядаж байгаа нь илт.Тэрээр үе үе хулгай нүдээр Хажидыг харах бөгөөд Хажидыг харах тоолондоо бяр нь бүүр илүү амтагдаж тэнгийн ачаатай тэмээг ч өргөөд шидчихмээр санагдах аж.Гацхүү түүний сэтгэл Хажидаасаа хол яаж энэ өвлийн сарыг яаж  давна гэсэн бодол л зовооно.Би явахгүй гэж уйлж дуулан аав ээжээсээ гуймаар санагдавч би чинь эр хүн болсон шүү дээ гэх хөөргөн бодол нь түүнийг нь нам дарна.”Хөөг” хэмээн ачаа хөдөлгөн Будыг явахад нь энэ чөлөөнөөр Довчин Хажид хоёр ганц нэг үг солиод авав.Довчин аахилж уухилан халууцсан тэр урсах хөлсөө нэхий дээлнийхээ ханцуйгаар арчаад
-Би чамайг санана даа хэмээн ямар ч оршилгүй палхийтэл хэлэхэд нь Хажид хүн сонсчих вий гэсэн шиг ийш тийш харан
-Чишш хэмээн хуруугаа аман дээрээ даран инээж
-Би мэднээ хэмээн хацар нь улайж ичингүйрээд
-Аав чамайг хүлээгээд байна .За сайн яваарай хэлэхэд нь Довчин хоргодон ямар нэг юм хэлэх гэж хулгаснаа эргэцэн өөрийг нь тойрох хул мориндоо мордон эргэж харсаар давхиулан одов.
Оторчид замдаа Сайн ноён ханы хошуунд хэд хонож малаа ойр тойрондоо харж гэдэслүүлж аваад  ахин цаашаа нүүж нэгэн сайхан дүнхийсэн уулын нөмөрт орж ирлээ.Буд өмнө нь бага залуудаа энд ирж малаа оторлож байсан болохоор нутаг орны уул ус ургамлыг сайн мэдэх аж. Түүнийг ирсэн сургаар  эртний танил Үйзэн засгийн хошууны“орилоо” Дамба гэх хадны цуурай шиг өндөр чанга дуутай хижээл насны эр ирж гэрийг нь барьж өгөв.Мал хуй, хөрөнгө чинээ, нэр хүнд ,хүний чанараараа жинхэнэ эр хүн гэж Дамбыг үнэлдэг  Буд түүний хүү Очирд бага охиноо гэргий болгон өгөх холын бодолтой явдаг юм.Дамбын хүү Очир нь хуучин монгол бичгэнд эрт боловсорсон Үйзэн  засгийн хошуундоо ном эрдэмтэй залуу гэж нутгийн зон олон ярьдаг төлөв залуу бий. Буд энэ залууд охиноо өгөх холын бодол нь учиртай.Энэ хүү хошуу тамгын газар гайгүйхэн албан тушаалд ч юм уу эсвэл удахгүй тогтох энэ шинэ цагийн төрд том алба хашиж магад гэж бодсон нь тэр.Тэгэхээр миний охин сайн сайхан амьдрах байх гэж эцэг хүний хувьд Буд бодсон нь энэ аж.Дамба Буд хоёрын яриан дунд охин хүү хоёроо сураад нэг л биш байгааг Довчин сонсоод дотор нь  байж ядан уур нь хүрч байв.Буд Дамбаас
-Танай хүү эхнэр авах болоогүй юу? Чи залуу хүнийг хориод байна уу гэхэд Дамба лоовуузан малгайгаа авч үсэнд нь наалдсан цанг ханцуй дээрээ цохиж пад хийтэл нь цохиж унагаагаад Будаас үг авах янзтай зальжин гурвалжин нүдээрээ нэвт ширтээд
-Чамайг зөвшөөрвөл танайд хүргэн оруулдаг юм уу гэхэд Буд гэнэт юу билээ гэсэн шиг сүрхий харсанаа нам дуугаар
-Миний муу хэнз охин айлын хүн болоход арай л эрт байна.Танайтай худ ураг болохыг хүсдэг айл өчнөөн биз гэчихээд босохдоо ер нь царайны харц үгнийх нь утга энэ Дамбын хүүд  охиноо өгөхдөө төвөгшөөхгүй  байгаа нь илт.
Довчинд хоног хугацаа өнгөрч өгөхгүй дэмий л Хажидыг санан мөрөөдөж шаналахаас цаашгүй.Тэрээр хааяа хонь малын бэлчээрт отрын залуустай барилдаж ноцолдон цагийг өнгөрөөсөн  ч Хажидыг бодох сэтгэлийг нь үл амирлуулна.Гэрээс гараад сар болсоны дараа Буд Довчинг дагуулан гэр орноо эргэхээр хоёул нутагруугаа явлаа.
3-р хэсэг
Довчин Будыг хаячихаад түрүүлээд давхичмаар санагдавч Будын асуусан асуултанд хайнгахан шиг хариулан сэтгэл дотроо яаран адган явлаа.Довчинг Хажидад сэтгэл алдарсаныг нь мэдээгүй Буд Довчинг нэлээд яараад байгааг анзаарч “Энэ хүү ч гэрлүүгээ л яарж байна даа.Аргагүй дээ ямар гэрээсээ холдож үзсэн биш” хэмээн Довчинг өрөвдөх бодол Будад төрж байв. Гэрийн бараагаа харсан Довчин сэтгэл нь догдлон байлаа. Уяан дээрээ буухад нь Хажид гэрээсээ гарч ирэв.Тэрээр тэгш цагаан шүдээ ярайлган инээмсэглэж угтан ирж аавтайгаа мэндлээд мөн Довчинтой мэндлэхэд Довчин үгийн зөрүүгүй тэврэн авч “ямар их санаваа гэж хэлмээр санагдсан ч чадсангүй. Харин баярласан сэтгэлд нь агаар дээр нисэх мэт мэдрэмж төрж Хажидын мэндийн хариуд ч мэнд усгүй хурган малгайгаа таз базан түгдэрч  тэвдэв.
Довчин гэртээ ороод аав ээжийнхээ асуусан асуултанд  ёс төдий юм шиг цөөн үгээр хариулж суухдаа өндөлзөн Буд дарханыд орох гэж яарна. Хам хум цайгаа уучихаад  Буд дарханыд орвол Довчингийн нүдэнд Хажид улам хөөрхөн болсон мэт харагдлаа.Ичингүйрэн харц нь улайж нөгөө хөөрхөн сэтгэл татам инээмсэглэлээрээ Довчингийн сэтгэлийг хөвсөлзүүлж байлаа.
Буд эхнэртэйгээ нутаг орны талаар ярих зуураа
-Орилоо Дамба ирж гэр барилцлаа.Дамбын хүү нөгөө Очир нь эхнэр авах насанд хэдийн хүрч Дамбын санаа нь манайтай сүй тавих санаатай даг гэхийг сонссон Хажидын нөгөө хөөрхөн инээмсэглэл нь  гэнэт алга болж царай нь хувираад
-Ааваа та юу гэсэн бэ гэхэд нь Буд инээмсэглэн охинлуугаа харж
-Алив миний охин хэмээн духан дээр нь үнэрлээд
-Миний охины нас бага байна аа. Ядаж арван зургаа долоо хүрч  байж болох юм гэсэн гэхэд эхнэр Сэндэн нь 
-Дамбынх ч уг нь тулхтай айл даа даанч хүүг нь мэдэхгүй юм.Манай энэ Хажидаас олон ах байх шүү гэв.Буд
-За олон ах болоод юу шалив гэж. Тав зургаан насны л ах байх. Энэ жил хорин нэг хүрч байгаа гэсэн байх шүү .Энэ хоёрын яриаг сонссон Довчингийн уур хүрч хийж өгсөн халуун цайг ганцхан хөнтөрч хаячихаад гараад ирлээ.Тэрээр Буд болон Будын эхнэр Сэндэн хоёрт уур нь хүрч байлаа.Уг нь өмнө нь тэр Буд  эхнэр Сэндэн  хоёр шиг ачтай буянтай хүн байхгүй гэж боддог байв .Одоо харин яг эсрэгээрээ болчихож. Хойноос нь ч Хажид гараад ирэв.Тэрээр Довчингийн хүрлийсэн ууртай царайг нь анзаарчихаж.
-Чи саяын аав ээж хоёрын яриаг сонсоод уурлачихсан уу.Би хэзээ ч би Дамбын тэр хүүтэй суухгүй ээ.Харин миний сэтгэлд нэг хүн бий гэхэд нь догдолсон Довчин
- Тэр чинь бий юу?  гэхэд нь Хажид цаашлуулмаар санагдаж
-Үгүй ээ.Манай нутгийн ганц баян Дүгэрийн хүү Дарамзагд  гэхэд нь нөгөө Довчингийн догдолсон царай хүрлийн
-Юу гэнээ ??? хэмээн лавлан асуугаад арайтай л уурандаа Хажидыг аваад барьж аваад базчихаа алдав.Тэрээр хамар сарталзан байж ядан хүрлийгээд
-Би тэр муу баяны хүү Дарамзагдыг шавхуурдаад хаячихъя л  даа хэмээн ханцуйгаа хойш  болгон нүд шүд нь хорсолтой нь аргагүй гялалцан уурлаад уяаруугаа алхахад нь  Хажид
-Худлаа худлаа тоглосон юм гэхэд л  сая нэг тайвширч Довчин инээд алдан эргэж ирэн Хажидын хажууд шагайгаар татсан их өтгөн дунд лагхийтэл суугаад
-Хүнээр тоглоод хэмээн маасайтал инээгээд
-Буд ах намайг хэзээ  бөхийн багшид шавь оруулах юм бол!!!!! Болоогүй л гээд байх юм.Би удахгүй арван найм  хүрэх нь..!!!!.Сая отор дээр отрын адуучин залуучуудтай барилдаж үзлээ.Би арваад барилдахад ганц ч унаагүй.Буд ахын найз орилоо  Дамба намайг хараад юу гэсэн гээч !!!!!
-Энэ хүүхдийг зөв залчихвал сайн бөх болох юм байна.Харин буруу тйишээ залвал дийлдэхгүй араатан болох шинжтэй байна гэсэн.Би шалавхан шиг л бөх болмоор байна хэмээн адган хэлэх нь уул шиг том биетэй хэрнээ хүүхэд шиг  дэндүү гэнэн цагаан аж.Одоо Довчингийн сэтгэлд хоёрхон л зүйл бодогдож байгаа нь нэгд Хажидтай  нь үргэлж хамт баймаар харин нөгөөх нь даншигын том цолтой бөх болох хүмүүсийн ярьдаг тэр том аваргууд шиг бөх болохыг хүснэ.
Гэртээ ирсэн   Буд дархан Довчинг Хажидад сайн болсон гэдгийг нь эхнэрээсээ дууллаа.Будын ирсэн орой эхнэр Сэндэн нь Хажидыг гаднаас орж ирэхгүй удсанд Будад 
-Нөгөө Хажид хаашаа алга болчихов.Энэ орой үдшээр гэж үглэснээ
-Өвгөн өө энэ Хажид Довчин хоёр бие биендээ сэтгэлтэй болж гэхэд унтахаар хэвтэж байсан Буд ухасхийн босож ирээд
-Юу гэнэ ээ. Энэ үнэн үү гэснээ нэг оволзож ирсэнээ буцаад бодол болон хэвтэв.”За юу гэсэн үг билээ.Аан нээрээ Жанжаа бариач Манай хоёрын энэ сайхан нөхөрлөл сайн зүйлд хөтлөх байхаа гэж хэлж байсан үүнийг зөгнөсөн байж. Гүү мөн холыг хардаг сүрхий хүн юм аа. Би Жанжаа бариачид өртэй .Тэр хүн миний таван хүүхдийг эх барьж авсан .Өвдөж зовох тоолонд  Жанжаа бариач л аргадаж домнодог байсан.Би Жанжаа бариачид амласан амлалтандаа хүрч ганц хүүгий  хаяандаа авч дарханы ажил зааж ,таван малыг нь адгуулж яваа.Би энэ айлыг гомдоож болохгүй тэгвэл Жанжаа бариачид амалсан миний амлалт юу болох билээ.Би уг нь Дамбын хүү Очирд охиноо өгөх санаатай байдаг. Гэтэл.....Манай энэ охин ч эрх зөрүүд талдаа хүн цухуйлгасан зөвшөөрөхгүй шинжтэй байна.Би Дамбад юу гэж хэлэх билээ.Энэ эхнэр эрт надад хэлэхгүй яав гэж бодсоноо за яахав хөөрхий энэ Ээрүү Вандангийнх яахав. Таргийн таван ямаатай л айл хүн чанарын хувьд ч хөөрхий зүгээр л улс муу охиныг минь зовоохгүй байх.Гэхдээ охин минь эдний бэр болвол ахуй амьдрал хэр байх бол би ч амьд дээрээ түшиж тулаад байж болох юм. Гэхдээ байнга хамт байж  яаж чадахав. Тэр чадахгүй шүү дээ.Энэ Довчин ч  барилдана гэсэн л хүн байна.Гэхдээ энэ хүнд бөх тохирохгүй байх шүү гэж нэг удаа Жанжаа бариач хэлж байсныг нэхэн санаж байлаа.
Жанжаа бариач нэг удаа Будад хандаж ихэд аминчлан
-За Будаа чамаас ондоо надад итгээд үгээ хэлэх хүн алга.Манайханд ч бөх тохирохгүй юм шиг байна.Энэ Ванданг харахгүй юу!!!! Арай л амиа алдчихсангүй .Одоо энэ ганц хүүг нь уг нь бөхөөс хол байлгамаар байна.Хөгшин миний санаа нь дархан болгочих санаатай байна.Чи л нэг шавиа болгож аваад  дарханы ажилд дөртэй болгомоор байна гэж хэлсэнийг Буд сайн санаж байлаа.
Оройхон орж ирсэн охиноо Буд зэмлэсэнгүй .Харин ч нэг бодлын  таньдаг мэддэг хүнтэйгээ гал голомтоо асаавал зүгээр ч юм уу гэж бодсон тэр харин одоо Довчинг ядарсан айлын хүүхэд гэж харахаасаа илүү хүргэнээ гэж харах болсоноо ойлголоо.Хоёр хоноод Буд Довчин хоёр  буцлаа .Замын турш Буд Довчинг битүүхэн харж явах өмнө нь харж байгаагүй мэт ихэд ажиглан Уг нь элдэв бодолгүй гэнэн цагаахан хүүхдээрээ хүн шүү дээ.Нэг бодлын энэ хоёрыгоо айл болгочихоод хаяандаа буулгаж   нэг зааж чиглүүлэн амьдралын дөртэй болгохсон гэж хүлээн зөвшөөрсөн аястай бодох зуураа элдвийг эргэцүүлэнэ. Хажидын хоёр эгч нь мөн л арван долоо наймтай л айлын хүн болсон .Ер нь охин ганц хоёр жилээс хүнтэй суух нас нь болж уг нь Чимидээр үргэлжлүүлэн бичиг үсэг зураг аман зохиол зэрэг юм заалгах бодолтой байсан ч манай энэ хог эрхлээд гүйгээд ирж.Одоо ахиад хэзээ л явав гэж.Эхнэр бид хоёр гэж энэ хогийг эрхлүүлээд бүүр зангий нь эвдэж дээ.Айлын хүн болохоор өөрөө л зүдрэх байх даа.Ойрноос харин ээж нь ойр зуурын оёдол зааж байгаа гэсэн эх хүний зөн ч аргагүй юмаа .Хөх зүү хөндлөн хатгаж чадахгүй эмэгтэй хүн гэж юу байхав.Хэнз юм даа. Ах эгч  нараасаа олон дүү юм гээд эрхлүүлсэн ч миний муу охин ч ухаантай даа.Толгой дээр минь зул барих ганц хүн энэ минь байгаа юм.Энэ хархүү Довчин ч яахав хүн чанараар сайн ч гэснэ жаахан хэнэггүй хээгүй талдаа л хүн юм .Нэгэнт санаа сэтгэл нийлсэн энэ хоёр хүүхдийг яахав дээ гэж бодож явлаа.
Харин Довчин урд шөнө хашааны буланд Хажидынхаа жижигхэн халуун гарыг атган зогсохдоо ямар их аз жаргалтай байснаа санаж өөрийн мэдэлгүй нүүрэнд нь инээмсэглэл тодорч явав.Ямар их санаснаа мэдсэн Довчин Хажидын гэрт нь оруулмааргүй байсан ч Хажид “аав ээж хоёр хүлээж байгаа” гэсээр тэврээс нь эвлэгхэн мултарч ороход хойноос нь харан хоцорсон Довчин шөнөжин юу эсийг бодож нойргүй шахам хоносон билээ.Өглөө эрт боссон Довчин хам хум гэртээ  цайгаа уучихаад Буд дарханыд орвол Буд
-За Довчин оо хоёулаа  эртхэн явнаа .Очиж байгаад Сэрээтэр гурвуулаа  нэг тийшээ явах ажилтай.Яаралгүй нь болохгүй хэмээн богцондоо ойр зуурхан юм хийж суулаа.Сэрээтэр гэдэг нь Буд дарханы бага хүү Довчингоос гурав дөрвөн насаар ах залуу бий. Хэзээний гэрлэж гэр бүлтэй болсон хүн  байдаг бөгөөд  түүндээ л  Буд  дарханыхаа  бүх юмыг зааж өгдөг юм.Буд дархан отрын гэртээ ирсэний маргааш өглөө нь цай ууж суухдаа
- Довчин Сэрээтэр хоёр надтай маргааш Түшээт  хан аймгийн Эрдэнэ засгийн хошуу явнаа.Тэнд нэг дархан хүнтэй очиж уулзаж ирнэ.Та хоёрын аз заяа түшвэл тэр хүнд шавь орж болох юм. Би энэ хүнээс их юм сурсан гэхэд нь Довчин “намайг бөх болгоно гэдэг ч худлаа юм байна .Дархан болгох гэж байгаа юм байна “гэж бодож амжив. Гэхдээ Довчин нэг бодлын Будын энэ ерөнхий байдлыг хараад намайг хүргэнээ гэж хараад ингэж байна уу.... Эсвэл эмээд минь амалсан амлалтаа биелүүлэх гэж ингэж байна уу гэж бодсон ямар ч тохиолдолд Буд намайг хаяхгүй гэдэгт л итгэлтэй байв.Маргааш өглөө эртхэн мордсон тэр гурав зэрэгцэн ергүүллээ. Үдийн тал явсаны дараа мориноосоо бууж биеэ хөнгөлцгөөгөөд мордохдоо Буд гэнэт
-За Довчин чи намайг бөх болгоно гэсэн амлалтаасаа буцаж байна гэж бодож байна уу.Ах нь чамайг эмээд чинь амласан амлалтаа биелүүлэх гэж зүтгэж л байна.Би Хажид та хоёрын харьцааг ч сайн мэднээ.Би Хажидын эцгийн хувьд хэлэхэд чамайг би гадуурхахгүй ээ.Нэгэнт санаа сэтгэл нийлсэн залуу улсыг би яаж хорихов.Хэрвээ чи манай тогоонд орж байгаа хүний хувьд хэлэхэд би чамайг дархан болгоноо.Гэхдээ чиний бөх барилдахыг чинь хорихгүй ээ.Чи залуу хүн өөрөө мэднэ биз.Одоо Сэрээтэр та хоёрыг би Равжил дарханд шавь оруулах санаатай өдрийн сайныг сонгоод ингээд явж байна гэхэд нь Довчингийн нүүр минчийтлээ улайсан ч нэгэнт Хажидтай үерхэхийг нь аав нь зөвшөөрч байна гэж бодохоор Довчин баяртай байлаа.


4-р хэсэг
Равжил  гэж чухам ямар хүний тухай яриад байгааг ойлгоогүй яваа Довчин Сэрээтэр хоёрт  хандаж Буд  дархан хэлэх ёстой гэж бодсон ч тэрээр хэлээгүй энэ хүртлээ явсанаа саналаа.Буд дарханы бодол нь бага хүү Сэрээтэрээ мөн хүргэн болох Довчин хоёрыг гайгүй багшид шавь оруулчихвал алс хэтдээ санаа амар хоолоо өөрсдөө олоод идчихнэ гэж холын бодол тээж яваа ч бас нэг давхар бодол бий. Тэрээр гэнэт энэ тухай яриагүйгээ санаж одоо ярих хэрэгтэй гэж бодлоо.
Буд  замдаа Равжил  дарханы тухай Сэрээтэр Довчин хоёрт ярьж явлаа.Тэрээр ийнхүү өгүүлэв.
-Би нэлээд хэдэн жилийн өмнө   өөрийн хийсэн бүтээлийнхээ дээжнээс  авчирч уран дархан Равжилд үзүүлж магтаалын үг сонсож урам авч  билээ.  Нутаг усандаа төдийгүй   аймаг хошуундаа  алдартай Равжил дарханд үзүүлж магтаалын үг сонсоно гэдэг нь бас л ховорхон завшаан  байсан шүү. Манай дүү Чимид нь бичиг үсэг сайтай уран зураг сайн зурдаг байсан тул анх Равжил дархантай санамсаргүй таарч танилцсан юм байна лээ.Тэгээд л намайг хэлсэн юм .Манай дүү харин намайг арай хэтэрхий магтчихсан юм шиг байна лээ .Дүү минь надад ирж хэлээд би нэг ажил төрлөө зохицуулж байгаад нэг зорин очсон юм.Сэцэн хан аймгийн Дайчин бэйлийн хошууны нэрийг өндөрт өргөж яваа энэ хүнтэй танилцаж нөхөрлөх завшаан ховорхон болов уу  .Өөрөө надад ярих  нь бага  залуугаасаа л уран дархны эрдэмд шимтэн суралцаж, өөрийн авьяас оролдлогоор алт, мөнгөн эдлэл, гоёл чимэглэл хийхдээ гаргуун болсон байна.  Би ч гэсэн өөрийгөө нэг шавь нь гэж боддог. Энэ сайхан хүнээс их юм сурсан даа. Одоо би харин цамын баг шуумалдах арга сурах санаатай.Надад цамын баг хийлгэх захиалга өгсөн Дэчин дуганы лам нар  байгаа.Би урд нь огт хийж байгаагүй болохоор сайн мэдэхгүй юм.Одоо Равжил дарханаас сурна даа гэв.Будын яриаг Сэрээтэр алдалгүй сонсож явахад харин Довчин Хажидыг санан мөрөөдөж арай намайг тэнд шавь оруулна гээд орхичих юм биш биз гэсэн болгоомжилсон бодол төрж явлаа.Дөрөө шүргэсэн шаргал өвсөн дунууд морины хар сагаг цохисон шинэхэн цасан дээр мөрөө үлдээн дэргэтэл хатируулах бөгөөд Буд ахин өгүүлрүүн
-Равжил дарханыг бол энэ цаг үедээ хамгийн сайн дархан гэдгийг хэн хүнгүй мэднэ.Тэгэхээр би чадвал та хоёрын хоёуланг чинь шавь оруулах санаатай явна.Байг гэхэд нэг нь ч гэсэн шавь орог .Энэ хүнээс сурах юм асар их бий Та хоёр одоо очоод хийсэн зүйлийг нь үзээд аргагүй нүд чинь нээгдэнээ.,  Равжил дарханыг зорин очиж захиалгаар ганган хээнцэр тоног, гоёл чимэглэл хийлгэх, зарим нь шавь орж дарханы ажилд суралцах хүмүүс их байгаа гэж би сонссон гээл тэр хоёрыг харсанаа
 -За газар хол шүү .Эртхэн дөхье. Тээр уулсын цаад энгэрт байх ёстой ташуураараа заасан зүг харвал униартсан талын алсад дүнхийсэн уулс харагдаж байв.
Замдаа зуур хоноод маргааш нь нар тонгойсон оройхон л Равжил дарханы уяан дээр буулаа.Рав
жил дархан гэх дунд зэргийн нуруутай, жаахан хяхарган хоолойтой, шаравтар царай бүхий дөлгөөн зантай намбалаг  байрын хижээл насны хүн чамин хийцтэй дунд гарын мөнгөн аягаар цай уух зуураа 
-Ер нь өнөө цагт дархан хүн бурхан ухаантай гэсэн нэршилтэй тохирсон сайхан хйицтэй эдлэл хийдэг хүмүүс бас байнаа Дарьганга, Ноён сэврэй гэсэн орон нутгаараа ялгарсан алдартай хийцvvд ч бас байна аа Ер нь Дарьганга хийцийн онцлог нь цалин цагаан мөнгөөр хөөх, товойлгох, сvлжих аргаар vндсэн эхийг урлах ба хээ чимэг, хаж хажлага ихтэй тэдгээрийг давтамжит хэмнэлтэйгээр цоолборлон хийдэг төдийгvй хээ чимэг, амьтан ургамалын дvрсийг хөдөлгөөнд оруулан урлах өвөрмөц арга ухааныг бий болгосон нь их сайхан харагддаг өөрөөх хэлбэл бүтээлээ амилуулж чадаж байна гэсэн үг юм гээд Буд дарханыг хараад
-Манай Буд ч яахав сайн сурч байгаа хүн байгаа юм гээд Энэ хоёр залуу чинь хэн билээ гэхэд Буд
-Аан энэ хоёр уу? Нэг нь манай хүү нөгөө нь манай хамаатны хүү байгаа юм аа.Таньд шавь оруулах санаатай л зорьж ирлээ гэхэд Равжил нэвт ширтэн харсанаа Довчин дээх харц тогтоож
-Энэ хүү чинь дархан хийх биш барилдах хүн юм биш үү... Сайхан л бие хаатай хүү байна даа гэв.Буд яаран яриаг нь таслан
-Аан манай энэ дарханы ажилд сонирхолтой гэв.Довчин юу ч хэлж чадсангүй .Равжил дархан Будын саяын хэлсэнийг үнэн үү гэж асуух мэт Будруу хараад Сэрээтэр дээр харц тогтоогоод
-За энэ таны хүү юу .Одоо бол овоо юм хийдэг болоо биз гэхэд нь Буд
-Аан тэгэлгүй яахав Манай хүү цамын баг шуумалдах аргыг л таниас сурах сонирхолтой байгаа юм гэж хүүгийнхээ нэрийг барин хэлэв.Равжил инээд алдаж
-За цамын багийг их дэг жаягтай хүн л хийдэг юм даа. Гэхдээ яахав залуу хүн сурахад болохгүй нь  юу байхав. Одоо арай л болоогүй байхаа гэв.Гаднаас үе тэнгийн шахуу бололтой хоёр бүсгүй орж ирлээ.Равжил дархан охидыг хараад
-За миний охид энэ хүмүүс хоол хийж өг. Газар холоос яваа хүмүүс ангаж цангаж яваа байх гэв.Төд удалгүй хоёр охин нь хоол хийж өгөв.Нас арван долоо наймаас хэтрээгүй энэ хоёр охин хааяхан Довчинтой харц тулгараад буйг анзаарсан Буд хэрэг бүтэж магад гэж бодов. Ер нь Будын Довчинг Равжил дарханыд дагуулж ирэн шавь болгох гэсэн санаа нь охиноосоо холдуулж хоёрт Равжил дарханы хоёр охины нэгэнд зүрх сэтгэлээ алдаж охиноос минь холдоно байх гэж бодсон байж.
Равжил дарханыд шөнөжин ярьж хоночихоод өглөө Буд хүү Сэрээтэрээ дагуулан буцаж Довчинг Равжил дарханыд үлдээв.Дарханы хажуу талын гэрт мөн шавь болох гэж ирсэн гэх хоёр залуутай Довчин амьдрах болов.Тэр хоёр залууг Даваа, Ренчин гэх агаад Довчингоос ганц нэг насаар ах Түшээт хан аймгийн залуучууд аж.Яриа хөөрөө ихтэй тоглоом наадамд дуртай ч өдөр шөнөгүй л дарханы ажилтай зууралдах тэр хоёртой Довчин хааяахан л яриа нийлнэ.Харин залуу улс хойно дарханы хоёр охины талаар ярьцгаана.Довчинг нөгөө хоёр нь цаашлуулж “чамайг дарханы хоёр охин хараад салахаа байлаа.Чи дарханы шавь биш хүргэн нь болоод буцах байхаа” гэхэд нь
-Би эхнэр болох бүсгүйтэй хүн хэмээн ярианд оролцох дургүй ч хааяахан уйдахын эрхэнд тэр хоёрыг барьж аван шидэж зугаагаа гаргах дуртай.Нөгөө хоёр нь ч барилдах дургүй.Дургүйдээ ч бус Довчинг хүчрэхгүй түүний гарын аяыг даахгүй гэж  эмээсэндээ л тэр .Хэд шидүүлээд хаширчихсан тэр хоёр
-Довчин оо чи энд ингэж төмөр нүдэх гэж ирсэнээс бөх болох байсан юм биш үү гэхэд нь угийн бөх болох хүсэлтэй түүнд дарханы ажлыг улам үзэн ядаж хаямаар санагдана.Даваа Ренчин хоёр Довчинг байхгүй хойгуур нь “Сайн ноён ханы энэ мангар харын гарт  үхчилгүй гэртээ харих юмсан” гэж ярилцан хөхрөлддөг аж.Довчингийн зүрх сэтгэл ондоо газар яваа болохоор л Равжил дарханы заасан бүхнийг сурах хүсэлгүй байгаа нь илт.Равжил дархан бодох нь Буд ямар ч хүсэл сонирхолгүй хүүхэд аваад ирж дээ.Энэ хүүхэд ч сурах хүсэлгүй байна гэж бодсон нь зөв байлаа.Дарханы хоёр охин болох Удвал Жавзан хоёр ч Довчингийн сэтгэлийг нэг их  татахгүй  байв.Харин Довчин  Даваа Ренчин хоёрыг та хоёроос олигтой эр хүн бол дарханы охиныг эрдэмтэй нь цуг аваад явахгүй юу гэж хорыг нь малтана.Гэхдээ том охин Удвалын амнаас түүнийг Сайн ноён хан аймгийн Үйзэн засгийн хошууруу бэр болон явах гэж байгааг нь дуулав.Гарч орохдоо чих дэдссэн ярианаас нь орилоо Дамбын хүү гэж мэдээд гайхав.Уг нь орилоо Дамба угсаа гаралгүй ийм айлаас бэр буулгадаг юм байх даа гэж  тэр бодсон ч учрыг эс олов.Харин тэр энэ тухайгаа Даваа Ренчин хоёрт хэлж
–Та хоёр хамар доороосоо Равжилын том охиныг нь алдчихаж.Цаадах чинь Сайн ноён ханы Үйзэн вангийн хошууруу бэр болон явж байгаа сурагтай гэчихээд тавлангуй нөгөө хоёроо харлаа.Даваа гэх жижигхэн шар залуу гэнэт тэрээр гараад явчихав.Ренчингээс Довчин
-Энэ яачихав гэтэл.....Ренчин
-Цаадах чинь уг нь Удвалд сайн байсан юм байна лээ гэв.Хойноос гарвал толгойн орой дээр гарчихсан сууж байлаа.Довчин Ренчин хоёр хажууд нь очоод яаж аргадахаа мэдэхгүй хэсэг зогсов.Хэн нь ч дуугарсангүй.Маргааш өглөө нь Даваа хэдийн алга болчихож шөнөдөө тэр нутаг явчихсан нь илт байв.Ренчин бол дарханыхаа ажилд дуртай үнэн махруу хэдэн өдрөөр ч хамаагүй суудаг. Би сайн дархан болж би амь амьдралаа залгуулна гэж ярьдаг тэр Равжил дарханы ганц хайртай шавь нь юм.  Харин  Довчин дарханы ажил сурч базаасан юмгүй .Равжил дарханы адуу мал аахар шуухар бусад хүнд хүчир ажлыг л хэнээр ч заалгалгүй хийх дуртай.
Отрын гэртээ ирсэний дараахан Буд орилоо Дамбынд хэрэг болгож зорин очив.Учир нь Дамбын амнаас үг сонсох нь чухал байв.Тэрээр Дамбыг танай охиныг чинь хүүдээ эхнэр болгон авч өгмөөр байна гэж хэлүүлэхийг хүсэж байлаа.Ер нь Буд их бодсон миний муу охин энэ Довчинтой суугаад хэр амьдрах бол мал хөрөнгө муутай ажил төрөл муутай суулгана гэхээр нэг л хайран санагдаад байсан тул ийм арга сэдэж Довчинг шавь оруулах нэрээр цөлчихөөд ирсэн нь энэ аж.Дамба ч Будыг инээд алдан чихэнд халтай чанга дуугаар орилон байж мэндлээд угтлаа.Дамбын амнаас үг сонсчих санаатай хүүг нь асууж өөрийнхөө охины талаар яриа өдсөн ч орилоо Дамба ганц удаа ч гэсэн охиныг нь сурч асуусангүйд тэрээр ихэд гайхаж тойруу замаар Буд
-Танай хүү чинь одоо хэд хүрч байгаа билээ .Дамба минь чи надад нэг хуримын зар дуулгах юм биш байгаа даа хэмээн хэлэхэд Дамба инээд алдан өмнөө тавьсан мөнгөн аягатай шимийн архи ганцхан хөнтөрч орхиод
-Өө хөөрхий ганц муу найздаа би  чинь хэлээгүй юм байна ш дээ.Манай хүү эхнэр авах болсон. Намрын сардаа багтаагаад хурим найрыг нь хийчих санаатай гэхэд нь Буд эгээтэй л нээрээ юу хэмээн уулга алдчихсангүй .Царайныхаа хувирлыг нууж хүчээр царайндаа инээмсэглэл тодруулан
-Аан болж дээ.Залуу хүн тэгэлгүй яахав хаанаас бэр буулгаж байгаа вэ гэчихээд энэ Дамба ямар ч байсан хөрөнгө чинээтэй цол хэргэмтэй хүнтэй ураг барилдаж байгаа биз гэж бодож амжив.Будын энэ бодлыг уншсан Дамба дотроо” энэ хог охиноо бага жаахан гээд хавьтуулахгүй байсан одоо бараг өөрөө гуйж өгөх “гээд байнаа даа гэж тавлангуй бодоод
-Манай хүү Түшээт хан аймгийн Эрдэнэ засгийн хошууны Равжил дарханыхаас эхнэр буулгаж байгаа гэв.Будын царай  царай нь хувирч  үүнийгээ мөн адил хуурмаг инээмсэглэлээрээ нуугаад
-Аан зөв би сая Равжил дархантай уулзаад ирсэн хоёр охин байна лээ.Тэр хоёрын нэг нь байх гэв.Дамба инээд алдаж
-Тэгэлгүй яахав .Том охин нь энэ жил арван наймтай юм гэнэ лээ.Манай хүүтэй ивээл жилтэй ч юм байна. Эхнэр бид хоёр ч баяртай байгаа гэхэд эхнэр нь тосон авч тулган дээрхи тогоон дээрээ цас хийх зуураа
-Хүү минь. Харин явж явж зөв газраа оров гэж бид хоёр чинь баярлаад байгаа гэв.Энэ байдлыг ойлгосон Буд Дамбынд суугаад байж чадсангүй.Шалавхан мордон гэрлүүгээ буцах замдаа ямар их алдаа хийснээ ойлгож тэрээр өөрийгээ буруутган мориноосоо бууж баахан суулаа.Тэрээр амандаа “Би ямар их нүгэлтэй хүн бэ .Би охиндоо яаж ингэж хандаж чадваа би Жанжаа бариачид юу гэж хэлж байлаа.Би их нүгэлтэй хүн юм хэмээн алсхан яваа хүн ч сонсмоор чанга дуугаар ганцаараа  ярьж хэсэг суув.Түүний бодол одоо Довчин л Равжил дарханы хоёр охинд битгий л сэтгэл зүрхээ өгчихөөсэй хэмээн бодож байлаа.Тэрээр ер нь даруйхан Довчинг очиж авчирнаа гэж шийдээд мордон гэрлүүгээ давхиуллаа.
Довчин энэ үед хэдийн уйдаад харихын мөрөөсөл болчихсон байв.Даанч өөрөө толгой мэдээд орхиод явж чадахгүй учир тэрээр Равжил дарханы амыг л харж байлаа.  Зааж сургасан бүхнийг сурахыг хичээвч сэтгэл зүрхний гүнд бодогдох Хажидыг байнга бодох учир  нэг л сайн сурч өгөхгүй байв. Нэг өдөр Равжил дархан Довчинг дуудаж уулзаад
-За хүү минь би чамайг их харлаа. Чи сурах хүсэлгүй хүүхэд байна.Чиний сэтгэл зүрх чинь өөр тийшээ яваад байгаа юм байна.Би Будыг бодсондоо л чамайг авч үлдсэн юм.Одоо яая гэхэд уг нь чиний аав Будыг дагаж дархан хийж сурсан гэсэн байхаа.Би чамайг хүчлэхгүй .Үнэнхүү сэтгэлээсээ сурах хүсэл зорилго байвал буцаад ирж болно гэхэд нь үг дуугүй суусан Довчингийн сэтгэлд  нутгийн зүг харвасан сум шиг давхихын түүс л болж байлаа.



5-р хэсэг


Равжил дарханыхаас Довчинг гэнэт  буцаж ирсэнд  нь ээж Сүрмаа нь уйлан дуулан
 -Амьдралаа аваад явах гарын ур дүйтэй болоод ир гэж чамайг явуулаа биздээ..!!!! Сайн дарханд шавь оруулж байхад..!!!!! Чи хүний итгэл алдлаа гэж ээж нэлээд ширүүхэн зэмлэв.Хар цагаан дуугүй шуухитнан  суух Довчин нь гэмээ ухаарч буй гэлтэй.Харин Буд дархан их харамссан хүний царай гарган
-За хүү минь. Би чамайг өөрийн хүү Сэрээтэрээсээ илүү дархан болно гэж итгэж Равжил дарханд шавь оруулж байхад чи хүний итгэлийг алдаад ирлээ.Нэгэнт хүний итгэлийг алдсан хүн яаж эргэж очих нүүр байхав гэж худлаа манжирхасан ч ирсэнд нь хамгийн баярласан хүн  нь  мэдээж Буд байлаа.Довчин Түшээт хан аймгаас ирсэнээсээ хойш тэр хааяахан уул тахилгын наадам барилдах болов. Ганц нэг давдаг болж үүндээ урамшаад байгааг нь харсан Ээрүү Вандан өөрийнхөө алдааг давтчих вий гэж айсан тэр.Нэг өглөө босоод цайлж суух зуураа
Зулгы нь ханз татсан монгол гутлаа ээжээрээ оёулж суух Довчинд хандаж
-Довчин миний хүү .Аавыгаа ямар хувь тавилангаар таяг унаж аяга ёроолдохоос ид шидгүй болсоныг мэднэ биз дээ .....гээд тээр цаанаасаа сэтгэлийнхээ гүнээс нэг ёг хийсэн үгээр
-Аав нь ганц хүүгээ хүний дайтай л хүн болгохыг хүссэн.Одоо  чи нас биенд ч бараг хүрлээ.Чамайг өдий зэрэгтэй өсгөхөд эмээгийн ач гавьяа их байсан.Мөн энэ Буд ах Сэндэн эгч хоёрт ч байнга талархаж явах ёстой.Аав нь юу хэлэх гээд байна гэхээр .Миний хүү ааваасаа сургамж ав .Аав нь ээжийнхээ үгэнд ороогүйгээс болж үүрдийн ийм зовлонтой болсон.Миний хүү бөх гэдэг чинь хүнд таарах таарахгүй гэж байдаг юм байна.Надад лав таараагүй юм даг.Хүүгээ миний алдааг давтаж миний адил зовлон бүү үүрээсэй гэж бодож байна.Аав нь чамайг бөх барилдахыг чинь дэмжихгүй байгаа шүү гэж хэлэхэд Довчин бодол тунгаах мэт хүнхэр том духаа илэн сууж байсан тэрээр дуугарсангүй .Ерөнхийдөө тэр ойлгож байгаа нь илт байвч  Довчинг дуугүй гараад явчихаар нь ээж аав хоёр нь хоорондоо ярилцаж байгаад Хажидаар нэг хэлүүлээд үзье гэж ярилцлаа.
Нэг орой хоёул морио аргамжаад буцах замдаа Хажид
-Довчин оо чи надтай гэрлэх юм бол юу хийж амьдрах юм!!!! гэвэл Довчин тулгамдаж
-Би…. би ...!!!! хэмээн түгдрээд
-Бөх барилднаа гэхэд нь Хажид цаашлуулж
-Тэгээд өдөр бүр барилдаан болох юм уу гэвэл тэрээр хүүхэд шиг толгойгоо илсэнээ
-Би жин тээнээ хэмээн ам гарав .Түүний бодол нь тэр үеийн барилддаг ноцолддог бөхчүүд голдуу жин тээдэг байсан тул тэр ийнхүү боджээ.Эр бяр тэширсэн Довчин аав ээждээ болон хадам болох Буд эхнэр Сэндэн нарт өөрийгээ ямар хүн болохоо харуулахсан гэж бодох болсон тэрээр тэр өвлөө Баян Дүгэрийн жинг тээхээр гурван  хүнтэй хориод тэмээтэй хүрээ явчихав.
Ээж аав хоёр нь хориод хүчирсэнгүй.Довчин зөрүүдлэж
-Би одоо эр хүн болсон .Та хоёр болохгүй чадахгүй л гэх юм.Бөх барилдаж яадахгүй болохгүй гэсэн одоо болохоор жин тээж болохгүй гэх юм гэж зөрүүдэлсээр байгаад явчихсан аж.Цаг төрийн байдал түгшүүртэй болж .Гамин, Барон ,цагаантан ,улаантан гээд  амнаас ам дамжин сонсогдох тэр яриаг сонсооггүй хүн гэж үгүй.Алж талсан дээрэмдсэн гэх муу мэдээ байнга сонсогдох тул Вандан аргаа барж Будаар хориулах гээд ч хүчирсэнгүй.  Жингийн цувааг ахалж яваа Дандарт  ээрүү Вандан Буд хоёул л
-За Дандар минь манай энийг сайн харж хандаж яваарай.Бага залуу хүн аяндаа та нараас юм сурна биз.Нойронд бөх хоолонд арслан барс шиг л хүн .Харж хандаж яваарай гэж хоёул сайн захиж Сүрмаа Сэндэн хоёр  хонхны дуу нь жингэнэн холдон холдсоор далд орсон жингийн цувааны араас сүү өргөөд үлдэв.Хөтлөөр  тонгойн ортлоо эргэж харсаар Довчин одов. Хажид ч Довчинг барааг нь тасартал харсаар далд ороход нь нэг хүндээр сэтгэлийнхээ гүнээс санаа алдаад л гэртээ орлоо.
Дандар олон зүйлийг Довчинд зааж явлаа.Дандар өмнө нь олон жил тээгээд үзчихсэн хүн болохоор таньж мэдэхгүй хүн үзээгүй газар гэж үгүй аж.Дандар гэх тавь эргэм насны намхан тагдгар зузаан бор хүн ам хуурай явахгүй үргэлжийн л хамт яваа улсаа хөгжөөж явах хүн аж.Тэрээр Довчинг
-Буд дарханы отгон хүргэн Вандан дарханы ганц  хүү хүрээ орж нүд тайлж газар үзэх гэж явна уу аль эсвэл наймаа үсэргэж нанчид зооглох гэж байна уу гэж асуугаад пар пар хийн инээд алдана.Нутгаасаа хөдлөсний орой нь ачаагаа буулгаад Дандар хээрийн цай чанах зуураа Довчинд хандаж
- Жин тээнэ гэдэг чинь тэмээ хөтөлж явахын хэлдэггүй юм.”Хөөг” “сөөг” гэдэг хоёр үг чихэнд чинь чимэгтэй сонсогдоод ирвэл л өөрийгөө жин тээх ажилд дасаж сурч байна аа гэж ойлго.Эртнээсээ нааш жинчдийн дунд замд ачаа хөтлөх, ачааны дунд дагах, ачааны сүүл барих, аяны хөсөг малаа услах, унд хоол хийх, манаанд гарах гэх мэтийн үйл ажиллагаа нь маш нарийн тогтсон дэг журам бий.Үүнийг хэн ч гажих ёсгүй.  ачаа хөтлөх албыг хийж яваа миний үгийг дунд болон сүүл хөөж яваа жинчдийн өгөх дохио хөг аяыг анхаарч харгалзан хөсгөө хөдөлгөх, хөтлөхийн сацуу буух буудал харах, сонгох хөдлөхийг жин хөтлөгч л мэдэх тул түүнтэй жинчдийн хэн ч үг зөрөхгүй байх ёстой .Энэ нарийн дэг журмыг зөрчвөөс олон тэмээний хамар ам авах, ачаа бараа гэмтээх, тэмээ малаа гэмтээх, эрсдэлтэй тул нэг л хүн шиг бие бенээ мэдэрдэг байх хэрэгтэй гэв.   Салхины чиг эргэн утаа нүдийг нь хорсгосон бололтой нүдээ  онийлгон  тэмээгээ уяж яваа нөгөө хоёр хүнээ хараад л
-Энэ хоёр хүн надтай арваад жил хамт явж байна.Энэ гооргор нөхрийг өндөр Гаадан гэдэг юм.Хөөрхий эхнэр нь энэ намар өнгөрчихсөн юм.Чи нутгийн хүн дуулаа биз.Харин тэр надтай адилхан намхан нөхрийг Дорлиг гэдэг юм.Итгэж болох улс даа.Над шигээ л Дүгэр баяны угаадсыг идэж уяатай нохой шиг л салж үл чаддаг улс даа бид гурав чинь..Харин манай эзэн Дүгэрийн хүү Дарамзагдыг аав нь явуулах гэж байсан гэнэт  харин больчихлоо.Түүнийг явбал хэцүүдэхгүй юу бас  нэг баяны хэнз хүүхдийг эрхлүүлэх гэж зүдрэх байсан юм гээд гал дээр буцлах хар цайнаас бүснээсээ аягаа аван хийж аван хангай дэлхийд өргөөд “Ээ баян хангай минь аян замыг минь ивээн түшээрэй” хэмээгээд өөрийнхөө аяганд цай хийгээд
-За дүү хүү цай уу... Өнөө шөнө чи отог манах ээлжтэй шүү .Чоно боохой хулгай зэлгий ихтэй шүү хэмээв.
Жинчид бэлэн нүдсэн борцтой хоол пурхийлгэн буцалгаж идчихээд л тэмээгээ тойруулан уяад дотор нь тэн ачаагаа бөөгнүүлэн хураав. Өөрсдөө хатгуурандаа орон  нэхий хөнжилдөө шурган унтахаар хэвтэв.Харин Довчин зузаан үзүүрсгэн дээлээ өмсөөд л Дандарын өгсөн хүнд модон муныг барин хатгуураас гарч ирлээ.Өвлийн шөнийн тэнгэр од мэлтийж жавар тачигнаж байлаа.Ээжийнхээ хийж өгсөн хурган малгайг даран өмсөөд мунаа чанга гэгч нь атган тэмээгээ тойрон эргэлээ.Чимээ аниргүй нам гүм шөнө гэнэт дэргэд  шахуу нь гэнэт чоно улихад гэнэт дотор нь арзасхийж цочсон ч тэрээр тайвширч өөрийгөө зоригжуулан” за чи энэ жил арван найм хүрч эр хүн болсон шүү дээ.Эхнэр авах гэж байж ганц муу чоно улихад айгаад байх юм “гэж өөртөө шивнээд цас чахруулан отогоо тойрон алхаж байтал ард нь цас чахрахад арзасхийн эргэн харвал Дандар босчихсон араас  нь ирж байлаа.Тэрээр
-За чи айж байна уу ? Би сая чоно улихаар нь босоод ирлээ.Наад боохойнууд чинь аюултай шүү гэхдээ хараахан отогруу дайрч зүрхлэхгүй байхаа.Боохойн түрүүнд хэрээ борооны түрүүнд шороо гэгчээр хулгайч дээрэмчид нар л аюултай шүү .Мөн энэ цаг төрийн байдал эвгүй байна.Тэр цагаантан гамин барон нартай л таарчихгүй байгаасай даа гэж хэмээгээд Довчинг дагуулан “ингэж эргэж тойр” хэмээн хэд хамт тойрчихоод хатгууртаа оров.
Хариугүй үүр цайх шинжтэй цагаан гэгээ тодрох үеэр тэмээ дуугаран цас шажигнан бөөн бараан дүрс  бүртэлзэн гараад ирэхэд нь мунаа чанга атган наанаас нь дөхөн очвол  тэмээ хүн унасан хүн байлаа.Унасан тэмээтэйгээ хоёул битүү цан хүүрэг болчихож.Тэрээр
-Сайн байна уу??? Аян замдаа алжаалгүй тавтай сайхан морилж явна уу хэмээн мэндлэхэд нь Довчин сая л нэг тайвширч мэндийг нь мэдэхэд нөгөө хүн ч тэмээгээ зогсоогоор нь үсрэн “тиб” хийтэл буугаад
 -Манай отог энүүхэн танайхаас нэг өртөө хэртээ газар буусан юм.Өчигдөр орой бүрий тасраад л хоол цай идэж байх зуур хоёр тэмээ байдаггүй .Хулгайч нь аваад явчихаж сая би мөрийг нь хөөгөөд танай энд ирлээ гэхэд нь Довчин
-Манай энүүгээр ирээгүй дээ гэвэл  нөгөө хүн тэмээнүүдийг тойрон харсанаа
-Өө манай хоёр тэмээ энэ байна гэв.Нээрээ цан хүүрэг болчихсон хоёр тэмээ тэмээнүүдийнх нь дунд нь оруулаад уячихаж.Довчин сандарч  яаран Дандарыг босгож тэмээгээ бүртгэвэл хэзээний хоёр тэмээ алга байлаа.Довчин үүр хаяархын өмнөхөн даарахын эрхэнд  тэмээний бөөрөнд наалдаад жаахан унтах үеэр л энэ зүйл болж .Нөгөө хүн Дандарт хандаж
-Та нар ийм залуу хүүдээрээ шахуу хүн манаанд гаргах гэж .Энэ хулгайч одоо талийсан байх гээд хэрвээ тусламж хэрэгтэй бол хэлээрэй.Манай отог энүүхэд ойхон байгаа шүү .Миний нэр алдар Гонгор хэмээгээд тэмээгээ хөтлөн одов.Дандар Довчинг дагуулан үүр хаяарахад мөр огтлон үзээд хоёр ч морьтой хүн байсныг олон мөрийг нь даган яаран явлаа.Нар мандах үеэр өртөө хэр яваад л  малын мөр олдоод тэмээний мөр хааяахан харагдах шиг  болж мөрөө алдаж мунгинаж өдөржин явсаар оройны нар шингэх үеэр  тэмээг  нь хөтөлж яваа хоёр морьтны барааг харж хойноос нь хөөв.Нөгөө хоёр нь цаашаа яаран дутаалаа.Хөөцөлдсөөр байгаад бүрий болгочихов.Гэсэн ч  сар саруулхан болохоор хойноос нь хөөсөөр байгаад саахалтын хэртээ газар ирэхэд  нь урдаас нь буун дуу тасхийж чихний хажуугаас сум шунгинан өнгөрөв.   Дандар Довчин хоёр зогссонгүй хөөсөөр яг дөхөөд ирэхийн алдад  бярдаан буу нь гацчихсан бололтой буугаа хөтөлж явсан хоёр тэмээтэйгээ хаян хоёр нь  санд мэнд дутааж одов.Хоёр тэмээгээ хөтлөн бярдаан бууг нь олзлон авч буцлаа.Тэр шөнөө Дандар өөрөө манаанд гарав.
Маргааш өглөө нь эрт тэмээгээ ачаалан хөдөллөө. Довчин ч өөрийгөө л зэмлэж явав.Харин шөнө ирсэн хүнтэй замдаа таарлаа.Сайн ноён хан аймгийн  Зоригт засгийн хошууны жинчид байв.Шөнө ирсэн хүнийг Гонгор  гэдэг гэнэ .Ид нас бие тэгширсэн сайхан бие хаатай хүн байв.Тэрээр Довчинг
-Эр хүн тэмээгээ олоод ирж.Нойрноос морио чөмөгнөөс хутгаа гэдэг үгтэй дээ.Одоо алзахгүй хэмээн Довчинг зоригжуулав. Сүүлд дуулах нь Сайн ноён хан аймгийн бөх хүн байлаа.Довчинг хэн ч зэмлэсэнгүй харин энэ нь Довчинд ихэд эвгүй байв.Маргааш шөнө нь  Дандар
-За өнөө шөнө Довчин манаанд гарнаа гэхэд нь Гаадан Дорлиг хоёр ихэд гайхан том харцгаав.Дорлиг
-Би өнөө шөнө гаръя гэхэд Дандар
-Үгүй ээ өнөө шөнө Довчин гарна гэв.Довчин ч дуугарсангүй хоолоо идчихээд мунаа барин гарч ирэв.Шөнийн түм түмэн одыг ширтэн сэтгэлдээ Хажидаа бодон чамдаа би хүрээнээс юу авч очих вэ .Хүрээ их том газар гэсэн их юм үзнэ байх даа гэж түмэн бодлоор өөрийгөө зугаацуулан шөнийн турш цурамхийлгүй үүр цайлгав.Хамгийн түрүүнд Дандар босоод отгоо тойрон харж тэмээгээ тоолон бүртгээд
-За өнөө шөнө сайн манасан байна.Одоо ороод орж дуг хийгээд ав тэгээд хөдлөнө дөө гэв. Довчин  ороод л нам унтав.Тэрээр Хажидаа зүүдлэн уудам тал дундуур хоёул морь унан наран ургах зүг давхиулж байна гэж зүүдлэн унтаж байтал чихэн дээр нь
-Босоорой гэх дуунаар нь өндийтөл нөгөө гурав нь тэмээгээ ачихад бэлэн болсон байв.Нойронд харам  хэдий ч тэрээр ухасхийн босон цасаар гар нүүрээ угааж, өглөөний цайгаа уучихаад л тэмээгээ ачилцлаа.



6-р хэсэг
Нутгаасаа гараад долоо хоног яваад нэг их модтой уулын хормойд хонох болж жинчид ачаа бараагаа буулган буудаллаа. Энэ шөнө харин ээлжийн манаанд Дорлиг гарахаар  болж хоолоо идэн нэхий хүрмээ өмсөн гарахад нь нөгөө гурав нь  унтахаар нэхий хөнжилдөө шурган хэвтэв.
Жинчид шөнө унтаж байтал чихэн дээр нь  буун дуу тасхийж хүмүүс шуугилдаад явчихлаа.Ухасхийн боссон Довчин Дандар Гаадан гурав хатгуурынхаа баганыг дайрч унаган хам хум хувцаслан гарч ирвэл тав зургаан морьтой хүн отгийн нь  гадаа ирчихсэн
- Аминдаа хайртай бол ачаа бараагаа тэмээтэйгээ үлдээгээд  зайл гэж хахирган дуугаар хашхиран хэлэв.Манаанд гарсан Дорлиг аль хэдийн гулдайн унасан байлаа.Хөөрхий Дорлигийг арай буудчихсан юм биш байгаа гэсэн бодол Дандар Довчин Гаадан гуравт нэн түрүүнд төрж айдас нэмэгдэв. Яаж ачаа бараагаа тэмээтэйгээ хаяж зүрхлэх билээ.Айхгүй ч гэсэн аягүй гэгчээр ахлагчийн хувьд Дандар  сүрдүүлэх маягтай хоолойгоо шахан ихэд бүдүүн дуугаар
-Бид хаяж явж чадахгүй хэмээн эрсхэн хэлээд хатгуурынхаа хугархай баганыг барин наанаас дөхөхөд нь
-Ойртвол буудлаа шүү хэмээн хашхиран бярдаан буугаа цэнэглэх гэж  оролдож буй морьтоныг  Довчин газраас чулуу шүүрэн  шидсэнд улаан нүүрэнд нь бууж нүүрээ даран орилон уналаа. Эн чөлөөгөөр нь ухасхийн   Дандар Гаадан Довчин гурвуул нэг нэг морьтонг ноцон авч унагаахад нөгөө  хоёр нь ум хумгүй зугтан одов.Баригдсан гурвыг янгинтал нь хүлчихээд Дорлиг дээр очвол тархийг нь ташуураар хага цохиод унагачихаж.Очиж босговол ёолсоор босоод ирэв. Хатгууртаа оруулан Дорлигыг хэвтүүлж оронд нь Довчин манаанд гарав.Тэр шөнө ахин нөгөө сахилгагүй нөхдүүдээс хүн ирсэнгүй.
Үүр хаяармагц жинчид босов.Өглөө нөгөө баригдсан гурав  нь бөмбөлзтлөө чичрэн осож үхэх шахаж байлаа.Ам өчгий нь авбал нутгийн  амар хялбар аргаар хөлжих гэсэн гэнэн томоогүй залуус байлаа.Харин Довчингоор нүүрэндээ чулуугаар цохиулдаг эр л шүд зуун огт дуугарахгүй байв.Тэр мэдээж юу мэдэхгүй энэ залуусыг дагуулж ирсэн нь ойлгомжтой байлаа. Төдөлгүй тэнгэрийн хаяа зүүнээсээ улааран байснаа газар дороос том нар цухуйж, улмаар дугуйрч өндийсөөр уяатай тэмээний нуруун буусан цан хяруу гялтагнан цавцайж харагдана.Нартай уралдан ачаалаад  хөдлөхөөр болж. Шөнийн баригдсан нөгөө гурвын ам өчгий нь аван  тавьж явуулаад  цаашаа хөдлөв.Оройхон буух газраа ирээд ачаагаа буулгаж байтал нэг морьтой хүн ирж яваа харагдлаа.Тэрээр тэмээн жингийн мөрийг дагасаар ирсэн нь ойлгомжтой байв.Дөхөн ирсэн нь урд шөнийн Довчингийн нүүрэнд нь чулуугаар цохисон залуу байлаа.Дандар Довчин хоёр бодох нь энэ хог чинь ямар шартай хог вэ бас яах гэж яваа юм бол гэж бодлоо.Тэрээр морио тушчихаад ирж ачаанаас нь буулгалцаад мөн хатгуураас нь барилцав.Цай цүү уун суулаа.Нар ч жаргаж бүрэнхий нөмрөн авлаа.Нөгөө залуу дуугарахгүй л суугаад байлаа.Оройны  манаандаа гарахаар  Гаадан нэхий хүрмээ давхарлан өмсөж мунаа барин гарах гэтэл нөгөө залуу гэнэт ам нээж
-За та нар намайг уучилж болгооно биз.Би сайн эр болох санаатай олон их муу зүйл хийсэн .Гэхдээ би энэ бүхнээс биеэ татаж сайн сайхан зүйл хиймээр байна.Та нар намайг хүрээрүү цуг аваад явахгүй юу... Би хөлс мөнгө авахгүй ээ .Би нутгаасаа гарч хүнтэй танилцаж газар үзмээр байна. Хүрээг ч гэсэн үзмээр байна гээд нэлээд гэмшингүй байдлаар тойруулан харсанаа
-Та нар итгэхгүй нь аргагүй ээ.Би өөрийгөө танилцуулахаа мартаж .Миний нэр алдар Дамчаа гэдэг.Энэ жил хорин нэг  хүрч явна.Аав ээж минь эрт бурхан болсон дээрээ ганц эгчтэй тэр минь баруун зүгрүү л хүнтэй суугаад л явсан хаана яваа нь бүү мэд.Би айл айлаар юухан  хийгээд яваад байдаг байсан ч сайн эр болохоор шийдээд баахан адуу мал ийш тийшээ хөөгөөд  баригдаад арайхийж нутгийн сайн хүмүүсийн ачаар гарсан даа.Одоо би юу хийхээ ч мэдэхгүй байна.Би уг нь та нараас эгчийгээ асууя гэж ирэхээр бодсон ч гэнэт эд нарын тэмээг нь дээрэмдэе гэсэн адын бодол намайг дийлээд ийм нүгэлтэй юм хийчихлээ. Намайг уучилж болгоо гэв.Дандар нүүрнийх нь тал нь хавдаж хөхөрсөн тэр залууг харж байснаа гэнэт энэ Гаадангийн эхнэр чинь энэ хавийнх байж магад жин тээж яваад буцахдаа аваад ирсэн гэдэг байх шшү гэж бодоод 
-За чиний эгчийн нэрийг хэн гэдэг юм гэвэл тэрээр харц дорой нүдээр Дандарыг харсанаа
-Үржин ...Үржин гэхэд нь бүгд л юу билээ гэсэн шиг харлаа. Гаадан ч нүдээ том болгон харсанаа
-Чи юу гэнээ .???? Хэн гэнээ????  хэмээн лавлан асуугаад дөхөн сууж
-Танай аавын нэрийг хэн гэдэг байсан юм.... гэвэл  Дамчаа хөхөрч хавдсан нүдээ даран сууснаа гэнэт цочсон мэт
-Нордов Нордов гэдэг манай нутгийнханы нэрлэж заншсанаар олон булгийн орилоо Нордов гэдэг байсан юм гэнэ лээ.Их дуулдаг хуурддаг баячуудын найр наадмыг их хөгжөөдөг хүн байсан гэдэг юм гэвэл Гаадан мөн л шамдуухан 
-Ээжийг чинь хэн гэдэг байсан юм гэвэл
-Балжин гэдэг байсан юм гэж Дамчааг хэлж дуусаагүй байхад нь Гаадан
- Уг нь манай эхнэрийн дүүг Намсрай гэдэг дээ гэхэд нь
- Би ....нэг хэрэг төвөгт орооцолдоод нэрээ сольчихсон юм гэж Дамчаа
 дорой дуугарав.
Гаадан уулга алдан
-Чамтай ингэж учрах гэж хэмээн хашхирах шахам  хэлээд босон харайхдаа хатгуурын оройд толгойгоо цохисноо ч үл анзааран
-Би чиний хүргэн ах Гаадан гэж хүн байна хэмээн тэврэн авлаа.Гаадангийн хөдөө гадаа явсаар хуурайшсан хонин бор нүднээс нь яах аргагүй сэтгэл хөдлөлийн  нулимс унаж байв.Аргагүй дээ.Эхнэр нь жилийн өмнө өвчнөөр өөд болоод хоёр жаахан хүүгээ тэжээхийн тулд ийнхүү жин тээж яваа юм чинь....Дамчаагийн  нүдэнд нь бас  нулмис цийлэгнэн
- Эгч минь сайн уу гэхэд бүгд л таг дуугүй болчихов.
Гаадан нулмистай нүдээр Дамчааг харан нэг л өөрийн биш дуугаар хоолой нь сааралтан тасалдаж ..
-Чиний эгч. Миний хань Үржин минь жилийн өмнө өвчнөөр өөд болсон .Намайгаа хоёр жаахан хүүтэйгээ орхиод одсон доо гээд дуу нь царгин нүдэнд нь нулмис цийлэгнэв .Бүгд л таг дуугүй болж хэсэг сууснаа  Гаадан
-За би манаандаа гарахаас гээд өндийхөд нь Довчингийн сэтгэл эмтэрч өөрийн эрхгүй л
-Гаадан ахаа би өнөө шөнө таны оронд гаръя хэмээн өндийхөд нь Дандар
-За тэг тэг гэв.Довчин дээл хувцсаа өмсөн гарав .Тэрээр нам гүм чимээгүй тэнгэр доор зогсохдоо хүний амьдрал гэж мөн сонин юм аа гэж бодож зогсохдоо  Дамчаа Гаадан хоёрыг ч бас өрөвдөх сэтгэл өөрийн эрхгүй төрж байв.
Ийнхүү тэр дөрөв дээр Дамчаа нэмэгдэж тавуулаа боллоо.Эхний хэд хоног Дамчаад итгэхгүй манаанд гаргахгүй харж байсан ч удалгүй манаанд гаргадаг болов.Тэрээр мөн өөрийнхөө ээлжнээс гадна Гаадангийн оронд мөн гардаг болж.Нэг шөнө Довчинг манаанд гарч байтал Дамчаа араас нь гараад ирэв.
-Унтаж амрахгүй яагаав гэтэл Дамчаа
-Миний нойр хүрдэггүй юм аа .Хүмүүс намайг бузартчихсан байх лам хуварга энэ тэр гээд яв гэхээр нь  би ч тоодоггүй юм.За энэ ч яахав би та нартай нийлсэнээс хойш бүүр сэтгэл санаа тогтворгүй нойр ч хүрэхээ байлаа.Хорвоод намайг гэх ганц эгч маань бурхан болчихож.Би хүрээ ороод юу хийх вэ гэж бодох юм.Би нутагтаа ирээд ч нэмэргүй бас л урдын адил сул дорой бусдыг дээрмдсэн олз хайсан амьтан л болно биз.Би ер нь яахаа ч мэдэхээ байлаа хэмээн уртаар санаа алдан Довчингийн хажууд цас чахруулан  лаг хийтэл суухад нь тэрээр анх удаагаа Дамчаагийн оронд өөрийгөө тавьж бодов.Тэрээр өөрийгөө ядуу дорой гэж боддог ч Дамчаагийн хажууд энэ бол юу ч биш гэдгийг ойлгосон тэр өөрөөсөө ичих шиг болов.Өглөө цайгаа  ууж суухдаа Дандар
- Одоо хүрээ ортол арав хоногийн газар л байна даа. Улам сонор сэрэмжтэй  байхгүй бол болохгүй хүрээ ойртох тумаа дээрэм тонуул хулгай зэлгий ихдэнэ.Тавуулаа болсон юм чинь... Ер нь  шөнөдөө хоёр хоёроороо манаанд гарсан ч дээр байх .Нөгөө хоёр бярдаан буугаа аваарай.Дуугарахгүй ч гэсэн сүрнээс нь айх байлгүй гэчихээд нөгөө хэдийгээ тойруулан харсанаа
- Дүгэр баяны түнш Мөнгөн хондлойт Жамсран гэдэг чинь их харгис хатуу хүн дээ.Хүрээний жинхэнэ олби оготно шиг  аргатай орсон буур шиг шилээ шөргөөсөн том эр бий .Түүний гарт л ачаа барааг нь бүрэн хүлээгээд өгчихвөл шалавхан шиг нутагруугаа арилах минь хэмээн хэлээд хөдөллөө.Нээрээ  хүрээ дөхөх тусам хөл хөдөлгөөн ихэсч явган нүцгэн янз бүрийн хүмүүс тааралдах аж.Довчин Дамчаа хоёр энэ бүхнийг гайхан зарим нэг хүнд нь хоол унд өгч явсан ч сүүлдээ учраа олохоо байлаа.Хүрээ дөхөх тусам Дамчаа би хүрээ ороод хаачих вэ гэж бодно .Харин Гаадан энэ хүүг нутагруугаа дагуулан явж хоёр хүүтэйгээ танилцуулах  минь. Тэнгэрээс хань минь харж баярлана биз гэж бодож байлаа.
Хүрээ дөхөөд Хүй долоон худагт буугаад байтал Дүгэр баяны түнш Мөнгөн хондлойт Жамсран гэгч хоёр морьтой хүн дагуулан ирлээ.
Тэрээр тарган хээр мориноосоо буухад дагалдагч хоёрын нэг нь морийг нь авлаа.Үзүүрсгэн дээр хар хамбан дээлийнхээ   гадуураа булган хүрэм өмсөж булган малгай өмсөж угалзтай монгол гутал жийсэн  түүнийг хэн ч харсан сүрдмээр том биетэй хүн аж.Агсарга бүснээсээ тохой хэрийн хэртэй давхар хуйтай хэт хутга зүүсэн бөгөөд мөн тамхины цохиур нь багахан аяаганы хэртэй цул мөнгө агаад бараг л бугуйлын цээж аятай мөнгөн гинжин холбоостой аж.Тэрээр
- Амархан сайн морилж явна уу мэндлээд Дандар Гаадан Дорлиг гурвыг танимхайран хараад
- Эртний түншүүд гэж манжирхан мар мар хийн инээд алдаад бүснээсээ хөөрөгнийхөө даалинг авч гарын алганд  үл багтам шахуу  тунамал цагаан хаш хөөрөг гарган тамхилаад
-Мэнд амархан сайн явж ирсэн үү гээд Дамчаа Довчин хоёрыг хальтхан харчихаад
-За танайхан чинь ямар хүч нэмэгдүүлсэн маягаар яваа юм .Энэ хоёр залуу чинь юу билээ....Зам зуур чинь тайван байна уу гээд асуултынхаа хариуг авалгүй завилан сууж хөөргөө даалиндаа хийх зуураа Дандарт хандаж
-Танай нутгийн Дүгэр баян чухам надад юу явуулав.Овоо хэдэн арьс үс явууллаа гэж байсан.Би нэг хужаатай ярьчихсан чинь нөгөө хужаагийн нойр нь хүрэхгүй байгаа бололтой.Өмхий хог чинь өдөр бүхэн шогшиж ирээд амраадаггүй ээ гээд .За тэр ч яахав. Би та нарын ачааг олчихсон байгаа.Цаад Дүгэр чинь юу гэж хэлүүлж байна.Жаахан будаа цай торго зүйлс байгаа .Хэд хоногоос тэмээгээ амрааж аваад буцахгүй юу гэж хэлэв.Тэрээр хээрийн  цай уучихаад Дандартай хоёул алсхан гараад нэлээд  удаан юм ярьж байгаад буцаад явчихав.Орой нь Дандар бүгдийг цугласан хойно
-Жамсран баян маргааш өглөө биднийг хүрээ орохоор тосож авна гэсэн.Хэд хоног тэмээгээ амрааж биеийнхээ алжаалыг тайл гэнэ.Тусгай хүн гаргаж тэмээг минь харуулна гэнэ.Лав хүрээнд тав зургаа хонох нь шиг байна. Байр саванд санаа зоволтгүй Жамсран баяны гар хөл Гүрсэд гэгчийн хашаанд гэр бэлдсэн байгаа гэнэ Тэнд л бид хэд хонох нь дээ гэв.Жамсран баян манай хоёр залууг их сонирхож байна гарын доор ажиллах итгэлтэй хүн хэрэгтэй байна гэнэ.Би та хоёроос асууж байж болно гээд зөвшөөрсөнгүй гэхэд
Довчин эрсхэн
-За би лав үлдэхгүй нутаг буцна гэв.Харин Дамчаа дуугүй сууснаа
- Би үлдэж болох юм гэвэл Гаадан
-Ах нь чамайг үлдээхгүй нутагруугаа аваад явна.Хоёр дүүтэй чинь танилцуулна.Би эгчид чинь амалсан олж уулзана асарч тэтгэнэ гэж... Одоо би чамаас салахгүй гэв.Тэр шөнөө  Дамчаа Довчин хоёр бусдыгаа амрааж  манаанд гарлаа..



.
7-р хэсэг

Шөнөжин тэмээгээ тойрон ярьж хоносон тэр хоёр бие биенийхээ тухай ихийг мэдэж ойртож, нөхөрлөх андын харилцаа эндээс л үүсэв.Дамчаагийн бодол нь хүрээнд үлдэх сонирхолтой ч тэр Гаадангийн үгийг дагаж нутагруу нь явахаа ярьсан байна.Дамчаа
 -Би одоо хэдэн малтай болж мал маллах сонирхолтой байна. Гэхдээ би өөрийгөө сайн мэдэхгүй л байна.Би Гаадан ахыг ч сайн мэдэхгүй шүү дээ.Би эхлээд танай нутагт очно .Тэгж байгаад л дараа нь хаачихаа шийднэ хэмээн ярилаа.
Маргааш өглөө нь хүрээрүү ороход урдаас нь Жамсран баяны хүмүүс тосон ирж дагуулан хөл ихтэй гудамжаар дагуулан явж тахиралдсан олон гудамжны  төгсгөл дээр ирэн өндөр дааман хаалгыг онгойлгон орвол баахан пөөнийсөн хувцастай хятадууд угтан гарч ирлээ.Жамсран баяны хүмүүс жинчидийн авчирч ирсэн барааг нэг бүрчлэн тоолж хятадуудад өгөв.Хятадууд тонголзон ярзайтал инээн шулагналдана.Дамчаа Довчин хоёр л хоорондоо “энэ хужаа нар чинь аюултай “гэсэн шүү хэмээн Дандарын хэлж байсныг саналаа.Ачаа бараагаа буулгаж дуусаад Жамсрангийн явуулсан хүмүүсийг дагаад хашаанаас гарч нэлээд яваад өндөр шургааган хашаа бүхий хашаанд орж ирлээ.Хашаан дотор гурван гэр байх аж.Зүүн талын захын гэрт тэд нарыг оруулав. Гэрт гал  түлчихсэн халуу дүүгээд сайхан байв .Бүгд л өөр өөрсдийнхөө юмыг оруулж тавилаа.Харин тэмээг нь Жамсрангийн  хоёр хүн хөтлөөд гараад явчихав.Дээл  хувцсаа тайлан амарч байтал модон  царан дээр баахан мах чаначихсан уур савсуулан бага шиг охин гаднаас домботой цайны хамт оруулж ирэв.Бүгд л дуу шуу болон махнаас идэж домботой цайнаас уугаад сууж байтал гаднаас нэг хижээл насны хүн орж ирлээ.Тэрээр мэнд мэдээд л
-За намайг Гүрсэд  гэдэг. Жамсран баян та нарыг хооллож ундлаж гадуур дотуур явах ажилд нь  намайг газарчил гэсэн.Та бүхэн манай хашаанд гурав хононо .Тэгээд хөдөөнөөс тэмээг чинь оруулж ирээд ачаа барааг чинь ачиж өгөөд явуулна гэсэн.Маргааш өглөө хэдүүлээ зах гарч үзнээ гэчихээд гараад явчихав.Энэ шөнө бүгд сайхан амарч авлаа.Өглөө эртхэн баахан танзуур боов домботой цайг өчигдрийн нөгөө охин оруулж ирэн өгөв.Анх удаагаа идэж үзэж байгаа Дамчаа Довчин хоёр нэлээд идсэнийхээ дараа “энэ ч хоол болохгүй эд байна “ гэж хөхрөлдлөө.Удалгүй Гүрсэд гэгч нь орж ирэн
-За бүгдээрээ зах гарж үзнээ хэмээн дагуулан гарлаа.Элдэв ногоо янз бүрийн эхүүн үнэр үнэр үнэртсэн газрын дундуур гарахдаа
-  Энэ чинь  нөгөө Маймаа хот шүү дээ.Энэ ч нэг их монгол хүн байгаад байх газар биш хэмээчихээд их зээлийн газар гэж шуугилдсан олон хүмүүсрүү дагуулаад орчихов.Тэр их олон хүний чимээ орос хятад монгол зэрэг зүсэн зүйлээр шуугилдах олон дунд Довчин Дамчаа хоёр бүүр үймэрч гүйцэв.Анх удаагаа орос хүн харсан Довчин Дамчаа хоёр сүйх тэргийн нь сонирхож гар хүрч үзэн дээгүүр доогуур тонгойн харж  байгаад нөгөө хэдээсээ төөрчихөв.Хоёул яах учраа мэдэхгүй зах дотор тэнэж явтал мөрөн дээр нь Довчингийн мөрөн дээр нь алгадахаар нь  эргэж харвал тав зургаан лам  бололтой банди нар байлаа.Зальжин нүдтэй жаахан шар банди
-Нутаг ус хаанахын  уу ? Чи барилддаг уу хэмээгээд бух шиг лүглэгэр тарган хар ламыг заагаад
-Үүнтэй  барилдаад чи унавал... Бид нар та хоёрыг зодно .Давбал та хоёрыг явуулна хэмээн хашааны буланд шахан захаас гарган нэгэн мухар гудамжинд оруулж ирлээ.Довчин “би давсан байсан ч зодуулна даваагүй байсан ч зодуулна хүч тамиртай байгаа дээрээ зодолдоод л гарчихъя” хэмээн бодоод Дамчаад “чи зодолдож чадах уу” хэмээн шивнэхэд цаадах нь  нэг том харсанаа чаднаа хэмээн толгой дохиж байна.Нөгөө бүдүүн лам 
-За хүрээд ир хэмээн хормойгоо  шуугаад ханцуйгаа шамлаад өрөхөд нь Дамчаа
-Бид хоёр барилдахгүй гэхэд
-Аан тэгвэл зодолдох болж дээ хэмээн тэр хоёрыг тойрон бүчив .Зургаан хүний эсрэг хоёулаа үзэхээр болов.Дамчаа өврөөсөө нарийн сур гарган газраас чулуу шүүрэн сурандаа чулуу уяад гартаа ороон барилаа.Харин Довчин хашааруу ухарч байснаа хашааны банзнаас нэг банз сугалан авч барив.Нөгөө тарган лам ухасхийн дайрахад нь Довчин нөгөө банзаараа ширвээд цохитол нүүрээрээ газар  харуулдан пид хийн унан тийчлэв. .Энэ чөлөөнд  Дамчаа чулуугаараа дүүгүүр хийж эргүүлэв.Тойрч байгаад  бусдаасаа  арай ахимаг нэг нь бусдыгаа “дайраач” хэмээн шавдуулж байгаад өөрөө ухасхийн дайрсан ч  нүүрэн дундуураа Дамчаагийн дүүгүүрэнд  цохиулаад нүүр нь цус болон нүүрээ даран орилон холдов. Нөгөөдүүл   нь ойртож  чадсангүй зориг орсон тэр хоёр ухасхийн дайрвал санд  мэнд  зугтан одов.Тэр хоёр хөхрөлдөн сууж байгаад захруу орвол нөгөө хэдийгээ олсонгүй. Орой зах тарах  үеэр  тэр хоёрыг харин Гүрсэд арайхийн нэг эрж байж олж  авлаа.Анхны зах гарсан өдрөө хэрэг тарьсан тэр хоёрыг дараа өдөр нь зах  гаргасангүй харин явахын урд өдөр зах гарахдаа мөн л нөгөө хоёр хятапд хоол идэж үзье гэж ярилцаад Маймаа хотын нэг хятад хоолны газар орон хятад хоол идэж үзэх гээд захиалсан ч идэж чадсангүй хаяад  гарахдаа өвөртөө байгаа хэдэн зоосоо өгсөн ч нөгөө хятад хашхичин чарлаж ойр хавийн хэдэн хятадууд гүйлдэн ирж бөөн юм болов.Хүрз сүх барьсан хятадууд  бөөнөөрөө бүүрэлхэн зодохоор дайрлаа.Ашгүй гаднаас орж ирсэн хоёр монгол хүн “больцгоо” хэмээн дуугарахад бүгд нам болов. Гаднаас орж ирсэн хоёр  хүний нэг нь болох өндөр нуруутай хүн нь жин тээж явахад таарсан Гонгор гэгч  хүн байлаа.Тэрээр Довчинг таниад  
-За  дүү хүү яагаад энэ хужаа нартай найзалчихав.Эд нарыг чинь хүрээнд бол хүний тоонд тоолдоггүй.Мэрэгч махчин амьтдын тоонд тоолдог юм.Та хоёр ч томоогүй байна даа.Хүний олноор хүч хэрэглэдэг хужаа  нараас хол яв.Харин наад хужаа нар  чинь манай энэ найз Базар гэж хүний барааг хараад л зугтана даа хэмээв.Сүүлд Гүрсэдээс дуулах нь хоовон Базар гэж хүрээнд алдаршсан цуутай зодоонч хүн аж.Түүнийг дийлдэг хүн хүрээнд байхгүй гэнэ.Хүрээний том баячууд хятадууд урдаас авчирсан ч ганц дийлээгүй гэнэ. Банди зоо тулааны  урлагаар мэргэшсэн түүнээс хүрээний хятадууд сүнсээ гартал айдаг аж.Сайн ноён хан аймгийн гаралтай гэгч Гонгор нь Базартай эртний найз бөгөөд мөн л хятадуудад хулхидуулаад санамсаргүй тохиолоор хоовон Базар гэгч энэ эртэй танилцсан аж.Базар ачаа барааг нь хятадуудаас авч  өгч танилцсан байна.Гонгор хүрээ орж ирэхээрээ Базарынд бууна.Базар хашаандаа хятадуудыг дуудаад үнэ хаялцуулаад Гонгорын авчирсан түүхий эдийг доор нь зарчихдаг аж.Базарт Гонгор
- Эд нар Сайн ноён хан аймгийн Дайчин вангийн хошууны  Дүгэр баяны жинчид гэхэд Базар
-Аан тэгэхээр эд нар мөнгөн хондлойт Жамсрангийн ачаа хүргэж ирсэн улс байх нь Жамсрангаас ачаа барааныхаа хөлсийг авсан уу гэхэд Довчин
- Бид хоёр мэдэхгүй .Манай жингийн ахлагч Дандар л мэднэ гэв.Базар хоёр тэр хоёрыг хараад инээвхийлж
- Та хоёр ч хаданд хавчуулагдсан халиуны зулзага гэгчээр хоёр хүнээ байчихсан хоёр хүний эрхэнд орчихож дээ гээд
-За залуу улс байна замын хүзүү урт эргээд хэзээ нэгэн цагт хаана ч уулзаж магад. Хоовон Базар гэхэд захын хүүхэд андахгүй ахыг нь хэмээн Довчингийн далан дээр алгадаад мориндоо мордоод явчихав.
Авсан ч хөлсгүй үзсэн ч юмгүй хэд хоног хүрээнд байсан Довчин Дамчаа хоёр буцахын түүс болов.Гуравдахь өдрийн орой нь тэмээнүүдийг нь авчирч өглөө.Ачаа бараагаа ачаад хөдлөхөөс өмнө мөнгөн хондлойт Жамсран давхиж ирээд
-За сайн яваарай.Би хөлс мөнгий чинь Дүгэрээс авах аваандаа суутгаад үлдчихсэн шүү .Та нар очиж Дүгэрээс хөлсөө аваарай гэчихээд давхиад явчихав.Бүгд л уур уцаартай дуу шуу муутайхан хүрээнээс гарлаа.
 Хүрээнээс гарсан эхний шөнөө бүгд гал түлж тойрон сууж байхдаа Дандар
-За ах нь юугий нь нуухав .Энэ Жамсран Дүгэр хоёрын хооронд бид нар хохироод үлдэх шиг боллоо.Уг Дүгэр хүрээ орохоор чинь Жамсран үнэ хөлсийг чинь өгнө гэж хэлсэн юм. Гэтэл юу ч байдаггүй ээ.....Эхнэр хүүхэддээ юу ч авч чадсангүй хэмээн хүрлийн хэлчихээд дуугаа хураачихав.Бүгд  л ууртай байгаа нь мэдээж.Харин Довчин хоовон Базар гэгчийн хэлсэнийг санаж байлаа.Одоо яая гэхэв гэртээ ганц хошуу торгогүй очиж байгаадаа баахан гунигтай байлаа.Жинчид  хэдийн хөлс мөнгөгүй ч гэсэн гэртээ харьж яваа болохоор сэтгэл өөдрөг байлаа.Сэтгэл дагаад ч тэр юм уу .Тэмээнүүд нутгийн зүг болохоор түргэн алхаад ч байгаа юм шиг Довчинд санагдаж байлаа.Дандар жингийн цувааны тэргүүнд явдаг болохоор түүнтэй байнга яриа өдөөд байж чадахгүй.Довчин Дамчааг
-Чиний аав дуучин хүн байсан гэсэн нэг сайхан дуу аялаач хэмээн шалахад Дамчаа тоглоом болгон
-Би дуулвал тэмээнүүд тэнгээ туйлаад явчихвал яана.Баахан ачаа барааны өрөнд орж ... Танай нутгийн Дүгэр баян толгой авах байлгүй гэхэд Довчин
-Одоо ч нэг хэн хүнд дээрэлхүүлдэг ч нас биш байхаа.Алалцаад л дуусна хэмээн хөмхийгөө зуух нь залуу хүний зориг зүрх буцалж байгаа нь илт.Довчин өөрийнхөө хүч зоригыг мэдрээд байгаа нь наад хүмүүсд нь анзаарагдаж.Тэр хүрээнээс гарсаны орой Дандарт хандаж
-Би мөнгөн хондлойт Жамсрангийн тархийг хага цохичих уу хэмээн асууж Дандарт загнуулсан удаатай.Холын замд эцгийн оронд эцэг болж яваа Дандарын үгнээс харин Довчин хэзээ гардаггүй билээ.
Дамчаа энэ жинчидтэй нийлсэндээ тун баяртай .Хүргэн ахыгаа олж уулзлаа.Хүрээ үзлээ.Одоо хоёр зээтэйгээ уулзана гэхээр тэр маш их баяртай байв.Тэрээр Довчинг харсанаа

Дамчаа нэг л намуухан дуугаар
Өргөн хангайгаа түшээд нүүхэд
Өнөтэй сайхан өвөл тосно доо хө
Өвгөн буурал ааваа дурсахад
Өнчин сэтгэл минь дүүрэн дээ хө

Баян хангайгаа түшээд нүүхэд
Байгалийн сайхан хавар тосно доо хө
Байнгын бодогдох ээжээ дурсахад
Барьж чадалгүй нулмисаа унагана даа хө

Уудам говио зориод нүүхэд
Уулс нь таниад тосно доо хө
Ухаант буурал ааваа дурсахад
Уйлахгүй байж чадахгүй нь  дээ хө

Тэнүүн говио зориод нүүхэд
Тэнгэрийн хаяанаас тосно доо хө
Тээж төрүүлсэнээ ээжийгээ санахад
Тэвчиж чадалгүй нулмисаа унагана даа хө гээд дуулсан Дамчаа дуундаа орж сэтгэл нь хөдөлсөн бололтой.Нүдэнд нь нулмис чийгшихийг харсан Довчингийн сэтгэл бас хөдлөв.Дамчаа урдахь замаа харан явах зуураа
-Хөөрхий муу ээж аав эгч гурав минь бурханы оронд сайн л байдаг байгаа даа.  Би гэж буян хийх нь бүү хэл баахан нүгэл хийсэн хүн дээ.Энэ нүглийг цайруулна гэж байхгүй байхаа....Харин одоо өнгөрсөнөөс үлдсэн юм.Гаадан ахынхаа хоёр хүүхдийг л ахтайгаа хамт өсгөж хоолонд нь нэг хүргэчих юмсан.Тэгвэл эгч минь тэнгэрээс харж нэг баярлах байхаа гээд Довчинлуу харсанаа хааяахан хөдөө гадаа явахдаа энэ дууг аялаад сэтгэл хөдөлдөг юм.өнчин хүний нулимс нь ойрхон сэтгэл чнь чанга байдаг юм ш дээ.Тэгээд ч би өнчин өрөөсөн гэж хүнд өрөвдүүлэх дургүй.Одоо би нас биенд хүрчихсэн болохоор өөрийгөө аваад явж чаднаа гэв.
Зуун настай ээж /тууж/
8-р хэсэг

Харин Хажид гэнэт Довчинг жин тээхээр явлаа гэхэд нь өөрөө амнаасаа болж явуулчихлаа хэмээн араас нь санаа зовж байсан билээ.Ер нь энэ хот айлд Довчингийн араас санаа зовоогүй хүн гэж үгүй.Буд ч санаа зовохдоо эхнэр Сэндэндээ
-Би бүүр Довчинд санаа зовоод болдоггүй ээ.Хөөрхий хүний ганц хүү шүү дээ.Энэ муу ээж аав хоёр нь ямархуу хэцүү байгаа болдоо .Би уг нь Дандарт их сайн хэлсэн дээ.Хашир жинчин хүн дагуулж яваад гайгүй ирэх байхаа түүний олз омог олох нь ч яахав.Энэ баян Дүгэрийн хүү Дарамзагд ойрд үүгээр үзэгдээд байх боллоо яах гээд байгаа юм бол манай энэ охин царай өгмөөргүй юм.Энэ Вандан Сүрмаа хоёр юм бодох вий дээ гэж үглэв.
 Цагаан  сарын өмнөхөн нэг өдөр Довчин нэлээд борлочихсон бас огт ядарсан царайгүй  инээсээр ороод ирэв.Хоёр саран гаран явсан тэрээр Хажидыг санасан нь мэдээж.
Довчин хэдийгээр олз омог муутай явсан ч гэсэн өөрийгөө ихэд үнэлж  би цаашид жин тээгээд байж болох юм гэж бодов.
Хажидаа санан мөрөөдсөн түүнийг ирэхэд Хажид нь алга байлаа.Авга ах Чимэдийнхрүүгээ явсан байлаа.Довчинг эсэн мэнд ирэхэд ээж аав нь ч төдийгүй Буд Сэндэн хоёр ч бөөн баяр байлаа.Довчинг ирсэний маргааш орой нь Хажид ирлээ.Тэрээр уяан дээр буугаад Довчинг харин ичингүйрэн
-Сайн явж ирэв үү гэв Довчин ч
-Сайн явж ирлээ гээд одоо яанаа Хажидад би хүрээрүү жин тээхдээ юу гэж баахан амаллаа гэтэл одоо яана гараа ганзаглаад хоосон ирсэнээ яаж хэлэх билээ гэж хулган бодов.Будынд Хажидыг даган ороход Буд Сэндэн хоёр
- За миний охин эрдэм их сурав уу Довчин миний хүү аян замдаа сайн явж ирэв үү Олз омог ихтэй ирэв үү гэхэд нь Довчин
-Сайн явж ирлээ гэчихээд гацан таг болж
Буд дарханыхаа хөөргийг үлээх зуураа
-За хүрээгээр сонин сайхан юу байна.Их юм үзэж харав уу.Дандар Гаадан Дорлиг гурав их юм үзүүлээ биз чамд жин тээх ямар байна гэж угсруулан асуув.Дорлиг ч толгой дохин
-Аан хүрээ их гоё газар байна лээ гэж суув.Орой үдэш болтолоо Будынд суусан Довчин үдэш ээж аав хоёроо унтсан хойно орж ирж унтав.Тэрээр нойр нь хүрсэнгүй эргэж хөрвөн хэсэг хэвтсэнээ “Уг нь жин тээх ч гоё юм даанч Хажидаасаа хол байна гэдэг ч хэцүү юм.Дандар ах Гаадан ах хоёр Дамчаа Довчин та хоёр ахиад жин тээх болвол цуг явах уу гэж асууж байсан гэтэл энэ удаагийнх шиг Жамсран Дүгэр хоёрт хууртагтдаад өнгөрөх болов уу гэж бодож байснаа нам унтсан байлаа.
Жинчид ирээд Дүгэр баянаас хөлсөө авахаар болоход тэрээр ихэд уурлаж
-Та нарыг би мөнгөн хондлойт Жамсрангаас хөлсөө аваарай гэж явуулсан бус уу Гэтэл юу гэнэ ээ!!!  Би та нарыг өөрийн хөсгөөр хүрээ оруулж ирсэн миний буруу юу  гээд Дандар Гаадан Дорлиг гурвыг загнаж
-За та гурав манайхыг дагаж хэдэн жил миний буяныг идэж байгаа билээ. Одоо байтлаа надаас хөлс нэхэх санаатай юу .Би та нарыг Жамсрангаас хөлсөө авчихсан ч юм бил үү яаж мэдлээ. Миний захисан хэлсэн барааг дутуу явуулсан байна.Хайран хэдэн сайхан атнуудын минь онгийн хүчийг барчихаад та нар бас юу гэнэ ээ гэж загнахад хажуунаас нь эхнэр Юмжир нь орж ирээд
-Муусайн юмнууд хоногийн хоолтойгоо байгаагаа их юм гэж бодохгүй .Хүний өөдөөс юу гэлээ гэнэ гэж намжирдав.Угаасаа Дүгэр баянд дургүй Довчингийн уур хүрч аман дээр үг гарч ирэн өндөлзөхөд Дандар ханцуйнаас нь чангаагаад хэлүүлсэнгүй.Гэсэн ч Дүгэр баян Довчинг хуруугаараа чичлэн заагаад
-За  чи манайд нэг буурын өртэй байгаа шүү Түүндээ хөлсий чинь оруулсан ч буурны үнэнд хүрэхгүй шүү  гэж хэлчихээд тэд нарыг тойруулан харсанаа гэнэт нөгөө үнэгэн заль нь  хөдөлсөн бололтой Дүгэр баян  зөөлөрч  Дорлиг Дандар Гаадан гуравт хандаж
-Намар та гуравт идэшний үхэр өгнөө гэж хэлэн хойшлуулав.Дүгэрийгээ мэдэх тэр гурав намар  дунд нь нэг хөгшин туранхай үнээ өгөөд хаяна гэдгийг мэднэ.Харин Дамчаад юу ч өгсөнгүй бүүр Дамчааг зарах санаатай.
-Залуу хүү манайд нэг ирээрэй танай хүргэн ах Гаадан ч өөрийгөө яая гэж байгаа хүн дээ хоногийн хоол муутай л байгаа биз гэж хэлээд сахлаа илэн мушийх нь ихэд тавлаж буй шинжтэй.
Довчин жин тээж ирээд гэр зуураа юухан хийхэн хийгээд байж байтал нэг өдөр Дамчаа хүрээд ирэв.Тэрээр нэг хэлэх гэж ихэд яарсан бололтой ирээд
-Намайг Дүгэр баян адуу аваад оторт яв гэнээ .Чи надтай хамт явахгүй юмуу гэхэд Довчин шийд гаргаж чадсангүй .Дүгэр баян гэж хүний хар буурны өр гэж төлж дуусдаггүй өрөнд орсон тэрээр ихэд бодож байж шийд гаргахаар болов.Сая жин тээгээд явсан хойгуур нь Дүгэр баян ээрүү Вандангийнд ирээд буурныхаа өрөнд авлаа гэж Ээрүү Вандангийн  хүний захиалгаар хийсэн мөнгөн хазаарыг аваад явчихсан байлаа.Харин үүнийгээ Вандан Будад ч хэлсэнгүй хүүдээ ч хэлсэнгүй .Хэрвээ хүүдээ хэлвэл нас залуу омголон залуу хүн Дүгэр баяныд очоод хэрэг тарьж мэднэ гэж хаширласан хэрэг.Ер нь сая жин тээж ирээд л Довчин өөртөө итгэлтэй зоримог болсон нь илт харагдана.
Тэрээр Вандангаар эмээлийн баавар хийлгэсэн хэлэмгий Санж гэж хүн
-Чи их  муу хийж.... Би ийм юманд хөлс төлөхгүй гээд Вандангаар хийсэн эмээлийн баавараа аваад гарахад нь Вандан Сүрмаа хоёр юу ч хэлсэнгүй .Харин Довчин ухасхийн Санжийг барьж аван багалзуурыг баавгай шиг том гараараа базан хананд шахан  өргөхөд нүд ам нь бүлтэгнэн дуугарч эс чадах Санжийг хараад Сүрмаа Вандан хоёр хүүгийнхээ гарыг нь татан “миний хүү болохгүй “хэмээн татаж байж тавиулахад дээрээс шидсэн чулуу шиг Санж лаг хийн гулдайн унав.Сүрмаа сандран цээжийг нь сэвж байж гэрээсээ түшин гаргавал сая нэг амьсгаа авч тайвширсан Санж  мориндоо мордсон хойноо харааж ерөөн хашхирахад нь Довчин газраас чулуу шүүрэн нүүлгэвээс ум хумгүй зугтан одов.Вандангаар ойр зуурыг юм хийлгэчихээд үнэ хөлсөө өгөхгүй ийм тохиолдол олон гарсан билээ.Довчинд харагдаж үзэгдсэн нь л энэ болохоос...ямар сайндаа л Сүрмаа “ядуу хүнд ноён олон гэгчээр энэ хүмүүс чинь ямар муухай юм бэ” гэж уйлж суухав.Буд ч Вандангийн амьдралыг бодсондоо өөр дээр нь мөнгөөр юм хийлгэхээр ирсэн хүмүүсийг Ванданлуу явуулдаг байв.Вандан хэдийн нутаг орондоо Вандан дархан хэмээх нэр алдрыг авч Хэдий ч Буд дарханд хүрэхгүй ч гэсэн Вандан хэнд гологдохоогүй юм хийчдэг болсон байв.Ямар сайндаа л хэр баргийн дархан хүн хийдэггүй хөөрөг ухах ажлыг хийх гээд хэдэн өдөр уйгагүй  нухаж суух Ванданд  Буд  дархан урам өгч
-За Вандан чи чаднаа харин эв дүй оролдлого л хэрэгтэй гэж урамшуулж байлаа.Вандан хэдийгээр хөөрөг ухах гэж оролдоходоо өчнөөн чулуу хагалсан шантарсангүй нухсаар суугаад анх удаагаа хүнээс нэг үхрээр авсан чулуугаараа хүүдээ нэг хөөрөг хийж өгөв.Дунд гарын хийцний харлаг манан хөөргийг харсан хүн бүхэн гоё сайхныг магтаж үнэ хэлсэн ч Вандан яаж өгөх билээ.Хүү нь нас биед хүрсэн болохоор ээж Сүрмаа нь даалин хийж өгөв.Довчин ч бөөн баяр.Ганц хөөргөөр зогссонгүй.Вандан эмээлийн мод хүнээс худалдаж аваад хойшоо хийчихсэн байлаа.Нэг өдөр оруулж ирэн засаж янзалж эхлэв.Вандангийн нэртэй хэдэн адуу нь ч овоо өсөж ер нь ганц адуугаар зогсохгүй бог мал нь бас сайн өсөж.Вандан Сүрмаа хоёр ярилцаад ер нь хүүгийнхээ хурим найрыг хийхээр шийдлээ.
Цагийн урин хэдийн ирж хоёр гэрээрээ малаа төллүүлчихээд өргөн дэнж дээр буусан нэг орой Вандан Сүрмаа хоёр Будын ороод ирэв.Вандан ч нэлээд хулгаснаа угийн ийм үед гацдаг тэрээр
Буу...ууу...д ахаа а Сэнд...н эгчээ та хоёрт баярлаж явдаг шүү хэмээгээд
-Манай хүү Довчин танай охин Хажидыг эхнэрээ болгохыг гуйж байна аа хэмээгээд баранзад хадаг Будад барилаа.Буд ч яах учраа олохгүй  Сэндэнлүү харахад тэр ч гэсэн  ч учраа олохгүй байлаа.Харин Вандангийн эхнэр Сүрмаа
-Бид хоёр хүүхдээ Жүгдэр ламаас жил усыг нь асуусан зуны  сардаа багтаад хурим найраа  хий гэсэн гэв.Буд ч хадгийг авч авдар дээрээ тавилаа.
Удалгүй ажил ундарч Буд дархан Вандан хоёр шинэ гэрийн мод хийх ажлаа эхлэв.Сэндэн Сүрмаа хоёр  ноос савж эсгий хийх ажлын бэлтгэл хийж харин Довчин Хажид хоёр уулнаас түлээ түлш бэлтгэн гаднаа овоолж зуны дунд сарын эхээр  Довчингийнх гэсэн нэг айлын гэрийн бүх юм бэлэн болов.Чадах ядахаараа л хийсэн болохоор Буд отгон охиныхоо Вандан ганц хүүгийнхээ гэрийг босгож чадлаа.Шинэ гэрийнхээ найрыг хийхээр нутгийн ах дүүсдээ хэл дуулгав.Нутгийн ах дүү нарын хүч Вандан Сүрмаа хоёрын түмэн олонтой эв зүйтэй явдагийн хэрэг мөн Буд дарханы нэр нүүрээр нутгийн түмэн олон цуглаж бүгд л доор бүрэндээ ганц нэг хурганы арьс тохомны эсгий, томсон чагтага, оосор ,цагаан идээ гээд бүхнээ барин ирсээр зуны энэ өдөр оройхон шиг Довчингийнх гэж дүнхгэр гэр босоод ирлээ.Олны хүч оломгүй далай гэгчээр сайхан гэр босгож авсандаа Буд Вандан эхнэр Сүрмаа Сэндэн нартайгаа ихэд баяртай байв.Гэрээ барьсанаас сарын дараа буюу зуны дунд сарын шинийн найманд хурим найраа хийхээр зар тараалаа.





Зуун настай ээж /тууж/
9-р хэсэг



Найрын зар Цайдмын голыг өгсөж уруудан морин дэл дээгүүр зар тарлаа.Хуримын зар сонссон Дамчаа нэг өдөр Довчинтой уулзахаар Вандангийнд ирлээ.Тэрээр Хажидыг хараад Довчингоос
- Чиний эхнэр болох гэж байгаа бүсгүй энэ юм уу???  хэмээн амаа ангайлган гайхаж
-Ээ бурхан аа... Чи чинь энэ нутгийнхаа хамгийн сайхан бүсгүйг эхнэрээ болгож байгаа мөн ч азтай хог юм аа .Мөн ч сайхан бүсгүй байна шүү хэмээн дуу алдаж.....
-За би чамд нэг  юм хэлмээр байна.Чи хүнд хэлвээ би Дүгэр баяны том охин Нансалд сайн болчихлоо. Гаадан ахыг дагаад Дүгэр баяныд хэд хэд очлоо .Би ер нь яах вэ. Тэр надад бас сайн юм шигээ надруу хараад инээгээд байх юм.  Яаж  уулзах вэ чи туслаач гэв.Довчин туслах аргаа мэдэхгүй ч тэрээр
  хөөрхий Дамчааг өрөвдөв.Аав ээж ч байхгүй. Хөрөнгө чинээ байхгүй хүнээр тэр тусмаа Дүгэр баяных яаж хүргэнээ болгохов.Дүгэр баяны том охин гэж Довчингоос ганц нэг эгч Нансал гэж бүсгүй бий . Дүгэр баяных хоёр охинтой ганц хүүтэй айл.Ганц хүү Дарамзагд нь Хажидыг эргүүлэх санаатай хэд хэдэн удаа Будынд ирсэн ч Хажид ч царай өгөөгүйг Довчин сайн мэднэ.Сая сураг дуулах нь Сайн ноён хан аймгийн Жонон засгийн хошууны нэгэн зангийн охиныг эхнэрээ болгон авч байгаа сурагтай.
Дамчаагийн зовлонг нимгэлж эс чадахдаа даган мордож хоёул гэрийн ойролцоох толгойн орой дээр гарч ирж  мориноосоо буун суулаа.Дамчаа сэвэлзэх салхинд нүүрлүү орж ирэх үсээ илбэн хойшоо болгоод 
-Над шиг ах дүү амраг садан аав ээжгүй хүнийг хүргэнээ болгон гэдэг худлаа л Дүгэр баян гэчихээд нэг л их бодол болон сууснаа
-Маргааш Гаадан ахтай очиж Дүгэр баяны адууг дэллэнэ гэсэн тэр чөлөөгөөр л яг надад сайн уу гэдгийг нь мэдэхээс.... Хэрэв би буруу бодож байсан бол яахав ядуу хүний заяа завагт гэчээр сэтгэл   шаналж явахаас хэмээлээ.
Довчин ч юу хэлж мэдэхээ олж ядан дэмий цулбуураараа оролдож л суулаа.Дамчаа
-Би танай нутагт ирээд бараг жил болох гэж байна.Ер нь чамаас өөр надад итгэх хүн алга.Гаадан ах ч яахав хөөрхий хоёр өнчин хүүхдээ л тэжээх гэж зүдэрсэн хүн байх юм.Гэхдээ би нэг дам  сураг нутгийн хүнээс дуулсан юм.Манай муу эгч Дүгэр баяныд зарцлагдаж байгаад өнгөрсөн гэсэн энэ үнэн үү гэхэд нь  Довчин Үржин гэж даруухан бор эмэгтэй Дүгэр баяны эхнэр Юмжирын бараа бологчоор явж байдгыг саналаа.Дамчаад мөн  юу гэж хэлж мэдэхгүй сууснаа
- Би танай эгчийг чинь зүс л танихаас цаашгүй гэхэд .Дамчаад олон бодол бодогдож байгаа нь илт нэг талаар Дүгэр баян ганц эгчийг нь зарж байгаад учир шалтгаангүйгээр амь насыг бүрэлгэчихсэн гэж бодовч  нөгөө талаар Дүгэр баяны охин Нансалд алдсан сэтгэлийнхээ чөлөөг яах вэ.Гэхдээ түүнд нэг бодол би байлаа.Дүгэр баяны зарц болон  ойртож  байгаад эгчийгээ яаж нас барсаныг мэдэх мөн охиныг нь оргуулах юм. Хамгийн гол нь охиноос нь эгчийнхээ талаар мэддэг чаддаг бүрнээ асууж мэдэх мөн баян тарганаа гайхуулан ганц нэг уулзахаар хэдэн албатаа загнаж зүхэн ташуураар ороолгодог Дарамзагдыг яаж хашраах талаар бодно. Ингэж шүд зуух болсон учир нь саяхан хэд хоногийн өмнөс адуу олж ирсэнгүй гэж Гаадангийн тархийг хага цохиод явуулсан байв.Гаадан хэдий нуусан ч  гэсэн Дамчаа хэдийн мэдэж.Болсон болоогүй сайн эр хийх гэж бас явсан болохоор хар багаасаа хатуу  хүтүүг үзсэн   Дамчаа нэгэнт бодсон л бол заавал биелүүлдэг зарчимтай хүн юм.Тэрээр Дүгэр баяныхаас эгчийнхээ талаар мэдэж авах охиныг нь оргуулан зугатаах гэсэн олон бодлын дунд хэдэн өдөр явлаа.Дүгэр баян мэдээж Дамчааг гар хөлийн үзүүрт зарах хүн нэмэгдлээ гэж баярлана.Нэг өдөр бүүр гэртээ дуудаж ирүүлээд эхнэр Юмжираараа хоол хийлгүүлж шар тос хаясан бүлээн монгол архиар дайлан хөл алдан манжирхаж
-За дүү минь.Чи намайг зах зухаас нь мэддэг болсон байх.Ах нь энэ хонхортоо хэдэн малтай нь юм.Мал малын захтай болохоор хүн хүчний хүрэлцээ муу байх юм.Би Гаадантай уулзсан  өөртэй чинь уулз гэж байна лээ. Гаадангийнх гэж айл чинь манай хүчинд л айлын дайтай айл явсан юм ш дээ .Хөөрхий муу талийгаач эхнэр нь чиний хамаатан  байсныг сая л мэдлээ.
Ахын дүү эр хүн морины нуруун өвлийн хүйтэнд салхи  сөрөөд сэнгэнтэл исгэрээд давхиж явах шиг жаргал хаа байхав.Би чамайг адуучнаар авах санаатай байна.Манай адууг хариулах уу гэж асуучихаад хүйтэн харцтай нүдээрээ нэвт ширтэхэд нь Дамчаад олон юм бодогдож байлаа.Эгчийгээ яаж өнгөрсөнийг мэдэх вэ???? мөн Нансалыг яаж эхнэрээ болгох вэ??? .Сая Дүгэр баяны  адуучин байсан Дорлиг гэнэт ор сураггүй алга болсон .Эд нар өөрсдөө болохоор хүрээ явсан гэж хэлсэн ч Дорлиг адуу дутааж тэр чигтээ оргон зайлсан нь тодорхой болсон билээ.Тэгэхээр би яах вэ гэсэн бодол зурсхийгээд ер нь зөвшөөрчихье тэгж байгаад энэ айлын чанар чансааг мэдсэн хойноо учир нь олдоно биз гэж бодоод Дамчаа
-Болноо болно. Хэзээ адуугаа хүлээж авах уу гэхэд Дүгэр баян ихэд л баяртай
-За тэр залуу хүний хийдэг л ажил гэв.Орой нь гэртээ ирэх замдаа Дамчаа Нансалыг л бодож байв.Эргэлдсэн алаг нүд ичимхийрэн хулгай нүдээр харах төрх энэ бүхнийг бодсон тэрээр гэртээ ирэхэд Гаадан ах нь хоолоо хийчихсэн хоёр хүү нь унтчихсан байлаа.Тэрээр дээл хувцсаа тайлан хоолоо идчихээд унтахын задгай тулганыхаа өмнө саяхан хага цохиулсан толгойндоо эмзэглээд байгаа бололтой толгойгоо илэн суух хүргэн ахаа харсан Дамчаад өрөвдөх сэтгэл төрж
-Гаадан ах аа та надаас юугий нь нуухав.Та надад мориноос унасан гэсэн худлаа л юм байна лээ.Таныг Дарамзагд зодсон гэсэн гээ биздээ гэхэд юу хэлэх нь энэ вэ гэсэн шиг гэнэт цочсон аятай нүдээ дүрлийлгэн харлаа.Тэрээр жаахан дуугүй сууснаа
-Тиймээ Дарамзагд Балганы том хүү Тунсаг хоёр адуу олж ирсэнгүй.Унаа дуусгалаа гэж зодсон.Ядуу бидний зовлон ямар барагдах биш дээ гэчихээд
 -Энэ муу хоёр хүүгээ л хүний барлаг болгочихооргүй яаж өсгөнө дөө хэмээн санаа алдав.Дамчаа мөн л дуугарсангүй жаахан сууж байснаа гэнэт Гаадангаас
-Ахаа миний эгч яаж өнгөрсөн юм бэ гэхэд Гаадан тулган дахь галаа шилээврээр төнхөж хэсэг чимээгүй сууснаа
-Би тэр үед адуу оторлоод явчихсан байсан юм.Надад болохоор өвчнөөр өнгөрсөн гэдэг юм .Гэхдээ намайг ирэхэд нүүр ам бие нь тэр чигээрээ шарх болчихсон байсан юм.Сүүлд дуулахад адуу шахаж байгаад хашаа зад татан гарсан адууны хөл доор  орчихсон юм байна лээ.Тэгээд л Дүгэр баяныхан хэдэн зарц албат нартаа өвчнөөр өнгөрсөн гэж хэлээрэй гэж сануулсан юм шиг байгаа юм.Хамт Дүгэр баяныд зарагдаж байсан хүнээс сүүлд дуулахад манай муу талийгаачыг аргалд явж байхад дуудсаар байгаад хашааны үүдэн дээр зогсоосон  байгаа юм.Омголон эмнэг голдуу адуун дотор Дарамзагд Дүгэр   нар адуу хөөж байгаад  үүдэн дээр зогсож байсан түүнийг минь  дайрч унагаан дээгүүр нь гишгилээд гараад явчихсан юм байна лээ  хэмээн хатаж эвэршсэн уруул чичигнэн яриа нь сааралтаад  явчихав.Дамчаа ч энэ бүхнийг сонсоод сэтгэлд нь Дүгэр баяныг үзэн ядах хүсэл түрэн гарч ирэв.
-Та яагаад энэ тухай хүнд хэлдэггүй юм бэ гэвэл
-Дүгэр баяны эхнэр Юмжир болон хүү Дарамзагдтайгаа намайг дуудаж уулзаад хэрвээ хүн амьтанд хэлвэл чи болон чиний хоёр хүү амьд явахгүй шүү  гэж сүрдүүлсэн юм гээд мөн л дуугаа хурааж галруу гөлөрсөн чигээрээ
-Гэхдээ  би хүнээс сураг дуулах нь талийгаачыг адуунд дайруулдаг өдрөөс хоёр гурван хоногийн өмнө Дарамзагд Балган баяны хүү Тунсаг хоёр  эхнэрийг минь зодож байсан гэж хонинд явсан хүн ярьсан юм даг .Би Балган баяны хүү Тунсагийг сайн мэднэ бас л хүнээ байчихсан хүн ямар сайндаа миний хоёр  хүүгээр зуны халуун шон хийгээд Дарамзагд Тунсаг хоёр гадаа морио бариулаад зогсоодог байсан гэсэн .Дөнгөж 4-6 насны хүүхдүүд шүү дээ.Яаж омголон морины хөл доогуур нь орчихоогүй юм бол ээжийнх  нь сүнс ивээсэн байх даа хэмээчихээд гараад явчихав.
Тэр шөнө Дамчаа унтсангүй ээ.Эргэж хөрвөн хэвтэхдээ “за ямар ч байсан эхлээд Гаадан ахыг хоёр хүүтэй нь энэ баяны савраас салгая байз”.Ачлагны хэдэн тэмээ хаанаас олдог билээ.Ямар ч байсан Дүгэр баяны итгэлийг олж байгаад нэг л шөнө зайлаад одно доо гэхдээ охиныг нь аваад зайлахаа мэднээ гэж бодож байгаад нам  унтчихаж.
Зуун настай ээж /тууж/
10-р хэсэг


 Өглөө гэнэт сэртэл Гаадан аль хэдийн босчихсон цай цүүгээ чанаж байлаа.Хоёр хоногийн дараа Дамчаа Дүгэр баяныд очиж адуучин болж хориод азарга адуу буюу дөрвөн зуу гаруй адуу хүлээж авлаа.Адуугаа авсан эхний өдрөөс л Дамчаа угшил шандас  сайтай хүлгүүдийг нь шинжиж унаж үзэхийг хүсэж байв.Тэрээр Дүгэр баяны адууг нэг жил л хариулна энэ хооронд охин Нансалыг нь  эргүүлж мөн энэ чөлөөгөөр нь ах Гаадангаа энэ айлаас холдуулна гэж төлөвлөж байлаа.
Нар буусан намар оройхон адуугаа эргэчихээд Дүгэр баяныд бууваас холоос яваа бололтой хоёр хөтөлгөө морьтой хүн Дүгэр баяныд ирсэн байлаа.Байр байдал өмссөн зүүснийг нь харахад ноён хүн бололтой.Ерөнхийдөө бэр гуйж яваа шинжтэй байв.Залуувтар нүд шүд нь гялалзан залуу нь  Дамчааг таниад байх шиг харах аж.Түшээт хан аймгийн Дайчин   хошууны Чогсом тайж гэж хүн гэнэ .Харин дагаж яваа залуу нь түүний хүү Артаг  гэгч гэнэ. Дүгэр баян минчтийлээ халчихсан Юмжир ахайтан жигтэйхэн сайхан ааштай тас тас инээн суух нь ер нь энэ хүнд ихэд талтай байгаа нь илт.Нэг үеийг бодоход Нансалтай ганц нэг үг сольж тугал бярууг нь татаж өгөөд ойр зуурдаа хааяахан дөрөө харшуулдаг болсон Дамчаа харин хэнийг нь гуйж яваа юм бол Нансалын дүү Бүдмаа гэж бас нэг хүүхэн бий . Энэ жил арван найм хүрч буй түүнийг олон эрчүүд эргүүлдэг ч Дүгэр баян Юмжир хоёр өндөгөө дарсан тахиа шиг  хоёр охиноо гэрээс гаргадаггүй билээ.Ер нь бага охиныг нь гуйж яваа нь андашгүй ч харин Дүгэр баян эхнэртэйгээ том охин Нансалаа өгөх сонирхолтой байх шиг гэрээс нь гарч ирсэн Нансалаас Дамчаа
-Энэ юун хүмүүс вэ гэж асуувал урдны нөгөө дуу хууртай тас тас инээдэг Нансал намуухан дуугаар
-Бэр гуйж яваа юм гэнэ.Намайг багад сүй тавьсан юм байхаа.Өдөр судраа товлож байгаад нэг өдөр ирж авна гэснээ хэмээн санаа алдан хэлэв.Дамчаагийн тааварласан нь худлаа болж одоо тэрээр Нансалын төлөө үхэхээс ч үл айна.Тэрээр үхрийн зэлэн дээр ирсэн хойноо Дамчаа зориг орон
-Нансалаа би чамайг эхнэрээ болгомоор байна гэж палхийтэл хэлчихэв.Нансал нэг том харсанаа чимээгүй болж.
-Чамайг надад сайныг чинь би мэднээ .Гэхдээ манай ээж аав ах нар чамайг бараг алах байх шүү. Хөөрхий муу Үржин эгч энэ муусайн юмнуудаас л болж амь насаа алдсан даа хөөрхий гэж санаа алдлаа.Яагаад ч юм Дүгэр баяныхаас арай өр зөөлөн нь Нансал юм гэж Гаадан ах нь хэлж байсныг саналаа.Нансал гэнэт өөрийн биш дуугаар
-Ер нь би хүний эхнэр болохгүй .Чи надад хэрвээ л сайн юм бол намайг аваад яв би ч гэсэн чамд сайн болчихсон чиний хүнд тусархуу цагаахан инээд яг байгаагаар байгаа чинь надад таалагдсан хар багаас минь өсгөсөн Үржин эгч шиг минь л харагддаг гэв.Ингэхэд чи Гаадан ахын  ахын холын хамаатан гэл үү гэхэд нь Гаадан ах л ингэж хэлж гэж бодоод
-Аан тиймээ гэв.Дамчаа яаравчлахгүй болохгүй нь гэдгээ мэдсэн тэрээр Дүгэр баяны адуунаас дөрвөн сайн морийг шилж сонгож хөнгөрүүлж байлаа.Нэг шөнө л Гаадангийнхыг Дүгэрийн жин тээхдээ авч явдаг тэмээнээс нь гурван атыг нь Дандартай хуйвалдан барьж ирээд шөнөө ачаалан одов.Гурав хоногийн дараа Дандар Дорлиг Довчин гурав хүрээд ирлээ.Аль хэдийн Дамчаагийн хүргэ гэсэн газар хүргэчихээд ирсэн байлаа.Харин хэн ч сэжиг авсангүй нэг өглөө Дүгэр баян ихэд ууртайгаар Дамчаагаас
-За чи Гаадангийн хаашаа нүүснийг мэдэж байгаа хаашаа нүүсэн хэн нүүлгэсэн гэхэд нь
-  Би мэдэхгүй энд адуугаа хараад хэд хоног хариагүй ш дээ гэв.Дүгэр баян уурсан Юмжир авгай үглэн дуулан ер нь их л хэцүү байгаа нь мэдээж байлаа.Довчин Дамчаагийн энэ үйлдлийг харин ч их дэмжиж байлаа.Тэрээр Гаадангийнхыг нүүлгэж ирсэнийхээ маргааш хээр Дамчаатай уулзаад
-За одоо чи оройтоод хэрэггүй энэ сардаа багтааж яв хойноос нь тэгээд цаашаа хүрээ оруулахад арга нь олдоно биз... Би хүрээнд байх Гонгор Базар ах нарт хэл хүргүүлсэн тэд нар тосож авна гэсэн Чи ажлаа түргэл  гэж яаруулав.
Өвлийн дунд сарын битүүний шөнө хоёр хөтөлгөө морьтой хүн Зүмбэр хайрханы баруун суганд өвөлжиж байгаа Дүгэр баяны арын хаднаас зүүн тийш чиглэн одсон нь Дамчаа Нансал хоёр байлаа.Шөнийн тас харанхуйд морьдын хөлөөр цас чархан дуугарах хааяа нэг дөрөө дуугарахаас өөр  чимээгүй аж.Дүгэр баяны мянга гаран адуунаас шилэн байж дөрвөн морь хөнгөрүүлсэн Дамчаа ихэд сэтгэл өөдрөг харин Нансал эхэндээ эргэлзсэн ч нэгэнт хайр сэтгэл дагаж ийнхүү зүглэв.Бас нэг Нансалыг гэр орныхонтой дургүй болсон шалтгаан нь хар багаас нь өсгөж өндийлгөсөн Үржин эгчийг нь  ээж аав ах гурав нь гэгээн цагаан өдөр адууны хөлд үхэхэд нь аманд нь аяга ус ч амсуулалгүй  үхүүлсэнд л тэрээр маш их дургүйцсэн билээ. Хулгайгаар цай аваачиж аманд нь бариад  аавдаа баригдан зодуулж ээждээ загнуулсан байлаа.Тэрээр “та нар хүн мөн үү... Энэ хүн чинь үр хүүхэдтэй нялх нярай хүүхэдтэй хүн ш дээ  үхлээ ш дээ .Хүн амьтан авчраад үзүүлээч “гэтэл хэн ч хөдлөөгүй аж. Үржин хэд хоног гэрийнхээ хаяанд  хэвтээд л өнгөрсөн билээ.Нансал л зай завсараар нь хоол унднаасаа хоёр   жаахан хүүд нь  илүүчилж байсан билээ.Нансалын гэр орныхондоо дургүй болсон шалтгаан Дамчааг дагаж явахад түлхэц болж. Тэр хүний мөн чанар мөсийг дэндүү сайн ойлгосон хүн аж.Ямар сайндаа аавдаа ороолгуулаад ээждээ загнуулсан ч Үржин хоёр хүүд хоол зөөсөөр байлаа.
Үржин өнгөрөхийнхөө урд орой ядрангуй дуугаар
- Нансал аа миний дүү хаашаа хэнтэй ч суусан ч бай миний хоёр хүүг минь харж хандаж яваарай .Энэ муу Гаадан минь мал дагаж яваад хээр хөдөө бурхан болно биз. Бидний тавилан тийм юм чинь .Чи надад амал. Миний дүү Намсрай гэж Сайн ноён хан аймгийн Үйзэн вангийн хошууны хорь гаран насны залуу байгаа .Түүнийг минь л олж хоёр хүүг минь уулзахад туслаарай .Тэр дүү минь их сэргэлэн олонтой хүн л дээ. Хоёр хүүг минь хүний дайтай өсгөж энэ Гааданг минь хүний ёсоор хорвоогоос буцахад  ёс төртэй хөдөөлүүлэх байлгүй дээ хэмээн аахилан уухилан ёолох зуураа өөрийн биш нэг л сулхан дуугаар
- Эгч нь танайд арван хоёртой л хүүхэд ирж байсан .Өнөөдөр хэдийн гуч гарчихаж энэ олон жил сайдаж муудаж байсан ч би танайханд гомдохгүй ээ.Амь биеийн минь тасархай болсон энэ гурвыг минь бүү зовоогоорой .Миний хоёр хүү хэдий өнөөдөр нас  бага ч гэсэн ирээдүйд хэн нэгнийг өссөн занасан хүйтэн сэтгэлтэй болоосой гэж хүсэхгүй байна гэж амьсгаадан байж хэлээд цаашаа  ханаруу эргээд хэвтчихэв .Тэр шөнөө л хөөрхий өнгөрчихсөн байлаа.Харин маргааш нутгийн нэгэн ламыг авчирч ном   хуруулаад нутгийн олны хүчээр хөдөөлүүлэв.Харин лам нарын өргөл энэ тэрийг Нансал л аав ээжээсээ нуун байж гаргаж Гааданд өгсөн байна.Охиноо Гаадангийнхруу юм зөөгөөд байгааг анзаарсан Юмжир авгай Дүгэрт ховлоход Дүгэр их л ууртайгаар охиноо
-Чи өнөө маргаашгүй үхэх гэж байгаа хүнд хоол унд зөөгөөд байна гэсэн.Барагтайхан байгаарай чи хэмээн омогдсон ч Үржинг гэсэн Нансалын сэтгэлийг зогсоож эс чадав.Нансал аав ээждээ
-Та нарт л хүн биш байгаа биз. Энэ жаахан хүүхдүүд хэзээ нэгэн цагт эхийнхээ өшөөг та нараас авна даа гэхэд нь аав нь улам уурлан зодоход ээж Юмжир нь 
-Энэ тэнэг охиныг заяа нь аваач... Багад нь үхүүлэхгүй яагаав хэмээн эх хүний амнаас гарамгүй хатуухан үгээр зэмлэсэн аж.Харин ах Дарамзагд нь Балган баяны хүү Тунсагтай суулгах гэж ямар их зүтгэдэг байлаа. Одоо Нансал жигтэйхэн баяртай нь аргагүй хүрээ гэж тэр их хөлийн газрыг үзэхийг хүсч мөн хүлээн авч ажил төрлийг нь зохицуулна гэсэн Базар Гонгор хоёртой уулзахыг хүсч байлаа.Мөн тэрээр хүрээ ормогц хэрэглэх хэдэн мөнгөн ембүү, мөнгөн эдлэл  гэрээсээ гарахдаа  авч гарахаа мартсангүй.
 Бие засна гээд гараад явсан охин нь орж ирээгүй удсанд хойноос нь гарсан Юмжир авгай охиноо дуудаад ойр тойрондоо хайсан ч олсонгүй тэрээр яаран сандран их л дуу өндөртэйгээр
-Охин байдаггүй ээ хэмээн дуу чангатай амьсгаа өндөртэйгээр гэртээ орж ирэн Дүгэр баянд дуулгавал тэрээр санд мэнд дээлээ хөдрөн гарлаа.Тас харанхуй битүүний шөнө яах билээ. Шөнөжин Дүгэрийнхэн охиноо эрж ойр хавийн айлуудаас сурч давхисан боловч сураг гаргалгүй өглөө болгов.Өглөө нь Дүгэр мөр сайн хөөдөг нутгийн хамгийн сайн мөрч гэдэг Гөрөөчин Шагж гэгчийг Жамбалаар дуудуулан ирүүлж мөрийг нь хэжин хайлаа.Нэг их удсангүй доор нь мөрийг нь Шагж олчихов.
-Ээ Дүгэр минь охин чинь гэрээсээ гарч явган алхаад ирэхэд энэ хонхорт морьтой хүн хүлээж байсан байна .Лав дөрвөн адууны мөр байна.Яг хэдэн хүн байсан   нь тодорхойгүй байна гэхэд нь
Юун түрүүнд л Дүгэр Балган баяны бага хүү Тунсаг гэгчийг сэжиглэн мөрийг нь хөөгөөд цааш явлаа.Шөнөдөө мөр бараа сураггүй холдсон нь илт. Гэнэт Дүгэр  баян “яахлаараа Балган баяны хүү Тунсаг гэж тэр ийм юм хийх үү  дээ гэж бодсон ч өөр хэн байдаг билээ гэж бодсоноо Дамчааг санаад
-Аан муу нохойн гөлөг түүнээс гарахгүй ээ .Ээ тэнэг толгой Юмжирын үгэнд ордог байж.Юмжир нэг ёр шиг л хэлээд байсан юм аа.Ингэж толгой цусдах гэж Шагжид сонсогдохоор чанга хараан уурсав.Тэрээр одоо эхнэр Юмжирын үгийг аваагүйдээ харамсаж байлаа.
“Энэ Дамчаа гэж залуу ч чи юу л олоод ирэв дээ.Байр байдал нь нэг л биш нэг л шөнө хэдэн адууг чинь туугаад явах болов уу хоёр охины чинь нэгнийг нь хулгайлаад одох болов уу гэж байсныг санаад толгойгоо шаан
-Чамайг даа муу гуйрамчийг хэмээн морио ороолгон яаруулах түүний хилэнтэй харцыг харсан Шагж дотроо “за би муу юманд орооцолдов бололтой .Тэр муу бандийг олвол энэ Дүгэр ч өчиггүй амийг нь хороож магад даа.Яасхийж мөрийг нь баллах вэ” гэж бодол зурсхийлээ.Учир нь адуу маланд явах далимаараа хааяа Шагжийнд бууж морддог болсон тэрээр Шагжийн том хүү Дамбатай сүрхий найз болсон байв.Нэн ялангуяа Вандан дарханы хүү Довчин Дамчаа Дамба гурав нийлэхээрээр муу Шагжийн таван ханатай гэрийг нь өргөх шахдаг байлаа.Өртөө хэр газар яваад Шагж малын баахан мөрлүү оруулаад мөрий нь алдчихлаа гэж Дүгэрт хэлэхэд тэрээр уурсан
-За чи заавал ол .Би чамд хөлс мөнгий чинь харамгүй өгнө гээд өөрөө ч гэсэн бууж мордон мөр хайж байлаа.Шагж мөрөө олдоггүй гэж цаг нөхцөөсөөр байгаад оройн бүрий болгочихов. Буцахаас ч аргагүй болсон тул тэр хоёр шөнөдөө буцлаа.Гэртээ ирээд Дүгэр баян өглөө нь хүү Дарамзагдыгаа дуудуулан байж ирүүлээд
-Чамайг айл хэсэж архи авгай хүүхэн эргүүлж явах хойгуур чинь нэг муу гуйрамчин чинь дүүг чинь аваад зугтчихаж... Хаана юу хийж байсан хүн бэ чи!!!  хэмээн хашхиран хүүгээ уурганы хуйваар ороолгоод авлаа.Сүүлийн хэдэн өдөр нэг биш байгааг анзаарсан ч өөрийн зугаа цэнгэлээ бодсон Дарамзагдын гэнэт  уур нь хүрч дүрсхийн аавынхаа гараас хуйвыг нь шувт татан авч шидээд
-Би та хоёрт  хичнээн хэлсэн Балганы хүү Тунсагт богтолоод өгчихөө гэж гэтэл та хоёр  яасан үхсэний чинь Түшээт хан аймгийн Дайчин   хошууны Чогсом тайжийн  зангийн хүү. Одоо тэр тайжийн чинь хүү хаана байнаа??? Тэр хүргэн болох гэж байгаа хүнээ тэр охиноо олж ир гэж хэл... Би лав явж чадахгүй.Тэр Дамчаа чинь бүүр сайн эр байсан хүн юм байна.Мөн Гаадангийн эхнэр Үржингийн бүүр төрсөн дүү нь юм байна.Энэ Дандарын эхнэр Гүнчигмаа хүнд ярьсан байна лээ.Тэгэхээр энэ Дандар Гаадан Дорлиг Довчин нар бүгд хуйвалдсан байгаа эд нараасаа асуу хэмээгээд олон хоног уусан архины хор нь гараагүй бололтой агар хувинд байх уснаас модон шанагаар хутган асгаж цутган залгилаад
-Би ч гэсэн сүүлийн хэд хоног Гаадангийн эхнэр  Үржин зүүдэнд орж ирээд унтаж чадахаа байлаа.Та нарын нөгөө лам хуварга ном уншуулаад аргалчихсан  гэсэн яалаа.... Гадуур Дүгэр баяныхан Гаадангийн эхнэрийг алчихсан гэж захын хүн ярьж байхыг та хоёр сонсоогүй гэж үү....Та хоёр намайг хар... Нөгөө надад охиноо өгнө гэж сүй тавьсан гэсэн Сайн ноён хан аймгийн Жонон засгийн хошууны Арилдий чинь  занги чинь хаана байна .Та нарын ийм булхайтайг  мэдээд нүүрээ буруулаа биз...Одоо тэр Дамчаа Нансал хоёрыг март гүйцэхээсээ өнгөрсөн гэхэд нь .Юмжир авгай уйлан хайлан
-Тэгнээ би мэдээд байсан харах царайны тэр хүүхэд нэг л үзэн ядсан байдалтай байдаг байсан юм .Тэр эгчийнхээ оронд охиныг минь аваачиж алахаар шийдэж ....Та тэр хошуу тамгын газар очиж хэл хүргэж ир хэмээн нөхөрлүүгээ бууж гарав.Хар цагаан дуугүй суух  Дүгэр баян юу ч дуугарсангүй .Түүгээр явсан гайг өөр дээрээ дуудсан буруутан болсон тул тэрээр хүү эхнэр хоёртоо амаа асуулгаж суугаадаа тэр өөртөө л гутарч байлаа.Түүний бодол бага охиноо одоо шалавхан шиг тэр Балган баян ганц хүүд өгчихье .Миний муу охиныг аваад явчих байлгүй хэмээн бодож Нансал Дамчаа хоёрыг орхи гэсэн хүүгийнхээ үгэнд орчихсон сууж байлаа
                          .11-р хэсэг
Дүгэр том охиноо зугтсанаас хойш отгон охин Бүдмаагаа шалавхан шиг хүнд эхнэр болгон өгөхийг бодов.Балган баяны ганц Тунсаг гэгчид өгөхийг бодовч Тунсагийн архи ууж агсам тавихаас цаашгүй занг нь мэдэх тэрээр миний охинд хань болж чадах уу гэж эцэг хүний хувьд охиноо бодож эргэлзэнэ.Харин хүү Дарамзагд нь Балган баяны ганц хүү Тунсагд өг гэж эцэг эхээ шахах тул аргагүйдэж Балган баянтай худ ураг барилдах болж.Нутаг усаараа л энэ тухай ярилцаж дэнж даахгүй найр хийж, дэлхий даахгүй баян айл гарах нь гэж амтай бүхэн шуугиж чихтэй бүхэн л хэрэгт дурлав.Дүгэр баян Юмжир хоёр том охин Нансалынхаа тухай битүүхэн сураг тавьсаар сая нэг сураг дуулж сэтгэл нь нэг амрав.Үрт хүний сэтгэл юм хойно хаяад явсан охиндоо гомдсон ч одоо тэр хоёр охиноо хэдийн уучилж.
Дам сураг дуулах нь охин Нансал нь хүрээнд байгаа сурагтай.Саяхан хүрээрүү жин тээсэн нутгийн улстай хүрээнд таарсан гэнэ.Хэзээ мөдгүй нярайлах болсон бие давхар явааг дуулаад амьд яваад нь баярласан ч төрүүлж өсгөсөн ээж ааваасаа зугтсаныг бодохоор гомдмоор ч юм шиг.Эхнэр Юмжир нь охиноо зугтсанаас хойш хэд хоног элий балай мэт уйлж дуулан байсан цаг хугацаа хүний сэтгэлийн шархыг эдгээдэг хойно нэг үеийг бодоход харьцангуй тайвширч.Гэхдээ урьд өмнийн Юмжир биш болж.Уймруу будилуу болсон түүний сэтгэлийн шаналгааг хэн ч хуваалцахгүйд л тэр маш гомдомхой болж.
Нэг шөнө Юмжир “нойр хүрсэнгүй” гэж өндийж суугаад унтсангүй.
Тэрээр босон тулгандаа гал зэрэглэн суулаа.Унтаж байгаад гэнэт эхнэрээ тулганыхаа өмнө тэрлэгээ нөмрөн сууж байгааг хараад Дүгэр
-Унтахгүй яагаав юу болов гэтэл Юмжир
-Нойр хүрэхгүй байнаа .Зүүдэнд охин минь бас нөгөө Үржин орж ирээд хар дараад болдоггүй ээ.Охин минь чухам яагаад Үржинд тийм сайн байсан юм бол ...Аав ээжтэйгээ зөрөн л Үржин эгч гэж гүйдэг байсан даа.Ер нь бид нар буруу юм их хийж Дүгэр минь ...Бид нар энэ нутгийн олонтойгоо араатан шиг харьцаж ах дүү нар амраг садан бүгдийг өөрсдөөсөө холдуулж одоо бидэнд зарагдах хүнгүй боллоо.Би ч эх хүн байж ямар муухай юм хийсэн юм бэ гэж эг маггүй мэгшин уйлж эхлэв.Аргадах учраа олохгүй Дүгэр баян нэхий хөнжилөө яран тэрлэгээ нөмрөн галын дэргэд ирж суув.Эхнэр Юмжир нь сая нэг тайвширч Дүгэрд хандаж
-Шинэ цагийн төр тогтсон сураг дуулаад цаад хэдэн албат чинь бүгд тэр тухай л ярьж байна.Энэ шинэ цагийн төр чинь ноёд дээдэс баячуудад халтай ноорхой ядуу ардад ээлтэй төр юм гэнэ.Удахгүй баяуудын хөрөнгийг хураах юм гэнэ.Та намайг хов ярилаа л гэдэг .Саяхан манай нутгаар ардын засгийн хүмүүс ирсэн сурагтай тэр хүмүүс тэгж ярьж байга гэнэ.Манай худ Балган баяны зарц нар бүгд мал хуйг нь хаяад явчихсан гэнэ лээ.Манайх ч гэсэн тийм болоод байна. Таны нөгөө итгэлтэй хүн гээд байдаг Гаадан Дорлиг Дандар нар бүгд байхгүй эрх биш хаяанд байгаа болохоор энэ муу Жамбалынх нэг байх юм.Энэ тэгээд нэг л зугтаад явна биз ,Энэ ярианы хаагуур л өнгөрөө аж.Би ер нь бодлоо.Энэ муу отгон охиноо хүнтэй суулгачихаад би хүрээ явлаа.Охин дээрээ очьё .Ямар ч байсан төрсөн эхийгээ хөөхгүй байлгүй .Энэ хэдэн малын буяныг хүртэж амьдардаг цаг минь дуусаад байгаа юм биш үү .Энэ хүү гэж гэрлэдэг ч үгүй гийгүүлдэг ч үгүй айл амьтны авгай хүүхэн эргүүлж агсам согтуу тавьдаг хүн чи бид хоёрт ямар ч нэмэр алга.Цаашид чухам яахын бүү мэд.Ер нь Дүгэр ээ та эрх биш наад ухаандаа юм бодож байгаа биздээ .Эртхэн энэ хэдэн малаа наашаа цаашаа болгохгүй бол энэ шинэ цагийн төр чинь нэг л биш юм дуулдаад байгаад та нэг бодно байгаа даа гэчихээд тооноороо харсанаа
-Үүр цайж байна хэмээн өрхөө татахаар гараад явчихав. Бодол болон суух Дүгэр ч “энэ эхнэрийн хэлдэг ч ортой доо.Амьтны ам нэлээд цаашаа болсон байдаг шүү .Энэ шинэ цагийн төр гэдэг чинь.... ядуусд элэгтэй ямбатанд халтэй төр гэдэг нь үнэн байх шүү!!!.Энэ охиныг энэ хэдэн мал байгаа дээр хүнтэй суулгаад хүүдээ хэдэн мал үлдээгээд бусдыг нь хатуу эдлэл болгоод авахад болохгүй юм дээ.Тэртэй тэргүй хариулах хүнгүй энэ олон малаар яах ч билээ дээ.Саяхан Балган баян ярьж байна лээ.Хашир хүн үнэрийг нь авчихсан байх шүү Тэгэхээр худ болох Балгантай ярьж байгаад нийлүүлээд хэдэн мал хүрээ туулгахаас энэ далимаараа тэр хүргэншүү санаатай юм Дамчаагийнхыг нэг эргэхээс хэр амьдарч байгаа юм болдоо. Охин минь давхар биетэй байна гэсэн тэгэхээр би гэж хүн чинь зээтэй болж байгаа хэрэг шүү дээ хэмээн бодлоо.
Төд удсангүй л Балган баяны Дүгэр баяны хоёр худ ураг болж Дайчин вангийн хошуунд Тунсагийнх гэж халгиж цалгисан баян айл бий боллоо гэж гадуур дотуур малын бэлчээр хаа сайгүй хаврын салхи шиг тархахтай зэрэгцэн мөн намрын нэгэн өлзийт сайн өдөр Довчингийнх хуримаа хийж нутаг нугын олон цуглаж өргөн дэлгэр найрыг хийв.Естой нөгөө хөлтэй мөлхөж хэлтэй нь хэл амаа хурцалмаар хурим болж өнгөрөв.Хэдийгээр баян тарган байж ядсан хүний хүүхэд шиг идээ ундаагаар халгаж цалгиагүй ч ирсэн зочин гэдэс цатгалан сэтгэл тэнэгэр буцахаар л найр хийв.Ээрүү Вандан ганц хүүгээ харин Буд дархан отгон охиноо гаргаж байгаа болохоор бүгд л доор бүрэндээ байдгаа гаргаж дайлж цайллаа.Ер нь энэ нутгийн Дүгэр баян Балган баян хошуу ноён Жамц зэрэг тоотой хэдэн хүнээс бусад нь ирлээ.Найранд ирсэн улсыг хамгийн их хөгжөөсөн хүн бол хүрээнээс зорин ирсэн Дамчаа байлаа.Тэрээр угийн сэргэлэн дуу хуур сайтай хүн болохоор найран дээр дуу тасалсангүй аав нь Нордов гэж нутаг усандаа дуу хууртай хүн байсан болохоор аавын энэ эрдмийг өвлөж төржээ.Ёстой нөгөө найранд дуутай наадамд даваатай гэдэг үг л Дамчаад зохих үг аж.Дамчааг танихгүй зарим нэг нь хаанахын хэн болохыг мэдэх гэж чих тавихад нь ам дуугүй суудаггүйгээрээ Дандар л
-Сайн ноён хан аймгийн Илдэн засгийн хошууны дуучин Дамчаа гэж хүн дээ.Манай өндөр Гаадангийн дүү шүү дээ хэмээн хүүхэд хөгшид голохгүй тайлбарлаж суув.Дамчаагийн жинхэнэ нэрийг Намсрай гэдгийг цөөхөн хэдэн хүн буюу Довчин Гаадан Дандар Дорлиг энэ дөрөв л мэднэ.Нэгэнт энэ нутагт Дамчаа нэрээрээ танигдсан болохоор энэ нэрээрээ танил болж.Өөрөө ч энэ нэрэндээ дуртай аж.
Худ болсон баячуудын хурим найрын тухай биш борчуулын хурим буюу Довчингийн хуримын сайхан болсоныг нь нэг хэсэг нь шаагих нь Балган баян Дүгэр баян хоёрын чихний хажуугаар өнгөрсөнгүй.Ямар сайндаа Дүгэр баян эхнэртээ
-Төр эргэж түмэн олонд нэр нүүргүй боллоо доо.Хуучин цагт барааны газраас мэнд мэддэг улс чинь ... Одоо харин үл тоож үнэндээ хүн гэж харахаа байлаа.омголон халуун явсаныхаа горыг насны эцэст л ингэж үзэх тавилантай байж хэмээн санаа алдаж байв.Эхнэр Юмжир нь нөхрөө ингэж дорой дуугарахыг энэ гэрт орж ирсэнээс хойш анх удаа харсандаа гайхсан ч
-За өвгөн минь .Энэ амьдралдаа эвлэр.Бидний хувь тавилан л ийм юм байлгүй.Хэдэн хүүхдүүд минь л гайгүй явбал барав гэж өвгөнөө тайтгаруулж суув.
Айл болсоныхоо өвөл нь ид ес тачигнасан идэр есийн дундуур тулгар биетэй Хажид амаржиж хүүтэй болов.Бүгд л тулгар хүн яаж төрнө айж байсан ч харин ч амархан амаржив.Орой нь өвдөөд л шөнө нь төрчихөв.Лам хар энэ тэр гэж явсангүй Буд ууган хүүд нь Аюуш гэж нэр хайрлав.Хүүгээ төрөхөд отрын адуу аваад хол явсан байсан Довчин ирээд л бөөн баяр болов.Зуны айл амьтны адуу мал хариулан завсар чөлөөгөөр нь таван малаа адгуулж байсан Довчин хойтон өвөл нь Сайн ноён хан аймгийн Сүжигт засгийн хошууг зорин очиж Гонгортой очин уулзлаа.Довчинг гэнэт ороод ирэхэд нь баярласан Гонгор хоол унд болж баярлаж байгаа нь илт. Гонгорынд хууч хөөрч нэг хонов .Тэрсхэн арав гаран насны гурван бандитай Гонгор Довчин хандаж
-За ахын дүү барилдана биз дээ гэхэд Довчин аавынхаа тухай ярихад нь л Гонгор
-Өө ах нь ойлгож байнаа .Мөн тоогүй юм болж.Би ч яахав Даншигийн начин цолтой хүн л дээ. Манай гурван хүү гэж барилдах ноцолдохын л дон туссан улс байх юм гээд ингэхэд чиний хэрэг зориг юу билээ энэ холоос зорьж ирдэг чинь учиртай даа . Ямар тухай билээ гэхэд Довчин
-Би таньтай жин тээх гэж ирлээ гэв.Гонгор Довчинг харах зуураа
-Бололгүй яахав хэмээн уриалгахан хүлээж аваад
-Чи тэмээтэй юу гэхэд нь Довчин
- Байх нь ч байгаа л даа гэхдээ Гонгор ахаа манай хадам аав манай аавын нийлсэн дөрвөн тэмээ л бий .Гэхдээ нэг нь бага тэмээ гэхэд .Гонгор
- Бололгүй яахав.Чи ах дүү нарынхаа тэмээ ,ачаа ,унашаа олчихоод намар ирээрэй тэр үед чинь шийд гарчихсан байх шүү хэмээв.
Довчинг айл болсоныг мөн хүүтэй болсоныг нь дуулаад Гонгор адуундаа дагуулан мордож адуунаасаа нэг хээр байдсан гүү барьж өгөөд л
-За ах нь чиний өргөө гэрийг чинь үр хүүхэдтэй чинь мялааж байгаа юм шүү гэв.Гонгорынхоос Довчин байдсан гүүгээ хөтлөн гэртээ ирлээ.Гэртээ ирээд эхнэр Хажиддаа тэрээр ихэд ажил нь бүтсэн хүн шиг л
-Гонгор ах ч намар хүрээд ир гэж байна. Тэр ачаа бараа түүхий эдийг авах хүнийг цаад Базар ах чинь зохицуулаад өгнө гэнэ . Өөрийн хэдэн тэмээн дээрээ энэ хавийнхаа айлын хэдэн ачаа барааг нь тэмээтэй нь аваад явахаас... Гонгор ах ганц нэг тэмээ илүүлчлэх юм хэлсэн гэж баяртай нь аргагүй мэдээ дуулгалаа.
Намар нь Довчин Гонгортой ахиж уулзан явах өдөр судраа товлоод ирлээ.
Ес эхэлсэн арван хоёр сарын сүүлээр жинчид хүрээг зорин хөдлөв.Довчин өөрийн гурван тэмээнээс гадна Гонгороос хоёр тэмээ авч мөн нутгийн хоёр хүний дөрвөн тэмээг ачаа бараатай авч хүрээг зорилоо.
Гонгор нутгийн хүн Лхагва гэгч эртэй хамт гурвуул л гуч гаран тэмээтэй явлаа.Сар гаран яваад хүрээ орж ирэв.Аян замдаа алжаалгүй сайн явж ирлээ.Лхагва гэгч хүйтэн харцтай ширүүн төрхтэй энэ эрээс эхэндээ Довчин жаахан болгоомжилж явсан ч замын уртад ойртож нөхөрлөөд сайн найз болов.Хүнд хэцүү амьдралыг туулж ирсэн Лхагва л мөн л Гонгортой танилцаж Гонгор л зөв замд хөтөлж оруулсан юм байна.Лам хуварга бадарчин гээд хийж үзээгүй зүйлгүй энэ хүнийг Гонгор ихэд үнэлдэг аж.Хүрээ орж ирэхэд нь хоовон Базар тосон ирж уулзав.Тэрээр нэг хүн дагуулан ирсэн нь Дамчаа байлаа.Тэрээр Довчинг хараад их л баяртай аргагүй мориноосоо бууж
-За анд минь сайн явж ирэв үү ????Ачаагаа буулгачихаад манайд очно шүү... найз нь Базар ахын хүчинд л сайхан амьдарч байгаа гэж урсгаж өгөхөд Базар
-За Дамчаа минь наад чавганцын яриагаа багасга... Одоо эртхэн хүрээ орж хэдэн хятадынхаа шуналыг хөдөлгө хэмээн инээд алдаад мориндоо мордов. Удалгүй Базарын хашаанд орж ирэхэд хэдэн хятад хүлээж байв.Шулагналдан шуугилдсаар доор нь авч ирсэн арьс хөрсийг илжиг хөллөсөн тэргэн дээр ачиж аваад явчихав.Гонгор Лхагва хоёр Базарынд бууж харин Довчин Дамчааг дагуулан гэрлүүгээ явлаа.Хөлсний айлын хашаанд бага шиг таван ханатай гэрт амьдардаг Дамчаагийнх хэрдээ сайхан айл болж.Хүүхэд нь хэдийн том болж ойр зуурхандаа мөлхөнө.Харин Нансалын царай улаа бутарч жаргалтай эхнэрийн царай гийжээ.Тэрээр хоол унд хийн Довчинг хэрдээ л дайлна.Дамчаа Базарыг дагаж энд тэндэхийн жинчидийн ачаа барааг зарж борлуулахад туслан хятадууд жинчид хоёрын хооронд наймааг нь зуучилдаг ажил хийдэг аж.Тэрээр ихэд сэтгэл тэнүүн
-За найз нь танай нутгийнханд болон чамд баярлаж явдаг шүү .Манай амьдрал сайхан байна.Гаадан ах минь энүүхэн хүрээний ойрхон Базар ахын малыг маллаж байгаа.Хөөрхий их л сэтгэл тэнэгэр байгаа.Дүүгийн буянд сайхан байна гэж байна лээ.Хөөрхий эгч минь тэнгэрээс хараад баярлаж байгаа байх даа.Базар ах надад “Ямар ч байсан би Гаадан ахыг энэ хоёр хүүг хөлий нь дөрөөнд гары нь ганзаганд хүртэл харж ханданаа” гэсэн.Ах ч энэ хүний итгэлийг алдахгүй гэж хичээж байгаа гэв.Угийн зальтай зайтай Дамчаа хэдийн хүрээний хүн болж.Тэрээр Довчинд хандаж
-Танай хуримнаар хүрээнээс намайг очсоныг манай хадмууд дуулсан сурагтай.Ороод явахгүй яагаа вэ гэж байсан сураг дуулдана.Би орсон бол хадам ээж нүүр урж, хадам ах тархи хага цохих байсан байлгүй хэмээн инээд алдаад....
-Манай хадам аав ээж хоёр ирэх сурагтай .Энэ шинэ засгийнхан баячуудын хөрөнгийг хураах юм гэнэ.Тэр сургаар манай хүн шалавхан шиг хүрээ оруулж ирэн хэдэн малаа зарах юм байхаа .Тийм сураг дууллаа гэв.Тэр шөнөө Дамчаагийнд хоночихоод өглөө нь Базарынд ирвэл Базар Гонгор Лхагва гурав зах гарна гээд хүлээж байлаа.Тэр өдрөө захаар гарч ойр зуурын юм бөөгнүүлэв.Базарыг харсан хүн бүхэн өөрийн эрхгүй орос монгол хятадгүй бүгд л наймаагаа навс буулгах аж.Нэн ялангуяа хятадууд урд хойно нь орон хай манай Базар вэ манайд орж хоол идваа хэмээн нахилзах нэг хятадыг Базар
-За Ли данжаад чи арван хүний хоол хийж бай... Би одоо очлоо.Хэрвээ хүн цадахгүй юм хийсэн байвал танайх хүрээнд байх эрхгүй болно шүү хэмээхэд
-Жа хэмээн майрагнан гүйж одов.Хүмүүс шаван шуугилдан үнэ хаялцан бөөгнөрөх газар хэрэг дурлан очвол сайхан хийцтэй шарга морийг зарах гэж үнэ хаялцуулж байлаа.Мөнгөн хондлойт Жамсран хүмүүсийн дундуур сөөнгө хоолойгоор “хорин лан мөнгө” хэмээн хашхирав .Өөр үнэ хэлэх хүн байна уу гэхэд зарим хүмүүс “энэ морь ямар эрдэмтэй болоод ийм үнэ хүрдэг юм “гэхэд эзэн нь бололтой өндөр хар хүн
-Уулс дагатал
Ус цалгитал жороолдог
Унаган жороо морь байна.Хөрөнгөтэй хүний авдаг л ажнай даа гэв.Базарыг тэр хүмүүс дээр ирэхэд бүгд л нам жим болов.Гэнэт Базарыг харсан Мөнгөн хондлойт Жамсран чив чимээгүй болж олон дундуур уусан одов.Базар Мөнгөн хондлойт Жамсранг харсан ч
-За чи намайг өөрөө гуйгаад ирнээ гэж бодов.Мөнгөн хондлойт Жамсран Базарын таньдаг хоёр ч жинчинг хятадуудтай нийлж барааг нь луйвардаж авсан аж.Тэр жинчид нь Базар дээр ирж барагаа авч өгөхийг гуйсан ч мөнгөн хондлойт Жамсран олдохгүй зугтаад байсан ч энд сая таарсан зугтаачихав.Харин нөгөө хятадууд нь Базарт үнэнээ хүлээж барааг нь буцааж өгсөн билээ.
Шарга морийг Гонгор гучин лан мөнгөөр худалдан авч Базарт бэлэглэв.Өөд уруугүй тэлмэн жороо тэр морь эзний хэлдэгээр ёстой ус цалгитал уулс дагатал жороолдог хүлэг аж.Жороо моринд сонирхолтой Базар бөөн баяр байлаа.Хүрээ хотынхонд Базарыг андахгүй хүнгүй бөгөөд хур дэлтэй шарга морин лээрээ хэлтгий сууж том тэнзэн ташуур дамналдуулан явахад бүгд л Базарыг бахадсан харцаар харах аж.Хүрээнд долоо хоноод л Гонгор Довчин нар буцан нутгийн зүг жолоо заллаа.Хүрээнээс Базар Дамчаа хоёр гаргаж өгөөд буцахдаа Базар хүрээний ойрхон нутаглах Гаадангийн хариулж байгаа адуунаасаа Гонгорт арилжаа хатираатай гал улаан хээр зүсминй морь бэлэглэв.Мөн тэрээр Довчинд бас азарга тавиарай хэмээн халтар зүсмийн шүдлэн үрээ бэлэглэв.Дамчаа Довчин хоёр Гонгор Базар хоёрын нөхөрлөлийг хараад энэ ах нар шиг сайхан нөхөрлөхсөн гэж бодож байлаа.Замдаа Гонгорын ярих нь Базар Гонгор хоёр нөхөрлөөд арваад жил болж хэн хэндээ тус нэмэртэй яваадаа баяртай байдаг тэрээр Базарт үнэн сэтгэлээсээ итгэдэг аж.Лхагва харин юунд сэтгэл хөдлөлгүй тэрээр дуугүйхэн алсыг харан гэлдрэх аж.Ер нь Довчин Гонгор хоёр л юу эсийг ярих энэ хол замд энэ явалтаар Довчин Гонгор Базар хоёрт үнэн сэтгэлээс итгэж нөхөрлөж болох хүмүүс байна гэж бодох болов.Гэртээ олз омог ихтэй цагаан сарын урдхан нэг шөнө ирлээ.Айл хотлынхон хүүхэд шуухадгүй л бөөн баяр болж хот хүрээний амттан идэж сонин сонсох гэж чихээ тавьж Довчингийн гэрийг дүүргэж байлаа.
12-р хэсэг
Амьдрал хэдийн төвхнөж Довчингийнх хэдийн айлын дайтай айл болж.Хүүхэд шуугисан айлын гэрийн эзэн болсон Довчинд зүгээр суух эрх байсангүй .Зун намар намар нь айл амьтны адуу мал хариулж өвөлд нь жин тээж борви бохисхийлгүй л зүтгэж байлаа.
ЗХУ-д Герман халдан довтоллоо гэж орон даяар “бүхнийг фронтод” аян өрнөж Довчин хоёр сайхан залуу морь мөн өчнөөн ангийн үс арьс өгөв.”Ах дүү орныхон бид ядарсан үедээ бие биендээ туслах ёстой” гэж намын ухуулагч нар давхилдана.Дайны уршигаар өргөн хэрэглээний бараа татарч эргэн өөхөн дэндээ оров.Хот хүрээ явдаг болохоор нутгийн зарим хүмүүс хотоос ховор бараа авчирч өгөөч гэж Довчингоос гуйдаг байлаа.Цагийн байдал сая нэг эргэж ЗХУ дайнд ялж байна гэж цуурч байх 1945 модон тахиа жилийн өвлийн дунд сарын ес эхлэх үеэр Довчин жин тээх бэлтгэлээ хийж байтал ээж Сүрмаа гэнэт бие нь муудаж хоол цайнаас гарч үг хэлгүй хэдхэн өдөр хэвтээд л өөд болчихов.Гэнэтийн энэ хагацал Довчинд асар их хүнд цохилт болов.Жин тээхээр явах гэж байсан Довчин ч явж чадсангүй.Харин тэмээ ачааг нь Гонгор аваад явлаа.Анх удаа хагацалтай учирсан Довчин гэнэт нэг л их лотогшоо хүн болчихож.Гаравч оровч дуугаа хураасан түүний хувьд эхийгээ алдана гэдэг асар том зовлон юм.Хүний ганц хүү юм хойно өмөг түшиг болсон хүнээ алдсан болохоор аргагүй биз.Харин Хажид хүүхдээ асрахын хажуугаар хадам аав Вандангийнхаа хоол унд түлээ түлш гээд бүгдийг нь зохицуулах болов.
Довчин одоо хэдийн нас тогтсон эр болж .Сүүлийн хэдэн жил дараалан жин тээж хэдийн хашир жинчин болсон Довчин Гонгорын гурван хүүг дагуулан жин тээдэг болжээ.Хэдийн нас биенд хүрсэн Гонгорын гурван хүү Довчин Гонгорыг хүндэлдэг шиг хүндлэх аж.Өнгөрсөн жилийн явалтаараа Гонгортой Довчин хадгийн ах дүү болов.Гонгор эцэг эхээсээ гурвуул дээрээ хоёр эгчтэй тэрээр айлын ганц хүү аж .Дутуугаа дүүргэж дундуураа дүүргэдэг хорвоо юм хойно хэн хэндээ түшигтэй явах нь хэрэгтэй гэдгийг Гонгор Довчин хоёр хоёул сайн ойлгосон.Гонгорынх бүүр хүрээ орж хүрээний айл болжээ. Буд дархан нас өндөр болж дарханы ажлаас холдож хүү Сэрээтэр нь энэ бүхний хийх болов. Довчин хэдийн дөч гарч.Тэрээр жин тээж хажуугаар аавынхаа л дарханы хэрэгслээр юухан хийхэн хийх болов. Хажид аль хэдийн зургаан хүүхдийн ээж болж намбалаг эхнэр болжээ.Гурван хүү гурван охинтой болсон Довчингийн амьдрал сайхан байлаа.Харин ээж Сэндэн нь нас өндөр болсон гэсэн хэдэн зээгээ нааш цааш болгодог байв. Харин Довчингийн Гонгорын хүүхдүүдтэй нийлж хэдэн жил дараалан жин тээж олз омог ихтэй болсон ч сүүлийн хэдэн жил хөгшчүүл унаад мал хуй үнэгүйдэх болсон тул тэрээр ахиж жинд явсангүй цаг төр ч эргэж шинэ цагийн төр тогтсон тул бусдын адил сайхан амьдарч байлаа.
Улс орон даяар сүр дуулиантай олон хүний уур ундууцал эсэргүүцэл дунд нэгдэл байгуулагдаж хүмүүс сайн дураараа орох нь орж зарим нь албан хүчээр бусдын шахалтаар нэгдлийн гишүүн болж байлаа.Довчин хүрээ хот олон удаа явж шинэ цагийн төрийн тухай сонсож бүүр нүдээр үзсэн хүний хувьд хамгийн түрүүнд элсэж эхний арван хүний нэг нь болов.Асууж сурч заавар зөвлөгөө авдаг аав Вандан Буд хоёр нь хэдийн бурхан болсон учир одоо Довчинд бүх үүрэг ачаалал ирж.Нэгдлийн дарга Доржсүрэн гэж нас тогтсон хүн Довчинг намын ухуулагчаар тавих гэж ятгасан боловч Довчин
-Би бичиг үсэг муутай хүн чадахгүй гээд хавьтуулсангүй .Тэрээр харин нэгдлийн аж ахуйн няраваар Хажидыг оруулав.
Нэгдэлжих хөдөлгөөнд хойшоо сууж бусдаасаа хоцорсонгүй Довчингийнх хэрдээ цөөн хэдэн мал нийгэмчлэв.Нэгдлийн захиргаанаас олон жил төрөл хамт олноо идэвхийлэн оролцсон тул Хажидыг анх удаа тэргүүний ажилчин гэсэн тууз бичиг авч бөөн баяр болов .
Том хүү Аюуш нь аав ээждээ туслах насанд хүрч үеийнхнээсээ тохой өндөр болжээ. Тэр бандийг харсан хүн бүхэн энэ хүү яг Вандан шүү гэдэг байв.Довчин хүүгээ бөх барилдуулах сонирхолтой байсан ч харин Хажид тас хорьдог байлаа.Нэгэн нэгдлийн өдөрлөгийн барилдаанд хүү нь үзүүрлэв.Бөөн баяр болон гэртээ ирсэн хүү тэр оройгоо нь гэнэт өвдөөд хэд хоног гэртээ хэвтэв. Эмч домч авчирсан тусыг эс олов.Нэгдлийн хадлан тариа бэлтгэх социалист уралдаан зарлаж Довчин Сөнгийн нуур хэмээх нуурын зэгсийг хоёр залуутай мөн хүүтэйгээ хамт уралдан тайрч хяргасан байна .Нуурын зэгс хяргасан хүний нэг нь тэр намраа гэнэт зуурдаар өнгөрчихөв Харин Довчингийн хүү айлгаж айлгаж арайхийж тогтоод байсан ч харин Довчин гэнэт нэг өдөр цусаар бөөлжөөд хэвтчихэв. Чаддаг мэддэг бүхнийг царайчилж гүйн Хажид эм тан элдэв зүйлийг цуглуулж өгсөн боловч өдөр хоног өнгөрөх тусам улам муудсаар байлаа.Бурхан шашин хориотой хэдий ч орой үдшийн цагаар хуучны ном судартай ганц нэг айлаар орж аргалуулах арга олохыг хичээсэн тусыг эс олов.Энэ хэд хоногт Хажид дээлээ тайлах ч зав гарсангүй .Эрх биш хоёр том хүүхэд нь овоо болчихсон юм болохоор хэдэн дүү нараа бөөцийлж нааш цаашаа болгож байлаа. Үхэл хагацал өвчин зовлон дайрахад л хүний чанар харагддаг хойно Хажидыг ойлгож наашаа цаашаа болж ажилд тус нэмэр болох хүн ганц Сэрээтэр ахаас нь өөр хүн алга байв.Бусад ах дүү нар нь бүгд хүрээ хот ийш тийшээ тарчихсан болохоор юм болгонд түрүүнд Сэрээтэр ахаа царайчилж очдог байв.Сэрээтэр ах нь зэргэлдээ сумын юм үзэж хардаг хүнтэй амьтан хүний хөлөөс нуугдаж байж очиж уулзан арга чарга олохыгхичээж яваад ирлээ.Тэрээр нэг шөнө Довчингийнд орж ирээд
-Хажид минь лус савдаг дошгируулсан байна.Их барцадтай байна гэнэ.Нэг том ном буусан хэд хоногоос уншуул гэсэн .Яаж уншуулах вэ гэв.Ид шинэ цагийн төрийн хүмүүс лам нарыг үзэн ядаж байсан үе болохоор яая гэхэв .Нэг шөнө уншуулахаар тогтон урд нь лам байсан гурван хүнтэй ч ярьж тохиров.
Хажидын гол найдлага энэ л болоод байв.Хэн ч харсан Хажидын ядарсан царайг хараад анзаарах байсан ч тэр энэ бүхнийг бодох завгүй хань ижлээ л авч үлдэхийг бодож байлаа.Харин хүүгийн бие сайжирч босоод ирлээ.Товлосон шөнө ирж амьтан хүн унтсан хойно номоо уншуулж үүр цайх үеэр арайхийж ном нь дуусаж лам нар нь буцав.Шөнөжин нойргүй хоносон Хажид ажил дээрээ ирээд байж байталд нэгдлийн даргын зарлага ирж Хажидыг захиргаан дээр дуудсан гэв.Хажидыг захиргаан дээр иртэл нэгдлийн даргын өрөөнд Доржсүрэн дарга АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга Дагдан Аймгийн хянан шалгах хорооны зааварлагч Амгалан гурав сууж байлаа.
Хажид өрөөнд орон мэнд мэдэхэд нэгдлийн дарга Доржсүрэнгээс бусад нь дуугарсангүй .Хажид ч ерөнхийдөө ойлгож байлаа.Урьд шөнийн ном уншуулсаныг хэн нэгэн хошуу хүргэж гэж бодов.
Нэгдлийн дарга Доржсүрэн
-За Хажид аа .Юу л хийгээд юун баахан лам нар явуулаад ном уншуулаад байна.Тэр лам нарыг чинь одоо баривчилж чамтай хамт аймаг авч явна.Энэ аймгийн хянан шалгах хорооны зааварлагч Амгалан гэж хүн та нарыг авч явахаар болсон .Би чамайг олон хүүхэдтэй ядарсан эх гэж олон удаа их өрөвдсөн одоо ямар арга чарга байхгүй гэв.
Хажид хэрдээ айсан ч гэсэн гэмгүй хүмүүсийг хэрэгт хутгасандаа маш их айж байв.Орой ажлаасаа тараад иртэл Довчин босоод явчихсан байлаа.Дотор нь палхийж айсан тэрээр хүүхддүүдээсээ асуутал мэдэх хүн байсангүй. Тэр хаачихаа мэдэхгүй .Дэмий л гудамжинд яваа хүмүүсээс асууж явтал хамар хашааны айлын хүүхэд нэгдлийн даргынхруу орж байсан гэж хэлэхэд нь
Тэрээр хар гүйхээрээ гүйсээр нэгдлийн даргынд орж ирвэл Довчин алга байлаа. Үс гэзэг нь сагсайн сандарч явааг нь анзаарсан нэгдлийн дарга Доржсүрэн
-Өө Хажид минь .Сая Довчин орж ирээд явчихлаа.Би хүн дагуулаад гэрт нь хүргээд өг гэж явуулсан. Чи зөрчихөж гэв.Сая нэг сэтгэл уужирсан Хажид нэгдлийн даргын эхнэрийн хийж өгсөн цайг сая нэг ууж аваад гарлаа.Гэртээ иртэл Довчин цаашаа хараад хэвтэж байлаа. Тэрээр Хажидыг орж ирэх чимээнээр эргэж хараад
-Би чамайг айлгачихав уу ? Жанцан ламын эхнэр орж ирээд нөхрийг минь аймаг баривчлан барьж явах нь гэж уйлаад би сая нэгдлийн дарга Доржсүрэнгийнхээа орлоо.Мөн АДХ-ын гүйцэтгэх захиргааны даргаДагдангийнхаар ч орлоо.Нөгөө аймгийн дарга Амгалан гэгчтэй ч уулзлаа үнэн учраа хэллээ.Ерөнхийдөө ойлгож байх шиг байна.Маргааш өглөө дахин сайн ярилцъя гэж байна лээ гэв.Ядруухан царайтай Довчин түүртэй нь аргагүй үгээ зөөж ярих аж.Маргааш өглөө нь мөн Хажидыг сумын захиргаан дээр дууджээ.Тэрээр нэгдлийн даргын өрөөнд орвол нэгдлийн дарга Доржсүрэн АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга Дагдан аймгийн хянан шалгах хорооны зааварлагч Амгалан сумын ХЗЭ-н дарга Галбаатар гэх хүмүүс Хажидыг ороход нэвт ширтэн угтлаа.Доржсүрэн дарга
-Хажидаа чиний учир байдлыг ойлгосон ч аймгаас ирсэн Амгалан дарга л эцсийн шийдвэрийг гаргана .Зүгээр ч хаяж болохгүй хэл ам гарна гэчихээд аймгийн хянан шалгах хорооны зааварлагч Амгаланруу харлаа.Амгалан зааварлагч зузаан шилнийхээ цаанаас ёжтой нь аргагүй харсанаа
-Танай нөхөр нэгдлийн төлөвлөгөөт хадлан бэлтгэх ажил хийж байгаад өвдсөн гэсэн .Тэгэхээр ийм байна .Нөхөр Хажид таны энэ байдлыг харгалзан үзэж таныг ажлаас халах санал дэвшүүлж байна.Таны нөхөр гуйсан учир харин аядуу хандаж нөгөө ном уншсан гурван хүнийг аймаг авч явахгүй.Харин ямар арга хэмжээ авахаа танай энэ дарга нар мэдэх байлгүй .Эргэн надад энэ ажлынхаа тайланг мэдэгдэнэ биз.За ингээд хурал дууслаа гэснээ ХЗЭ-н дарга Галбаатарт хандаж
-Танай ХЗЭ –н шинэ дарга чинь саналаа хэлнэ биз гэв.Галбаатар хоолойгоо зассанаа
-Лам нар бол шар фёодалууд баячууд бол хар фёодалууд гэдгийг та эрх биш мэдмээр дээ.Феодал лам нараар ном уншуулна гэдэг чинь байж болохгүй зүйл юм.Би Аюушыг сайн мэднэ .Манай ХЗЭ-н анхны гишүүдийн нэг шүү дээ.ХЗЭ –н гишүүний ээж хүн ийм байж болохгүй шүү.Дараа таньтай би эргэн уулзанаа хэмээхэд Хажид гарч ирэхдээ ажилгүй болж байгаадаа харамссан ч гэсэн лам нарыг хөлдөө чирч гай удаагүйдээ баярлаж байлаа.Тэр шөнө нь Довчин айлгаж дээшээ цусаар бөөлжин тэвдүүлэв .Шөнөжин цухамхийлгүй хоносон Хажид өдөржин ханиасаа холдолгүй сахиж өнжив. Ухаан нь дэн дун Довчин
-Хажид аа хүүхдүүдээ хүний гар бүү харуулаарай гэж үгээ зөөж ядан хэлээд яраглан янцаглаж хэвтэхдээ нүдэнд нулмис дүүрч ирлээ.Том өндөр мах мариатай бие нь хэдхэн хоногт шуугдаж янхийсэн том бие л үлдэж.Бүтэн байдаггүй хорвоогийн тавилан Хажидыг дайрч тэр шөнөө л Довчин бурханд явчихлаа.Хүүхдүүд нь уйлалдан ах дүү нар аргадан элий балай болсон Хажид хаана юу хийхээ үл мэднэ.Ах Сэрээтэр нь л ойр дотно байдгийн хувьд хөөрхий бүхий л ажлыг зохицуулж ажил төрлийг нь цэгцлэв.







13-р хэсэг
-Ээжээ гэх дуунаар Хажид цочин сэрэв.Тэрээр оёдол оёж байгаад түр хажуулсан чигээрээ нам унтчихаж.
-Та ядраа юу ...Би таныг сая хэд хэд дуудлаа.Та сэрэхгүй байх юм гэсээр хичээлээсээ орж ирсэн отгон хүү Лодон нь цүнхээ орон дээрээ шидчихээд жижигхэн аяганы ширээний шургуулганаас аяга аван данхнаас хүйтэн цай хийн гүд гүд хийтэл залгилсанаа
-Аан гадаа ямар халуун байна аа.Равжир ах Должин эгч хоёр ирээгүй юм уу гэснээ гэнэт урвайж
-Та яагаад намайг тосоогүй юм.Би таныг хүлээгээд л байсан.Аав минь байсан бол намайг мориор сургуулиас авах байсан даа.Тиймээ ээжээ гээд. Би Гэндэн гуайн халтар нохойноос одоо айхаа байсан .Тэр чинь чулуу шүүрэхээр л зугтчихдаг аймхай юм байна лээ ш дээ гэчихээд гараад гүйчихэв .Бодоход гадаа тоглохоор гараа биз.Энэ нөхрийг сургуульд нь явуулах гэж хөөрхөн дайн болно доо.Өдөр заавал ээжээрээ сургуульд хүргүүлнэ гээд суучихна.Ах эгч нараа хүн гэж үзэхгүй .Орой хичээлээсээ ирэхээрээ унтан унтатлаа сургууль дээр болсон зүйлээ ярих гэж ах эгч нарынхаа инээдийг барна.Энэ гэрийг ганц сайн хөгжөөж чаддаг хүн нь юм.Хажид хүүгийнхээ юу ярьсаныг ч сайн ухаарсангүй .Босон оёдолоо оёж эхлэв.
Орчлонгийн хагацал хэмээх том зовлонд дайруулсан  ч  сэтгэл чангатай яваа Хажидыг эвий гэхээсээ эр нөхрийнхөө толгойг залгисан гэх гоочилсон харцан доор  явахаа тэр мэднэ.Гэхдээ тэр  болгоно бүтээнэ гэж өөртөө амалж зоригжсон  болохоор үгэн сүүдрийн ховыг үл тоон явах нь зарим нэг хүнийг гайхахад хүргэв.
 Нэгдлийн гишүүнээс хөөгдөж мөн ажлаасаа хөөгдсөн, хань ижлээ алдсан зэрэг олон  саадыг Хажидаас өөр хүн бол давж чадахгүй сэтгэл санаагаар унаад нугарчихаж магадгүй байлаа.Гэхдээ Хажид сэтгэл санаагаа чанга байлгаж энэ бүхнийг даван гарахын  төлөө л хичээж яваа...
Учир мэдэхгүй отгон хүү Лодон нэг орой хоол цайгаа идчихээд унтах гэж ороо засаж байтал Лодон гэнэт уйлаад суучихав.Энэ жил найман нас хүрсэн түүний учир утгагүй уйлсан явдал нь ах эгч төдийгүй ээж Хажидыг ч гайхахад хүргэв.Хажид
-Яав миний хүү бие нь өвдөө юу гэхэд
-Үгүй ээ хэмээн үсий нь хуссан дүнхгэр  толгойгоо сэгсрэв.
-Тэгээд яасан миний хүүг хүүхэд шоглоо юу гэхэд мөн л
-Үгүй гэв.
-Тэгээд яасан юм хэмээн нэлээд чангахан Хажид дуугарсанд
-Манай ангийнхан танай ээж эсэргүү намаас хөөгдсөн. Чи эсэргүүний хүүхэд гэсэн гэж уйлав.Хүүгээ аргадаж  унтуулсан хойноо Хажид яах билээ хэмээн  олон бодол чилээж суув.Ядарч зүдэрч явахад хүний араншин ямар өөрчлөгддөг гэдгийг л хань ижлээсээ хойш Хажид сайн мэдэж авлаа.Хажидыг арав гаран настай байхад нь аав Буд нь нэг удаа
-Миний охин..??? Аав ээж хоёр нь хэнз охиныхоо сайн сайхныг үзэж чадахгүй ч байж магад .Гэхдээ миний охин яаж зүдэрсэн ядарсан ч хүний хүнд л нулмисаа бүү үзүүл...Эвийлсэн нэг эргээд ондоо хүнд чамайг муу хэлдэг юм.Сайн сайхан яваа үедээ л олонтойгоо яваарай.Хүний тус хэзээ ч багаддаггүй юм.Ямагт хүнд тусалж яваарай гэж нэг их сургаж билээ.Аавынхаа энэ үгийг Хажид хэзээ ч мартаагүй.Одоо ч гэсэн санаж сууна.Тэрээр ороо засан хэвтэхдээ ч бодлоос салахгүй байв.Яагаад миний муу хүүг ингэж гоочлов.Маргааш багштай нь очиж уулзахаас гэж бодсон ч “та намаас хөөгдсөн нэгдлээс  хөөгдсөн эсэргүү гэж хэлвэл яана” хэмээн бас нэг айдас нэмэгдэв.Тэрээр нойр нь хүрсэнгүй босон хоймроор нэг зулан унтаж буй хүүхдүүдээ сэрээхгүй хичээн босон гутал хувцсыг нь үзэж урагдсан ханзарсаныг нь оёхоор шийдэн эргүүлж тойруулан үзэв.Бага хоёр хүү болох Равжир Лодон хоёрын дээлний суга нь хэдийн урагдчихаж.Байнгын ноцолдож барилдаж явдаг болохоор аргагүй биз гэж бодон тэрлэгнийх нь сугыг оёхоор зүү сүвлэн суулаа.
Түүний сэтгэлийн ганц гэрэл гэгээ нь энэ хэдэн хүүхдүүд нь л юм.Хүүхдүүдээ харахаар л түүний сэтгэлийн шаналгаа  нь сарниж сэтгэл нь хөнгөрдөг билээ.Нэн ялангуяа Лодон гэж өвгөнийх нь ганц амин сүнс отгон хүүгээ харахаар сэтгэл нь баяр хөөрөөр дүүрдэг билээ.Үргэлжийн хүний инээд хүргэсэн юм ярьж явдаг хүү нь ааваасаа хойш нэг хэсэг царай алдсан ч одоо арай гайгүй болж.Нэг шөнө унтаж байгаад хар дарж хашхиран сэрээд унтаж чадахгүй хэсэг суусан хүү нь
-Ээжээ би аавыгаа санаад байна.Аав минь тэнгэрт байгаа гэж та хэлсэн .Хэзээ ирэх юм гэж енгэнэтэл мэгшин уйлахад хүүгээсээ нулмисаа нуун байж
-Миний хүү чинь одоо том болсон юм чинь уйлж болдоггүй юм.Аав нь чамайг уйлж байхыг чинь харвал чамайг том болоогүй юм байна гэж бодно шүү гэж хэлэн аавыгаа дуурайсан дүнхгэр том духан дээр нь үнэрлэв.Одоо бодоход Анх ээрүү Вандангийнх нүүж ирж байхад Довчин яг энэ Лодон шиг хүүхэд байж билээ.Хоёр хүү нь том хүн шиг нужигнатал хурхиран унтана.Хажид санаа алдаж том хүү Аюушаа цэргээс ирвэл л амьдралд нь тус нэмэр болох болов уу л гэж тэрээр горьдоно.Нэг үеийг бодоход хүүхдүүд ч том болж.Гэхдээ ажил төрөлгүй хүнд амьдрал хэцүү байлаа.
Эр хүний орон зай нөмөр ээврийг нь дэндүү үгүйлэх  Хажид усан нулмис унагаж бусдад өрөвдүүлж суухыг хүссэнгүй.Амьдралаа унагачихгүйн тулд Хажид зүтгэх хэрэгтэй гэдгээ дэндүү сайн мэдэх тэр хэнээс ч тусламж гүйхийг үл хүснэ.
Цагийн тоолол нэг мэдэхэд Довчин өнгөрсөнөөс хойш хэдийн гурван жил болчихож.Өшөө хорондоо Хажид нэгдэл нийгмээс ажил гуйж царайчилсангүй.Амьд хүн л юм хойно амьдралаа болгоод л байлаа. Хоёр том охин нь сургууль соёл хөөгөөд явчихсан тул Хажидын хамгийн ойрын хүн бол бага охин Должин билээ.Яг ээж шигээ адтай Должинд чадахгүй мэдэхгүй юм гэж үгүй.Хэл ам гэж хурц тэрээр ухаантай үг хэлж ээжийнхээ сэтгэлийг өргөх дуртай.Хоёр эрэгтэй дүүгээ байнга хурцалж байдаг тэрээр
-Өнчин хүн хүнээс илүү хөдөлж хүнээс  илүү сэтгэж байж амьдарна хэмээн ээжийнхээ хэлдэг үгийг зарчим болгодог охин юм.
 Хаврын зуунги  шар унасан нэг өдөр  хүү Аюуш нь  цэргийн албаа хаагаад ирэв.
Нэгдлийн захиргааны байрны үүдэн дээр нь цэргээс халагдсан залуучуудаа сум орноороо л бөөгнөрөн тослоо.Машинаас үсрэн буусан хүүгээ харсан Хажидын самсаа шархирч нулмис ойрхон ирсэн ч нулмисаа хорьж
-Миний хүү албаа сайн хааж ирэв үү хэмээн хоолой нь сааралтан үнсэв.Хүү ч сайхан эр болж .Өндөр нуруу хөрслөг бор царайтай дүнгэснэсэн дуутай эр болон  хувирчээ.
Ээждээ нэлээд тонгойж байж үнсүүлэн дүү нараа үнсэн сэтгэл хөдлөлөө нууж ядан байх Аюуш одоо би энэ гэрийн эзэн ээж дүү нараа авч явах том үүрэг хүлээснээ халагдах хоногоо тоолон суухдаа зөндөө бодсон билээ.Тэрээр  цэрэгт байхдаа жолооч болж. .Сумын нэгдэлд ганц  байдаг ЗИС-5  машиныг хөдөлгөж чаддаг хүн энэ суман байдаггүй аж.Хажид хүүгээ жолооч болсоныг нь сонсож олзуурхан
-Ээ миний хүү овоо доо.Манай нэгдэлд нэг машин байдаг юм. Жолоодож чаддаг хүн байдаггүй юм гэсэн байхаа гэвэл хүү нь урилагахан тосож
-Тэгвэл би нэгдлийн даргатай уулзахаас гэв.Хажид
-Тэг тэг.Миний хүү гэртээ юу ч гэсэн хэд хоног  амар.. Авга нагац нараараа ор....Тэгж байгаад нэг уулзахгүй юу гэв.Хүү ирээд Хажид сэтгэл өндөр байв.  Аюушын  дараагийн  охин дүү Бүджав нь хэдийн бага сургуулиа дүүргэж Улаанбаатар хотруу сургуульд явчихав.Олон тэрсхэн төрсөн хүүхдүүдийн өмсөх зүүх эдэлж хэрэглэх ууж идэх нь дийлдэхгүй байсан ч Хажид  зүтгээд байлаа.Өдөр  шөнөгүй ойр зуурын юм оёж ойр зуурын зүйлээр өгч ажил амьдралдаа нэмэр болж байсныг  хэн нэгэн матаач нь  сумын захиргаанд хошуу хүргэж Хажид бараа дамлан зарж байна гэсэн сургаар сумын захиргаанаас  дуудан  Социализмын туг нэгдлийн дарга “хэнхэг хар” Доржсүрэн Сумын намын үүрийн дарга Юмчин  АДХ-ын гүйцэтгэх захиргааны  дарга Дагдан нар
Хажидыг өмнөө хүүхэд шиг зогсоож байгаад
-За нөхөр минь.... Чи яагаад бараа дамлан зараад байна.Нэгдлийн гишүүнээсээ  мөн намын гишүүнээ гарсан гэж ийм юм хийж байна уу чи...Гэхдээ чи  ингэж болохгүй ээ Хажидаа.Хэрвээ ахиж ийм зүйл хийвэл чанга хатуу ярина шүү хэмээн нэгдлийн дарга Доржсүрэн загнаад
-Ойлгосон уу чи хэмээн угзарган дуугаар сүртэй чанга асуухад цочсон Хажид гэнэт цочин
- Ойлголоо хэмээн гарлаа.Нэгдлийн даргын “хэнхэг хар” хэмээх хочны хувьд өгсөн хүн нь Довчин аж.Довчин Доржсүрэн хоёр үе тэнгийн шахуу бүүр нэг голын усанд загас жараахай хөөж өссөн улс.Албан тушаал эрх мэдэл хүний занг эвддэг нь үнэн аж.Доржсүрэн намын сургуульд хэдэн сар явж ирээд л зан ааш нь эвдэрч загнаж дүрэмдэх нь ихэсч.Нэгдлийн тулгын чулууг тавсан арван гишүүнээс арай боловсролтой. Шинэ үсэг мэддэг гэж Доржсүрэнг нөхөд нь нэгдлийн даргаар Доржсүрэнг санал оруулж сонгосон билээ.Дарга болсоноос нь хойш Довчин хэд хэд муудалзаж олны нүдэн дээр хэнхэгээр нь  дуудсан байна. Үүнээс хойш л нутгийн олон нь хэнхэг хар хэмээн хочлох болж.Нэгдлийн даргыг нүүрэн дээр нь бүгд даргаа хэмээн гүйвч далдуудр зарим нь энэ Доржсүрэн арай хэнхэг байнаа.Дэндлээ гэж ярилцаж нэгдлийн гишүүд Доржсүрэн гэхээсээ илүү  хэнхэг хар хэмээн нэрлэнэ.Хажидын нэг гомдсон зүйл бол нэгдэл нийгмээс Довчинг өнгөрөхөд ганц хүн үзэгдсэнгүй.Дурсах ч үгүй байгаад нь Хажид гомдолтой явдаг юм.Довчин хэдий мэргэжил мэдлэггүй ч гэсэн энэ нэгдэлд их юм хийсэн хүн.Нэгдэл гэж байгуулагдан гэрийн хэрэг болоход аавынхаа гэрийг Довчин л хамгийн түрүүнд очиж барин нэгдлийн анхны хурлыг тэр гэрт нь хийж байлаа.Гэтэл одоо нэгэнт хөл дээрээ тогтсон нэгдлийн ололт амжилтыг өмчилсөн улс олширсонд Хажид харамсаж явдаг билээ.Довчин бүүр нэгдлийн анхны тамганы  чулууг нь олж ирэн аавынхаа хөөрөг ухдаг байсан чулууны багажаар хийж өгч байлаа.Гэтэл одоо тэр тамга нь алга .Хэнхэг хар Доржсүрэнгээс нэг удаа Хажид асуухад
-Аан тэр үү хагараад уначихсан ш дээ гэж тоомжиргүй хариулахад нь Хажид гэнэт дургүй нь хүрч
-Та нар нэгдлийнхээ анхны тамгыг хадгалж хамгаалж авдаггүй юм уу гэхэд Доржсүрэн үл тоож дуугарсан билээ.Саяхан сураг дуулах нь Хажидаас хойш нэгдлийн няраваар орсон залуугийнд байсан гэж  тамганы сураг гарч. Хажид бүүр нэг өдөр хэрэг болгон тэр айлд очвоос хагарч эмтэрсэн чулуун тамга нь хашааных нь буланд шороонд дарагдсан хэвтэж байхад нь олж авчиран угааж янзлан даавуунд ороогоод авдрынхаа мухарт хийж байж сая нэг сэтгэл нь амрав.Нэгдлийн энэ хэнхэг дарга нарыг шүүмжилмээр хэлмээр байвч Хажид хэлээ хазан чимээгүй л байх болов.
  Нэгдэлд мэдлэг боловсролтой бичиг үсэгтэй хүн хэрэгтэй байлаа.Хажид шиг шинэ монгол уйгуржин монгол бичигтэй хүн нүдний гэм шиг ховор аж.Хажидын хичээл зүтгэлийг хэн ч үнэлнэ.Тэр өөрөө бие дааж шинэ үсэг сурчээ.Бүүр том хүүхдүүдийнхээ шавь нь болсон байлаа.
Нэгдлийн захиргаан дээр боловсон хүчний талаар дарга нар хуралдаж Хажидын талаар ярилцав.Хурлыг нээж
Социализмын туг нэгдлийн дарга   Доржсүрэн
-Энэ Хажид уг нь хөөрхий нөхөртэйгээ хоёул Социализмын туг нэгдлийн эхний арван гишүүний нэг байгаа юм л даа.Тэгэхээр энэ нэгдлийн тооныг нь тулж тотгонд нь толгойгоо хүргэсэн хүний хувьд ажил төрөлгүй хаяж болмооргүй байдаг . Саяхан ажлаасаа халагдчихсан  олон  хүүхэдтэй амьдрал нь тааруухан байдаг шиг  байгаа юм гэхэд АДХ-ын гүйцэтгэх захиргааны  дарга Дагдан гэх албархуу байрын өндөр шар хүн белмор тамхиа гармуушаглан шүдэнзээрээ оролдох зуураа
-Харин ээ уг нь энэ ажилдаа дасчихсан туршлагатай хүнийг ямар ажилд тавих вэ??? Шинэ үсэг бичигдээ хэр юм бол ....шинэ бичиг үсэгдээ гайгүй юм бол нягтлангийн сургалтанд явуулж нягтлан болговол уг нь нярав хэдэн жил хийчихсэн нэгдлийн өмч хөрөнгийг сайн мэдэх хүн хэрэг болно доо гэхэд нэгдлийн дарга Доржсүрэн
-Нягтлангаар аймгаас хүн ирж байгаа.За яахав Хажидын өөрийнх хичээл зүтгэлийг  нь харж байгаад ахуй амьдралд нь тус нэмэр болж болно гэснээ гэнэт шийдвэрээ өөрчлөн
- Ер нь Хажидыг эргүүлэн ажилд нь авах нь зүйтэй юм хэмээгээд хүрэн хавтастай бичиг баримтаа аван гарлаа.
Намрын сар хэдийн гарч ...Гэрээсээ гаран төвруу алхах замдаа жиндэсхийн яваа Хажид түргэхэн түргэхэн алхалсаар явтал хойноос нь
-Хажид  аа хэмээн дуудахад нь эргэн харвал Дамчаагийн авгай Нансал байв.
-Сайн сайн байна уу гэж мэндлээд Нансал
- Сая би энүүгээр гарч ирэхээр чинь мөн үү биш үү гэж эргэлзэж байснаа дуудсан зөв байж гэв.
Хажид
-Танайхан сайн уу???? Чи хэзээ ирэв... гэтэл
- Манайхан сайн Дамчаа гурван хүүхэдтэйгээ хотод байгаа. Би сая энд нэг ажлаар ирээд л...Яагаав манай нөгөө муу охин  Бүдмаа минь хөөрхий зовж яваа юм байна.Дүүгээ хот авч явах гэж ирээд л байна.
Чи дуулаа л биз аав ээж хоёр минь хэдэн малаа төр засагт хураалгаад удаагүй хоёул өнгөрчихсөн сэтгэл санаагаар болсон юм байлгүй .Дүү минь Балган баяны ганц хүү Тунсагтай суусан ч  сайн яваагүй хөөрхий.Хоёр хүүхэдтэй үлдсэн дээ.Нөгөө Тунсаг гэгч нь амнаасаа болж шинэ цагийн төрийг муулж байгаад эсэргүү гэгдээд баригдаад явсан.Одоо сураггүй .Харин манай ах Дарамзагд одоо нэг ухаажаад байгаа юм.Саяханаас нэг олон дүү авгай авсан. Одоо нэгдлийн хонь хариулж байгаа. Чадах болов уу гэж байсан чинь овоо доо. Хэдэн жил нэгдлийн хонь хариуллаа. Дажгүй л байна. Хэдэн хэнз хүүхдээ тэжээх гэж өдөр шөнийг ялгалгүй мал дагасан хүн байна .Хүн ухааждаг юм гэдгийг ахаасаа л харж байна.Муу дүүгээ аваачиж нэг ажил төрөлтэй болгохоос...Аан нээрээ Дамчаа бид хоёрыг уучлаарай .Танай муу ханийг өнгөрсөн гэдгийг бүүр хожуу дуулаад ирж чадсангүй .Дамчаа л сонсчихоод их гашуудсан даа .Би энэ хүний хүчинд л өдий зэрэгтэй яваа гэж байсан юм.Сониноос Базар ах Гонгор ах Гонгор ахын хүүхдүүд байнга л танайхыг л сурдаг юм.Би бүүр хэрэг болгож чамтай уулзаж сайн ярилцаад явмаар санагдаад ирсэн юм гэж дуржигнуулан яриа өдөөд салдаггүй ээ .Уг нь Нансал Хажил хоёр нэг нутаг нугын улсууд ч бие биеэ танихаас цаашгүй явсан үе бий.Харин Дамчаа Довчин хоёр танилцаж нөхөрлсөнөөс хойш эчнээгээр сайн найз болжээ.Нансал хэдийн намбалаг авгай болж аргагүй дээ. Хажидаас хоёр насаар эгч хүн .Гэхдээ хот хүрээний хүн гэсэндээ жавхаатай байна гэж бодов.Гудамжинд зогсоод яриад байх жаахан эвгүй тул Нансалаас хэзээ явахыг нь асуугаад  орой гэртээ урив.
Хажид орой эртхэн гэртээ ирчихээд хоол хийн цай чанаад хүлээгээд байж байтал Нансал баахан чихэр жимс барьсаар ороод ирэв.Тэрээр цай цүү уун хоол идэж  уугаад үдэш болтол ярьж суув.Угийн нүүрэмгий Нансал яг хэвээрээ байна.Нутгийн олон Дүгэр баяныхаас Нансал нь арай аргатай гэдэг нь үнэн аж.Эцэг эхгүй эд хөрөнгөгүй хүнтэй ханилаад өнөөдөр хэнээс ч дутахгүй сайхан амьдарч байгаа аж.Түүний ярих нь ээж аавынхаа ухаангүй үйлдлийг олон удаа өршөөж байсан ч тэр Дамчааг даган хүрээрүү оргосноо тэр хамгийн зөв шийдвэр байсан гэж ярилаа.Мөн түүний ярих нь Базар ах Гонгор ах хоёр л манайхыг айлын дайтай айл болоход тусалсан.Анх орох оронгүй хүрээ ороход л Довчин Базар Гонгор хоёрт хэл хүргэж тэр хоёр Дамчаа Нансал хоёрыг тосон авч гэр оронтой ажил төрөлтэй болгосон аж.Одоо Нансал ноос угаах механикжсан фабрикд  нөхөр Дамчаа нь модны үйлдвэрт ажиллаж байгаа гэнэ.Ам дуугарах болгондоо төр засгийг магтах Нансал ахуй амьдралдаа сэтгэл өег яваа нь андашгүй.Харин Хажид гайхаж байлаа.Учир нь Нансалын аав Дүгэр нэгдэл нийгэмд их хорсож янз бүрийн яриа гаргаж сүүлдээ бүүр аймагруу баригдаад явсан ч удалгүй ирээд л өнгөрчихсөн билээ.Харин эхнэр Юмжир нь хүргэнийдээ  хүрээнд ирээд ганц хоёр жил болоод мөн л өнгөрчихсөн аж.Хүмүүсийн ярих нь энэ айл их хөрөнгө нэгдэл нийгэмд хураалгаад сэтгэл санаагаар энэ улс явчихлаа гэж ярилцдаг нь ч ортой ч юм шиг хүргэн Тунсаг нь ч До яамныханд баригдаад явсан одоо сурагггүй хэвээрээ гэнэ.
Нансал явахдаа хот хүрээ орвол манайд ирээрэй гэж урьсаар явлаа.

                                   14-р хэсэг
ХЗЭ –н үүрийн дарга Галбаатар сумын намын үүрийн дарга Юмчин нар намын ээлжит хурлыг зарлан хуралдуулахаар намын гишүүдийн судалгаа хийж яваа гээд  хажуу талын айлд орчихоод Хажидынд оролгүй явчихсанд тэрээр маш ихээр гомдсондоо өшөө хорондоо муу муухайгаа үзүүлж амьдрахгүй шүү хэмээн өөрийгөө хурцлав.
Цэргээс ирсэн хүү Аюуш  хэд хоног алга болчихлоо. Нэг өдөр амралтын өдрийг  гэртээ  хүүхдүүтэйгээ боорцог хайраад шуугилдаж байтал гаднаас  хүү нь ороод ирэв.Олон хоног гадуур алга болсондоо тэр үү айхгүй ч гэсэн аягүй гэгчээр
-Ээжээ би таньд нэг юм хэлэх гэсэн юм гэж хулган асуухад нь Хажид арай энэ хог хэрэг төвөг тарьчихсан юм биш байгаа гэж айдас бодол нөмрөөд л
-Юу болсон бэ миний хүү гэхэд
Аюуш хүүхэд шиг толгойгоо илэн
-Ээжээ би эхнэр авах гэж байгаа гэв.Хажид ойрд ингэж баярлаагүйгээрээ нэг баярлаж
-Овоо доо миний хүү .Ээж нь таних уу хаанахын хэний хүүхэд вэ хэмээн хүүгээсээ лавлан асуугад дөхөн суув.
Аюуш хулагнан дуугүй сууснаа .Та Намжил гуайг танина ш тэдний бага охин гэхэд нь
-Аан нэгдлийн аж ахуйн үйлчилгээний газар саяхан орсон охин уу ???? Нэр нь хэн билээ  гэж Хажидыг асуухад Аюуш
-Олзодмаа гэдэг юм гэв.Хажид бодолхийлж.За уг нь Намжил гэж хүч тулхтай сайн хүн дээ.хөгшин бурхан болчихсон гал тогоо барьдаг ганц охиноо хадамд гаргахдаа харам байж магад гэж бодов.Хааяа Хажидтйа таарахаараа ичингүйрэн мэндлэн зөрөх тэр охинд Хажид харин ч дуртай байлаа.Бор төрөгхөн амьдрал дунд өссөн ахуй үйлчилгээний газар ажиллаж амь амьдралаа залгуулж байгаа зэрэг нь Хажидад Олзодмааг үнэлэх олон шалтаг байлаа. Нэг өдөр нэгдлийн захиргаанаас Аюушийг дуудаж нэгдлийн ЗИС-5  машиныг түлхүүрийг нэгдлийн дарга Доржсүрэн гардуулж өгөөд
-За миний хүү.Залуу хүн мэргэжил арга ухааныг нь эзэмшээд ирсэн хүн байна.Социализмын туг нэгдлийнхээ төлөө зүтгээд байж дээ хэмээв. Зун нь төвийнхөө ойрхон хөдөөлсөн Хажид хэдэн малаа авч хүүхдүүдээ цагаан идээ идүүлж байлаа.Ах Сэрээтэрийндээ хүү Аюуштайгаа нэг өдөр очиж хүүгийнхээ хурим найрын талаар яриад буцаж ирэв.Улсын баяр өнгөрсөний дараахан долоон сарын сүүлээр хэдэн ах эгч нарынхаа буянд хүүгийнхээ гэрийг бариад авав.Зургаан ханатай том хар модон гэр дүнхийгээд босоод ирлээ.Хажидын ах нар болох  Галиндэв Сэрээтэр Тогтох хоёр эгч Дарь Сүрэн хоёр зэрэг бүх ах дүү нар нь ирэв.Бага хүргэн ах Ойдов ах Сэрээтэр хоёр нь л Аюушыг гэрийн бүх тавилга сэлт будаж угсрах зэрэг бүх ажлыг хийв.Нэгдлийн даргатай уулзаж учир байдлаа хэлэн байж нэгдлээс ноос аван  дүү нарын хүчинд гараар эсгий хийв.Ер нь хүүхэд шуухадгүй л бүгд л Аюушын гэрийг барихад хувь нэмрээ оруулахыг хичээж байлаа.
Хажид хань ижлээсээ хойш анх удаагаа эр хүнгүй энэ их ажлын ард гарахыг чадах ядахаараа л хичээх болов.Хуримын товлосон өдөр ирж ах дүү нарын хүчинд Хажид дутах юмгүй л сайхан гэр босгоод авлаа.
Хуримын урд орой шөнө дунд хүртэл хурим найрын юм бэлдэж байгаад орж ирэхэд нь Хажид бэр эгчээрээ хийлгэж өгсөн дээлийг нь биш аавынхаа өмсдөг байсан хүрэн даавуун дээлийг гаргаад тавьчихсан байлаа.Хажид учрыг эс олов.Тэрээр хүүгээ сэрээхгүй тулд дээлийг нь очиж үзэн тэрээр хань ижлээсээ хойш анх удаагаа сэтгэл нь үймэрч шалавхан шиг эвхэж тавьчихаад эргэтэл хүү нь сэрчихэв.Өндийж ирээд тэрээр
 -Ээжээ би Хандаа эгчийн дээлийг өмсөхгүй ээ.. Аавынхаа энэ дээлийг өмсмөөр байна гэхэд нь Хажид учрыг нь үл олон
-Миний хүү Ханд эгч нь юу гэж бодох бол...... гэтэл Аюуш инээмсэглэн
-Би Ханд эгчтэй ярьчихсан .Цаадах чинь зөвшөөрсөн .Ээжээ би хүний том хүү .Би аавынхаа дээлийг өмсөж хуримаа хиймээр байна.Яагаад гэвэл энэ найранд хамгийн хүндтэй хүн минь аав минь л байх байсан .Гэтэл аав минь үгүй болохоор хүү нь дээлий нь өмсөж сэтгэлээ тайвшруулмаар байна гэхэд нь Хажидын сэтгэл нэг ёг хийн өмрөөд явчихав.Уг нь хүүгээ аав шигээ бүдүүн хадуун гэж ойлгодог байсан тэр одоо хүүгийнхээ ухаантайг гайхаж байлаа.
Хурим найрын ажил ч сайхан  болж өнгөрөв.Хурим хийсний дараахан нь Аюушын хадам аав Намжил гэгч намхан бор өвгөн Хажидтай ирж уулзлаа.Тэрээр их л няхуур хашир хүн гэгддэг билээ.
-Хажид минь энэ айлыг хоёул хоёр талаас нь түшиж байгаал нэ хөл дээр тогтоогоод авбал болно доо.Би ч харин Аюушд баярлаад байгаа юм.Архи уухгүй тамхи татахгүй сайн хүү гэж хүргэнээ үнэлээд байгаа шүү хэмээн хэлчихээд гаансаа сорон гүд гүд хийтэл хацраа төмбөлзүүлэх тэрээр нэг юм хэлэх гээд байгаа нь илт.Ер нь Намжилын байр байдлыг харахад хүргэнээ хаяандаа авах бодолтой түүнийгээ хэлэх гээд л тойруулаалд байгаа нь андашгүй байлаа.Аюуш хурим хийсэн намраа зэргэлдээх сумруу нэгдлийн өвс ачиж ирнэ гээд  явсан хойгуур нь нэг шөнө хашааны үүдэн дээр баахан хүн хашхиран хаалга нүдэж балбаад унтуулдагүй .Эхэндээ явах байх гэж бодсон ч бүүр сүүлдээ хашаа даваад ороод ирэв бололтой Аюушийн гэрийн гадаа ирчихсэн хаалгы нь нүдэж эхэллээ.Хажид дээл хувцсаа өмсөн гарвал Аюушийн үүдэн дээр гурав дөрвөн хүн бөөгнөрөн харагдаж байлаа.Наанаас нь очоод
-Хүүхдүүдээ Аюуш өвсөнд яваад ирээгүй .Гэртээ эхнэр нь л  байгаа гэхэд нь тэр хүмүүс дотроос
-Хэн чамаас асуусан муу авгай минь хэмээх хэгжүүн дуу гарлаа.Угийн шазруун Хажид
-Юу гэнэ ээ хэн сая  юу гэсэн хэмээн дуугаа өндөрсгөхөд араас нь дунд хүү Равжир нь гараад ирлээ.
-Би хэмээн цээжээ дэлдэн гарч ирсэн залууг Хажид танилаа.Энэ бол Аюушийг архи айргаар шахаж найз гэж ийш авч явж ашиглах гэж ирээд Хажидад загнуулаад байнга  буцдаг Дарьбазар хэмээх залуу байлаа.Тэр мөн Олзодмааг эргүүлэх гэж явсан сурагтай.Гэвч Олзодмаа Аюушийг сонгосон болохоор хорсож явдаг байж болох юм. Тэрээр амнаасаа  архи үнэртүүлэн
-За эгч одоо намайг бас хөөх үү .Яаж хөөх гэж байна. Яаж ч байсан танай хүүгийнд  орж архи уунаа... Та энэ олон залуучуудыг яах гэж бүгд л танай хүүгийн найзууд хэмээн үг өдөж хэрүүл хийх санаатай аж.Согтуу хүнтэй юугаа ярих вэ гэж бодсоноо  бэрийг  минь айлгачих вий гэж бодон
-За хүүхдүүд минь харьцгаа гэвэл огт авч хэлцсэнгүй .Тэдгээр залуус Аюушийн хаалгы нь бүүр өшиглөж “үүдээ тавь Олзодмаа” хэмээн хашхирахад нь Хажидын гэнэтхэн уур нь  хүрч
-Та нарыг больцгоо гэж хэмээн хичнээн хэлдэг юм хэмээн Аюушийн хаалгыг алдлан зогсвол Дарьбазар Хажидын гараас угз татан гулдарч унагалаа.Энэ бүхнийг харж зогссон хүү Равжил нь гэрийн хаяанд байсан хүрзээр Дарьзавын тархин дундуур нь татаад авлаа.Шонгийн  мод унаж буй мэт Дарьбазар  годройтон унав.Нөгөө хэд нь бүгд мэлрэн зогссоноо гэнэт ухасхийн Дарьбазарыг тэврэн өндийлгөвөл нүүр нь улаан цусаар  будагдан унасан байлаа.Угийн зормиг хэрсүү Равжир харин үл тоов Хажид ч Дарьбазарыг дамжилцан гэртээ оруулан цусыг нь арчиж  аргадан энүүхэндээ аргалахыг хичээсэн ч Дарьбазар толгойгоо боолгож аваад занаж зүхэж харааж байгаад явчихав.Маргааш нь Дарьбазар хэдийн сумын захиргаан дээр очиж  хошуу  хүргэж Хажидыг байхгүй  хойгуур нь   хүү Равжирыг нь сумын захиргаанаас хүн ирээд дагуулан явсан байв.Адгийн зарга арав хоног гэгчээр сумын захиргаанаас хүү Равжиртайгаа Хажид хоёул салахаа байв.Хажид аргагүйн эрхэнд Дарьбазараас арга ядан гуйж байж хэрэг сая нэг намдав.Бүүр Хажид шөнө өдөргүй сууж байж Дарьбазарт тэрлэг хүртэл хийж өгөв.Равжир уурлан
-Та яагаад тэр мууд тэрлэг хийж өгдөг юм хэмээхэд Хажид гэнэн томоогүй хүүгээ аргадаж
-Миний хүү Дарьбазарыг ингэж л аргалахгүй бол ээжийг чинь нэгдлээс хөөсөн .Намаас хөөсөн   .Ажилгүй болгосон нь багадаагүй шүү дээ.Аягүй мэдвэл чамайг аймаг ч аваад явж мэднэ .Миний хүү ухаантай байгаарай хэмээн хүүгээсээ гуйлаа.Равжир харин ойлгосон үгүйг нь бүү мэд дуугүй суув.Мэдээж түүний сэтгэлд Дарьбазарыг үзэн ядах сэтгэл буцалж буй нь царайнаас нь андашгүй.Хэдий арван дөрөв тав хүрч байгаа ч гэсэн бие бялдар сайтай тэр нэгдлийн хүнд хүчир ажилд насанд хүрсэн хүмүүстэй байнга хамт явж ажлын амт хөдөлмөрийн үр шимийг мэдэрчихсэн билээ.Тэрээр өөрийгээ эр хүний тоонд оруулан  давилуун сэтгэлээр хөөрчихсөн яваа ч эрт бэлэвсэрсэн ээждээ орон гэрээ авч явахад нэмэр болох гэж зүтгэдэг хэрсүү хүүхэд юм.

Жижигхэн сум суурин л юм хойно хаа сайгүй л Хажидын ажилтай сүйхээтэйг зарим нь гайхаж байхад атаархуу нэг нь алдсан эндсэнээр  нь оролдсон  үг салхины аясаар нэг тарж байлаа.

Хүүхдүүд нь өсөж аль хэдийн том гурав нь тусдаа гарчээ.Том хүү Аюуш нь Социлазмын зам нэгдлийн  урдаа барьдаг жолооч механикч болж.Тэрээр цэрэгт алба хаах хугацаандаа  жолооч болсон бөгөөд энэ нэгдлийн мэргэжлийн ганц жолооч нь Аюуш .Шинэ байгуулагдсан дөнгөж хөл дээрээ тогтох гэж ядаж буй энэ нэгдлийн ганц ЗИС-5  машинаар зогсохгүй  техникийн бүх зүйлийг  нь л Аюуш засна ,сэлбэнэ. Нэгдлийн хамт олон нэгдлийн тэргүүний гавшгайч залуугаар сүүлийн гурван жил дараалан шалгаруулаад буй аж.Хажид хүүгээрээ  хаана ч явсан бахархаж байв.



15-р хэсэг

Хажид өөрийнхөө зөнг мэдээд л байв .Учир нь баруун нүдний зовхи нь татаад байгааг анзаарсан тэр сайн мэдээ дуулах нь гэж бодож байтал хүүгээсээ эхнэр нь жирэмсэн гэж дуулаад “за өвгөний минь сүнс” ирэх нь дээ гэж баярлаж байв.Хэдий ажилгүй болсон ч гэсэн Хажид зүгээр суусангүй .Гэр зуураа оёдол оёж амьтан хүний дээл хувцасны захиалга авна.Нэгдэл нийгмээс нэг удаа анхааруулсан амь амьдралаа бодсон тэр яаж зүгээр суухав .Хаа очиж ээж Сэндэнгийн заасан бүхэн нь Хажидын амьдралд маш их тус болж байв. Хүү бэр  хоёр  нь л Хажидад тус болж тэрээр хүнд үеийг хэдийн ардаа орхиж.Хүүхдээрээ жаахан нүдэнд дулаахан даруухан байнга инээмсэглэж явах Олзодмааг Аюушийн дүү нар ч их хүндэлнэ.Хамгийн бага дүү Лодон гэж эрхийн тэнэг нөхөр эгчээ гээд дагаад гүйнэ.Энэ Лодонг Довчин их эрхлүүлдэг байлаа.Ямар сайндаа нэг удаа хүрээнээс Дамчаа нэг ирэхдээ
-Довчин танай энэ Лодон чинь чиний цээжний гөлөг юм  биш үү гэж цаашлуулахад Довчин
-Чи миний насны эцэст минь минь толгойг минь түших хүүг минь   юу гэнэ вэ.Миний хүү мундаг хүн болноо гэж түнтгэр том толгойг нь баравгар том гараараа илэн духан дээр нь үнэрлэж байсан аж.Хаа л явна Довчинг дагаж явдаг байсан Лодон ааваасаа хойш маш их уйлж их бүрэг хүүхэд болчихсон байсан ч Олзодмаа бэр болж ирсэнээс хойш Олзодмаагаас салахаа байв.
Ямар сайндаа Аюуш
-Би ч эхнэрээ отгон дүүдээ алдчихсан бололтой гэж хөхөрч байхав.Лодон хэдий арав хүрч байгаа ч гэсэн ээж ах эгч нартаа жаахан хэвээрээ. Аюуш намар болж сургуулийн хүүхдийн түлшинд мод цагаалахаар хангай явсан хойгуур нь  Олзодмаа нярайлж хүүтэй болов.Бөөн баяр Лодон ч би дүүдээ нэр өгнө гэж зүтгэв. харин Хажид хүүгээ  хүүдээ нэр өгөөсэй гэж хүсэв.Аюуш модноос ирээд хүүгээ үзээд бөөн баяр болж Хажидын Аюушийн хоёр гэрийнхэн бөөн шуугиан болж байгаад Аюуш хүүдээ Ганхүү гэж нэр хайрлав.Олны ам хэцүү ч гэсэн байсан ч олны хүч оломгүй далай гэгчээр нэгдлийн олны дотор хаа ч очиж Аюуш шиг нэр хүндтэй хүн үгүй аж.Нэгдлийн тэргүүний ажилчдын хүндэт самбарт зургийг нь харах тоолондоо миний хувь тавилан юм байлгшүй бурхан миний ханийг надаас булаасан ч  надад сайн хүү заяаж гэж хөл нь хөнгөн явдаг болов.
Бурхан ирсэн үрийг буцааж болдоггүй гэгчээр Олзодмаа дахин бие давхар болсоноо дуулгахад Хажид Аюуш хоёр баярлаж байлаа.
Аюуш найман сарын дундуур хадланд яваад хэд хоног ирсэнгүй. Жирэмсэн бэрээ Хажид нүдний цөцгий мэт хайрлаж хандах нь Хажидын үүрэг тул тэрээр бэрдээ амь шигээ хайртай болж.Хадланд явсан Аюуш сураггүй байлаа.Сураггүйд нь  санаа зовнисон Хажид хүүгийндээ унтаж байгаад  гэнэт хар дараад  сэрээд унтаж чадсангүй.
Эх хүний зөн гэдэг чинь үнэн аж.Өглөө эрт босоод унтаж байгаа бэрээ сэрээхгүй хэмээн зөөлөн зөөлөн гишгилэн гарсан Хажидыг хэдийн сэрсэн Олзодмаа мэдсэн байлаа.Тэрээр босон галаа түлж байтал гаднаас орж ирсэн Хажид бэрийнхээ санааг зовно гээд Аюушийн тухай хэлсэнгүй хэрнээ жаахан сууж байгаад л гарна.Машин тэрэгний дуу сонсож хүлээнэ.Удалгүй хаалга цохих чимээ гарлаа.Сандран гарсанд хашааны үүдэн дээр Аюуштай хадланд цуг гарсан Жанчив хэмээх залуу зогсож байлаа.Тэрээр
-Хажид эгчээ та сэтгэлээ бариарай .Аюуш машины осолд ороод эмнэлэгт ухаангүй байгаа гэхэд сэтгэл санаа нь үймрэн нүдэнд нь нулмис дүүрэн эмнэлэгрүү шууд гүйчихсэн байлаа.Нэг мэдэхэд хэзээний сумын эмнэлэг гэх жижигхэн дүнзэн байшингийн хаалгаар орчихсон “миний хүү” хэмээн эмнэлгийн хонгилоор орилон уйлан гүйж байлаа.Хэзээ яаж эмнэлэгт орж орж  ирсэнээ ч  тэр мэдсэнгүй.Ухаангүй хүүгээ тэврэн авч
-Миний хүү хэмээн муужран унав.Нэг сэрэхэд хүүхдүүд нь ирчихсэн ээжээ хэмээн уйлалдаж байв .Тэр шөнөө хүүгээ сахиж хонолоо.Хүү хэдий дэн дун ухаан орсон ч эргээд л ухаан алдчихаад байв.
Хажид одоо мөн хэзээ мөдгүй төрөх болчихсон бэрээ л харж хандах хэрэгтэй байлаа.Хүү нь  ухаан нь орж гаран долоо хонолоо. Хүүгээ гэрт нь авчирч хэвтүүлэв.
Сүүлд ухаан санаа уужирсан хойно Хажид нь цуг явсан хүмүүс нь яриаг сонсох нь  уулын налуу дээр хадсан өвсийг ачих гэж байгаад машин нь хүч алдаж газрын уруу өнхөрч жалганд унажээ.Харин кабинд сууж байсан залуу газар дээрээ амиа алдаж Аюуш цонхоороо л шидэгджээ.Хар багын найз Юндэн гэж Хажидынхаар Аюушыг даган ирдэг хөөрхөн ааштай тэр залууг Хажид өрөвдөж байлаа.Тэр хүүг Хажид дэндүү сайн мэднэ.Аюуш гэж дэндиймсэн өндөр нөхөр хажууд нь Юндэн гэж жаахан дуугүй бор банди хоёр сална гэж хаа сайгүй л хамт явдаг байлаа.Сайн найзын хувь заяа ч юм уу.Тэр хоёр бүүр нэг ангид цэргийн албаа хаагаад ирсэн байна.Хажид эгчээ хэмээн зөөлөн дуутай хөөрхөн дуулчихдаг   хүний мухар болсон тэр хүүг ингээд явчихсан гэхээр итгэж эс чадна.Хөөрхий хүний ганц хүү болохоор Жавзан гэж ээжийг нь Хажид маш их өрөвдөж байлаа.Харин Аюуш Юндэнг өнгөрснийг дуулаад “Би Жавзан эгчид юу гэж хэлэх юм бэ ??? Хар багаасаа найзалсан найзаа хүний ганц хүүг алчихсан байна ш дээ” хэмээн эхэр уйлж ухаан алдаж тэвдүүлэв.Хажид ч чадах ядахаараа л Юндэнгийн ажил явдалд нь оролцов.Хөөрхий эх хүн болсон хойно Жавзан гэх Хажидаас ганц хоёр эгч авгай уйлан дуулан
-Миний л хувь тавилан юм байлгүй .Би Аюушд гомдлоо гээд яах юм .Хөөрхий найзыгаа аврах гэж хэрдээ хичээсэн гэж хүмүүс ярьж байна лээ.Нээрээ сүүлд нь дуулахад машин онхолдож жалгаруу унахад хамгийн түрүүнд цонхоороо шидэгдэж ухаан алдсан Аюушийг жалганаас гаргахад тэрээр ухаан оронгуутаа л машинлуугаа дайрч
-Юндэнг авраач ...Миний найзыг авраач аа хэмээн уйлан чарлан дайрахад арайхийж хүмүүс тогтоон барьж авсан байна. Хүмүүс Юндэн өнгөрсөн гэхэд би найзыгаа алчихлаа. Би яаж амьд явах юм бэ хэмээн орилж чарлан ухаан алдаад  уначихсан гэж ярихыг сонсоод Хажид хичнээн  их уйллаа.Аюуш арваад хоноод өөд болчихов. Ослын улмаас дотор эрхтэнүүд нь хүнд бэртсэн бололтой .Дээш доошоо цус алдсаар байгаад өнгөрчихөв.Тэр өнгөрөхийнхөө өмнө ээждээ аминчилан
-Би хүн болохоосоо өнгөрсөн .Та манай гурвыг дэргэдээ аваарай.Олзодмааг минь бүү хаяаарай.Хөөрхийг дээрэлхэх бүүрэлхэх  хүн олон шүү .Ядаж та хүүг минь эрийн цээнд хүртэл хаяандаа аваарай ... гэчихээд ёолон бөгшүүлж ханиалгаад
-Та мөн Жавзан эгчийг чадах ядахаараа дэмнэж түшиж яваарай.Би энэ үхлээрээ төлсөн ч багадах өртэй болсон хүн шүү Та  ч өнчин өрөөсөн бэлбэсэн хүний зовлонг сайн мэднэ шүү дээ гэхэд нүдний аягыг бүрхсэн нулмисаа арчин юу ч хэлэлгүй суусансан.
Хүүгийн ажил явдалд нэгдэл нийгмийнхэн тэр чигээрээ оролцов. Сумын захиргааны үүдэн дээрхи сумын тэргүүний ажилчдын самбар дээрхи зурагнууд дунд нүдээрээ инээсэн даруухан байрны төрхтэй Аюушийн зургийг харсан хүн бүхэн харамсаж байлаа.Сарын дараа Олзодмаа амаржиж охинтой боллоо.Дөнгөж хорин 23 хон настай бэлэвсэрч үлдсэн Олзодмааг Хажид өрөвдөж байлаа.Хажидыг эр нөхрөө алдахад ах дүү нар нь энэ Хажид дөч хүрээгүй байхдаа бэлэвсэрч үлдлээ. Энэ олон хүүхдүүдээ яаж өсгөнө гэж байсан билээ.Гэхдээ том хүү нь бараг хорь хүрэх гэж байсан тул Хажид ч хүүхдүүдийн хүчинд өдий зэрэгтэй яваа билээ.
Нэг өдөр Олзодмаагийн аав Намжил гэж намхан бор өвгөн Хажидтай ирж уулзлаа.Настай намбатай хүний хувьд тэрээр их л эвлэгхэн дуугаар
-Хажид минь энэ муу охин  хар залуугаараа хоёр улаан нялзрай хүүхэдтэй үлдчихлээ.Одоо энэ гурвыг тусалж дэмнэхгүй бол болохгүй нь дээ.Чи манайхыг мэднэ дээ.Олзодмаагийн ганц ах нь ийшээ хот хүрээ яваад байдаггүй сураггүй болсон Эх эцэгтэй  ачлалгүй хүний үр гэж байхиймаа хэмээн хүүдээ гомдсон сэтгэлээ цухалзуулаад
-Би ер нь энэ айлыг хаяандаа авдаг юм уу гэж ирлээ гэхэд нь Хажид яав ч явуулж чадахгүй гэдгээ мэдэх ч аваад яв гэж хэлж ч чадсангүй явуулахгүй гэж хэлж чадсангүй .Бүгд л Олзодмаагийн амыг харахаар болов.Олзодмаа дуугүй хэсэг сууснаа
-Ааваа та намайг ойлгох байх .Би энэ айлын хамгийн том бэр. Анхны ачийг нь төрүүлсэн мөн хүүгээ алдчихаад байгаа энэ нөхцөлд би яаж хаяж явж чадах билээ гэж уйлахал нь бүгд л даган уйлалдаж бөөн юм болов.Намжил ойлгов бололтой.
-Хөгшин би буруу бодож охины минь хэлдэг ч үнэн хэмээв .
Хажидын хоёр том охин хот хүрээнд сургуульд сууж байгаа учир бага гуравтайгаа амьдарч байлаа.Намар оройхон хүйтэн  унаад ирэхээр нь бүгд нэг гэртээ оров.Хэдий хоол унд олон хүнд хомс байсан ч жаргалтай байлаа.Ганхүү гэж   Аюушийн том хүү хөөрхөн амьтан ах дүү нарынхаа хайрыг  татаж ойр зуурдаа паацагнан явна.Лодон Ганхүүд амь. Хаана л явна тэвэрчихсэн дүүрчихсээн явна.Ямар хувь заяа  юм бүү мэд. Хажидьн хүүхдүүд  бэр эгчдээ их хайртай.
Хаврын нэг нар унасан өдөр хүүхдүүд нь хашаанд тоглон Хажид гэртээ хүүхдүүдийнхээ хувцсыг угааж суутал гаднаас хаалга сэвхийн нэгдлийн дарга Доржсүрэн ороод ирэв.Тэрээр мэнд мэдээд Хажидын хийж өгсөн цайг уучихаад гэр доторхийг сонжсон харцаар нь тойруулан гүйлгээд их л албархуу дуугаар эхэлсэн ч сүүлдээ аядах гуйх өнгө хослуулан
-Хажидаа би чамайг ажилдаа буцааж орооч гэж явна.Нэгдлийн бүх гишүүдийн хурлаар чиний асуудлыг оруулах талаар ярилцаж байгаа.Чиний хийж байсан ажлыг хийх мэргэжил мэдлэгтэй хүн алга.Ажилд ороод ганц хоёрхон сар болоод л хаячих юм.Хөдөө бригадуудад малын хашаа төлийн амбаар сав сумын төвд ч гэсэн хийх ажил их байна.Энэ бүхний материалын бүртгэл тооцоог хийх ажлаа мэддэг хүн чамаас өөр хүн алга.Ийм учраас л чамайг би гуйж явна гэв.Хажид уухайн тас хүлээ авсангүй .Нэгдлийни даргыг нэлээн суулгаж байгаад ажилдаа орохоор болов.”Маргааш өглөө очиж ажил төрлөө хүлээж аваарай” гээд нэгдлийн дарга гарсаны дараа хүүхдүүд нь баярлалдаж ээж ажилтай боллоо хэмээн шуугилдав.
Маргааш өглөө нь ажлаа хүлээж авахаар явж байхдаа Хажид өөрөө хэтэрхий туньсанаас болж.  Эртхэн ажил төрөлтэй болгооч гэж гуйж орсон бол уухайн тас ажилдаа орох байсныг бодон инээд нь хүрч байв. Ийнхүү нэгдэл нийгмээс ахин Хажидыг  нэгдлийн аж ахуйн  няраваар ажилд авлаа. Хажид нэгдлийн салшгүй нэг хэсэг гэдгийг дарга нар хожуу ухаарч.Сумын захиргаанаас нүүдлийн агент буюу явуулын наймаа хийх хүнээр Хажидын томиллоо . Тэрээр няравын ажлаас гадна мөн жолоочтойгоо хөдөө хээр явж төв орж ирэх боломжгүй ам бүл цөөн малчин айлуудын хэрэгцээт барааг хүргэж өгдөг болов.Энэ ажилд нь малчид нэгдлийн гишүүд ам сайтай байв.Ер  нь ажлын үзүүлэлт сайн байсан тул суманд  түүхий эд бэлтгэлийн  хоршоо гэж   байгуулан даргаар нь Хажидыг томилж.Малчидаас ирсэн түүхий  эдийг гурил будаа зэргээр худалдан авдаг болов.Социализмын зам нэгдэлд Хажид шиг энэ талын туршлагатай хүн байхгүй байв.Одоо Хажид улам  завгүй боллоо.Түүхий эд бэлтгэл төлөвлөгөө норм гээд үдэш оройгүй ажилд дарагдаж цаг наргүй зүтгэсний хүчинд  ажлыг нь нэгдэл үнэлж аймгийн ардын их хурлын төлөөлөгчөөр хоёр жил дараалан сонгогдов.Ер Хажидын удирдсан хоршоо  ажлын амжилтаараа бусад нэгдлүүдийн хоршоо худалдаа бэлтгэл ангиуд дундаас хамгийн сайн үнэлгээг авлаа.Бүүр олон газраас туршлага судлах гэж хүмүүс ч ирдэг болов.Хажидыг сум орон нэгдэл нийгмээрээ хүлээн зөвшөөрч түүнээс суралцаж цаг ирж гэдгийг хожуухан ч гэсэн ойлгож.
Хүүхдүүд нь хэдийн том болж ажил амьдралын гараагаа эхэлжээ.Бага хүү Лодон нь Эрхүү хотын хийн  гагнуурын  ангийг аван ЗХУ –г зорив.Бэр  Олзодмаа нь сумын ахуй үйлчилгээний газар ахлах оёдолчноороо ажиллаж  Ганхүү сургуульд сурч, суманд анх байгуулагдсан хүүхдийн цэцэрлэгийн анхны хүмүүжигч нь Сүнжин болжээ.

























23-р хэсэг

Нэг орой Цолмон ажлаасаа ирээд оройн хоол цайгаа хийх гээд бэлдэж байтал хаалганы хонх дуугарлаа. Хаалгаа очоод нээтэл Ганбат  нэлээд түгшчихсэн зогсож байх нь тэр....Цолмон эг маг хийн
Сайн уу ... гэчихээд дэмий л
-Орооч орооч хэмэн хэдэнтээ давтан тэвдэв.Өмссөн зүүсэн  эдэлж хэрэглэж байгаа зүйлийг нь харахад Ганбат дажгүй сайн яваа нь андашгүй ч үсэнд нь буурал суусан үзэгдэнэ.Одоо дөнгөж гучин долоо найм хүрч байгаа хүн гэхэд эрт бууралтсан нь ямар учиртайг бүү мэд.Гадуур хувцсаа тайлан ширээнд суусан тэрээр өрөөний доторхийг сайн эргэж тойрон хараад
-За чиний ажил сайн уу .....хийж өгсөн аягатай цайг  нь уулгүй тэр чигт нь ширээн дээр  тавьчихаад хэл үггүй хэсэг сууснаа гэнэт нэг аргадсан гуйсан өнгөөр
-Цолмон оо ...Би зөндөө бодсон ...Чи бид хоёр салсан гэж би хэлэхгүй ээ.. Гэхдээ чи бид хоёр холдоод таван жил болчихож...үртэй хүний сэтгэл үхдэггүй гэдэг нь үнэн юм байна.Миний шийдвэр ч буруу байсан .Одоо л би ойлгож байна.Сүүлийн энэ хэдэн  жил би харахад л хүн явна.Би өнгө мөнгө харж олон сайхан хүнээсээ холдож би.Одоо би ойлгосон халтирч унасан ангалруугаа ахиж би орохгүй ээ.Энд ирээд би чамайгаа гомдоосон.Үр хүүхдээ гомдоосон .Архинд орлоо.Амьдрал сайхан байна гэж бодож явсан минь буруу байж гэдгийг ойлгосон. Чинийхээ тухай би Ганчимэгээс сонсоод л тэр шөнөө чамруу нисээд ирчих дөхсөн .Ганчимэгт надад ухаарал хайрласан олон зүйлийг ярьсан.Амь биеийг төлжсөн цагаас л аргадаж зэмлэж өсгөсөн буурай эмээ минь Олзодмаа эмээ минь миний төлөө яаж шаналж байгааг алдрайхан жаахан охид минь ааваа гэж үг аманд нь эвлэж чадахгүй уйлж байгааг нь хүртэл ярьсан.Өрхийн тэргүүн хүн байж өөрийгөө бодоод өчнөөн жил амиа хоохойлсон намайг уучил.....хэмээн нүдэнд нь нулмис цийлэгнэн
-Би чамайгаа буруу ойлгосон байна лээ.Би олон хоног олон сар бодсон.Нэгэнт энэ амьдралыг эхнээс нь эхлүүлчихээд дундаас нь зугтана гэж байхгүй гэж би бодсон.Чи минь намайгаа уучил хэмээн Цолмонгийн хоёр гарыг атган авахуйд Цолмон ч энэ учралыг хэдэн жил хүлээснээ ухаарсан тэр нүднээс нь өөрийн эрхгүй нулмис асгарахад нь Ганбат тэврэн авлаа. Тас тэврэх Ганбат ахиж алдахгүй гэх шиг Цолмонг тас тэврээстэй хэвээрээ
-Намайгаа уучил намайгаа уучил хэмээн  байн байн давтаж байлаа.Тэврээс мултрах гэж Цолмон хүчилсэнгүй .Алгуурхан тэврээ тавьж ичингүйрэх  мэт доошоо харж суунаа Ганбат Цолмонгийн хийж өгсөн ч уугаагүй  аль хэдийн хөрсөн цайгаа  гүд хийтэл залгилаад
-Хоёр жаахан охин минь. Тэнд монголд хоёр газар яаж зовж байгааг би мэдээгүй явсандаа харамсаж байна. Чи бид хоёроос болоод яаж зүдэрч байна.Манай буурай эмээ намайг загнасан .Би монголруу утсаар ярьж чадахаа байсан.Буурай эмээ минь шууд л утсаар “Чи тэр хүүхэд олж ир чи .Чи л ааш аягтайгаасаа болж Цолмонг хаяа биз.Тэр чинь хотын хүүхэд ч гэсэн хөдөөний амьдрал мэддэг сайн хүүхэд байсан юм гэж загнадаг “болсон.Би сар бүр олсон хэдэн цаасаа монголруу шилжүүлж хоёр охиныхоо нэр дээр хэдэн цаас хадгаламж нээлгэсэн.Ер нь удахгүй монголруугаа буцнаа.Буурай эмээ минь. Намайг чи намайг амьд дээр ирж бараагаа харуулахгүй юм уу гээд байх боллоо.Чи буурай эмээг минь сайн мэднэ дээ.Ер нь их түс тас хийсэн зарчимч хүн шүү.Одоо удахгүй жилийн дараа зуун насных нь ойг сум орны хэмжээнд зохион байгуулна гэж санал тавиад байгаа юм билээ.Ер нь ийш тийшээ тарсан ач гуч жич нараа бүгдийг нь дуудаж нэг бөөгнүүлье гэж эмээ хэлсэн байна лээ.Хөөрхий хөгшин хүний хүслийг нэг гүйцээхгүй бол болохгүй нь гэлээ.Ганбат ч өөрийгөө яах гэж ингэж тайлан тавиад Цолмонг үг хэлүүлэх завдал олгохгүй байгаагаа  өөрөө ч  сайн мэдэхгүй байв.Цолмон ч хүлцэнгүй нь аргагүй сонсож суулаа.Хэн хэнээсээ ичиж зовох мэт биеэ барьжээ.Ганбат тээвэр зуучийн нэг компанид таван жил гаран ажиллаж байгаа гэнэ.Компаниас ч сайн ажилтан гэж урамшуулж сая хэдхэн хоногийн өмнө шинэ загварын Форд машинаар шагнуулсан байна.Ер нь түүний ярианаас харахад тэрээр монголдоо очиж хэдэн жил амьдраад хоёр хүүхдээ их сургууль орох үеэр нь Америк буцаж ирэх амьдрах сонирхолтой гэж харагдаж байлаа.Гэхдээ хэн хэний сэтгэлд гэрэл гэгээ гийж байгаа нь андашгүй байлаа.Амьдрал энэ хоёрыг нэг сорьж үзэж.Алдаа ухамсараа ойлгосон энэ хоёрыг одоо үхлээс өөр юу ч салгахгүй гэж хоёул бодсон нь лавтай.
Ер нь Ганхүүгийн хэдэн банди нар дотроос Хажид буурай Ганбатад арай илүү хандана.Хар багын л Хажид буурайгийн зарааланд чавхны чулуу шиг дэгдэж өссөн Ганбатыг Хажид буурай хөөрөгний толгой шиг түнжгэр толгойг нь илэн үнэрлэж
-Миний ач гуч нараас намайг насны бөгсөнд толгойг минь түших энэ л байгаа юм.Хэрсүү ухаантай гэж магтдагсан.Харин Ганхүү
-Эмээ одоо ямар сонин хүн бэ.Дөрвийн дөрвөн банди нараас нэгийг нь л онцлоод байх юм.Наад хог чинь ч юу руу орж мэдэх сэргэлэн хог байгаа юм.Та зүгээр хүүхэд онгироогоод хаячих юм гэдэг байлаа.Харин Ганбатын ах Идэрбат бол чимээгүй намуухан дотогшоо хүүхэд байлаа.Үргэлжийн Олзодмаагийн хормойноос чиргүүлдэж явдаг байв.Идэрбатыг Довчингийн сүнс гэж Хажид буурай ярих дуртай.
-Хөөрхий муу өвгөн минь өчнөөн жилийн дараа ирчихсэн юм гэж хошуугаа дэвсэхэд Ганбат барьцаад уначихдаг байлаа.Олон эрэгтэй хүүхэдтэй айл юм хойно Ганхүүгийн хүүхдүүдийн гутал хувцас тэсэхгүй.Төлөвлөгөөт нийгмийн эдийн засгаас зах зээлийн нийгэм шилжиж улс орон даяар картын бараанд орж хэцүүхэн үе тулгарсан үед Ганхүүгийн хүүхдүүд бүгд бага балчир байлаа.Нэг сайхан нь хувьчлал нэрээр мал хувьд ирж Ганхүүгийнх ам бүлийнхээ тоогоор Хажид буурай Олзодмаа  гээд эднийхний нийлсэн нэлээд хэдэн мал нэгдлээс авлаа.
“Төрийн минь хишиг .Буян хишиг нь ивээг” гэж Хажид буурай хэрдээ л залбиран хүлээж авсансан.Нэгдэлд үхэр хариулж байсан.Ганхүү хувьчлалаар овоо хэдэн үхэртэй болов.Угаасаа ч үхэр хариулж байсан болоод ч тэр үү үхэр хариулах дуртай байлаа.Хувьчлал нэрээр авсан олон сайхан хашаа худаг буулгагдаж хашаа байшин болон зарим нь түлээнд хэрэглэгдэж байгаад хараалд суусангүй .Хажид буурай Ганхүү хоёр хоёр ч газар хашаа худалдан авч өөрийн нэртэй хоёр ч сайхан өвөлжөөтэй болоод авав.Энэ бол мэдээж Хажид буурайгийн санаа байв.Их хувьчлал тарсаны дараахан нэг орой Ганхүүгийн орж ирээд
-За хүүхэд минь төр засгийн буянаар хэдэн сайхан малтай боллоо.Одоо энэ малаа өсгөж үржүүлж амьдрах нь та нарын ажил хөдөлмөрөөс шалтгаална.Хүүхдүүд  ч өсөж том болно мал хуй ч чинь ч гэсэн өснө.Ганхүү миний хүү энэ нэгдлийн олон сайхан хашаа худаг зарагдаад буулгагдах сураг байна.Миний хүү одоо хэдүүлээ доор хаяж хоёр сайхан өвөлжөөтэй болж авах хэрэгтэй.Хажид буурайг Гарсаны дараа эхнэртэйгээ нэлээд сайн ярилцсан Ганхүү
-Эмээгийн хэлдэг зөв шүү хэмээн зарагдах өвөлжөө тухай ганц нэг хүнээс асуугаад хоёр ч өвөлжөө худалдаж авлаа.Нэгийг нь хашаатай нөгөөг нь хашаагүй худалдаж авсан байна.Тэр намраа эрвийх дэрвийхээрээ хөдөлж байж хашаагүй өвөлжөөндөө хашаа барьж авлаа.Ойрхон энэ хоёр энэ өвөлжөө бол ойр тойрондоо хамгийн сайн өвөлжөөнд тооцогдож байна.Өдгөө ч гэсэн энэ хоёр өвөлжөөндөө өвөлжиж буй .Харин том хүү Идэрбат нь тусдаа гарсан учир нэг өвөлжөөгөө хүүдээ өгсөн билээ.Зүмбэр  хайрхан гэж нутгийнхан шүтдэг хайрханы чанх энгэрт байх энэ хоёр өвөлжөөнд нэг үе Дархан Будынх өвөлжиж байсан гэж ярьдаг ч энэ тухай харин Хажид төдийлөн сайн мэдэхгүй .Баруун зүүн Дархан гэж нэр нь Дархан Будын нэрнээс үүсэлтэй ярих нэгэн байвч үүнийг нь төдийлөн сайн мэдэхгүй.
Ганбатыг ирэх сургийг дуулсан хүмүүсээс хөгшин хөвөө хоёр болох Хажид буурай Дэнсмаа хоёр л их баярлав.Бие биендээ ярьж хэрдээ л хүлээв.Урьд дөрөлжийн машин замаар гарч ирэх машин болгоныг мөн болов уу гэж харна.Олзодмаа Ганбатыгаа ирэхээр өгнө  хэмээн олгойтой шар тос хагалах гэж оруулж ирсэнээ буцаагаад гаргачихав.Хажид буурай ойр тойрныхондоо
-Би хэлээгүй юу.... Цолмон сайн хүүхэд байна лээ гэж.Хэдий хотын хүүхэд ч гэсэн тэр хүүхдийг би мэдээд байсан юм.Залуу улс  яахав нэг холдоод буцаад нийлнэ биз.Тэгэхдээ манай нөгөө хогд учир их байсан шиг байгаа юм.Тэр хог хүүхэд байхын  муу хоёр дүү муу ганц ахыгаа шоглочихдог  адтай хог байсан юм гээд байнга ярьж суух болов.Гадна дотноос ганц хүн бууж мордохоор Америкаас хүү ирэх гэж байгаа.Яагаав манай нөгөө Ганбат гэж ирээд л ярьж өгнө.Дэнсмаа саяхан дүүтэйгээ ярьсан мөн аав ээж хоёр нь ирэх гэж байгаа сураг дуулаад бөөн баяр .Энэ хот айлын хоёр хүн болох буурай эмээ Хажид Дэнсмаа хоёрыг баяртай байгаад бүгд  таатай байлаа.
Харин энэ үед Ганбат Цолмон хоёр нутаг явах бэлтгэлээ хийж хоёр охиндоо болон аав ээждээ гарын бэлэг цуглуулахаар гадуур явж байлаа.Ганбат ажлаасаа гаран Цолмон дээр ирэв.Хэн хэнийгээ уучилсан тул эвлэрчээ.Анх учирсан оюутан цаг шигээ бие биенээсээ  холдож чадахаа байжээ.Таван жил хайрлаагүй хайраа энэхэн мөчид л биендээ зориулах нь аргагүй.Хоёр талынхаа ах дүү нартайгаа энэ баярт мэдээгээ хэдийн хуваалцжээ.Цолмонгийн  таван жил бодсон хүсэл нь ханьдаа гал голомтыг нь залгах нуган үр төрүүлж өгөх хүсэлтэй явдагаа мартаагүй байлаа.Хэдий гуч хол гарч дөч дөхөж яваа ч тэр нь боломжгүй биш аж.
Бүрхэг тэнгэрийн  үүлсийн доор намрын дунд сарын бага үд ирж.Алсын уулсын оройд будан татаж шамарганы түрүүч ганц нэгхэн хялмаан хаялаж эхлэсэн өглөө.
-Зуухынхаа амыг хаачихгүй юу миний охин оо. Танай аав ээж хоёр ирж уулзуулж яс амраахад яана. Хаана яаж яваа юм бол ч  гэж үглэсээр Хажид буурай зуухны өмнөөс босохдоо эрэгнэгийн эрмэгээс барин өндийгөөд  салхинд нааш цааш савлан чахар чахар хэмээн дуугарах хаалгаа хаахад авдрын өмнө тараг идэж суусан Дэнсмаа .
-Аав ээж хоёр  түргэн ирээсэй гэж санан мөрөөдсөн аястай хэлэв.
 Хажид буурай Дэнсмаагийн  үгийг тосож аваад
-
Харин хэлээд яахав ирнэ ирнэ гэж цуураад хэдэн сар болчихов` гэж хэлэх нь их л хүлээсэн илт. Хажид буурай  нөгөө янзаараа үглэсээр галынхаа аман дээрээс босохдоо нөгөө муу монгол модон таягаа эрж Олзодмаа Дэнсмаа хоёроос
-Миний муу таяг хаачихав хэмээхэд эрэгнэгийн хажууруу унасан таягийг нь Дэнсмаа  авч өгөв. Маргааш ирэх байх гэсэн бодол Дэнсмаа Хажид буурай хоёрт байнга бодогдож хүлээнэ.Маргааш дуусдаггүй тулдаа л  цөхрөлтгүй хүлээнэ.Өглөө босоод л Хажид буурай үглэнэ.Ямар сайндаа Дэнсмаа
-Буурай эмээ ямар “Чихэнд чийртэй ямар их  үглэдэг юм бэ гээд хэлчихсэн чинь  Хажид буурай гучдаа гомдсон аятай эрэгнэгээ түчигнүүлэн хэсэг онгичиж байгаад амандаа үглэн гараад явчихав.Харин Олзодмаа Дэнсмааг загнаж
-Яахнав чи хөөрхий хөгшин хүнийг аашлаад ах зах хүний өөдөөс ахиж ингэж болохгүй шүү гэв. Гаднаас орж ирсэн Хажид буурай  будаг нь халцарсан хуучин муу авдар дээр байх зурмал бурханыхаа өмнө барьсан зулаа өргөлөө. Олзодмаа баруун талын жижигхэн авдарнаас эмгэний хүрэн чичсүү өнгөтэй үзүүрсгэн дээлийг нь гаргаад
-Ээжээ таны хүрэн дээлийг нь гаргачихлаа.Гадаа үсий нь эргүүлээд салхинд жаахан үсийг нь сэргээх үү гээд  дээлийг нь эвхэн гарахад нь Хажид буурай
-Ээж нь уг нь чамд л өгнө гэж бодсон юм .Ээж нь наад дээлийг чинь хаана өмсөх вэ дээ гэв. Олзодмаа  дээлийг нь хэцэн дээр тээчихээд гэрлүүгээ орох замдаа  л  урд дөрөлжийн машин замруу харц чилээгээд  мөн л Ганбатыг ирж байна уу хэмээн харчихаад оров.Зуухныхаа аман дээр үүрэглэн сууж байгаа Хажид буурайг хараад намхан намхан нааран дээрхи зүйлсийг холдуулж
-Ээжээ та орон дээрээ жаахан хэвтээдэхгүй юу  гэхэд нь эмгэн босон нааран дээр очиж хэвтэхэд нь Олзодмаа дээлээр нь хучиж өгөв.Ганбатыг ирэх сургаар сүүлийн хэдэн шөнө дохолзоод нойр муутай байгааг нь Олзодмаа сайн мэднэ.Ганбатынх ирнэ ирнэ гэсээр нэг мэдэхэд л өвлийн сартай золгожээ.
Зүмбэр хайрханыхаа өвөр дахь ихэр хоёр Дархан нэртэй өвөлжөөндөө буусан энэ хот айлынхан өвлийг өнтэй даваад хаврын сартай золгох гэж цагаан сарын идээ ундаа бэлдээд завгүй үе байлаа.Ганбат Цолмон хоёр ирэх сураг гараад сар гаран болов.Сүүлдээ  Хажид буурай Дэнсмаа хоёр бараг цөхрөөд байлаа.Битүүний урд өдрийн орой адуунд явсан Идэрбат үдшээр цан хүүрэг болсон морьтой уяан дээрээ ирж буугаад гэрлүүгээ орсонгүй .Шууд л Хажид буурай эмээгийн гэрлүү яваад орчихлоо.Аргал оруулж явсан Олзодмаа ч гэнэт зөн совин татаад шалавхан шиг жижиг аргалаа аргал дүүргэж аваад хойноос нь орлоо.

24-р хэсэг
Хаваржааны өтөгнөөс гарч сэрүүн дэнж дээр буусан Ганхүүгийн хот айлынхан зуны эхэн сарын шинийн гурванд малаа хөнгөлөөд зусландаа буухаар бэлдээд байлаа.Шинэ ногооны шимтэй тансаг үнэр өргөн дэнжийн өвч бүрхжээ.Хажид буурайн 100 насны ойг наадмын дараахан хийнэ гэсэн шийдтэй байгаагаа сумын засаг дарга Доржбат багийн дарга Дармаа нар ирж дуулгаад явсан ч харин Хажид буурай зөвшөөрөлгүй явуулав.Тэрээр “би төрд ямар гавъяа байгуулсан гэж насын ойгоо тэмдэглүүлэх юм.Хөгшин намайг хүртэл сонгуулийн ажилдаа ашиглах” гэлээ гэж уурлахад хоёр дарга Ганхүүг жаахан ээрч тойрч байгаад явлаа.Нэг сайхан нар налайсан намрын бага үдээр өндөр дэнжийн намаржаандаа гурван гэрээрээ хаваржиж буй Ганхүүгийн хот айлыг зорин тал дундуур зурайсан  замаар цагаан тоос босгон жижигхэн хар машин давхиж явлаа.Нүдний жирэлзэх байгаль хангайн тансагийг харан их сэтгэл хөдөлсөн шинжтэй жолооны ард суун явах дөч эргэм насны жижигхэн хууз сахалтай нүдний шилтэй эр бол мөнөөх Ганбат болой.Хажуу талын суудал дээр суух мөн Ганбатын үеийн бие давхар бүсгүй бол түүний гэргий Цолмон юм.Тэр хоёр их найрсагаар хоорондоо ярилцана.Бие давхар болсон Цолмон мөн Ганбат хоёул шинэ төрөх хүнээ гал голомт манах хүү байгаасай гэж битүүхэндээ бие биендээ хэлээгүй ч горьдоно.
-Ээжээ ааваа би энэ газрын нэрийг би мэднэ ш дээ.Тэр том уулыг Зүмбэр хайрхан энэ жаахан толгойг Хөлийн толгой гэдэг юм хэмээн машины цонхоор харан чанга цовоо дуугарах  арав шүргэж яваа болов уу гэмээр насны жаахан охин бол Дэнсмаагийн дүү Сэрсмаа аж.Энэ гурвын хэн хэний нь сэтгэл нь хөдөлж.Машины барааг хонь эргүүлж явахдаа дурандаж суусан Ганхүү хүүгээ ирж явааг зөнгөөрөө мэдэрч хониныхоо толгойг эргүүлчихээд гэрлүүгээ дэргүүллээ.Ганхүүг очихоос өмнө Ганхүүгийн үүдэн дээр нь машин зогсож гурван хүн бууж харагдлаа.Машины барааг харсан Дэнсмаа Хажид буурайгийнд гүйж орж ирсэнээ
-Манайхруу машин ирж байна гэж дуулгавал Хажид буурай Олзодмаа хоёрын хэн хэн нь нөгөө Ганбат ирж яваа юм биш биз гэсэн бодол буулаа.Машин ч ирээд Ганхүүгийн үүдэн дээр зогслоо.Саарал даавуун цамцтай нүдний шилтэй аавыгаа бууж ирэхийг таньсан Дэнсмаа
-Ааваа хэмээн наанаас нь гүйлээ.Харин машинаас буусан Цолмон охиноо хараад нүдэнд нулмис цийлэгнэн машины урдуур тойрон догдлон гарч ирлээ.Охиноо тэврэн үнссэн Ганбат охиныхоо чихэнд
 --Аавыгаа уучлаарай уучлаарай хэмээн шивнэж байв.Цолмон мөн охиноо тэвэрч
-Миний охин сайн сууж байв уу хэмээн нүд дүүрэн нулмистай үнсэхэд Дэнсмаа
-Ээжээ ааваа би та хоерыг мөн Сэрсмаагаа шөнө болгон зүүдэлдэг байсан хэмээн доголон нулмистай өгүүлэв.Хажид буурай хам хум дээлээ өмсөөд яаран сандран муу таягаа тулан Ганхүүгийнхрүү майжигнан алхав.
-Ээжээ та яах гэсэн юм бэ.Цаад Ганбат чинь өөрөө орж ирж золгоно ш дээ гэж Олзодмааг хэлэхэд  тэр тоосонгүй  алхлан одов.Ганхүүгийнх бөөн баяр хөөр болоод байхад нь Хажид буурай ороод ирэв.Ганбат хулагнан эмээгээсээ эмээсэн нь илт.Утсаар ярихдаа ч хүртэл эмээгээсээ айдаг тэрээр буурай эмээдээ золгохоор тонгойн очвол буурай эмээ нь өмөлзөн
-Миний хүүхдүүд сайн явж ирэв үү хэмээн үнслээ.Тэрээр Цолмонг үнсээд
-Миний муу охин чинь бие давхар юм уу??? Ээ гялай хэмээн хүүхэд шиг баярлаад Сэрсмаагийн духан дээр нь үнэрлээд
-Миний муу годгор охин чинь дүүтэй болох нь ...хөөрхий дөө энэ хоёр хог их зовоосон доо гэв.Цай цүү уугаад нэлээд тайвширсан хойно нь Олзодмаа орж ирлээ.Ганбат
-Эмээ гэрт ээ байж байхгүй бид нар орж золгох байсан юм гэвэл Хажид буурай жуумалзан
-Би ч гэсэн өөрөө гүйж ирээд золгочихлоо.Даанч гэртээ суугаад  байж чадахгүй юм гэлээ.Бүгд инээд хөөр болж энэ орой Ганхүүгийн хот айлынхан шиг баяр баясгалантай хот айл алга байлаа.Цолмонд дөхөж суун буурай эмээ Хажид
-Миний охин хэдэн сартай юм бэ ????Харахад их л ядруу байх шиг байх юм хэмээхэд Цолмон инээвхийлж
-Зургаан сар гарч байгаа юм гэхэд Хажид буурай
-Хүү л байгаасай хэмээн хэлчихээд хүүхдүүдээсээ зовох мэт “хөгшин хог чинь амаа мэдэхгүй бураад” гэж өөрийгээ загнаад Өлзийгийн аяганд нь хийж өгсөн цайн шар том орхин шуналтай нь аргагүй шор шор хийн оочлон уув.
Гэрээс гарч ирэн Ганбат орчин тойрныг харан сэтгэлээ уужиртал сайхан суниагаад
Морины шон дээр очин уяан дээрхи адуунуудыг харан зогсоход нь Идэрбат ах нь адуугаа эргүүлэхээр шон дээрээ ирлээ.Тэрээр морио уяанаас тайлан мордох гэтэл Ганбат
-Ахаа би адууг чинь эргүүлэх үү гэв.Идэрбат дүүрүүгээ чи чадах уу  гэсэн аятай харахад Ганбат
-Би хэдэн жил морь унаж үзсэнгүй гэхэд нь Идэрбат морио Ганбатад өгч өөрөө Ганхүүгийн морин дээр мордон наран доогуур хөдөө тийш тоос босгон бэлчих адууны хойноос мордов.Ахтайгаа зэрэгцэн дэргүүлэх Ганбат хөдөө нутгийн сайхныг хүүхэд байхдаа хонь маланд энэ замаар давхиж явсанаа санан сэтгэлээ уужиртал дуулмаар ч юм шиг орилмоор ч юм шиг санагдаж байлаа.Адуугаа эргүүлчихээд буцах замдаа ах Идэрбат гэнэт
-Ганбатаа гэхэд нь
-Яасан ахаа хэмээн морио шавдуулан хажуугаар нь ороод ирэхэд нь Идэрбат
-Миний дүү одоо ухаараа биз  гэв.Чухам юуг хэлээд байгааг ухаараагүй Ганбат дуугүй л байв.Идэрбат
-Чи буурай эмээг мөн эмээг ээжийг аавыг үр хүүхдээ яаж зовоосноо мэдэж байна уу хэмээн ширүүхэн дуугарлаа.Ганбат дуугарсангүй.Идэрбат
-Чамайг ирэхгүй ахиад ганц сар болсон бол чиний хоёр охин чинь галзуурч чамайг хүлээсээр энэ хөгшид унах байлаа.Чи ямар ухаанаа алдчихаад хүний нутагт эрэл сурал болгоод яваа юм чи хэмээн барьж явсан ташуураараа нуруун дундуур нь хоёр ч удаа ороолгож хаячихаад л мориндоо ташуур өгч хар хурдаараа давхиж одлоо.Ганбат өвдсөндөө бус ичсэндээ мориныхоо амыг татан хээр буулаа.Хүүхэд байхдаа  ч хүртэл дүү нартаа гар хүрч үзээгүй Идэрбатын тэвчээр алдарсан гэдгийг тэр ойлгож байлаа. Сэтгэл нь бачимдан бухимдаж нулмис нь дүүрээд ирэв.Тэрээр гэнэт цурхиран уйллаа.Сэтгэл доторхи гомдол цөхрөлөө сарнитал бүүр хүүхэд шиг цурхиран уйлж байж тайвширлаа.Өнгөрсөн бүхий л амьдралаа эргэн харж санахдаа Идэрбат ахынх нь ташуурддаг нь харин ч багадсан мэт санагдахад нь мордон гэрлүүгээ гэлдрүүллээ.Ганбатыг ирэхэд дүү Хишигбатынх  нь төвөөс ирсэн байлаа.Дүүтэйгээ золгож хүүхдүүдийг өхөөрдөн суусан ч гэсэн нэг айдастай санагдаад байв.Тэрээр энэ олон хүн миний төлөө манай гэр бүлийн төлөө гэж байхад би таван жил ганц удаа ч сайн байна уу гэж ярьсан бил үү гэж бодож байв.Орой үдэш болтол шуугилдаад унтах болохоор Өлзий ор дэрээ засаж байтал буурай эмээ Хажид
-Ганбатынх манайд орж унт гэв.Эмээгийн үгнээс хэн зөрөхөв.Эмээгээ даган гэрт нь орлоо.Олзодмаа бараанаасаа хөнжил гудсаа авч газраар ор дэр заслаа.
Унтахын өмнө Хажид буурай Ганбатад хандаж
За хүү минь .Одоо болсон .Эмээ нь ахиж чамайг ингэж аяглахыг үзэх нас байхгүй шүү.Хөгшин хонины насгүй эмээдээ ахиж гэр бүлээ зовоосон мэдээ дуулгаарай хэмээгээд
-Чи Олзодмаа бид хоёрыг  залуу хүн шиг л санах юм.Бид хоёр чинь гэмтэй үг сонсоод цочсондоо уначихмаар гэрээ тойрохоор эцдэг болсон хөгшин улс шүү дээ.Биднийгээ ахиж л бүү зовоож үзээрэй хэмээн үнэнхүү сэтгэлээсээ хэллээ.Мөн тэрээр
-Учрал баярыг чинь хүртэл бурхан ивээж та хоёрт үр заяаж энэ үрээ эсэн мэнд тосож авах нь та нарын нэн түрүүний үүрэг шүү хэмээлээ.







25-р хэсэг
Эхний туулайдас шөнөдөө ороод хоносон байв.Өглөөний наранд гялтагнах гэр дээрхи туулайдасыг  хайлан урсахаас нь өмнө Олзодмаа өглөө эрт  малтуураар хусан унагаачихаад гэртээ орж галаа асаалаа.Аргалын хөх утаа багтаж ядан Хажид буурайн гэрийн тооноор олгойдож эхлэв.Гал асаж гэр дулаацсан хойно л Хажид буурай босон гэрээсээ гарч бие засахаао гарахдаа алсад дүнхийх Зүмбэр хайрханыгаа зүг залбиран
-Ээ хайрхан минь аварч өршөө хэмээн шивнэв.Ер нь хайрхан хаанаас харагдана .Харагдсан газраас нь Хажид буурай залбирч байдаг билээ.
Ганбатынх ирж хэд хоног шуугиж байгаад буцав.Хөл хүнд болсон Цолмонгийн биеийн байдал ядруухан байсан тул нэг их удсангүй  буцжээ.Хажид буурай Олзодмаа хоёр л бөөн баяр хүний амьдралд шинэ хүн ирэхээс илүү баяр гэж юу байхав хэмээн баярлацгаав.Ганбатыг нэг аашилж нэг аргадаж ааш аягаа харуулсан Хажид буурай явахын өмнөх орой Ганбат Цолмон хоёрт хандаж нэлээд жинтэйхэн хэдэн үг хэлээд авлаа.
-За та хоёр одоо айл гэр болоод арав хорин жил болчихлоо.Ухаан суух нас чинь хэдийн болчихсон баймаар юм. Ахиж та хоёр үр хүүдээ аав ээжийгээ зовоосон үйлдэл бүү хийгээрэй.Намайг амьдад л та хоёр ахиж хэзээ ч ийм юм хийж болохгүй .Гадаад ч явуулахгүй шүү .Ганбатаа чи намайг амьд байгаа цагт чи хань ижлээ зовоогоод үзээрэй чи.Чи буурай эмээгээ зөнөсөн гэж бодохгүй бол миний үгийн сайн бодоорой гэхэд нь Ганбат
-Яалаа буурай эмээ та чинь таван жил болоод ирэхэд яг л хэвээрээ байна шүү дээ.Ахиж эмээгээ зовоохгүй хэмээн ам өчгөө өглөө.Эмгэн энэ үгийг хүлээж байсан мэт за яамай даа гэж бодож суув.
Цагийн урсгал  хором  ч  үл саатна.Үүлэн тэнгэрийн тэнгэрийн чөлөөгөөр шаргалтаж , хаалгаар цухуйж буй хүүхэд аятай уулын орой дээгүүр өндийсөн  наран доорхи тал аниргүй нам гүм.
Өглөөний сэрүүн дээр гээд аргалд явсан Олзодмаа нар өндийж байхад аргалаа түүн ирэхэд Хажид буурай хэзээний босчихсон .Дэлхий хангайдаа цайныхаа дээжийг өргөчихөөд орж яваа харагдлаа.Олзодмаа аргалаа овоолсон аргал дээрээ асгачихаад араг савраа үүрэн гэрийнхээ хаяанд тавьчихаад ороход Хажид буурай орж ирсэн Олзодмааг харчихаад эрэгнэг дээрээс шанагаа авах зуураа
-Ээж нь өнөө өглөө бүр нам  унтчихаж .Чамайг аргалд явсаныг ч мэдсэнгүй.Чи харин аргалд явсан нь болж энэ тэнгэр хангай бага үдээр борооших нь урдаасаа бүлээн салхиар уриад  байх чинь... гэснээ ...Ээж нь цайгаа чаначихаад шанагаа олдоггүй ээ.Хичнээн хайв.Ёстой нөгөө азаргаа уначихаад л азаргаа эрэв гэгч шиг л юм боллоо.Гэтэл харин бүснээсээ зүүчихсэнээ харахгүй л тэр байхгүй юу.Сая л нэг харж чамайг харахад дээжээ өргөж байгаа нь тэр.Ер нь ээжид нь өндөр нас  хэрэг алгаа.Хэдэн хүүхдээ амьд байгаа дээр нь түрүүлж буцахгүй бол болохгүй нь...ямар үр хүүхдийнхээ хойно оролтой нь биш.Муу том хүү минь байсан бол ная гарч байгаа  насны сайхан өвгөн байх байсан даа.Одоо энэ манай голын Жүгдэртэй нас чацуу хэдхэн хоногийн зөрүүтэй төрсөн юм шүү дээ.
Хар залуугаар нь бурхан булаачихсан даа хөөрхийг дөө.Гэхдээ миний хүүд сайн хань сайн үр хүүхэд заяасан даа.Олзодмаа минь ээж нь чамайг хүүгээ хайрласан эхийн сэтгэлээс илүү хайрладаг шүү дээ.Миний муу бэр хөөрхий.Хайрлаж дурлаж жаргаж явах насандаа бэлэвсэрч үлдчихээд манай босгоор орж ирэхэд чинь ээж нь чамайг энэ хүний хүүхэд надтай яаж дасав гэж бодож байлаа.Гэтэл юун төрсөнөөс ч илүү дотно болчихож.Миний хэдэн хүүхдүүд эрт эцгээсээ өнчирсөн хайр дутуу амссандаа ч тэр юм уу Нэг л ухаан муутай юм шиг санагдах юм даа.Ядаж миний гурван охин хүн болсоор миний өтгөн шингэнийг ганц нь ч асгаж өгсөн билүү .Бүгд л одоо эмээ өвөө болчихсон ач гучаа үзчихсэн хөгшин улсууд шүү дээ.Жаахан ухаан суудаггүй юм байх даа.Манай Ганхүүд хүрэх амьдралын ухаантай хүн алга даа.Хар багаасаа дэргэд минь өссөн ч болоод тэр үү .Ээжид нь арай л дотно санагдаад байх юм .Миний гурван хүүгээс ч илүү шүү.Олзодмаа миний охин Лодонгийн үгэнд битгий муу юм бодоорой.Тэр хог хот газар биеэ аргалж байгаад ганц ирэхдээ юу гэнээ...тэр .Тэгэхгүй ээ намайг амьд байхад өвгөний минь аавын минь үлдээсэн хуучны эдлэл эдэлж хэрэглэж байсан бүх зүйлс бол Ганхүүгийнх би Ганхүүдээ л өгнө .Өвгөдийнхөө сүнсийг амирлуулж нутаг орноо шүтэж яваа хүнд өгөхөөс яахав дээ.Ээж нь одоо Ганбаттайгаа л уулзчихсан юм чинь хөгшин миний хүсэл биеллээ дээ.Хөөрхий улаан нялзрайгаасаа л миний муу хальсыг зулгааж өссөн дөө.Би Идэрбатынхаа дөрвөн хүүг муу хэлэхгүй ээ.Манай хотын хэдэн ач гуч нараас толгой илүү улс да.Тэр дундаа нутаг орондоо байгаа.Идэрбат Хишигбат хоёрыгоо би магтахаас өөр яахав дээ.Уг нь энэ хэдээс өвгөний минь сүнсийг амирлуулах бөх болох хүн төрлөө гэж бодож байсан ч барилдах хүн гарсангүй .Харин энэ Идэрбатын том хүү Насанбатыгаа л нэг бөх болчих болов уу гэж бодох юм.Овоо хорхойтой юм шиг харагдах юм.Аавын минь дарханы багаж хэрэгслийн тоосыг нь үргээж гарын ур дүтэй юм хийчихмээр хүүхэд төрөхгүй л байх шиг.Хишигбатынхаа бага хүүг магадгүй гэж буурай нь хараад байгаа юм.Гарын ур дүйтэй зураг сайн зурдаг гэж сонссон хэмээчихээд босон мөн эрэгнэгийн өмнө очин тогоо шанагаа түчигнүүлэхэд Олзодмаа
-Ээжээ та сууж бай л даа би наад сүүгий чинь хөөрүүлчихээд аргалд явлаа.Хаашдаа өнөөдөр энэ тэнгэр хангай ааруул гаргахгүй нь гэхэд юу билээ гэсэн шиг Олзодмааруу харчихаад наарынхаа хөлд ирж суулаа.Түүний царай нь хөгшин хүн өтлөнө гэдэг чинь хэрэггүй юм байна.Тогоогоо даахаа байж гэх харууслын бодол тодхон харагдаж байв. Олзодмаа халуун савтай цайнаас бор тагшинд хийж өгчихөөд эрэгнэг дээрээс  хорийн тогоо аван зуухан дээр тавж зууханд аргал зээглээд хувинтай сүүг тогоондоо хийн тогооны халиваа тавилаа .Хуурай аргалын галд дороо л сүү хөөрөөд ирэв.Тогооныхоо халивыг авч эрэгнэг дээрээс хөнгөн цагаан шанага аван сүүгээ самраад хоймрын жижигхэн авдар дээр байх шоголтой ном судрын өмнө байх жижигхэн аягыг авчирч дүүргэн буцааж аваачиж тавьж байх зуур Хажид буурай  орон дээрээ маани уншин сууж байснаа хажуу тийшээ хэвтчихсэн байв.
Олзодмаа сүүгээ хөөрүүлчихээд гарч ирэхэд алсын ууланд аль хэрийн цагаан хөшиг татаж бороо ороод эхэлсэн нь мэдээж байлаа.Тэрээр гэрийнхээ өрхийг урагшаа хошуулдчихаад араг савраа аван шалавхан шиг алхлан одов.Өдгөө ная нэлээд гарсан гэхэд хэн ч харсан Олзодмааг хөнгөн шингэнийг гайхна.Угийн ажил төрөлдөө түүртээд байдаггүй тэрээр насаараа хадам ээж болох Хажид буурайн гэрт нь орж эм болон гадаа гарч эр болон таван малын наагуур цаагуур явсаар огт ажрахаа байж.Оёдол үйлэндээ залуу халуун насандаа уран гэгдэж нутаг ус голынхныгоо хүүхэд хөгшид гэлтгүй олон хүнд дээл хувцас хийж өгөн буян болсон доо.Хэдий нас явсан ч гэсэн өөрийнхаа болон Хажид буурайгийн хуучин муу гутал хувцсыг уллаж оёод өмсдөг нь хэвээрээ.Хорвоод төрүүлсэн хоёр үрийн нэг болох Ганхүүгийнхээ хаяанд явах тэрээр хэзээ ч хэнд хатуу үг хэлж үзээгүй зөөлөн хүн.Ганц охин Сүнжин нь хотод ажил хийж амьдардаг бөгөөд хотын бэр болсон тэрээр жилдээ ганц нэг ирнэ.Хэдэн зээгээ Олзодмаа сайн мэдэхгүй хааяахан ээжтэйгээ аавтайгаа ирэх зээ зээнцэр нар нь нэг эмээ гээд эрхлээд байхгүй.Харин ганц хүүгийнхээ хүүхдүүд болох дөрвөн залуугийн хүүхдүүд болох жич нартаа хязгааргүй хайртай.Жич нар нь ч эмээдээ хайртай.Ганхүүгийн том хүү Идэрбат бол нэн ялангуяа эмээгийн хүү билээ.Хаа явсан газраа эмээгээ гэж явдаг түүнийг өөрийн хань  Довчингийн сүнс гэж Хажид буурай хэлдэг ч тэр харин Олзодмаатай их төстэй дотогшоо өр зөөлөн ухаалаг нэгэн билээ.Тэнгэрийн ааш аягыг сайн мэдэх хариугүй цагаан бороо цохихоос өмнө гэртээ орж ирлээ.Хажид буурай унтаж л байлаа.
Харин Дэнсмаа Идэрбатынхаас орж ирээгүй л байлаа.Тэр Идэрбатын хүүхдүүдтэй тоглоод заримдаа бүүр тэндээ хононо.Нэг үеийг бодоход тэр овоо нэмэртэй болж 13 хүрч байгаа тэрээр хоёр эмээгээ хүргэхгүй гурилаа зуурчихна.Тугал бярууг нь татаад өгчихнө.Харин нэг гэм Идэрбатын гурван банди Хишигбатын хоёр банди гээд баахан банди нартай тоглодог болохоор их эрмэг.Ямар сайндаа хэзээ унаж сурсан нь бүү мэд морь унаад сурчихсан байв.Одоо түүний ганц хүсэл нь морь унах л байв.Тэрээр хөдөөний амьдралд хэдийн дассан .Ямар сайндаа сая ээж аав дүү гуравтайгаа явахгүй гээд үлдэж байхав.Хажид буурай Дэсмааг
-Миний сүнс намайг амьд дээр ирчихсэн байх гэдэг байв.Дэснсмаагийн байр байдал зан ааш нь яг л Хажид буурайгийн бага залуу үеийг санагдуулдаг аж.
Ширүүн бороо сархийтэл асгарч эхлэв.Тас няс хийн аяга цахилж байхад хаалга тас хийн онгойж Дэнсмаа ороод ирэв.Тэрээр шалба норчихсон гүйж орж ирээд л “ий ти ти ти “хэмээн чичрээд галын хажууд ирж зогсоход нь Олзодмаа  
-Миний охин Идэрбатын ахындаа байж байхгүй яагаав... Ахиж ийм цахилгаан цахиж байхад явж болдоггүй юм шүү гэхэд нүүрлүүгээ урсах борооны усыг алчуур аван арчих зуураа Дэнсмаа
-Би та хоёрт санаа зовоод гэж хэлэхэд нь тэнгэрийн дуунд сэрчихсэн Хажид буурай нааран дээрээ мааниа уншин сууна тас няс хийх тэнгэрийн” ээ Дарь эх минь” хэмээн алга хавсран залбирна.
Ер нь ганц Олзодмаа л олон жил хамт амьдарсаны хувьд сүүлийн ихэд л хоногт Хажид буурай үглэх захих юм нь ихдээд юм л бол унтаж байдаг болсонд нь тэрээр бие нь эвгүй байгаа юм байна гэж бодоод Ганхүүд хэллээ.Ганхүү эмээгээ эмнэлэгт үзүүлье гэтэл Хажид буурай зөвшөөрсөнгүй.
Намар эрт хөдөөлсөн Ганхүүгийн Идэрбатын Хажид буурай эмээгийн гурав өндөр довдоо л  намаржиж байлаа.Нэг орой хот айлынхан хуралдаж ярилцаж байгаад  Хажид буурай Олзодмаа хоёрыг төв оруулж өвөлжүүлэх талаар ярилцав.Ганхүү Идэрбат хоёр
 -Нас өндөр боллоо .Та хоёр төв орсон дээр гэсэн боловч Хажид буурай зөвшөөрсөнгүй.
-Би хэдэн жил хэдэн сар амьдраа аж.Эмээ нь энэ хонхороосоо явахгүй ээ гэв.Яах ч билээ.Ганхүү Идэрбат хоёр ахиж энэ талаар дуугарсангүй.



26-р хэсэг
2005 оны модон тахиа жилийн хаврын  дунд сар Хажид буурай хорвоод төрж хүн болсоноос  хойшхи 100 дахь хавартайгаа золгож буй нь  энэ аж.Естой нөгөө налгар хавар гэж үүнийг л хэлэх байх гэж хүн бүхэн уулга алдсан сайхан хавар олж байлаа.
Дуниартсан зэрэглээ газар сууж, тарлан цасны бараа нь холын газраас тарлантан харагдах нь урин цагийн түрүүч ирсэн нь андашгүй.Цагаан сарын их хөл татарч өвөлжөөний өтгийн хөлөөс уур савсан хээр болжмор ногтруу шувуунууд өтгийн хөл даган тонголзон гүйж дэрхийтэл нисээд эргэж буун тонголзон ,уяан дээрхи морьд нарын илчинд зогсоогоороо унтана.
 Хавсарга жаваргүй цас өвс нь тэнцүүхэн сайхан хавар болж байгаа болохоор төллөсөн  мал  нь ч жилбэ сайтай төлийн гарзгүй сайхан байлаа.Өвсний толгой намрын  сар шиг сугсарч өдрийн нар дэргэд уначихсан зүйрлэшгүй сайхан энэ хаврыг Хажид буурай
-Би лав зуун жил шороо хөдөлгөхдөө ийм сайхан хавар үзсэнгүй.Сайхан хавар зөндөө л байсан гэхдээ энэ хавар шиг хавар үзсэнгүй гэж хууч хөөрнө.Үдийн наранд гэрийн хаяандаа сандал тавин мааниа уншин суух Хажид буурай хаврын  энэ налгар өдөрт их дуртай. Арга ч үгүйдээ хүн чинь байгалийн нэг хэсэг болохоор алтан нарнаас  уул ус ургамлаас сэтгэлийн ханамж авахыг хүсэх талтай байж магад.
 Хажид буурай хаврын нэг шөнө гэнэт айлгаж тэвдүүлэв.Урд орой нь эрүүл саруул хоол ундаа идээд хүүхдүүдтэйгээ шуугилдаж байгаад унтсан буурай тэр шөнөө гэнэт өвдөв.Тэр шөнө нь Идэрбатын бага хүү ханиад хүрч халуураад Олзодмаа Идэрбатынд хоночихоод өглөө эрт орж ирээд л мэджээ.Буурайгаа гэнэт ингэж  өвдөнө  гэж санаагүй Ганхүүгийн хот айлынхан бүгд л айдаст автав. Олзодмаа ээжийнхээ толгойг түшиж аманд нь шөл хийж суухдаа хацрыг нь даган нулмис урсаж байлаа.Тэр Хажид буурайг өвдсөнд  бүх бурууг өөртөө тохож хямарсанаас  л тэр.
Тэр орой Олзодмаа Идэрбатынд орж хонох дургүй байсан ч Хажид буурай Олзодмааг
-Миний охин чи л орж тэр хүүхдийг нь нэг ээлжинд нь ч харж ханд гэж хөөх шахам хэлээд байсанд нь  гайхав.Учир нь Идэрбат эхнэр Туяажаргал   Өлзий Ганхүү нар бүгд байгаа шүү дээ.Олзодмаа орыг нь засаж өгөөд хөнжилд нь оруулан хучиж өгөөд “за нэг жаахан харж байгаад шөнө орж ирье” гэж бодон гэрээсээ гарлаа.Идэрбатынд ороод уйлан халуурч байгаа хүүхдийг ширэглэж өгчихөөд цай уун сууж байгаад  хажуулсан чигээрээ нам унтчихаж .Нэг сэрээд харсан цаг яг дөрөв өнгөрч байлаа. Тэрээр босон гэртээ орон гэрлээ асаагаад ээжрүүгээ хартал нам жим унтаж байв. Галаа түлчихээд галынхаа аман дээр жаахан сууснаа ээж дээрээ орчин хучлагы нь янзлах гэтэл гар нь хөнжлийнхээ завсраар орны нүүрлүү унаад ирэв.Гарыг нь дээшээ өргөтөл хөрчихсөн байлаа.Олзодмаа сандран хөнжлийг сөхөн харвал хагас  амаа ангайсан чигээрээ тээр цаана л сулхан  амьсгалж байлаа.  .Олзодмаа эгээтэй л ухаан алдаад уначихсангүй .Зовхийг нь чичирч салагнан байж сөхвөл нүд гөлийсөн байлаа. Олзодмаа яаран сандран бүдчиж алхлан очиж  Ганхүүгийн хаалгыг цохив .Ганхүүгийн “хэн бэ” гэх дуунаар нь аль болох  тайван дуугаар
-Ээж нь байна.Эмээ чинь .. гэхэд гэр дотор түчигнэн хувцсаа өмсөх чимээ  гарч Ганхүү гэрээсээ гарч ирээд  ээжээсээ юу ч асуусангүй хажуугаар нь  шуртхийн гарч гүйх шахам том том алхалсаар явчихав.Тэрээр гэрт нь ороод эмээгийнхээ духан дээр нь  гараа тавьж нэг үзээд цээжин дээр чихээ таьсанаа нүдэнд нь нулмис  цийлэгнэн хар цагаан дуугүй болсоноо
-Болохоо байлаа гэж ганц л үг дуугарав.
Идэрбат Өлзий Туяажаргал гээд бүгд л орж ирцгээв. Буурайгийн гэрт хааяахан мэгших хүний дуунаас өөр чимээгүй болов.Үүр  ч цайлаа.Ганхүү эхнэр Өлзий болон хүү Идэрбат нарт хандаж
-За та нар ээжийг харж байгаарай .Хөөрхий цочирдож гэчихээд эмч  авчрахаар машинаа асаагаад яаран сандран явчихав.Бага үдийн алдад сумаас түргэний машин ирэв.Сумаас ирсэн эмч үзээд бие нь их ядруу байна.Сумын эмнэлэгрүү авч явахаар болж,хоол цай зөөх хүнээр Өлзий цуг явлаа.Олзодмаа хар цагаан дуугүй .Нүднээс нь өөрийн эрхгүй л нулмис асагарах аж.Ганхүү ч яаралтай хотын хүүхдүүдийг нь дуудуулсан байна.Төв ороод ч Хажид буурайн бие нэг л өөдлөхгүй шинжтэй.
Маргааш оройхон нь Лодон тэргүүтэй хотын хүүхдүүд нь ирэв.Ач гуч үр хүүхдүүд нь ярилцаж хот авч явахаар боллоо.Бие нь ядруу ч гэсэн Хажид буурай тээр цаана дуугаар
-Намайг та нар тайван орхиоч... Би эндээ л баймаар байна гэсэн боловч отгон хүү Лодон тэргүүтэй ач гуч хүүхдүүд нь хот авч явна гэж зүтгэв.Харин Олзодмаа Ганхүү хоёр бол нутагтаа л үлдээхийг хүсэж байлаа.
Арай үг авах юм болов уу гэж Олзодмаа зориглон Лодонд хандаж
-Миний дүү!!! Хөгшин хүнд нутаг уснаас өөр хэрэгтэй зүйл үгүй... өөрөө  ч дургүй байна.Энэ удаадаа нутагтаа үлдээвэл дээргүй гэхэд Лодон нэг л их догшин ширүүн харцаар Олзодмааг ширвээд
-Тэгээд энд байхаар бие нь яаж дээрдэх юм.Та нарын ганц чаддаг юм чинь лам хуварга гэж  яваад л болоо биз гэж нэг л их хүйтэн хөндий хариулсанд угийн сэтгэл нь эмтэрчихсэн яваа Олзодмааг бүүр балмагдахад хүргэв.  Машинд суухаасаа өмнө Хажид буурай Олзодмааг дуудан ойрт гээд чихэнд нь “Ээж нь амьд мэнд ирэхгүй байхаа.Миний охин биеэ бодоорой гэж хэлэхэд Олзодмаа хэдийн хорьсон ч нулимсаа барьж чадалгүй хоёр нүдийг нь даган нулмис нь урслаа.Лодон
-За Олзодмаа эгчээ болсон эртхэн газар дөхье хэмээн ундууцаад машиндаа суулаа.Хашааны булан тойрон тойртол харж үлдсэн Олзодмаа нулмистай нүдээр харсаар хоцров.Ганхүүгийн сэтгэл өмөрсөн ч эр хүн юм болохоор мөн ээжийнхээ хажууд байгаа болохоор тэр тэвчиж байв.
Хажид буурайг явсанаас хойш  Ганхүүгийн хот айл нэг л хэвийн амьдралдаа орж өгөхгүй байв.Сэтгэлийн гунигаа үргээж  чадахгүй яваа Ганхүү гэртээ байхаасаа илүү малын бэлчээртээ гарч өөрийн мэдэлгүй асгарах нулимсаа задгай орхиж сэтгэлээ хөнгөлөх болов.Тэрээр авга нартайгаа эмээгийнхээ бие хааг  асуун залгавч нөгөөдүүл нь үл тоож “сайн сайн байгаа” гэхээс өөр хариултгүйд тэр гомдоод байлаа.Тэрээр авга ах Лодон нь ээжид нь сая яаж хатуурхаж байгааг харсан бөгөөд авга нар нь яагаад Ганхүү Олзодмаа хоёрт хатуурхаад байгааг ойлгохгүй байв.
Ер нь энэ хот айлынхан бүгд эмээгээ санаж дурсан  ил далдхан л нулмис унагах аж.Хамгийн ихээр санан хэцүүдсэн нь Олзодмаа Дэнсмаа хоёр л байлаа.
Буурайг өвдөхөд сумын төвд сургуульд сурч байсан Дэнсмаа ирээд машинаасаа буунгуут эмээгийнхээ гэртээ орсонгүй хээр очоод уйлаад суучихав.Тэрээр буурай эмээдээ  дэндүү их хайртай байж.  Олзодмаа л очин аргадаж байж арайхийж авчрахад тэрээр
-Буурай эмээ та яагаад өвдчихвөө  хэмээн тайтгарч өгөхгүй хичнээн их уйлсан олон хүнийг сэтгэлээ хөндөхөд хүргэв.
Бурханд нэг их сүсэггүй ч гэсэн Олзодмаа одоо өглөө оройгүй л зул барьж маань уншин Хажид буурайгийн өргөдөг маанийг тастахгүйг хичээнэ.
Гэрээ тойрохдоо  ч сэтгэл нь эмтрэх Олзодмаа хүн харахад хүн болж.Уймраа самуун болсоныг хоёр бэр Өлзий Туяажаргал хоёр л мэдэж байлаа.Хоёр бэр нь хааяахан нэг хийцтэй цай чанаж Олзодмааг дуудан хийж өгөхөд тэрээр нэг л дуу муутай ганц аяганаас хэтрэхгүй уучихаад гараад явчихдаг байв.Хажид буурайгийн хэлдэг ч үнэн аж.Олзодмаа бид хоёрыг үхэл салгах байх даа гэж тэрээр хэлж билээ.Энэ маань л намайг үхэхээр яана даа.Манай хэдэн ухаан муутай хэдэн хүүхэд энийг минь үл тоох байхаа гээд ...
-Ганхүү миний хүү. Өлзий Туяажаргалаа Идэрбатаа хэд л ээжийгээ эмээгээ сайн харж ханддаг юм шүү .Насаараа жаргал амтлаагүй .Намайг л гэж миний өмнөөс өтөлсөн хүн шүү дээ.Одоо л уг нь хөөрхийгийн  минь жаргах нас л даа.Би гэж нэг хадан гэртээ буцдаггүй хүн л гай болоод байгаа юм гэв.
Ер нь Хажид буурай  нутаг нугынхандаа ам бардам байнга ярина.
-Манайх чинь алтан бэрийн үүдтэй айл даа хэмээн бахархаж ярих дуртай байж билээ.Тэрээр алтан бэрийн минь үүдийг нээсэн.Олзодмаад минь та нар талархаж хөгшин надаас илүү хүндлэх ёстой гэж ач гуч нартаа сургадаг байв.Олзодмааг бэрүүд нь бүгд Авьсан хэмээн хүндэлнэ.Хажид буурай” манай бэрийн үүдийг цэлийтэл нээж өгсөн ээждээ л баярла” хэмээн Хажид буурай Өлзий Туяажаргал нарт хэлдэг байв.Ер нь Өлзий Туяажаргал гэж хоёр бэрдээ ч Хажид буурай их сайн.Тэрээр байнга л
-Манай Ганхүү чинь ханийн тэнгэр сайтай хүн байгаа юм.Арга ч үгүй биздээ.Олзодмаагийн минь олонтой явсаны хэрэг юм байлгүй.Манай Ганхүүгийн дөрвөн бэр ч арван хуруу тэгш улс даа.Ээж Өлзий эмээ Олзодмаагийн нь буян байлгүй дээ.Өнчин өрөөсөн хүнээр ханиа хийнэ гэдэг чинь өр зөөлөн хүний сэтгэл юм шүү.Өлзий минь ч хөөрхий бас л хар багаасаа манай босгоор орж ирсэн хүн дээ.Миний бэрүүдээс дөрвөн бүстэй хүүхэд төрүүлсэн хүн чинь Өлзий шүү .Манай дархан бэр байгаа юм гэж магтаж суух нь ихэссэнд Ганхүүгийн хот айлынхан гайхдаг байсан билээ.

Ганбатын эхнэр Цолмон нярайлж хүүтэй болсон мэдээг сонсоод Ганхүүгийн хот айлынхан түр ч атугай нэг баярлав. Бүгд л хүүтэй болсоныг сонсоод бөөн баяр болсон нь аргагүй.Харин хүүтэй болсон мэдээгээ хамгийн түрүүнд буурай эмээдээ дуулгаж  эмээгийн сэтгэл санааг өргөсөн тухайгаа аавтайгаа утсаар ярихдаа  Ганбат дуулгасан байна.

Олзодмаад Дэнсмаа амралтын өдрүүдээр ирж хань болон гар хөлийнх нь үзүүрт зарагдана.Буурай эмээгээ санан дурсах тэрээр нэг орой сааль сүүний дараа эмээтэйгээ хоёулахнаа оройныхоо хоолыг идчихээд  гэв гэнэт
-Эмээ би буурай эмээгээ санаад байна хэмээн уйлчихав.Уг нь арван гурав дөрөв хүрч байгаа юмны наад цаад учрыг олох насанд хүрсэн хүүхэд гэж бодсон ч тийм биш аж.Олзодмаа ажилд эвдэрсэн мойног гараараа нулмисыг нь арчин
-Миний охин буурай эмээ нь удахгүй ирнэ.  .Миний охин одоо уйлахаа боль хэмээн хэлсэн ч гэсэн өөрөө ч гэсэн хэдэн нулмис унагаад гучаасаа нуун байж шалавхан арчаад авлаа.Дэнсмаа яагаад ч юм хотын хүүхэд хэрнээ хөдөө амьтай .Нэн ялангуяа буурай эмээ Хажид Олзодмаа эмээ хоёртоо их хайртай.Ямар сайндаа нэг удаа Хажид буурай Олзодмаа хоёрт
-Буурай эмээ эмээ та хоёр намайг хүнтэй суутал амьд байна шүү!!! Би та хоёрыгоо гэртээ байлгаж асарна гэхэд нь Олзодмаа Буурай эмээ хоёр сэтгэл зүрх нь өмөрч өөрийн эрхгүй дотогшоо өмөрсөн.Ганц Дэнсмаа ч биш хот айлынхан нэг л дүнсгэр болчихсон байлаа.Ганхүү ямар сайндаа гэртээ нулмис дуслуулахгүй хэрнээ малд явахдаа хээр гадаа хүүхэд шиг цурхиран уйлсан удаатай.Энэ хүний хүчинд өдий зэрэгтэй хань ижилтэй үр хүүхэдтэй айлын дайтай айл яваа гэж боддог тэрээр  Дэнсмааг хэлэлтгүй нэг л дүнсгэр болчихож.Олзодмаа хэдий наян насыг шүргэсэн ч гэсэн хөнгөн шингэн хэвээрээ ч сэтгэл санаа нэг л уруу харагдана .Харин нэг удаа бэр Өлзий нь ээжтэйгээ хоёул аргал түүж явахдаа  Олзодмаад хандаж
-Ээжээ та Дэнсмааг аваад төв орох юм биш үү манайхан түлш түлээг цайны сүү шөний хонийг чинь дөхүүлж өгч байя гэхэд Олзодмаа дуугүй жаахан алхаснаа
-Хүн амьтад юу гэж хэлэх юм билээ.Би ээжид амалсан .Энэ гэрт нь амьдарч байгаад хорвоогоос буцах цагт доор эдэлж хэрэглэж байсан бүх зүйлсээ Дэнсмаад үлдээгээрэй гэж ээж захисан.Ээж нь чадахгүй ээ.Энэ гэртээ хөдөөнөө л байж байгаад л хорвоогоос буцах минь гэчихээд
-Хоёулаа жаахан сууж амаръя хэмээхэд нь арагтай аргалыг нь Өлзий авч буулгаж өглөө.Олзодмаа Хажид буурайг хот явсанаас хойш нэг гунигтай болчихож.Тэрээр гал муутайхан нүдээр дуниартсан хөндийг харсанаа
-Өлзий миний охин.Ээж нь чамд нэг л юм хэлэх гэсэн юм.Чамд л гэж хэлэхэд ээж минь амьд мэнд ирэхгүй ч байж мэднэ.Ээж нь ч бас  одоо хэдэн жил амьдраа л аж.Хөгшин хонины нас байгаа ч уу үгүй чүү .Тэгэхээр миний охин оо.Энэ Дэнсмаа ээж аавын охин биш эмээгийн хүүхэд болчихлоо.Гэртээ харина гэхгүй юм.Одоо арван дөрөв хүрчихсэн хүүхэд уг нь гэр орноо санадаг баймаар юм.Бүүр дурсахгүй юм.Бодоход аав ээждээ л их гомдсон хүүхэд байна даа хөөрхий.Намайг бурхан болохоор энэ охин хүүхэд хаачих  нь бүү мэд .Танайд л байх байлгүй гэчихээд нүдэнд нулмис үзэгдэхийг нь Өлзий ажаадахав.Олзодмаа
-Миний ганц хүсэл одоо энэ муу Дэнсмаа минь л хүний дайтай амьдраасай.Хар нялхаасаа ээж бид хоёр дээр ирсэн болохоор биеий минь нэг тал шиг л санагдах юм гэж гунигтайхан харцаар Өлзийг харж хэлэв.Олзодмаа Хажид буурайгаас хойш сэтгэл санаа нь үймрээд аль болох л гадуур аргал түлш түүж цаг нөхцөөхийг эрхэмлэх болсоныг Өлзий сайн мэднэ.
Шар нарны хөл доорхи хаврын униар хот айлын өтгийн хөлөөс цаашаа сунана.Зэрэглээнд цайвалзах талын уудам дунд ганц хүн бүртэлзэн тал дунд яваа нь харагдана.Энэ хүн бол мэдээж Олзодмаа байлаа. Хорвоод өнгөрүүлсэн цаг мөч бүрээ эргэн дэнслэх тэрээр яах аргагүй. Хажид хэмээх энэ хүмүүн энэ хүний амьдралд том байр суурь эзэлнэ.Хань ижлээ алдсан хоёр нялх хүүхэдтэй дөнгөж хорин гуравтай бүсгүй төрсөн ааваа биш хадам ээжийгээ түшин ирж байсан цаг саяхан мэт .Гэтэл аль хэдийн 60 шахуу жил болж.Хэдийн ач гуч жичээ үзэж хоёр хүүхэд нь хорь гучин хүн болтлоо өнөр болж.
Эмээгийн ганц охин Дэнсмаагаа яаж бодохгүй байж чадахав.Өсгөлүүн гэж жигтэйхэн нүдээрээ инээд алдаж байнга баяр баясгалантай явдаг Дэнсмаа буурай эмээгээ хот явсанаас хойш нэг үе ихэд уйтгарлаж нүдэнд нь гуниг үзэгдэж явдаг байсан ч одоо арай гайгүй болж.Гэхдээ Хажид буурайг дурсах тоолонд л нулмис унагаадаг хэвээрээ.Олзодмаа хэдий энэ бүхнийг эргэцүүлэн бодовч түүнд бас  бодол бий
.Доод цагаанаас цагаан тоос гозойн машин ирж яваа харагдлаа.Олзодмаа арагтай аргалаа дүүргээд гэрийн зүг аядахад.Машин шууд давхисаар Олзодмаагийн гэрийн гадаа очиж нэг зогссоноо Олзодмаагийн өмнөөс давхиад ирлээ. Дуугүй шахам машины хаалга онгойж нэг хүн бууж ирсэн нь Ганбат байлаа.
Тэрээр инээмсэглэн
-Эмээ сайн байна уу??? Бие тэнхээ сайн уу гээд ирж арагтай аргалыг нь авахад машинаас мөн Ариунбат эхнэр Гантуяа Цолмон Сэрсмаа саяхан гарсан хүүгээ тэврээд л бууж ирэн мөн мэндлэв.Ганбат
-Манай хоёртой буурай эмээ ирсэн .Хөөрхий бүүр наашаа явах гээд их яарсан даа гэв.Машинаас буусан Олзодмаа сэтгэл нэг л их догдлон яарсаар гэртээ орвол Хажид буурай нааран дээрээ сууж байснаа Олзодмааг хараад ам нь өмөлзөн нулмис дуслуулан
-Миний охин ....нааш ир хэмээн Олзодмааг үнсээд
-Ээж нь ямар ч байсан амьд мэнд ирлээ.Хотын энэ хогнууд миний хадан гэртээ буцах цаг хугацааг минь төөрүүлээд хаячихав бололтой.Цаг агаар ч сайхан байна.Нутаг буцмаар байна гэж үглэсээр байгаад наашаа явахаар боллоо.Хотын тэр түгжигдсэн орчинд зуныг яаж өнгөрөөх  вэ??? .Ээж нь загнасаар байгаад хүрээд ирлээ хэмээв.
Хажид буурайг гэртээ ирсэн тэр орой нь сумын төвөөс  мөн Хишигбатынхтай  мөн Дэнсмаа ирлээ.Тэрээр орж ирээд л эмээгээ тэврэн авч эг маггүй уйллаа.Хажид буурай
-Өө энэ хог чинь яахнав.Эмээ нь амьд д байна ш дээ гэж байлаа.Маргааш өглөө нь Ганхүүгийн дөрвөн хүүгийнх бүгд л цугларч эмээдээ зориулж сан байгуулж сум  орондоо нэгэн бүтээлч ажил хийх  болсоныг дуулгаад эхний удаад нь Ариунбатын компани сумын төвдөө ахмадын амрах  байрыг барих болсон гэдгээ дуулгаж ер нь цаашдаа эмээгийнхээ нэрэмжит сан зэрэг ахмадуудад хандсан ажил хийх гэж байгаагаа дуулгахад Хажид буурай сэтгэл ихэд хөдөлж
-Овоо доо .Миний хүүхдүүд олны төлөө юм хийж бай.Тэр чинь буцаад буян болоод ирнэ.Эмээ нь хэдэн жил наслаа аж.Энэ жилийн хүйтнийг үзэхгүй байх.миний хүүхүүд Олзодмаа эмээгээ хот хүрээ оруулж юм үзүүлээрэй .Хөөрхий насаараа л энэ хонхороос гараагүй хүн шүү гэлээ.Хажид буурай хөөрхий бие нь их дордож гэхдээ нутагтаа ирээд сайхан байгаа нь мэдээж.Тэр гэрээсээ түшүүлж гаран алсад дүнхийх Зүмбэр хайрханыхаа аа зүг залбиран
-За би нутагтаа ирсэн хайрхан минь. Намайг санасан хүлээсэн уул ус  савдагт тань талархлаа.Ахиж би хаашаа явахгүй ээ .Таныхаа энгэрт мөнх  нойрсох бүлээн чулуун энгэртээ би  мөдхөн очих болж дээ хэмээн хэлээд түшин зогссон Дэнсмааг гүйлгэнсэн зовхи нь унжсан нүдээраа хараад
-Охин минь эмээгийнхээ насыг аваарай гээд хошуугаа цорвойход нь Дэнсмаа тонгойн үнсүүлэв. Дэнсмаа уурга шиг өндөр охин болж.
Хажид буурай өөрийгөө мэдэж байлаа.Хорвоогоос буцах цагаа зөнгөөрөө мэдсэн тэр хэдэн хүүхдүүддээ захиасаа хэдийн захиад эхэлж ирсэнийхээ маргааш өглөө дөнгөж орноосоо өндийгөөд л Олзодмаад хандаж
-Миний охин ээж нь энэ жилийн цагаан сарыг үзэхгүй ээ.Намар эрт буцах байхаа гэхэд нь Олзодмаа дуугарч чадсангүй.Зуны дулаан цаг болохоор Хажид буурайгийн бие ч  дажгүй сайн байлаа.
Зуны сар нэг мэдэхэд өнгөрч голоос нүүсэн Ганхүүгийн хот айлынхан Өндөр дэнжийн намаржаандаа буугаад удалгүй.Сургууль соёл орж Дэнсмаа сургуульдаа явлаа.Ээж аав хоёр нь хот авч явах гэсэн боловч тэрээр
-Би буурай эмээ  Олзодмаа эмээ хоёрыгоо амьдад хаашаа явахгүй гээд үлдчихэв.Хажид буурай бие алсаасаа ер нь дордоод байгааг өөрөө болон Олзодмаа хоёроос өөр хүн мэдэхгүй анзаарахгүй байлаа.Намрын нар урдуудсаар уулын орой дээгүүр эгших үед Хажид буурай гэрийн хаяанаасаа босон гэртээ орлоо.Тэрээр шууд хоймрынхоо авдрыг уудлан ваадантай юм гарган задлаж дотроос баахан хуучны баахан шарласан хуудастай баярын бичиг гаргаж мөн зузаан хавтастай хэдэн дэвтэр гарган нэг бүрчлэн үзэж сууснаа
-За Олзодмаа миний охин сонс .Энэ миний зуун жилийн түүх .Энэ дотор та нарын үүх түүх ч байгаа.Сум орны түүх ч байгаа.Өөрөөр хэлбэл миний өөдөлж уруудаж явсан бүхэн минь байгаа.Намайг өөд болохоор л үүнийг Ганхүүд өгөөрэй .Хүүхдүүд нь алсдаа хэвлүүлнэ биз.Би уг нь Дэнсмаадаа өгнө гэж бодсон юм.Даанч Дэнсмаа минь хөөрхий бага балчир байна даа.Арай л ухаажаагүй байна даа гэв.Олзодмаа ч энэ бүхнийг ойлгож байлаа.
Намрын шөнийн уртыг эргэж тойрон хөрвөөж бодол чилээх Хажид буурайгийн нойр нь огт хүрсэнгүй.Одоо түүнд харамсах зүйл үгүй болж.Хэзээ мөдгүй ирэх тэр бурханы зараалыг дагаад явахдаа хэзээ харамсахгүй ээ.Тэр хань Довчин хүү Аюуш хоёр дээрээ очихыг харин ч хүсэх болж.Магадгүй түүнийг авч явах зараал нь  хэзээ ирэх нь бүү мэд....тэр цаг ирсэн хойно л Хажид буурай  зуун жилийн түүхээ бичиж үлдээсэн нь үр хүүхэд ач гуч нараа өнгөрсөнөө үүх түүхээ үл март гэсэн ухаант эх хүний зөн ч байж мэднэ. Зургаан хүүхэд нь зуу гаран хүн болтол өссөн  нэгэн том овгийн үндсийг ургуулсан энэ хүний тухай “Зуун настай” ээж гэж баримтат зохиол олны хүртэл болох цаг мөдхөн ирэх нь цаг доор энэ хүний тухай олон хүн мэдэх биз.Тэр цаг үе хэзээ ирэхийг хэн ч үл мэднэ.Магадгүй Олзодмаатайгаа хоёул ахиад хэдэн жил хамт амьдарч Дэнсмаагийнхаа цагаахан инээдийг сонсох хувь төөрөг ч байж магад. Амьдрал урссаар хүмүүний амьдрал цагийн урсгалыг дагаж хөвөрсөөр......түүх үл дуусна
                                    Төгсөв
                                2020.01.21




.

Намрын бороо

Буйдхан алсын ганц гэрийн гадаа намар хэдийн ирж.Аргалын хөх утаа яндангаар нь багтаж ядан чихцэлдэн хөх тэнгэрт шунан шингэх нь хаа холоос ...