Азарга шилгээж байгаа
юм шиг
салхитай
уул
Адуу янцгааж байгаа юм
шиг
цууриатай уул
Унагаа дагуулсан гүү шиг
толгод дагуулсан
уул
Усанд адуу цувж байгаа
юм шиг
урт хөх уул
Хангал адуу булгиж байгаа
юм шиг
зэрэглээт хөх
уулс
Хантайрсан морь эргэцэж
байгаа юм шиг
сүртэй хөх уул
Уургалсан морь зүтгэж
байгаа юм шиг
урагш тэмүүлсэн уул
Усанд адуу шумбаж байгаа
юм шиг
нойтон хөх уул
Борлог морь хатирч байгаа юм шиг
тоостой
хөх уул
Борооны дараа адуу шивхэрч
байгаа юм шиг
нойтон хөх уул
Зул задарсан морьд шиг
таруу хэдэн
хөх уул
Зуны үдшээр морь тургиж
байгаа юм шиг
чимээтэй
хөхуул
Хаанаас нь ч харсан адуу
шиг уул
Хажууд нь очсон ч хийморийн
уул
Багабанди овогт Намхайн Тайванжаргал
2010.10.11